![27739fe99f5257cbbig](http://www.shuud.mn/wp-content/uploads/2012/01/27739fe99f5257cbbig.jpg)
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
Өчигдөр орой болтол Гүйцэтгэх зөвлөлийн 30 гишүүн Тэргүүн шадар сайдын өрөөнд хуралдаж өнөөдөр хэлэлцүүлэх хамтарсан Засгийн газраас гарах, УИХ-ын сонгуульд бие дааж орохдоо ямар тактик барих ёстой.
Мөн ҮЗХ-ноос их хурлаа хуралдуулах санал гаргалаа гэхэд ямар байдлаар хүлээн авах гээд олон асуудлыг хэлэлцсэн байна. Цагийг нь тулгаж ҮЗХ-ны хурлыг зарласан болохоор хөдөө орон нутгаас ирэх гишүүдийн ирц хараахан бүрдэхгүй байх магадлалтай гэнэ.
Үүнийг тус хороог бүрдүүлдэг бүлэглэл фракциуд таатай хүлээж аваагүй. Тиймээс орон нутаг дахь гишүүдээ ирүүлэхийн тулд унаа гаргаж өгсөн байна. Өнөөдрийн хуралдаанаар намын даргын асуудал төлөвлөгөөнд ороогүй ч заалнаас санал гарч намын даргад итгэл үзүүлэх, нэр дэвшүүлэх эрх нээлттэй байдаг аж.
Тиймээс орон нутгийн буюу олонхид санал нэмэх МоАХ-ны голдуу гишүүдийг оролцуулахгүйн тулд товыг тулгаж зарласан гэж үзэж байгаа юм. Өчигдрийн байдлаар МоАХ, Ардчилсан хүчний холбоо, МҮДН фракциуд санал нэгдэж нэг баг болж ҮЗХ-ны хуралдаанд оролцохоор тохиролцсон байна.
Гэхдээ намын дарга нэр дэвшүүлэхэд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн З.Энхболд нарын хэний нэрийг дэвшүүлэх гэдэгт хараахан санал нэгдэж чадаагүй байсан юм. Ардчилсан хүчний холбооныхон З.Энхболдын нэрийг дэвшүүлнэ.
Ер нь хоёулангийнх нь нэрийг дэвшүүлээд шударгаар өрсөлдүүлэх хэрэгтэй гэж байсан бол МоАХ-хон Х.Баттулгын нэрийг дангаар нь өрсөлдүүлье. Алтангадас Н.Алтанхуягын нэрийг оруулж ирнэ. Санал хуваах хэрэггүй гэсэн аж.
Өнөөдрийн хурлаар энэ тохиролцоо яаж эргэсэн, намын даргын сунгааг хийх үү эсвэл Их хурлаа хуралдулж нэг мөр шийдэх үү гэдэг тодорхой болно.