”Буянт-Ухаа II” хороолол үргэлжилнэ
2016-06-08

 

ТОСК-ийн захиалгаар баригдаж буй "Буянт-Ухаа II" хорооллын хоёрдугаар ээлжийн 3900 айлын орон сууцны барилгын ажил өнөөдөр эхэлнэ. Нээлтийн ажиллагаа өнөөдөр 10:30 цагт болно. 

 

"Буянт-Ухаа II" хорооллын хоёрдугаар ээлжийн барилгууд Хан-Уул дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт, хотын төвөөс 14.75 км-ын зайд баригдана. Нийт 19.32 га талбайг эзэлсэн 3900 айлын орон сууцны цогцолбор хороолол байх аж. 240 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг, 1200 хүүхдийн хоёр сургууль, худалдаа үйлчилгээний хэсэг, кинотеатр, газар доорх авто зогсоол, амралт чөлөөт цагийн бүс тус цогцолбор хорооллыг бүрдүүлэх аж.

 

"Буянт-Ухаа II" хорооллын эхний ээлжийн 48 барилга ашиглалтад ороод буй. Тус барилгыг “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” 2014 оны тавдугаар сард эхлүүлж ашиглалтад хүлээлгэж өгөөд байгаа юм. Тус хорооллын 350 байрыг иргэдэд түрээслүүлсэн. Хорооллын хоёрдугаар ээлжийн шинэ байруудыг ч иргэдэд хямд өртгөөр түрээслүүлнэ гэдгийг ТОСК-ийн удирдлагууд хэлж байсан юм.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин