Босго даваагүй коллежууд ХААЛГАА БАРИНА
2012-01-04

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас "Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам"-ын дагуу 2010-2011 оны хичээлийн жилийн сүүлийн хагаст 27 дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилалд хамруулсан.  "Аттестатчилалд хамрагдах сургуулийн нэр, аттестатчилалын комиссын бүрэлдэхүүн батлах тухай" Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 384 дүгээр тушаалаар 10 комисс байгуулан 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 15 -ны өдрийг хүртэл ажиллуулав. 2011 онд 55 дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилалд хамруулснаас 14 сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаад байна. Өнөөдөр улсын хэмжээнд 95 дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд үлдсэн их, дээд сургуулийг аттестатчилалд бүрэн хамруулна. Аттестатчилах комиссын бүрэлдэхүүнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны холбогдох газрын дарга, мэргэжилтэн, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын их, дээд сургуулиудын консорциум, Монголын хувийн их, дээд сургуулиудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын оюутны холбоо, мэргэжлийн номын санчид зэрэг төлөөллийг оролцуулсан.  "Боловсролын тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт,  "Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам"-ын 3.11 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 384, 432 дугаар тушаалаар томилогдсон аттестатчиллын комиссын дүгнэлт, Яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн холбогдох шийдвэрийг гаргасан. Аттестатчиллын дүнг үндэслэн "Хангалттай" үнэлгээ авсан Ховд их сургууль, "Дорнод" дээд сургууль, Хөгжим бүжгийн коллеж, "Сутай" дээд сургууль, "Түшээ" дээд сургууль, "Тэнгэр" дээд сургууль, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль, "Газарчин" дээд сургууль, "Эм Ай Ю" дээд сургууль, Хүмүүнлэгийн их сургуулийн харъяа "Билиг" дээд сургууль, "Их монгол" дээд сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, "Рафлес" олон улсын институтын Улаанбаатар дахь салбар, "Дархан" дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн дээд сургууль, "Хүрээ" дээд сургууль, Монголын үндэсний дээд сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль, Урлах эрдмийн дээд сургууль, "Цэцээ гүн" коллеж, Сэтгүүлч коллежийг журмын 3.12.-ын дагуу "Аттестатчилагдсан"-д тооцож, 5 жилийн хугацаатай гэрчилгээ олгохоор болов. Аттестатчилалд тэнцээгүй "Хантайшир" коллеж, "Гүүр" коллеж, Старс коллеж, "Монгол Фермер" коллежиудын сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн цуцлахаар сайдын 560 дугаар тушаал гарсан.  Аттестатчилалд тэнцсэн Хүрээ дээд сургуулийн докторын сургалт эрхлэхийг, Их монгол дээд сургуулийн Дуулах ур зүй бакалаврын элсэлтийг ирэх оны хичээлийн жилээс, Аттестатчлагдаагүй Олимп, Эко-Ази коллежийн зарим мэргэжлээр элсэлт авахыг бүрэн зогсоогоод байна.
Shuud.mn
Сонин хачин
chimka:
mon- altius sak surguli shv.
2012-03-08
Зочин Хэрэггүй сургуулиудыг болиулах хэрэгтэй. Ер нь хичээлийн нь хөтөлбөрүүдийг нь стандартчилан нэг Энэрэл коллеж гэдэг хаяг хадсан байсан хэд хоногийн дараа Энэрэл АУ дээд сургууль гэсэн том хаяг хадсан байсан ямар учиртай юм бол оо.Энэ сургуульч бэрх сургууль байх аа. Улаанбаатар дээд сургуулийн дэргэд Сувилагчийн коллеж гэж бас нэг хачин газар байна. Тэр тэнд байх хэрэггүй байх аа. Яамны эвэртэнгүүд бодмоор юм даа.
2012-01-10
deed surguuliudiin arhidalt herees heterch baina.daa sportiin surguuli geh MON-ALTIUS deed surguuliin bagsh nar zohion baiguulalttaigaar temtseen zohioh nereer ih arhidah boljdee.ugtaa bol sport arhi 2 tohirohgvi gedegiig erinhiilegcheesee ehleed heleed l baidag bvr outnuud ni dagaj arhidaad amar boljdee osohoo zahirlaa.bolobsroliin yam ni anhaarldaa abah tsag ni bolson shvv.
2012-01-09
medleg bolobsrol ch yamai baina aa deed surguuliudiin arhidalt herees heterch baina.daa sportiin surguuli geh MON-ALTIUS deed surguuliin bagsh nar zohion baiguulalttaigaar temtseen zohioh nereer ih arhidah boljdee.ugtaa bol sport arhi 2 tohirohgvi gedegiig erinhiilegcheesee ehleed heleed l baidag bvr outnuud ni dagaj arhidaad amar boljdee osohoo zahirlaa.bolobsroliin yam ni anhaarldaa abah tsag ni bolson shvv.
2012-01-09
deed surguuli nertei utgagui, surgaltgui gazruudiig haawal taarna. shalguuraa nariin bolgood tsegtslewel yum medej togsdog ni ihseh bh da. zugeer l luiwriin gazar yum bishuu, eswel ner ni hunddeed bn. zaawal deed surguuli college nertei bh albagui, zugeer surgaltiin tow bhad l bolno, tedgeer gazruud.
2012-01-04