Багш нар Засгийн газарт, гишүүд СЕХ-нд дахин боломж олгов
2011-12-26

Сонгуулийн ерөнхий хорооныхон  бүрэлдэхүүнээрээ золтой л АТГ руу явчихсангүй. Өнгөрөгч долоо хоногт хамгийн барцадтай байсан хүмүүс гэвэл тэднийг хэлнэ. УИХ-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу автоматжуулсан аргаар сонгогчдын санал тоолох машин олж танилцуулах болсон билээ. Үүнийг дагуу  Төрийн байгуулалтын байнгын хороонд санал тоолох машин хэмээн БНСУ-ын  “MIRU” компанид үйлдвэрлэсэн сканнерыг танилцуулахаар авчирсан юм. Уг сканнерын  тухай урд өдөр нь мэдсэн гишүүд Сонгуулийн хуульд тодорхой заасан зүйл заалтыг СЕХ зөрчиж байгаа талаар хар пиарыг  цацаад эхэлсэн байлаа.  Мөн дээр сканнерын талаарх  бүхий л бүтэхгүй мэдээллийг цуглуулсан байв. Урьдаас бэлтгэлтэй байсан гишүүд СЕХ-ны дарга Н.Лувсанжав даргад хатуу үгийг хайр найргүй хэлж бүрэлдэхүүнээр нь АТГ-т өгч шалгуулах дээрээ хүртэл тулсан юм. Зарим гишүүн яагаад АНУ-ын мэргэжлийн компани байхад Солонгосын зүгээр нэг сканнер үйлдвэрлэдэг компанийг сонгох болов. Хэдэн төгрөгийн  авлига авсан хэмээн ёстой л хэл амыг нь сугалах дөхсөн. Өмнө нь Америкийн ES&S компанийн DS200 машиныг авах хэрэгтэй  гэж сонгоод явуулж байхад юуны учир больсныг тодруулж байв.  Н.Лувсанжав дарга СЕХ-ны дарга амбицтай нэр дэвшигч, сонгогч, улстөрийн намын зүгээс байнгын дайралтад орж ядаргаанд ордог жишгийн эхлэлийг энэ удаа эдэлсэн юм. Тэрээр "АНУ-ын компани хариуцлага хүлээх баталгаа гаргаж  өгөхөөс татагалзаад хэлэлцээрээс гарсан. Харин БНСУ-ын компани банкны сканнер үйлвэрлэдэг ч гэсэн манай саналыг хүлээн авсан болохоор сонгосон" хэмээн учир явдлаа  тайлбарласан ч гишүүд хүлээж авсангүй. Нэн даруй сонгуульд ашигладаг, санал тоолдог машин олж санал болохоор оруулж ирэх үүрэг өгөөд сканнерыг нь тэврүүлэн буцаалаа. Ажлаа хаяад байсан багш нартай хэлэлцээрийн ширээнд сууж цалин нэмэх хугацааг наашлуулах  амлалт өгсөн Засгийн газар ажилдаа шуурхайлан орсон. Ингээд төсвийн байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны хоёрдугаар сарын 1 болон  тавдугаар сарын 1-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх болсон юм. Тодруулбал хоёрдугаар сарын 1-нээс төсвийн байгууллагын ажилчдын цалин 23 хувиар нэмэгдэх болж байна. Ийнхүү төрийн албан хаагчдын санаа амарсан ч Үйлдвэрчний эвлэлийн ажил дуусаагүй. Гурван талт хэлэлцээрийг үеэр яригдсан ажлуудаа дуусгах,  нийгмийг нуруун дээрээ үүрч баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхнийг цалин нэмүүлэх ажил үлдсэн гэнэ. Ингэж цалин мөнгөний асуудал нэг тийш шийдэгдэж байхад иргэдийн ажил амралтыг зохицуулсан бас нэг хууль батлагдаж байлаа. Энэ нь  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль юм. Уг хуулийн төслийг УИХ  дахь хоёр намын бүлэг ерөнхийд нь дэмжсэн ч бөхийн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд цол өгөх гэдэг дээр санал зөрөлдөж байв. УИХ-ын олонхи гишүүн Монгол Улс үндэсний рэх чөлөө тусгаар тогтнолоо олж авсан түүхэн өдрийг  бүх нийтээр амарч тэмдэглэх нь зөв. Харин  бөхөд цол олгоно гэдэг байж болохгүй гэж байлаа. Уг хуулийг төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байгаа сургаар бөхчүүдийн гарын алаг загатнаж,  хөнжилдөө хурхирах завгүй баахан найраа төлөвлөсөн гэж байгаа.  Гэвч бөхчүүдийн  хүсэн хүлээж байсан цол нэмэх тухай заалт хууль батлагдах үеэр байхгүй болов. Хэдийгээр арванхоёрдугаар  сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон ч  бөхийн барилдаан болох ч цол олгохгүй байхаар болов. Харин  “ Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай “хуулийн нэрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” гэж өөрчилсөн  юм. Улстөр нийгмийн салбарт ийнхүү өрнөлттэй байгаа бол иргэд шинэ жилийн баяраа тэмдэглээд  хэрүүл тэмцэл, ажил хаялт, шуугиан дуулианыг тоох  сөхөө алга. Монголчууд баярын өдрүүдэд хар муу мэдээлэл сонсгох дургүй билээ. Б.Ургамал
Shuud.mn
Сонин хачин
ene zasag haralgan gehed denduu haralgan yum shig bna bur sohor gehed bolohoor. yaduu irged hurz nuursniihee uutand darluulj bhad hemjee standartyg ni medeh yostoi shudraga ursulduun hereglegchiin tuluu gazar yu hiine ve ajil hiij chadahgui bol ard tumnii tatvaryn munguur tsalin avahaa bolil doo ene gazraa ajil hiilgej chadahgui bga yum chin batboldyn zasgyn uur hiij chadahav de hudlaa l inflyats yriad yas yuman deerh jijig met bolovch asuudaluudas bolod inflyats usuud bga she
2011-12-27
ene manan bolimoor yum a
2011-12-27
Naad alim chin duusdaggui yumuu zah garaad zogsoochee
2011-12-27
сонгуулийн хуулийг ойлгохгүй байна.намыг сонгоно гээд байна уу даа.?үндсэн хуулинд иргэн сонгох,сонгогдох эрхтэй гэж заасан гэдэг биш билүү.,нам төвтэй нийгэмээс татгалзаад,иргэн төвтэй нийгэмийг сонгосон,гэж бодож байтал.,соц\нийгмийн тогтолцоог гаргаж ирээд байх шиг би л лав намын төлөө сонгуульд оролцохгүй.? УИХ_ийн гишүүд ерөнхий сайдтай уулзах гэхээр НАМЫН бүлэгрүүгээ гүйгээд явчихдаг тогтолцоо бол соц\нийгмийн нам төвтэй тогтолцоо мөн байна.НАМ нь төрийг удирдаж байна шүү дээ.,соц\нийгмийн үед намын гишүүдийн ЗО%-иас илүүгүй нь сэхээтнүүд байвал зохино.сэхээтний давхарга бол тугалган давхарга гэж үздэг байлаа шүү дээ.,өнөөдөр УИХ-д ажилчин малчиний төлөөлөл алга,ажилчин ангийн давхарга бол эх орноо хэзээ ч худалдаж идэхгүй.,хорт бодис гадаадаас хулдан авч эх дэлхийгээ.бузарлаж,хордуулж,иргэддээ хорт хавдараар үхэх үйлдэлийг хийж өөрөө баяжихыг хүсэхгүй.,мөн өөртөө хаус нэртэй нийгэмээс өөрийгөө тусгаарласан шорон барихгүй.,нам нэгэл биш.,
2011-12-27
yaaval olond yum hiisen gej haragdah ve gej bodold oroj har piar hiij baida holduu tolgoit AN-N,tenguud uls orond monch ih gai boloh yum hun alsaniig orshooj hulgai hiiseniig ni oogshuulej niileed hulgai hiij hun aldag boloo yu
2011-12-26
СЕХ-НЫХОН ХАМГИЙН ТҮРҮҮНД ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ НЬ АСУУХААСАА ЯАЖ БУЛХАЙЦАЖ БОЛОХ ВЭ ГЭЖ АСУУСАН ЮМ БИШ БИЗ ДЭЭ НӨГӨӨХ НЬ АРДЧИЛСАН ОРОН ХУУЛИА ДЭЭДЭЛДЭГ УЛСУУД НЭР ХҮНДЭЭ БОДООД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ЧАДАХГҮЙ ГЭЭ БИЗ АНУ НЬ ЯМАРЧ ТӨХӨӨРӨМЖИЙГ БАТАЛГААТАЙ ГАРАНТТАЙ ХИЙДЭГ УЛС ШҮҮ ДЭЭ
2011-12-26
эцгийн чинь. энэ галигаагийн баярсайхан гэж нэг мэдрэл муутай нөхөр өөрийг нь нохойн гөлөг ч гэж тоохгүй болохоор тэнэг тэнэг жүжиг тавьж маяглахаа болимоор юм. ацных нть сөрөг хүчин. Сонгууль дөхөөд ирэхээр иймэрхүү сэтгэцийн хувьд цоо эрүүл бус тавааришууд өөрөө өөртөө элдэв нэр хаяг зүүх гээд ядчихын.
2011-12-26
songuuli ehelchihsen yumuu ongorson amraltiin odruuded ERONHII SAID BATBOLD iin beleg geed haalga nudeed amraasngui tegeed 1 nom.1 TERBISHIIN kalendar ali bolgond ogloo manaid buur 2 b.a MANAIH, SUHBAATAR DUUREG 1 HOROOND BAIDAG
2011-12-26
Машины хучлага хийж байна. 9517-4824
2011-12-26
Галигаагийн Баярсайхан Ямар сайндаа манай бүлэг мэт хуулийн этгээд өнгөрсөн арваад жил сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч болж явахав дээ gesen yarilclaga baimn saitiin oncloh medee-nd garchee
2011-12-26
эцгийн чинь. энэ галигаагийн баярсайхан гэж нэг мэдрэл муутай нөхөр өөрийг нь нохойн гөлөг ч гэж тоохгүй болохоор тэнэг тэнэг жүжиг тавьж маяглахаа болимоор юм. ацных нть сөрөг хүчин. Сонгууль дөхөөд ирэхээр иймэрхүү сэтгэцийн хувьд цоо эрүүл бус тавааришууд өөрөө өөртөө элдэв нэр хаяг зүүх гээд ядчихын.