Сонгууль дөхөөд л Сонгуулийн ерөнхий хороо унтсаар л
2011-12-21

Улстөрчид сонгуулийн  хууль батлахдаа тогтолцоонд нь анхаарч хэл амаа уралцаж байсан бол одоо санал хураалтыг яавал будлиангүй явуулах талаар ярилцаж байна. Эхний ээлжинд сонгогчийн бүртгэлийг  асуудалгүй болгохоор иргэний цахим үнэмлэхийг нэвтрүүлэхээр болж байна.  Ирэх сарын 26-наас иргэдэд үнэ төлбөргүйгээр цахим буюу олон жил ярьсан ухаалаг үнэмлэхээ олгож эхлэхээр болжээ. Ингэснээр  иргэний бүртгэлд  ямар  “но”  гарахгүй гэж тооцоолсон болохоор төсвийн мөнгө хайрлалгүй цахим үнэмэлэхжүүлнэ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Дэлхийн зах зээл дээр хамгийн олон хувь зарагдсан, шалгарсан санал тоолох машиныг ав, үнэ хамаагүй” гэдэг чиглэлийг СЕХ-нд өгсөн. Энэ ч дагуу өнгөрөгч хаврын чуулганы төгсгөлд СЕХ-ны нөхдүүд УИХ-ын гишүүдэд Америкийн хоёр, Өмнөд Солонгосын нэг компанийн санал тоолох машиныг танилцуулсан юм. Тэр дундаас Америкийн компанийн танилцуулсан, 300 сая хүнтэй АНУ-ын зах зээл болон дэлхийн зах зээл дээр хамгийн олон хувь зарагдсан машиныг үнэтэй ч гэсэн авья гэдэг шийдэлд УИХ-ын гишүүд  шийдсэн гэдэг. Тухайн компани араас нь бас туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжилтнүүд нь сонгууль дуустал хажууд нь байж санал хураалтын дүн зөв гарлаа, маргаангүй гэсний дараа явах ёстой гэх мэтчилэн дагалдах шаардлагуудыг ч тавьсан байдаг. Гэтэл СЕХ-ны нөхдүүд Америкийн компанийн санал тоолох машиныг бус, Өмнөд Солонгосын компанийн үйлдвэрлэсэн машиныг сонгосон байна. Дээр хэлсэн машинтай харьцуулахад жирийн оффисийн скайнераас ялгарахгүй уг машин сонгогчдын өгсөн саналыг шууд тоолохгүй. Эхлээд саналын хуудсыг хайрцагт хийгээд санал хураалт дууссаны дараа сонгуулийн хэсгийн хорооныхон тэр хуудсуудыг авч скайнераар уншуулж тоолох гэнэ. Өөрөөр хэлбэл, санал тоолох ажиллагаанд дахиад л хүний хүчин зүйл, хэсгийн хорооныхны оролцоог суулгаад өгчихөж байгаа юм.  Яагаад УИХ-ын гаргасан шийдвэрээс зөрж ажиллаж байгааг гишүүд гайхаж байна. СЕХ сонгуулийн өмнөх жилээс сурсан зангаараа  санал тоолох ажиллагааг будлиантуулах ажлаа хийж эхэллээ гэж эхнээсээ шүүмжилж байна. Хөрөнгө мөнгө хаяад авсан гэсэн машиныг ямар шалтгаанаар аваагүйгээ ч тайлагнаагүй байгаа аж. Шинэхэн батлагдсан Сонгуулийн хуулиар  нэр дэвшигч ямар эрх үүрэгтэй, сонгогч хэрхэн саналаа өгч өөрийн сонгогсон  нэр дэвшигч ямар босго даван парламентад орж ирэх эсэхээр ойлголт авах гэсэн эрэлхийлэл хаа сайгүй байна. Тэр бүү хэл хууль батлалцсан  УИХ-ын гишүүдээс хуулиа тайлбарлаж ярьж чадахгүй  байгаа. Ийм нөхцөлд  сонгогчид Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудас руу орж мэдээлэл авна. Гэтэл СЕХ-ны дарга Н.Лувсанжавын гарын үсэг бүхий мэндчилгээ, хамгийн сүүлийн мэдээ мэдээлэл 2010 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн мэдээллээс өөр зүйл алга. УИХ-ын сонгууль болоход зургаахан сар дутуу, иргэд сонгогчид шинэ хуулийн учрыг ойлгоогүй, улстөрчид нь маргаантай.  Ерөнхийлөгчийн хориг тавих хуулийн хугацаа дуусаагүй, Үндсэн хуулийн цэцэд хандах тухай маргаан гарчихаад байхад СЕХ цахим хуудасандаа нэг ч үг үсэг байрлуулаагүй  байсаар байна. Төрөөс хөрөнгө мөнгө хайрлахгүй авъя гээд байгаа санал тоолох машины тухай мэдээлэл ч алга.  Сонгууль зохион байгуулагчид нь ийм маягаар сонгуульд бэлтгэж байна.
Shuud.mn
Сонин хачин
Будлианы эзэн СЕХ-ны дарга байсан БАТТУЛГА гэгч этгээд, одоо Эрдэнэтэд хүний нөөцийн даргаар ажиллаж байгааг бодхоор, Монголд шудраг ёс байхгүйг ойлгож, ой гутаж байна. МАН-аа гэж...........???!!!
2011-12-23
эрх мэдлийн төлөө ямарч будлианд оролцохоос эд айхгүй ээ. Учир нь эрх мэдлээ авч чадаж байгаа цаг эдэнд харуцлага эдлэх гэж байдаагүй юм чинь
2011-12-22
Одоо хамгийн тэнэг нехер л еерийгее будлианд хутгана даа
2011-12-22
MORI UANSAN TOLGOIGUI LUVSANJAV .... GEEED GOE HELSEN BNA SHUU. ENE DURAK YU CH HIIJ CHADHGUI EE. HAR CHIMGEEG BOL ERGUULJ CHADDAG YUM BNA LEE, TAARSAN HOER TAAR SHUUDAI GEJ.....UVCHTEI AVGAI NI DOROMJLUULAAD L YU CH MEDDEGGUI GESEN SH DEE. DUUGUI HUNII DOODHI NOITON GEJ... ENE MUUHAI UMDUU CHIRSEN UVGUNIIG HARAAD SEJIG NI HURDEGGUI YUM BH DAA
2011-12-21
МАН нь талийгч бурхан болооч хүмүүсийн иргэний үнэмлэхээр санал луйвардсан бузар шингэсэн нам
2011-12-21
2008 оны сонгуулийг анх будлиулсан хүн нь тухайн үеийн СЕХ -ны дарга байсан Баттулга. Тэр нөхөр сонгууль болсон ням гаригийн өглөө 10 цаг 45 минутанд "... иргэд сонгуулийн үнэмлэхээс гадна иргэний үнэмлэхээрээ санал өгч болно... гэж зарласан нь баримтаараа байдаг. Яг энэ үгнээс цагийн дараа гэхэд энд тэндхийн хэсгийн хороонд дээр хармаандаа хэд хэдэн иргэний үнэмлэх хийсэн нөхдүүдд санал өгч эхэлсэн. СБД-ийн 10-р хороон даргын өрөөний шүүгээний шургуулганаас 60 ширхэг эзэнгүй үнэмлэх гарч ирж байсан. 15-р хорооны гадаа 2 микротой залуус гэнэт гарч ирж бөөнөөрөө сонгууль өгсөн. Үүнийг тухайн хорооны цагдаад хэлсэн ч ямарч арга хэмжээ аваагүй. Ийм будлиан ил нээлттэй байсаар байхад яагаад сонгууль будлиантуулсан нам нь өнөөдөр сонгуульд дахин орох гээд явж байгаа нь сонин. Энэ нөхдүүдээс болж үймээн самуун дэгдэж 5 иргэн амь алдсан. Ард түмэнд сонгуулийн бүх бурууг үүрүүлээд шоронд хийгээд өнгөрсөн атлаа будлианы эзэд нэр устайгаа дэлгэцийн баримттайгаараа байхад яагаад тэдэнд хариуцлага тооцохгүй өөхшүүлээд байгааг авч хэлэлцэх хэрэгтэй байна
2011-12-21
АРД ТҮМНИЙ САНАЛ БОДОЛ ХҮСЭЛ ЗОРИЛГО ДУУ ХООЛОЙ ТӨРД ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА. ХУУЛИНДАА АРД ТҮМЭН ӨӨРИЙН ТӨЛӨӨЛЛӨӨРӨӨ ТӨРД ЭРХ МЭДЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭСЭН Ч 76 ГИШҮҮН АРД ТҮМНИЙ ХҮСЭЛ СОНИРХОЛООС АНГИД ХУУЛЬ БАТЛАХАД АРД ТҮМЭН ТҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЭД Ч НЭМЭРГҮЙ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ХҮСЛЭЭР БҮХ ХУУЛЬ ГАРЧ БАЙНА. ИЙМ ТОГТОЛЦООГ НЭГ МӨР СОЛИХ НЬ НИЙГМИЙН ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ БОЛСОН НЬ ХАРАГДАЖ БАЙНА. ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН НӨХЦӨЛД ТААРСАН МОНГОЛЫН ҮНДСЭН ХУУЛЬ ӨНӨӨДӨР ХҮМҮҮНЛЭГ АРДЧИЛСАН НИЙГЭМ БАЙГУУЛАХ ТУЛГУУР ХУУЛЬ БОЛЖ ЧАДХАА НЭГЭНТ БОЛЬЖЭЭ. НЭГЭНТ ГАЖААД БАЙГАА ТУЛГУУР ХУУЛЬ НЬ АРДЧИЛСАН БУС ХӨРӨНГӨТНИЙ ХАРГИС НИЙГМИЙН ЗАМ РУУ АЯНДАА ТҮЛХЭЖ БАЙНА. МОНГОЛЧУУД АМЕРИК БУС ЕВРОП МАЯГИЙН АРДЧИЛАЛД ХАНДАХ НЬ АРАЙ ДЭЭР ШҮҮ ДЭЭ. ШВЕД ФЕНЛЯНД ГЕРМАН АВСТРИ ГЭЭД ТӨГС БУС Ч АРАЙ АРДЧИЛЛЫН ҮНЭР ХАНХАЛСАН ТОГТОЛЦООГ СОНИРХОХ НЬ ИРЭЭДҮЙГЭЭ АВРАХ ГАРЦ МӨН ГЭЖ БОДОЖ БАЙНА
2011-12-21
монголд хариуцлагын тогтолцоо гэж алга. УИХ гэгч нэгэн хууль бусаар гарч ирсэн байгууллага өөрийнхөө доорхи байгууллагуудыг ч захирч зандарч чаддаггүй мануухайнууд байна. МАН-ын бодлого шийдвэрүүд УИХ-ын эрх мэдлээс дээгүүр харайж явна. УИХ--аас байгуулсан засаг нь УИХ-ынхаа өмнө хариуцлага хүлээнэ гэж заасан ч хариуцлага хүлээлгэх арга нь хуулиндаа тусгагдаагүй байдаг. жишээ нь: улсынхаа эрх ашгийн эсрэг засаг нь гэрээ хийхэд түүнийг нь хазаарлан зогсоох эрх мэдэл хууль эрх зүйн зохицуулалт УИХ-д нь байхгүй байгааг сая харуулсан. Одоо СЕХ нь дур зоргоороо аашилж байхад УИХ нь түүнийг гайхахаас өөр эрхгүй болсон байна. СЕХ нь ийм сахилгаггүй байхад сонгууль шудрага явагдана гэж найдах арга алга
2011-12-21
Морь унасан толгойгүй лувсанжав, Машин унасан шийдвэргүй Лувсанжав Сонууль будлинтуулна шүү хөөрхий
2011-12-21