Х.Тэмүүжингийн тэсрэлт хуулийнхан, шийдвэр гаргагч нарт халтай юу?
2011-12-19

Гурван жил гаруй маргалдаж хөл, толгойгоо  олохгүй байсан 76 хэл амаа ололцож УИХ-ын сонгуулийн баталсан нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. 48/28 гэсэн сонгуулийн холимог тогтолцоогоор ирэх сонгууль явах болж байна. Энгийн үгээр тайлбарлавал парламентын 76 суудлын 48 нь 26 тойргоос мажоритари буюу өмнөх жишгээр сонгогдоно. Харин 28 суудлыг пропорциональ буюу намын рейтингээр сонгогдохоор болж байна. Тодруулбал, улстөрийн нам хэдэн худийн санал авна тэр хэмжээгээрээ  суудал авч гишүүдээ төлөөлөл болгон оруулж ирнэ. Мөн гадаадад байгаа монголчуудын саналыг авах болсон.  Олон сарын турш маргаантай байж багагүй лобби орсон улстөрийн намын босго анх байсан 7 хувиас бууж 5-д хүрсэн, эмэгтэйчүүдийн квот 20 хувьд хүрсэн гээд өмнөхөөсөө давуу зүйл байгаа. Харамсалтай нь мажоритари, пропорционалийн хооронд  шилжих, он гарсаар улстөрч, нэр дэвшигчийг зөвхөн магтан дуулах, аливаа гуравдагч этгээдийн шүүмжлэлтэй байр суурийг хүргэсэн хэлэл мэдээллийн байгууллага өндөр торгуульд унах, улстөрчдийн рейтингийг тодорхойлж сайн мууг нь дэнсэлж болохгүй гээд олон заалт  орсон нь одоогийн 76-г эрхлүүлж, давуу эрх олгосон болж таарч байна. Сонгуулийн хуулийг дагаад Эрүүгийн хуульд өөрчлөлт орж байгаа юм. Сонгууль санаатайгаар будлиантуулсан,  иргэдийн саналыг худалдаж авсан зэргийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэж үзэх үү. Эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл хэдэн жилийн ял төлөвлөж, хэчнээн хэмжээний торгууль ногдуулах талаар гишүүд нэлээд маргалдсан ч хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Долоо хоногийн эхний өдрөөс багш нар ажил хаяж Засгийн газар төдийгүй эцэг эхчүүдийг багагүй сандаргав. Ажил хаялтын давалгаа өдрөөс өдөрт нэмэгдэж улс даяар өрнөх болсон төдийгүй нийгмийн бусад салбарынхан нэгдэхэд бэлэн болсон байлаа. Эрүүл мэндийн салбарынхан багш нарыг дэмжиж сануулах ажил хаялтыг ч хийв. Ажлаа хаяад хоёр хоносон багш нарыг энэ сарын 14-ний өдөр Ерөнхий сайд С.Батболд, НХХ-ийн сайд Т.Ганди, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар хүлээн авч уулзан гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх саналыг тавьж ажил хаялтаа зогсоохыг сануулсан. Гэвч багш нар ганцхан бидний цалин бус төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамж, ажиллах орчинг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг эргүүлэн тавьсан. Ингээд таван өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд Засгийн газраас  багш нарын цалин хөлсийг ирэх оны хоёр, тавдугаар сараас нэмэгдүүлэх саналыг хуулийн хүрээнд шийдэх болсон гэдгээ мэдэгдсэнээр багш нар өнөөдрөөс ажилдаа орж байна. Гэсэн ч гурван талт хэлэлцээр үргэлжилж байгаа гэдгийг сануулсан билээ. Улстөрчид сонгуулийн хуультайгаа зууралдаж, багш нар ажил хаяж бужигнаж байхад Төрийн ордонд бас нэгэн “тэсрэлт” болов. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин долдугаар сарын 1-ний  үймээний үеэр дөрвөн хүний амь насыг буудан хөнөөсөн хэргийн учгийг тайлах ноцтой баримтыг дэлгэж  шуугиан дэгдээж орхив. Тухайн үед хамгаалалт, хэв журмийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн өдрийн тэмдэглэл, цагдаа нарт тарааж өгсөн байлдааны галт зэвсгийн сумыг олон сар хадгалсан сейфнээсээ гаргаж дэлгэсэн юм. Энэ нь цагдаагийн ажилтан хүн буудсаныг нотлох хангалттай баримт. Харин тэр буудах тушаалыг хэн өгөв, энэ хэргийг яагаад нуун дарагдуулаад байна гэдгийг л олох үлдэж байгааг ч хэлсэн. Үнэхээр цагдаагийн өдрийн тэмдэглэлд долдугаар сарын 1-ний өдрийн үймээнээс эхлээд есдүгээр сар хүртэл үйл явдал хэрхэн өрнөсөн талаар цаг минут, тушаал өгсөн цагдаагийн  дарга, үйл хөдлөлийг тэмдэглэн үлдээсэн байна. Х.Тэмүүжин  өөрт хадгалагдаж байгаа ноцтой баримт болох цагдаагийн албан хаагчийн тэмдэглэл, сумны хонгиог дэлгэтэл тэвчээрийг алдуулсан шалтгаан нь Хүний  эрхийн талаархи УИХ-ын тогтоол байсан юм. Уг тогтоолоор долдугаар сарын 1-ний үймээний үеэр амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн, сэтгэл санаа, эд материалаараа хохирсон иргэд гээд ард түмнээсээ төр уучлал гуйх байлаа. Гэвч МАН-ын бүлгийн гишүүдийн хүчин чармайлтаар энэ тогтоолын төсөл унасан юм. Олон сар ажиллаж, төр буруугаа хүлээх боломжтой болсон гэсэн бодол нь тасалдсанд тэрээр бухимджээ.  Сонгуулийн хуулиа батлахаар эцсийн зөвшилцлөө хийгээд байхад АН-ын бүлгийн нэг гишүүн төрийн хэмжээний томоохон булхайг ил болгосон нь Төрийн ордонд айдас хуруулав. Мөн гурван жил гаруй үргэлжилсэн зөвшилцлийг самарчих дөхсөн юм. Харин энэ хэргийг мөрдөх явц цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна.
Shuud.mn
Сонин хачин
baagii:
Chi yugeed soliorood baygaa uym be
2012-05-29
Huderchuluun:
Temuujin bol Elbegdorj baihgui bol yaj ch chadahgui hun. Heterhii hunii amaar yavdag hun.
2012-05-10
bosogchid:
ee chaavaasdaa ene 4 avilgach general,hurndaa nariig yallaj chadhgui arai ch dee Mongoliin Tur Zasag archaagui yum daa!
2012-04-02
МАН, АН ХОЁРЫГ ТАТАН БУУЛГАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОЁ
2012-01-09
Тэр шөнө Монгол хүний амь шоргоожныхоос ихгүй үнэтэй байж, бидний зүрх шимширч байсан. Зээр гөрөөс намнаж байгаа шиг л байсан нь одоо ч зүүдэнд ормоор. Мөнх-Оргил одоо үгээ хэлж багаа хуулсан чинь дээр дээ
2012-01-09
хичнээн буудах тушаал авсан ч нөхцөл байдал ниитийн жагсаал эмх цэгцгүй байахд хүн бууддаг цагдаад хүн чанар байна уу хгн амний
2011-12-26
hevleliin hural der 1 ih baatar shig ineegeed suuj bgam daa, evgui l sanagdsan
2011-12-25
hun ami nastai holbootoi zuileer ner hund alban tushaal goriloh gej...
2011-12-25
yariad bga zuiluud ni aldaatai l baina bilee. sum devter 2 yug ch notolj chadahgui
2011-12-25
hevleliin hural deer setguulchdiin tavisan todorhoi asuultan der hariulj chadahgui bnle, naadah chin hudlaa songuuliin PR
2011-12-25
temuujin hurts 2-g uls turuus bur musun zailuulah heregtei elbegdorjiin jinhene baruun zuun 2 gar
2011-12-25
temuujin bitgii hudlaa shoud, yagaad zaaval songulin umnu odoo l hiij bga yum, bas zugeer l hiichj boloogui yumu bain bain hevleliin hural hiilgeed sur duulian bolgood uuriinhuu l ner hundiig usguh gej bn. amia aldsan ter humuuseer ingej shoudaj bolj bgamu
2011-12-25
Temuujin tsagdaa buruugui..... tsaad ezniih ni tuhai asuudliig dahin dahin taviad bgaa shuu dee.... Uuniig l oilgoj uguhgui meden budilaad bgaa tsaad... MAN-ii udirdlaguudad shuud hariutslaga tootsoh... ulmaar shuuhed uguh heregtei bnaa... uund tushaal ugsun Tsagdaagiin udirdlaga shuud holbogdoh yostoi.
2011-12-25
Odoo ene ardiin geh kommunist namiig hezee ch songohgui bh heregtei ni ih tod tomruun haragdaj bna. Ene dotroo namiin darga e.nariin bichig geed huuliin saidaas avahuulaad songoh buu hel shuuhed shiljuuleh heregtei.
2011-12-24
Òýì¿¿æèí øèã çàëóó÷óóäûã íàì õàðãàëçàõã¿é ñîíãîõ õýðýãòýé ø¿¿ àõàí ä¿¿ñ, àðä ò¿ìýí ìèíü ÌÀÍ-ûí õóó÷èíñàã ¿çýëòí¿¿ä Íÿìäîðæ òýðã¿¿òíýýñ ñàëàõ õýðýãòýé áàéíà.
2011-12-23
Гадаад орны дэмжлэгээр зохион байгуулсан ажиллын буруутан нь цагдаа болоод өнгөрч байна
2011-12-23
энэ тэмүүжин арай дэндүү юм хийж байна хуульч гээ биз дээ тэгээд үндсэн хуульд гэм буруутай нь ШҮҮХЭЭР тогтоогдоогүй байхад ингэж давуу эрхээ эдлэн дураараа хувийн ашиг сонирхолийн үүднээс дайрч болохгүй танай дүү төгөлдөр хүртэл хүн санаатайгаар алаад шоронд сууж байгаад чи ерөнхийлөгчийг гуйж байгаад шоронгоос гаргаа биз дээ шударга байя л даа
2011-12-23
TEMUUJEEN CHI SHUU!!!!!!!!!! Bolgoomjtoi bgarai muu harhnuud yaj ch magadgui shuu!! bayar huvalzin gar hul hurelsuhtenguudees BOLGOOMJIL!!TED BOL HUN BISH BIDNIIG DOROMJLON SORSON HARHNUUD!!!! ZUGEER URSGALAA DAGAAD L AH DUU AMRAGA UUDUN TATAAD L YVJ BGA MUU LALARIN BATTULGA BAYARTSOGT .....METIIN ARDCHILALIN NERIIG GUTAASAN aalznuudig harahaar buudchihmaar sanagsah wm uiliin ur zaaval irnee ta nart ZAAVAL!!!!
2011-12-23
СОНГОЧ бид л асуудлыг шийднэ, та АВЛИГАЧ нараас нэг удаа салаад үзье гэвэл ЗӨВХӨН ШИНЭ нэр дэвшигчийн төлөө саналаа өг. Нам гол биш.
2011-12-23
zuv buhen yalna
2011-12-22
uhcniichi hamgaalaltand avah gej yu ch hiihgui mongo idej idej zugeer cuuj baicnaa conguul oirtood irheer l hulgaich naraa omoopood l ehellee chi arai oop yumaar ard tumniig tataa er ni ene 55 hureegui yumnuud tor tushiltsene gedeg buruu l baihgui yu bugd shunaliin tulamnuud shdee
2011-12-22
conguuliin shouga goe ehlej bna shu ene nohop
2011-12-22
amjilt amjilt demjij bna mundag hvn nymdorjiin orond baih hvn shvv dee....
2011-12-20
Өдрийн тэмдэглэл гэхээсээ илүү мэдүүлэг шиг л юм байна ш дээ... Яаж ингэж чадаж байна аа.. Сонгуулийн шоуг хүний эрх, эрх чөлөөгөөр тоглож эхлүүлэхгүй ээ
2011-12-20
Тэмүүжин шиг чигч шудрага хүмүүс,манай МОНГОЛ-д хэрэгтэй. Дүү минь чамд амжилт!
2011-12-19
хөөрхий дөө учир мэдэхгүй хүмүүсийн сэтгэл зүйгээр тоголчих юм байна л даа энэ тэмүүжин гэгч хамгаалалтанд авья ч гэх шиг сонгуулийн шоугаа муугүй л эхэлүүллээ дэ
2011-12-19
Тэмүүжинг хамгаалахгүй бол цаадах МАН-ын коммунистуудын үлдэгдэл сурсан зангаараа алах бий, одоо бүр цагаандаа гарсан шүү, яахаас ч буцахгүй, онц байдал зарлаад цагдаа арми бүтэн бүсэлчихсэн байхад гаднаас янз бүрийн машин , буутай хүмүүс ирээд буудсан гэж яаж хэлж чадаж байнаа МАН-ын хөрөнгийг хурааж, тараах хэрэгтэй. Шинээр нам байгуулах эрх нь нээлттэй, хуучин улсын хөрөнгө, эрх мэдлээр луйварчид одоо хүртэл дураар дургисан одоо болоо Тусгаар тогтнолын ордон гэж наад талд нь хаяг хадаад том супермаркет бариад мөнгө угаах ажлаа үргэлжлүүлж байна
2011-12-19
Buudsan eseh ni hamaagui. Buunii sumuudiig tuuj, solino. buunii zamguudiig uurchuilniu gedeg ni gemt hergiig nuun daragduulah, buleglen uildeh gemt hereg.
2011-12-19
сонгуулийн хуулинд дэвшилт гарсан гэхэд инээдтэй сонсогдож байга ч ингэж бодхоор аргалжээ. Гэтэл сонгууль будлиантуулсан хэн нэгэнд цалингийн доод хэмжээг хэд дахин өсгөж торгохоор хийгдсэн ч тэр торгуулийн мөнгө бол олигархиудад юу ч биш юм. тиймээс хэн ч будлиантуулаад торгууль төлөөд төрийг булаан авах нь нээлттэй хэвээр үлдлээ:.
2011-12-19
Гадаадад байгаа монголчуудааа.. та нарт уриалхад хэзээ ч монголд болж байгаа сонгуульд бүү санал өгөгтүн. Та нарын сонгох сонгогдох эрхийг хааж байна гэж бүү бодоорой. учир нь та нарын өгсөн санал хэзээ ч та нарынхаар энд шудрагаар ирэхгүй гэдгийг бодолцогтун. 12 оны сонгуульд монголдоо байгаа ах дүүс бид чинь олигархижсан МАНАН бүлэгллийг сонгуульд гаргаж ирэхийг эрс дургүйцэж байгаа тул дээдсүүд та нарын саналыг луйвардхаар шийджээ
2011-12-19
гадаадад байгаа 160000 орчим иргэнээсээ манай төр сонгуулийн санал авах болжээ. Иийнхүү 160000 санал чөлөөтэй луйвардах боломжтой болжээ. 160000 САНАЛ ГЭДЭГ БОЛ НЭГ НАМЫН ХУВЬД ХАНГАЛТТАЙ ГАРЧ ИРЭХЭД НӨЛӨӨЛӨХ ТОО ШҮҮ ДЭЭ. КОММУНИЗМ ЭРГЭЖ СЭРГЭХ ЦАГ ҮЕ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ.
2011-12-19
TEMUUJIN bol shudarga b.a hun buudsan tsagdaa nariig surguulias n gargaj S BAYR, MONH-ORGIL tasgdaagiin darga nartai n hamt shorond yabuulah heregtei iim baij l tsagdaa shurarga bolno DARGA nartaa dolgison tsagdaa nariig bid tejeej chadahgui
2011-12-19
Office-n GOLF-n ij burdel Tani Office-t zaaval baih zuil,busdad ogoh tansag saihan beleg shuu.Une 130000-250000tog.GRAND Plaza-STAR SPORTS delguur.Utas:99193887
2011-12-19
Temuujing demjij bna oooo
2011-12-19
zuv buhen yalna
zow muusain lalruudiin bulhaig elchleed og
2011-12-19
Одоо нөгөө шудрага царайлсан ерөнхийлөгч, ерөнхий прокурор нарыг харьяа
2011-12-19
тэмүүжинг улсын хамгаалалтанд аваасай цагдаагийнхан яаж ч чадах хүмүүс шүү,болгоомжтой байгаарай
2011-12-19
28 сул гишүүнтэй болох нь Тэд нар чинь ард түмнийг төлөөлж санал гаргах шийдвэр гаргах эрхгүй. тэднийг ард түмэн сонгоогүй. Тэгээд ч нэг нь турхирч нөгөө нь бууддаг өвөр түрийндээ орсон хоёр нам 20 жил зовоолоо одоо болоо.
2011-12-19
MAN buyu mongolin aluurchdin nam yu ch hij medne uursdin bulhaiga nundaragdulahin tuld.30 heden ond ene namin buni hohoinud heden lam narig nohoi shig budsan.2008 ond edni naminhan 5 irgene gulug shig budchihad uuchlal guihgui gj olonhooro dille.ter dund n Munh ochir metin daldakud gol dyrd togllo ichej amidralda ta narig neg l udur shitgeh bolno shu
2011-12-19
baagii:
Chi yugeed soliorood baygaa uym be
zuv zuil hiij bga zaluu bga ium. chi shuu
2011-12-19
temuujin nutgiin duu mash hyanuur baigaarai MAN hun alahdaa merejiliin shuu gehdee buu ai nyamdorj novsh zevuun shuu ih l bolgoomjtoi baigaarai
2011-12-19
Zaa hudlaa showshdee temujingiin. hergiin gazriin barimt tegeed hevtej baidaggui um malnuudaa
2011-12-19
үгний алдаа яах вэ засаж болно төрийн алдаагаа харалдаа төрийг яаж засах юм бэ
2011-12-19
temuujing demjij bna ard tumen demjine anhaaraltai baigaarai aluurchin ardin naminhan ayltai shuu 9 terbum tugrugiig ni ard tumend bustaaj olgo mun 14 terbum tugrugiig dahin shaigaj ard tumend olgoh talaar yariashee ene mungiig uduugiin ardin namiin niigemiin ardchilal geed baigaa hurelsuh sodbaatar nartai avilgagach hulgaich nar avsan geed buun shuugaj baisanig sana ter yed ardchilsan sostailst zaluuchuudin holboo gej baisan buu mart
2011-12-19