Хуучин хууль мөрөөдсөн гацаа
2011-12-10

УИХ-ын сонгуулийн хуулийг батлах гэж тусгайлан цаг гаргаж өгөөд үр дүнд хүрэлгүй өнөөг хүрч байна. Хоёр намын бүлгийн зөвшилцлөл мэлхийн хурдаар урагшилж, энэ хуулийг батлуулах сонирхолтой хүмүүс дэмий л баахан уухилна. Тэдний ард тойргоо өмчилсөн, хэдэн тэрбумаар өлгийдөөд авчихсан нөхдүүд зөвшилцлийг дэгээдээд унагаачих санаа өвөртлөн ажиглана. Өнгөрөгч долоо хоногт хуулиа баталчихъя. Тэгээд он гаргаад төсвөө тодотгоё гэсэн саналтай байгаагаа бүлгийн дарга нар хэлж байсан. Спикер ч тэднийг өрөөндөө дуудан Сонгуулийн хуулийн зөвшилцлийг түрэвчлүүлж хуулиа батлуулах талаар лүндэн буулгасан. Гэвч энэ нь үр дүнд хүрсэнгүй. Сонгуулийн хууль дахиад л гацлаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд Индонезид, спикер Японд айлчлахдаа гишүүдийг бөөн цөөнөөр нь дагуулан ниссэн нь ирц бүрүүлэхгүй байна гэсэн шалтаг дээр нь шалтгаан болж орхив. Хуулийн хугацаа дуусахад 16-хан хоног үлдээд байхад хөл толгойгоо олохгүй, төр эзгүй болтлоо гадуур зугаалцгааж байгаа нь сонгуулийг хуучин хуулиар нь явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн үйлдэл хэмээн жиргэх  бор шувуу үнэний ортой. Төрийн ордноо  сахин үлдсэн зарим гишүүн Сонгуулийн хуулийг батлах хүсэл зориг алга. Өдрөөс өдөрт шалтгаан гарч ирээд, зөвшилцөл нь урагшлахгүй байна гэж байв. Зөвшилцлөх ажлын хэсгийнхэн ч нааштай үр дүн байхгүй, хоёр намын бүлэг өөр өөрийн байр суурь дээрээ хэвээр байгаа гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Мажоритари, пропорционалийн харьцааг тохирох гэж 4 сар орчим зөвшилцөж ажил хаян байж тохиролцоонд хүрсэн. Одоо мажоритариас пропорциональ руу шилжих боломж ямар байх дээр намын бүлгүүд тохиролцохгүй  гэдийжээ. Ингэж байхаар 2012 оны сонгуулиа хуучин хуулиараа явуулъя гээд хэлчихэж болдоггүй юм байхдаа. Ингэж хэлэх зүрхтэй хүн бас л гарч ирэхгүй байгаа бололтой. Одоогийн гацааны шалтгаан нь АН-ын бүлэг намын лидерүүд мажоритари тойрогт нэрсээ жагсаж орж ирээд суудал авах хэрэгтэй. Үнэхээр лидер бол ингэж манлайлахаас намын нэрний ард нуугдах хэрэггүй гэж үзэж байна. МАН-ын бүлэг намаар санал хураах бөгөөд лидерүүд буюу хуучуул пропорциональд багтана, 100 хувь шилжих эрхтэй байхаар ярилцсан. Энэ нь унасан бөх тахимаа өгөхгүй гэсэн ойлголт биш гэж гүрийж байна. Энэ байдал ирэх долоо хоногт хэрхэн үргэлжлэхээс  Сонгуулийн хууль батлагдах эсэх шийдэгдэнэ. Сонгуулийн хуулийн гацааг тайлчих мэргэн ухаан энэ хугацаанд олдох байлгүй.
Shuud.mn
Сонин хачин
http://www.youtube.com/watch?v=f2sXKArU_Hk&feature=youtube_gdata_player Bodliin hulgaich kino shuud uzeh Bodliin hulgaich kino shuud uzeheer
2011-12-11
МАНАНГААС БОЛЖ АЙР ЧАЙНАГИЙН ОНГОЦ УЛААНБААТАРТ ХОЁР Ч УДАА БУУХ ОРОЛДЛОГО ХИЙГЭЭД ЧАДСАНГҮЙ БУЦААД НИСЛЭЭ
2011-12-10