Аль намын амлалтыг сонгохоо шийдээрэй?
2011-12-07

Тавантолгойн ордын 20 хувийг  иргэд хүртэх эрхтэй болсон. Ингэснээр иргэн бүр 1072 ширхэг хувьцааны эзэн болж байгаа юм. Ийнхүү  баялгаас хүртэж, өмчтэй болж байгаагийн учир нь 2008 оны УИХ-ын сонгуулиар улстөрийн намуудын амласан амлалтын биелэл гэж ойлгож болно. Харин тухайн иргэн МАН-ын амлалтыг сонгох уу, АН-ын амлалтыг сонгох уу гэдэг асуултын өмнө тулж ирлээ.  Сонгуулийн амлалтын ид халалтын үед МАН 1,5 сая төгрөг, АН 1 сая төгрөгийн үнэ  бүхий хувьцаа амласан нь нийлээд 2,5 сая төгрөг гэж ойлгогдож байв. Амлалт нэхсэн хүмүүс 2,5 сая төгрөгөө авъя гэсэн шаардлагыг хүргүүлж ч байсан билээ. Тэгвэл хамтарсан Засгийн газар амлалтаа нэгтгэсэн төдийгүй эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байхаар бодож сонголттой болгожээ. Өөрөөр хэлбэл аль намын амлалтыг зөвшөөрч саналаа өгсөн тэрийг сонгох ёстой мэт ойлголт төрж байна. Ингээд  энэ шийдвэрийг гаргасан УИХ-ын гишүүдийн ярианаас аль сонголтыг хийхээ иргэн та шийдээрэй. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир: Хүн амын 60 орчим хувь хувьцаагаа мөнгөжүүлэх байх -Иргэн бүр Тавантолгойн ордын өөрт оногдож байгаа 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүлж нэг сая төгрөгтэй олох боломжтой болсон. Гэхдээ хувьцаагаа зөвхөн Засгийн газарт худалдахаар хуульчилж өгсөн. Ер нь эдийн засагч хүний нүдээр харахаар оновчтой шийдэл болж байгаа юм. Ард түмний дийлэнх хувь ядуу маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж байгаа үед мөнгөжүүлэх хувилбарыг санал болгож байгаа. Хувьцаа олгоод эхлэхээр хүн амын 60 орчим хувь нь мөнгө болгохоор хүлээж байгаа гэж бодож байна. Нэгэнт улстөрийн намууд хувьцаа, бэлэн мөнгө амлаж хүлээлт үүсгэсэн болохоор өгөх ёстой. УИХ-ын гишүүн А.Тлейхан: Хувьцаа, бэлэн мөнгө гэсэн хувилбараас сонголтоо хийнэ -УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн ордын 10 хувийг иргэн бүрт 536 ширхэг хувьцаа болгож олгохоор болсон. Дараа нь  хэсэг гишүүн аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах 10 хувийг иргэн бүрт олгоё  хэмээн тогтоолд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Ингэснээр иргэн бүр 1072 ширхэг хувьцаатай болж байна. Ирэх жилийн хоёрдугаар сараас иргэн бүр хувьцаагаа авч эхэлнэ. Харин тухайн хүн би хувьцаа авахгүй мөнгөтэй болмоор байна гэвэл Засгийн газар хувьцааг нь нэг бүрийг нь мянган төгрөгөөр бодож нэг сая төгрөгөөр худалдаж авна. Тэгэхээр нь иргэн хувьцаа, бэлэн мөнгө гэсэн хувилбараас сонголтоо хийнэ. УИХ-ын гишүүн Л.Гүндалай: Хувьцаагаа хадгалвал үнэд хүрнэ гэдгийг хэлье -Иргэн бүрт 536 ширхэг хувьцаа өгөхөөр УИХ анх шийдэж байсан. Өнөөдөр энэ нь 1072 ширхэг болоод байна. Одоогоор ширхэг бүрийг нь мянган төгрөгөөр үнэлэхэд нэг сая 72 мянган төгрөг болно. Ирэх оны хоёрдугаар сарын 1 гэхэд иргэн бүрт энэ мөнгөн дүнтэй 1072 ширхэг хувьцаа олгогдоод ирэхээр тухайн хүн хувьцаагаа банкинд барьцаалж нэг сая төгрөг авч болно. Энэ мөнгөө эргэлдүүлж байгаад эргүүлээд банкнаас хувьцаагаа авна. Энэ хооронд хувьцааны үнэ өсөөд хоёр гурав, дөрвөн сая ч болсон байхыг үгүйсгэхгүй. Харин иргэд Засгийн газарт хувьцаагаа худалдвал нэг ч удаа сая төгрөгтэй болно. Буцааж авна гэсэн олголт байхгүй. Тэгэхээр иргэд хувьцаагаа худалдалгүй аль болохоор хадгалвал цаг хугацаа явах тусам үнэд орно гэдгийг хэлмээр байна. Тавантолгой ордын хувьцааг дэлхийн зах зээлд гарахад таны хувьцаа хэдэн ч сая төгрөг болж болно. УИХ-ын гишүүн З.Энхболд: Монголын иргэн дэлхийн хамгийн том нүүрсний ордны хувьцаа эзэмших болж байна -Иргэн бүрт олгогдож байгаа 1072 ширхэг хувьцаанаас хэрэв өөрөө хүсвэл Засгийн газарт эргүүлэн худалдаж болно. Энэ хувьцааг нь худалдаж авахаар ирэх оны улсын төсөв 442 тэрбум төгрөг суулгаж өгсөн байгаа. Иргэн мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нэг сая төгрөгийн хувьцаа авна. Үүнийгээ хадгалах хэсэг нь хадгалаад, худалдах, мөнгөжүүлэх сонирхолтой нь Засгийн газартаа худалдаж болох юм. Дэлхийн хамгийн том нүүрсний уурхайн хувьцааг иргэн бүртээ эзэмшүүлж байгаа. Харин та хадгалаад явах уу, Засгийн газарт худалдаж нэг сая төгрөг болгох уу гэдгээ сонгоно. Б.Ургамал
Shuud.mn
Сонин хачин
FROM JAPAN:
Хумуусийн сэтгэгдэлд хариу сэтгэгдэл бичэе 1.Сонгуулид битгий оролтсохыг уриалсан байна,та сонгуулид идэвхгүй оролтсох тусам шударага бус явдал дэлгэрнэ,та хийж бутээе гэсэн хунийг судалж сонгох хэрэгтэй,уридын адил том амалж амлалтаа биелуулдэггүй нодыг буу сонго,бэлнээр монго амлаж байгаа ноход бол монголыг хогжилийг арагш татаж буй ноход юм,эрүүл нийгэм бий болох тсагт тэр ноход бугд тсаазлагдана 2. Бэлэн монго амлавал ,одоо олгож байгаа бэлэн монгоний эсрэг монголчууд бугд загсаж эсэргүүтсэл хийх хэрэгтэй.Энэ бидний амидралыг улам дордуулна. 3. УЙX гишуун Тэмүүжин Женко Баттулга гэх мэт хумуус болон юм хийе,оргоноор сэтгэдэг тэдний хурээллийг сайн дэмжих хэрэгтэй,Тийм залуусыг хумуусийг сонгуулид оролтсуулах хэрэгтэй. 4.Ногоо л Нямдорж ба тууний ноход, тэдэнтэй адил нохдуудыг одоо хастуу донгодох тсаг ирсэн.Олон эх оронч булгэмүүд одоо тэдний амийг авч нийгэмд мэссэж болгож байх хэрэгтэй эх оронч булгэм ч гэлгүй боломжтой хун бугдийн бодох асуудал 5.Энэ мэтээр хэдэн жил явдал хурдатстай мохож буй ундэстэн Монгол болно.
2012-02-16
МАНАН-г дахин сонговол ард түмэн бид улам хохирно шүү
2011-12-08
монголчууд бид яагаад нэг тойргоороо эрглдээд нэг л хүнийг дахин дахин сонгоод байгдаг юм бэ. УИХ-д4 удаа гарчихсан бурхи таны төлөө юу хийчихвээ
2011-12-08
ийнхүү сонгуулийн өмнө амалсан 1 сая төгрөг хувьцаа болон хувирч замхарваа хөөрхий. Тавантолгойн хувьцааг УИХ-ын сонгуулийн өмнөх алдарт амлалт гэж ойлгох уу засгаас амалсан үнэгүй хувьцаа гэж ойлгох уу. Одоо ард түмний толгой эргэж хоорондоо маргалдж эхлэвэй хөөрхий. Зарим нь ерөнхий сайд бидэнд 5 толгойн хувьцааг үнэгүй өгнө гэсэн гэх юм. Зарим нь тэр хувьцаа чинь 1 саяаар үнэлэгдэж байна гэх юм. Зарим нь амлалтаа өгч чадахгүй хувьцаагаар орлуулж байна гэж бодож байна. Юутай ч энэ 4 жилд амалсан амлалтаа өгч чадсангүйээ. Одоо тавантолгойн хувьцаа гэх энэ зүйл ямарч байсан 12 оны барьцаа амлалт болж хувирчихлаа шүү дээ. Бас л хулхидах нь тодорхой
2011-12-08
Бид сонгуулиар заавал саналаа өгөх хэрэгтэй. УИХ-д хэн нэгэн заавал сонгогдох учиртай. Гэхдээ өмнө нь сонгогдсон нэг ч гишүүнийг дахин сонгохгүй байхыг уриалж байна. Ингэж чадвал шудрага ёсыг тогтоож чадахгүй ч шинэ гарч ирсэн бүлэглэлүүд одоогийн энэ заваан бүлэглэлүүд хооронд том тэмцэл өрнөх болно. Энэ нь ард олонд тустай шүү.
2011-12-07
odoogiin hediig yag l songiishd. Tuunees gadna neg MASH CHUHAL yum bnaaa. Songoson gishuuunee songogchid ni amlaltaa bieluuleegui esvel ES BUS aldaa gargasniih ni toloo yaj ERGUULEN TATAH VE? Songuuliin huulind iim yum oruulaldaa. Songogdlool tsaashaa dald orchihiin ene gishuud............... Butsaaj tatdag baimaar baina.
2011-12-07
Авлигачдын сүлжээг зах зухаас нь сайхан гаргаж бичжээ. Ирэх сонгуульд МАНАН-г ар далаар нь тонгорох юм сан. Хөдөөний жирийн ардууд тэнэгтээд сонгох байх даа Яанаа
2011-12-07
За даа МАН-аас сонгох хүн ч алга шив АН болон ИЗН-ээс сонгоно доо
2011-12-07
Юун аль намын амлалт вэ?. Бас сонгох вэ? гэчжээ. 20 жил амлалаа, өнөөдөр монголчууд ямар байна,Хятад ,Солонгосын нутагтаа амьдарч чадаагүй гуйлгачингууд Монголд яаж амьдарч байна?. Эртхэн тонил, их удвал Авдрантад насныхаа үлдсэн хэсгийг бүгдийг нь зориулах байх шүү. Шүдний завсраарх өмхийрсөн махнууд минь.
2011-12-07
Ямар ч байсан сонгуулийн амлалт 1,5 сая төгрөг ба ашигт малтмалын хувьцаа бол тус тусдаа гэдгийг энд онцлох хэрэгтэй.
2011-12-07
Emnkbayar Nyamdorj 2 yah vee. Ene hergiig hezee ch shalgaad notlood shiidej bolno Tsaana chini ene 2 -oor halhavch hiigeed Oyutolgoi Tavantolgoi maani achigdaad hil garaad duuslaa.
2011-12-07
Хувьцаагаа ч авна, 1 саяа ч авна тэгээд танай МАН АН-д санал өгөхгүй. Хэрэв ахиж сонгогдохыг хүсэж байвал хөдөөнөө нэр дэвшихийг эртхэн бодоорой МАН АН-ын ямаануудаа. Та нарыг хөдөөний харанхуй малууд олон тэд нарын УБ-т шингэсэн хүүхдүүд л ахиж сонгоно байх. Намайг ингэж хэллээ гээд хөдөөний харанхуй малуудын УБ-т шингэсэн үр сад нь хараана биз, тийм л хөдөөдөө хайртай юм бол намайг харааж байхаар одоо шууд хөдөө рүүгээ зайл. Үхсэнээ хийгээд нет-д суугаад байгаа юм бэ?
2011-12-07
Н.Энх­баяр гэдэг эцгээр хөтлүүлэн улстөрд орсон залуус өнөөдөр бүгд л төрийн өндөр албан тушаал хашиж явна. Тухайлбал УИХ-ын ги­шүүн Су.Батболд, Б.Чой­жил­­сүрэн, Д.Одбаяр, Д.Тэрбиш­дагва, Д.Ар­вин, Байгаль орчны сайд асан У.Барсболд, Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба, Бо­ловс­ролын сайд асан Н.Бо­ло­рмаа гээд хөвөрнө дөө. Товч­хондоо Н.Энхбаярын галын шугам дээр “Элсний 13” зогсдог байв.
2011-12-07
Иргэдэд олгох хувьцаа шууд зарж болохгуй зуйл шдээ Тодорхой бус хугацаа хулээгээд дараа нь дахин шийдэл гаргаж байж болох наймаа гэсэншуу Амлалтаа биелуулсэн болж енеедер толгой эргуулсэн зуйл хийж байх юм Маргааш огт еер юм яриад суух луйварчид шуу улс терчид Мэдэхгуй юмаа амлаад дараа нь яах нь тэдэнд огт падгуй болнодоо
2011-12-07
БИТГИЙ ШААЦГАА!!! МОНГОЛЧУУДАА СОНГУУЛЬД БИТГИЙ ОРОЛЦ
2011-12-07
odoogiin hediig yag l songiishd. Tuunees gadna neg MASH CHUHAL yum bnaaa. Songoson gishuuunee songogchid ni amlaltaa bieluuleegui esvel ES BUS aldaa gargasniih ni toloo yaj ERGUULEN TATAH VE? Songuuliin huulind iim yum oruulaldaa. Songogdlool tsaashaa dald orchihiin ene gishuud............... Butsaaj tatdag baimaar baina.
Irged yum awakh, ta nar ugukh yakh we. Olson khediig ni bitgii inflyatsid oruulaad khudulmuriig min bitgii salkhind khiisgeed bai guij baina. Mongol tugruguur tsalin tawidgaa bolimoor yum. Dollaroor tsalingaa awmaar bna. Mongoliin irgen bolsnooroo Buun aldagdal khuleej duusakh yum. MONGOLD turuud kheden tugrugiin tsalin khurtel zugeer awch bolokhgui unekheer khetsuu baina daa.
2011-12-07
Ямар ч байсан сонгуулийн амлалт 1,5 сая төгрөг ба ашигт малтмалын хувьцаа бол тус тусдаа гэдгийг энд онцлох хэрэгтэй.
Хувьцаагаа ч авна, 1 саяа ч авна тэгээд танай МАН АН-д санал өгөхгүй. Хэрэв ахиж сонгогдохыг хүсэж байвал хөдөөнөө нэр дэвшихийг эртхэн бодоорой МАН АН-ын ямаануудаа. Та нарыг хөдөөний харанхуй малууд олон тэд нарын УБ-т шингэсэн хүүхдүүд л ахиж сонгоно байх. Намайг ингэж хэллээ гээд хөдөөний харанхуй малуудын УБ-т шингэсэн үр сад нь хараана биз, тийм л хөдөөдөө хайртай юм бол намайг харааж байхаар одоо шууд хөдөө рүүгээ зайл. Үхсэнээ хийгээд нет-д суугаад байгаа юм бэ?