Сурагчдын нулимсыг арчиж өгөөрэй, сайд аа
2013-09-07

  Эцэг эхчүүдийг бухимдуулж, хүүхдийг үеийнхнийх нь өмнө өмөлзүүлж, уйлуулснаараа нулимсыг нь өөрсдөө арчаарай, Боловсролын яамныхаан.  Сурагчдын дүрэмт хувцаснаас үүдсэн хэрүүл үйлдвэрлэгчдээс эхлээд гэр бүл, сургууль, анги танхим дамжин өрнөж байна. Оёдлын үйлвэрүүд болон хувиараа бизнес эрхлэгчид нэгэнтээ дүрэмт хувцас оёх тендэрт багтаагүй ч гараа хумхин суулгүй  сурагчдын ёслолын юбка, цагаан цамцыг загвар загвараар нь оёж, худалдаалж байна лээ. Ёслолын юбка, цагаан цамц тус бүрдээ 10-20 мянга төгрөг. Ингээд л  ердөө 20-40-хөн мянган төгрөгт дүрэмт хувцсыг нь бэлтгээд өгч байна.  Харин  боловсролын яамнаас санал болгож  байгаа дүрэмт хувцас бага, дунд, ахлах ангиасаа шалтгаалаад 120 гаруй мянган төгрөгийн ханштай байгаа.  Есдүгээр сарын нэгэн ням гаригт тохиосон болохоор зарим сурагчид хичээлийн шинэ жилийнхээ нээлтэд  оролцсонгүй. Учир нь өнөөх дүрэмт хувцасны маргаан гэр бүлд нь дэгдэж. Зарим эцэг эхчүүд 100 мянга хүрсэн үнэтэй дүрэмт хувцсыг авч өгч чадахгүй, өдрийн хоолоо хүргэж ядан та нарыг өсгөж байхад гээд хүүхдүүдээ зандарч. Аав, ээжийнхээ энэ үгэнд зөрүүдэлсэн охид, хөвгүүд “Тэгвэл тэр сургуульд чинь явахгүй” гээд эсэргүүцэж.   Хүний аав, ээж л болсон хойно хүүхдүүдээ аргадан, ангиараа жигдрээд ирэхээр нь эдийн засгийн  боломжоо харж байгаад аваад өгье хэмээгээд хичээлд нь хүүхдүүдээ явуулж байна. Ангийнхан нь өдөр ирэх тутам жигдрээд ирэхээр  хуучин дүрэмт хувцсаа өмссөн хүүхдүүд бусдаасаа хөндийрч эхэлнэ. Хэн  л хүүхдээ бусдын өмнө нүүрийг нь улайлган явуулахыг хүсэх билээ. Мөнгө байгаад авч өгөх хүсэлгүйдээ сурагчдын шинэ дүрэмт хувцсыг эсэргүүцээд байгаа юм биш гэдгийг салбарын удирдлагууд нь эрхбиш ойлгомоорсон.  Нэгэнтээ тушаал нь гарч, хэрэгжээд эхэлсэн энэ дүрэмт хувцастай холбоотой санал гомдлоо Иргэдийн саналыг хүлээн авах төвд өдөр алгасахгүй илгээсэн байна. Харин  яамнаас энэ жилийн хувьд  шинэ дүрэмт хувцас өмсөх, хуучин дүрэмт хувцсаа өмсөх, өөр дүрэмт хувцас өмсөж болох гэсэн гурван сонголтыг эцэг эхчүүд болоод сурагчдад олгосон байна.Энэ нь сурагчдын дунд бэл бэнчин, баян ядуугаар заагласан шийдвэр болж байгааг энэ салбарынхан мэдэж баймаар. Шинэ дүрэмт хувцсаар гангарч байгаа нь баян айлын хүүхдүүд, хуучнаа юм уу өөр дүрэмт хувцас өмссөн нь бага, дунд орлоготой ядуусын хүүхэд болж таарах нь.   Сурагчдынх  нь  амьдралын төвшин ямар байгааг сургуулийн удирдлагууд тодорхойлдог. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд сургууль сургуулиараа дүрэмт хувцсаараа жигдэрдэг байсан журам бол хамгийн зөв шийдвэр байлаа. Харин эдүгээ нэгэнтээ тендэр явагдаад  хэдхэн тооны компаниуд төсвийн мөнгийг хүртчихсэн болохоор эцэг эхчүүд хүүхдүүддээ шинэ дүрэмт хувцсыг нь авч өгнө үү, хуучинтай нь явуулна уу гэдэг  шийдвэр гаргасан боловсролын яамныханд падлийгүй бололтой. Дүрэмт хувцаснаас үүдсэн асуудал үүгээр цэглэгдэхгүй болов уу. Хүүхдийн сэтгэлзүй сурлагад нөлөөлдөг. Ангийнхныхаа дунд хуучин  дүрэмт хувцастайдаа ичингүйрэн, хичээлдээ хайнга хандаж, сурлага нь муудахыг ч үгүйсгэхгүй.  Сургуулийн удирдлагуудаас эхлээд ангийн багш нь сурагчдаа дүрэмт хувцсаараа жигдрэхийг шаардана.  Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүддээ дүрэмт хувцсыг нь худалдан авч өгөх ч үнэхээр амьдралын төвшин доогуур өрхийн хүүхдүүд орхигдоно. Олон хүүхэдтэй,  амьдралын түвшин доогуур, хагас болон бүтэн өнчин гэр бүл хэд байгаа талаар судалгаа хийгээд, үнэгүй дүрэмт хувцас байгаа. Тэр судалгаа нь хэзээ ч дуусах юм билээ.  Уг нь шинэ дүрэмт хувцсаар жигдрүүлэх шийдвэр гаргахаасаа өмнө дээрх судалгааг гаргах байсан юм. Дутуу дулимаг шийдвэр гаргаж, хичээлийн шинэ жилийг “нулимстай”  угтуулсныхаа хариуцлагыг БШУ-ны сайд та хүлээгээрэй.   Н.Энх
Shuud.mn
Сонин хачин
gomdol:
umnuh duremt huvtasnaas 3-4 dahin unetei bgaa ni zevuun bgaa yum
2014-01-20
BAYRMA.:
minii neg tanil busgui shuljmeiin huwiin ttsehtei.ehende tsewer mongol nooson utasaar 60 garuig shulshsen utas n duusaad dahin awhaar ochood taraaj baigaa utasiig n awaad uztel yun mongol utas urdaas orj irdeg muu nooson utas baihaar n ene yu bolj bn gej asuutal ta nart hamaagui gesen genee...NOOSNII HOLBOONIIHON MOGOLCHUUD BIDNIIG ZASAGIIN GAZARIIG DOROMJLOOD BN...TED EHLEED HELEED HAACH BAIHGUI UNDOR UNEER 1 METR N 14800 TUGRUGOOR ZARJ BN. ODOO HUURAMCH NOOSON UTAS NIILUULJ EHELEED BN.!!!!!!!!!!!!!!
2013-09-09
Irgen bat:
Za odoo yahab de heden hvn heden kompani horongoo zuzaalaal bizde gvitseegeed l hiigeed ogchmoor yum hvvhdvvded mini
2013-09-09
3 huuhdiin etseg:
Sonin humuus b.h yumaa bi l huvidaa ooroosoo haramlaj b.j mongo tsugluulj huuheddee duremt huvtsasiig ij burdleer ni avch ogson saihan l haragdaj b.n lee huud min zarim humuus huuhdeese mongo haramlaad uhehnee nariilaad b.gaa bol omd tsamtsiig ni avch ogohod boloo sht honjiliinhoo hireer holoo jii gedeg b.haa
2013-09-09
zochin:
iredui hoich ueiinhee bolowsroloor biznes hiij baigaa ene humuusiig yduu tarchig amidralaar amdruulaad uzeh ymsan 5 honoj chadahgui booj uhene dee ed nar bugd delhiigees hurdan zailaasai
2013-09-09
зайл:
нээрээ юмны үнэ нэмэгдээд байдаг_цалин хөлс бахь байдгаараа л байна.муусайн луйварчид та нар төрийн мөнгөөр... татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаад мэдэхгүй байгаа байх даа...ард түмний амьдрал хүнд байна.яагаав нөгөө амлаад байсан эдийн засгийн өсөлт,амьжиргааны түвшин өндөр болно.жаргана гээд байсан.муу хэлээд байсан МАН-ын үед дэлхийн эдийн засаг хямрахад бид зүгээр гарсан.гэтэл одоо харин монголд л хямрал болж байна.Энэ новшийн худалч засгийн газрыг,ерөнхийлөгч гэгч Мянгуужингийнхан хамт огцруулбал таарна шүү АН-ынхан_
2013-09-08
zochin:
oromdmeer yumaa hvvhed l bol hvvhed shv dee ydyy amdral doroi aíliin hvvhedvvded vngví oghed yun bgví gej ter baítygaí l lyywírdag bizdee santomer gyaí tanaí hvvhedvvdees ylgaagví shv dee
2013-09-08
zail:
gantumur gj erguu dagz zail zail
2013-09-08
Muugii:
Niiteerei ijil duremt khuvtsastai baikh ni zuv uu gekhee khyamd buguud chanartai baikh yostoi.
2013-09-08
zochin:
Мөн ч тэнэг юм хийж байна даа Хүүхэд гэдэг чинь дүрэмт хувцастай ч үгүй ч хөөрхөн харагддаг Наад тэнэг ажлаа бага дээр нь зогсоогооч
2013-09-08
boроо:
энэ бол засгийн хийх ажил биш ууний оронд доллорын ханштай ноцолдож байсан бол .....
2013-09-07
xyjaa:
mongolcnyyd ingej aliigaa aldaj bgaag harah sonsoh saihan snuu.
2013-09-07
zochin:
Ter bolovsroliin saidiin tolgoi hurehgui bokood erunkhii said ni hurtel shinjij shinshleed bsan, 120000 tug baga sanagdsiin bhdaa. Ene Altanhuyag yum y7mand hushuu durdegee huuhen huuhnii bugsruu garaa shurguuldagtaa adilhan bodood bh shig bna.. Ugaasaa ter hund chadvar ch bhgyi.
2013-09-07
rado:
Yamar sonin humuus ve.buh huuhed jigdreed youstoi huurhun haragdaj bnle.umnuh formiig n tom huu umsdug ene jil surguulid orson huuhed maani shiniig n umssun haritsuulagdashgui.umnuh Duremt huvtsas yag hyatad turh hiits.tsagdaa ch um shig kk.nadad minii naiz eejuud bugd am saitai bga.uostoi huurhun biend suuj uguud naaldatstai.huremnii mur n eregtei jijig bietei huuhded l jaahan tomdoj bn le.harin 2s deesh huuhedtei aild huuhdiin mungunuus hasaj tootsvol gj deer neg comment bichsen n bas zuv um shig sanagdlaa.uchir n 2s deesh ghr arai l unetei tusna urhiin tusuv tsalin hed bilee.gants bol gaigui shuu de.
2013-09-07
BOLOVSROL:
Uneheer amidral medehgui denduu hol yaridag hun bna leidei GANTUMUR GEDEG HUN BOLOVSROL UNEHEIR SAID BISH SAAD BOLJ BNA
2013-09-07
BOLOVSROL UNEHEIR SAID BISH SAAD BOLJ BNA:
Uneheer amidral medehgui denduu hol yaridag hun bna leidei GANTUMUR GEDEG HUN
2013-09-07
Mongoliin bolovsrol chaashdaa yah boloo:
Hench zorigtoi bodlogo shiidver gargaj bolno. Harin tsaana ni HUUHED hohirno gedgiig martaj bolohgui shuu BOLOVSROLIIN SAIDAA. Ene hun uneheer ELBEGDORJOO duuriasan uneheer goyo yardag hun bna lei. ZAM DEIR MASIND HUUHED DAIRUULAVAL BI HARIUTSAHGUI GEDEG HUN SHUUDEI
2013-09-07
pkxny:
hamaagui dor baina
2013-09-07
Irgen bat:
Argagvi shvvde chaamaas zoblohvvd ni gej surguuli nuraasan amitad baigaa yum chini hoorhii bolobsrol medehgvi saidiin buruu yu baihav. Hvniig hanilj baigaa nohroor ni shinjee gej...
2013-09-07
irgen:
ardiin namaas dor um aa
2013-09-07
зочин:
Дахин боловсруулсан хятад даавуугаар хийсэн хямдхан хувцас хэдий хир эдэлгээ даахыг Энх болоод сэтгэгдэл бичигч нар хараарай.
2013-09-07
МАНАН:
одоо яая гэхэв , иймэрхүү зам туулж байж л МАНАН-гаас сална, 2016 он хурдан болоосой,эднээс салах юм сан.
2013-09-07
otgonbaatar. d:
Tur xvvxdin duremt xuvtsasni talig daax xeregrtei. Xet undur vnetei bn zagvar standartig ni zaagaad niit kompanud xuvtsas xiigeed exelbel arai iim undur vnetei garaxgui bix. Xeden kompanig demjij xvvxdeer biznes xiix yum manai tur zasag
2013-09-07
etseg eh:
Huuhdiin formiin uniig neg harj uzsan ni deer baihoo. Yadahad toos tatdaggui yumaar hiichij boloogui yumuu? Tegeed bas hed heden huuhed surguulid ugdug humuust arai hund baigaa shuu.
2013-09-07
etseg ekh:
suragchidiin huwtsasnii une uneheer hund bna.olon huuhed gargasan aild ih hundeer tusch bna.etsestee olon huuhed gargasan etseg ehchuudiin buruu bolj bna,duremt huwtsasiig ni zeeleer buh huuheded ugch turuus ugch bgaa huuhdiin mungunuusuu suulgaj awbal taarna daa.ene zasgiin bodlogo shiidwer etsestee ydarsan bidniigee yund hurgeh bol dooooooo
2013-09-07
111111111111:
Чанартай сайн материалаар загварлаг хувцас хийсэн бол ч бас яая гэхэв. Даанч арай дэндүү загвар муутай, материал муутай. Эрэгтэй хүүхдийн өмд нь шуудай шиг, тэгээд маш амархан тоос шороо татаад, өдөр болгон чийгтэй алчуураар арчиж цэвэрлэх гэж бөөн ажил болж байна. Алтанхуяг гуай та ийм сайхан хувцас энэ тэр гээд яриад байсан чинь хаа байна аа. Чанаргүй, хүүхдийн сүр дарсан муухай хувцасыг чинь харахаас ч дургүй хүрч байна. Мөнгөндөө харамссан юм биш.
2013-09-07
ДОРЖОО:
ЭНЭ АРДЧИЛСАН НАМЫХАН ЯВАХ ТУСМАА АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ АЛДААД ЭХЭЛЛЭЭ ШҮҮ. АНХААРААЧЭЭ АЛТАНХУЯГ АА.
2013-09-07
ЭГЭЛ ЭР:
ЕРӨНХИЙ САЙД ЭНЭ ФОРМЫН ХУВЦАСНААС 23 ТЭРБУМЫГ ОЛНО ГЭЖ АМ АЛДЛУУ ЯАЛАА. САЙТ УХААД ҮЗЭЭРЭЙ ХҮМҮҮСЭЭ. БИ АНДУУРСАН Ч БАЙЖ МЭДНЭ. ГЭХДЭЭЛ БИ СОХРООГҮЙ ХАРАА МУУДААГҮЙ Л БАЙГАА ОДООХОНДОО.
2013-09-07
ААВ ЭЭЖ:
ЭРХЭМ САЙДАА ӨНӨӨГИЙН СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСЫГ ТА НЭГ ОЧООД ХАРААДХААЧ. ӨМСӨӨД АРАВ Ч ХОНООГҮЙ БАЙЖ УГААЛГАХАД ХҮРЧ БАЙНА. ШУУД Л БӨӨН ТООС ТАТААД ЮУН ХҮҮХЭД ӨМСӨХ БАЙТУГАЙ САЙД ТА ТООСГҮЙ ОРЧИНД Ч ӨМССӨН ТООС АМАРХАН ТАТАЖ БАЙГААГ МЭДРЭХ БОЛНО. 8 САРЫН 31-НД АВСАН ЧИНЬ НӨГӨӨ ЖИЛЕТ, НООСОН ЦАМЦ ХОЁР НЬ БАЙДАГГҮЙ. ИЙМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ. ҮҮНЭЭС ҮЗВЭЛ ТЭР ЖИЛЕТ НООСОН ЦАМЦ ХОЁРЫГ ХЯТАДААС НИЙЛҮҮЛДЭГ ЮМ БИШ БИЗ ДЭЭ. ИНГЭЖ ЯДУУХАН ИРГЭДИЙНХЭЭ ОЛСОН ХЭДЭН БОР ЮМЫГ ХУЖААГИЙН НЭГ ЛУУХААНЫ КОМПАНИЙГ ТЭТГЭХ БИЗНЕС ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БИШ БЭЭЭЭЗ. ХЭРЭВ ТИЙМ БОЛ УДААГҮЙ БАЙГАА ДЭЭРЭЭ ТЭР НООСОН ХОСЛОЛУУДЫГ БУЦААСАН ЧИНЬ ДЭЭР ШҮҮ.
2013-09-07
зочин:
Ийм луйварчдыг яаж амьдрахыг харах үлдэж ханаж цаддаггүй муу күн олон болжээ
2013-09-07
khch:
Tiin shde huvtsas n arai l buduuleg ongoor hiigdsen bnalee har baraan ongonoos iluu gegeeleg tod ongo huuhduuded iluu zohimjtoi omsohod ch bas uramt bhsan . Tuunees gadna ene duremt huvtsasnii une tv-geer taniltsuulj bsan uniin dungeesee hol zorj bnaleedee. Tgd er n ene niitleed bgaa medeelluudiig chin ter deeguurh alban tushaalt humuus uzej hardag uu. Irgediin bichij bgaa ene sanal huseltiig ted olj unshdag uu. Unshdaggui bol unshuulah talaar arga uhaan siileh heregt bh shuu shuud.mn siteiihan
2013-09-07
зочин:
Гантөмөр, Баттулга, Санжмятав нарын сайд нар үгсэж, хуйвалдаж шахуу хийсэн хувцасаа хүүхдүүд өмссөн хойно нь нэг хараарай. Энэ гурван сайдад заавал үзүүлэх хэрэгтэй. Өнгө үзэмж гэж байхгүй. хийц нь болхи, материал нь бүрзийдэг, цэнхэр цамцны захыг хар эрээн даавуугаар дотдорлосон гээд хүний энээд барж, элэг хатмаар юм байгаа. тэгээд бас эх орон шингэсэн эрдмийн хувцас ч гэх шиг гоё гоё юм яриад бичээд байгаа. Эх орон ингэж шингэдэг юм бол энэ хүмүүст эх орноо гэсэн сэтгэл даанч алга даа.
2013-09-07
zogsooh:
Bolovsroliin bolon Uildver hudaldaanii yam ene teneg ajlaa zogsoo.Ter hiits,chanar muutai,unetei huvtsasiig chini avch chadahgui shuu.AH zail
2013-09-07
zochin:
Show. Mongo mongo
2013-09-07
zochin:
bur bolovsroliin saidiin tushaaltai tsetserlegiin huuhdiin burduuleh 25 zuil bna aa..ter dotor ni OO tsaas huurai salfitki ene ter geed zaaval arvinii tsaas geed bichsen bna lee ....araich dee huuhduudee yu avch egeh ee etseg eh ni medvel yasiin be ...esvel ter oo tsaasnii uildveriig sanhuujuulj baigaa ym uu...
2013-09-07
ganga:
uguidee hoish tawij bolomgui tom asuudal zarim humuus hetsuul bdag bh gehdee hezee hiine gej er ni haraad bhad mashingui ger bul howor haragddag geed niigemd buyu baylag buteeh salbart ajidaggui haltur mikrond ywah er ni tatwar tulduggui ajiluudiig erheldeg umshig bgaa um yawal humuusiig ajil hudulmur hiih zuwhun udur honogoo argatsaasn bdlaas ni salgah talaar saitar bodoh tsag ni bolshon bh
2013-09-07
нараа:
энэ бол төр оролцох хэрэггүй ажил байсан, сургуулиуд өөрсдөө зохицуулаад чадчих ажил байсан, өмнө нь тийм байсан, мөнгөн дээр ажиллах гэсэн хүмүүс төрийн нэрээр л ингэж байгаа гэж бодож байна, төр хийх ёстой юмаа л хий, энэ бол тулгамдсан ажил биш ээ,
2013-09-07
terguun:
iim shahaa hiij huuhduudiig emzegluulj bolohgui l dee, hen ch harsan todorhoi boon luivar shuu dee
2013-09-07
irgen:
bayn ailiin huuhuud saihan l ym daa manaih olon huuhedtei geed uilj bna lee hetsuu shdee medeej ene zasgin gazar ehleed shiideh tumen asuudal baihad yun huuhdiin huvtsas hunaraar oroldood bgaan bee icheecheee.bidend ajil hergtei bna za yu. orlogo hergtei bna
2013-09-07