Бодьё..бодьё. Гарц заавал олдоно
2013-09-06

Эдийн засгийн чухал чуулга уулзалт, зөвлөгөөн Монголд болж байна. Эдийн засаг хүндрээд байгаа өнөө үед иймэрхүү арга хэмжээнээс гарах шийдвэр, зөвлөмж ус агаар шиг хэрэгтэй. Дотоодод гарцаа олохгүй байгаа болохоос гадна ертөнцийн эдийн засгийн байдал тийм ч дорд орчихоогүй л байна. Ялангуяа эдийн засгийн маань прогнозыг ерөнхийдөө хэлээд өгчихдөг Орос, Хятадын эдийн засаг бага зэрэг бууралттай ч өсөх хандлага руугаа хэдийнэ орчихсон. 2013 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.6 хувьтай байна гэж таамалглаж байсан ч өнөөдөр болзлоо бүрэн биелүүлээд зогсохгүй 2.8 хувьтай байна гэж олон улсын “IHS” байгууллага гаргаад байна.

6

Дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлдог хүчирхэг эдийн засаг бүхий гүрнүүдийн байдал харьцангуй эерэг үзүүлэлт өгч байгаа нь байдал тогтворжиход ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. Яахав евро бүсийн орнууд харьцангуй эгзэгтэй байгаа ч байдлыг тогтворжуулахын тулд чадах чинээгээрээ оролдлоо. Үр дүнд ч хүрсэн.

6

Монголын ашигт малтмалын нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалсан эдийн засгийн хүндрэл гарч байгаа ч бусад төрлийн экспорт нэмэгдэх хандлагатай байгаа нь гадаад эдийн засаг сайжирсны шинж. Түүхий эдийн хахаа энэ хэвээр удаан үргэлжлэхгүй гэсэн судалгаа байна. Хэрвээ түүхий эдийн энэ илүүдэл арилах юм бол хүссэн хүсээгүй бид подхийгээд явчихна. Гол нь энэ хүндрэл юунаас эхлэв гэдгийг анхааралтай ажигламаар байгаа юм. Хятадын эдийн засгийн хэт өндөр өсөлт удааширснаас асуудал үүссэн.

6

Удаашралын гол үндэс нь Хятадын засгийн газар орон сууцны зах зээлд хэт яаруу хязгаарлалт хийсэн нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм. Өнөө ч энэ гажуудал үргэлжилсээр байгаа. Түүхий эдийнхээ дийлэнхийг өмнөд хөрш рүү экспортолдог манайхан энэ лут эдийн засгийн удаашралын ард үлдэнэ гэж байхгүй. Дагаад л удааширна. Удаашрахдаа олон тооны хүндрэл үүсгээд байгаа юм. Нэгэнт Хятадад монголын ашигт малтмалыг нийлүүлдэг хөрөнгө оруулагч нар хөрөнгө мөнгөө татаж эхэлнэ. Энэ нь эдийн засагт хүчтэй цохилт өгөөд байгаа юм. Нэгнээс хараат байхын аюул үүнээс үүдэн гараад эдийн засгийг бүхэлд нь чичрүүлээд эхэлсэн.

6

Бидэнд тэгэхээр хоёр гурав түүнээс ч илүү гарцтай болох явдал. Нөгөө талаар хөрөнгө оруулалтын уян хатан бус хатуу бодлого баримталснаас олонхи нь үргэн дайжаад байгаа юм. Айлгаж ичээдэг биш юмыг нь хийлгэчихээд дараа нь татвараасаа ашиг олох л арга зам байгаа. Алаагүй баавгайн арьсыг хуулж нөмрөх гээд ямар үр дүнд хүрч байгааг Оюутолгойн далд уурхайн ажил зогссон жишээнээс элбэгхэн харж болно. Одоо юу хэрэгтэй вэ. Хөрөнгө оруулалтыг татах хууль эрхзүйн орчин хэрэгтэй. УИХ-ын ээлжит бус чуулганыг хүлээсэн хүлээлт чухам ийм бодлого дээр тулгуурлах ёстой. Нухацтай, олон талаас нь харсан эрх баригчдын хэлдгээр тунгалаг хууль хэрэгтэй болоод байгаа юм.

6

МАН нь байна уу, АН нь ч байна уу ялгаагүй ийм л хууль санаачлаад өргөн баривал улаан, цэнхэр ялгаагүй гар өргөөд л баталчих хэрэгтэй юмсан даа. Алийн болгон талцаж маргалдах вэ дээ. Бодит эдийн засаг хямарч арай эхлээгүй нөхцөл байдал тийшээгээ хөтлөж байгаа энэ үед хугацаа алдахгүй байх нь л хамгийн чухал байгаа юм. Мөнгөө өгье хууль эрх зүйн орчноо сайжруул гэж хөрөнгө оруулагч нар хэлээд байгаа нь авууштай санаа шүү.

6

Гаднаас валют орж ирэхгүй байгаа нь хөрөнгө оруулалт 40 хувиар багассантай шууд холбоотой. Нөгөө талаар валютын энэ их урсгал гадагшаа өрөнд орж явж байгаатай холбоотой. Оюутолгойн урьдчилгаа 250 сая ам.доллар, Тавантолгойн 350 сая ам.доллар, “Эрдэнэт” үйлдвэрээс авсан 230 сая ам.доллар гээд нэг тэрбум шахуу долларын өр төлөөд дээр нь хөрөнгө оруулагч дүрвээд байхад яаж эдийн засаг тогтвортой байх вэ дээ. Бодьё.. бодьё. Гарц хайхын тулд хууль эрх зүйн уян хатан орчин хэрэгтэй байна даа.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
Цццц:
103.11.195.172-toi sanal neg bna.Dollariin hanshnaas neg ih sandrah yu bna,tur zuuriin asuudal shuu dee.Yamar neg tsuurhalaar bujignaj uraldaj ochood dollar avaad baih shaardlagagui shuu dee.Ontsiin hereggui bol togrogooroo l baij baig l dee.Iimerhuu yum bolohoor l chenj nertei heden nohduud l duraaraa tongochih yum daa. Ted nar chin neg hoyor tsag bolood l yamar ch undeslelgui 2,3 togrogoor nemeed baidag yum baih chin bilee.
2013-09-07
kkkkkkk:
ed nar chin hydlaa yríj hoshroglyylj baíj garch ercheed odoo bolhoor bodeo geed ergvvteed syyj bdag heleh vg alag gadaadiin hyyramch diplom hydaldaj awch ercheed l teríígeed tiim oskar íím doktor gej oorsdiigee yríj syydag ylsyyd shv dee
2013-09-06
зочин:
долларын ханш асах нэг их эмзэглээд байх зүйл биш.өөрсдаа чаддаг зүйлээ үйлдвэрлэ,юмны үнийг зохиомолоор бүү асга.ченж нэртэй шуналын дэв мунхагуудыг хазаарла
2013-09-06
зочин:
Өсөөд байгаа доллараа хязгаарлаач ээ. Ажлаа хий л дээ. Албан тушаалтнууд.
2013-09-06
зочин:
Бодоод бодоод бод шийр дөрөв гэж. Ажилаа хийгээч. Чадна гэж гарч ирчихээд ард түмнийг шороон дээ элгээр нь хэвтүүлж байж Одоо болхоор Тонигоор зөвлүүлнэ гэх шиг Чадахгүй бол юу гэж худлаа ярьж гарч ирсиййн.Нөгөө гадаад дотоод Оксфорд энэ тэрээг төгссөн гарууд чинь яасан юм бэ
2013-09-06
tumen:
Өрөнд оръё оръё л гэж бичээд байгаа нөхөр байнадаа. Хэнийх нь өдөөн хатгасан мэдээ вэ.
2013-09-06
быөбыөбыөабыабы:
бодьё гэж монгол үг байдаг юм уу. бичиг үсэгт тайлагдаач ээ. сэтгүүлч ухаантай юм бол
2013-09-06