Барагдашгүй төсөв
2013-09-03

УИХ-ын ээлжит чуулган чуулах гэж байна. Асуудал мөн чиг их байна даа. Өөрсдийнх нь баталсан төсвийн орлогоос 1.5 их наяд төгрөгөөр дутаасан энэ Засгийн газрыг яах вэ. Ноён Алтанхуягаас “амь нэхэх” нь ойлгомжтой. Сөрөг хүчин үзэж тарна. Алдаа бол МАН-ы хувьд ололт. Оноо бол урагшлах замынх нь эхлэл. Эдийн засаг өссөн хэдий ч энэ нь хөөс төдий гэдгийг маш олон хүн мэдсэн.

6

Төрөөс ангид байгаагаа ноён О.Магнай илэрхийлчихсэн. Яг л нөгөө Нянгар хаданд гарсан гэдэг шиг. Дараа нь ичих ч үгүй уучлалт гуйж байгаа юм даа. Арай дэндэнэ ээ. Гудамжинд гарсан болгон төрд ороод иймэрхүү хөгийн тушаал гаргаад сууж байдаг МОНГОЛ ТӨР гэж юу байсийм. Бүхэл бүтэн нийгмээр нь бужигнуулчихаад шүү. Бүр сүүлдээ татвар төлөгч маний мөнгөөр /улсын болон хотын төсвөөс/ галд хуйхлагдсан нөхдүүдийн алдагдлыг нөхөх гэнэ. Дандаа хэлдэг. Битгий мөрөөд. Бид зүгээр л мөнгө олж шударгаар татвараа төлж байгаа энгийн иргэд. Бидний мөнгөнөөөс төр гэж далайлгаад хуу бүхнийг авах эрх мэдэл хэнд ч байхгүй шүү.

6

УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн нэмэлт хөрөнгө шийднэ. Ийм болохоор л би бухимдаад байгаам. Мөнгө хомсдохын цагт бүгд л чиний миний татварын мөнгөнөөс арай ахиухныг олохыг эрмэлзэнэ. Улс төрийн намуудын дундахь сөргөлдөөн хийгээд найрааг шийдэх нэн өндөр цаг үе. За яах вэ асуудлыг маань шийдэж байгаа бол гомдох юун. Харин үгүй бол.

6

Хүлээлт байна бидэнд. Энэ валютын ханшаа буулгаасай, гадаадын хөрөнгө оруулалтыг өсгөж эдийн засгийн дэмий хөөсийг үлээгээсэй эцсийн дүнд ард иргэдийн амь амьжиргаа өсөөсэй гэж л хүсч байна. Хөхөө хүйтний цагаар улс төржмөөргүй байна, гол нь нэгж айл өрхөд ногдох баялаг маань тэнцүү байгаасай л гэж хүсч байна. Чингис бондоос 350-400 сая ам.доллар үлдсэн гэж Ерөнхий сайд маань мэдэгдэж байгаа. Бүгд л 10-20 жилийн дараа ашгаа өгөх хөрөнгө оруулалт. Төсвийн орлого 1.5 наяд төгрөгт хүрчихээд байхад хаанаасаа энэ их мөнгөний хүүг болон зээлийг төлөх болж байна. Н.Крилловын нэг ёгт үлгэрт байдагчлан тал талаас нь зулгаах уу. Газар, тэнгэр, ус руу...гэдэг шиг.

6

Угаас бидний хөрөнгө ингэж л урсч эхэлсэн. Урссаар ч байгаа. Тунгалаг төр гэж өчнөөн жил ярилаа. Тунгалагшлаа гэж баахан ч ярьсан. Жилдээ нэг хоёр удаа нээлттэй хаалганы өдөр гэж улсын байгууллагууд зарлана. Зарлаж байгаа нь ч инээдэмтэй. Бусад үед хаалттай байдаг юм уу хаашаа юм. Ийм л төр рүү бид татвар нэрээр сайхан мөнгө урсгаж байна. Сайхан гэдэг нь миний чиний ариун хөдөлмөрийн мөнгө шүү. Ариун мөнгө...

6

Н.Бадамжав                               

 
Shuud.mn
Сонин хачин
батаа:
С.Баяр, С.Батболд яадаг байлаа мөнгө олж ирвэл тараагаад дуусдаг байсан биздээ. Энэ засгийн хувьд юутай ч ажиллаад л байгаа биздээ. МАН бол зүгээр л тараах л зорилготой мөнгөний эрэлд гардаг байсныг сайн санах ёстой биш үү
2013-09-04
сэсэг тариб:
цаад дуракууд чинь \өөр үг олдсонгүй уучлаарай\ ийм сайхан зөвлөмжүүдийг тусгаад авах тархи байхгүй тахианууд л даа... бондоор юм хийгээгүй гэж бүү ярихтий сэсэг тариб да хайхан харагдаж байхым да мөнгө дуусахгүй ээ япончууд хэмжээгүй их мөнгө ав ав гэсэн шүү дээ санаа бүү зовцгоо зам эвдэрсэн ч дахиад л нохойн хэл шиг юмаа тавиад байна шүү дээ
2013-09-04
доржоо:
1,5 нь ингээд дуусах гэж байдаг. Бүтээсэн юмгүй дуусч байна. Одоо 3,5 нь хэзээ орж ирхийн болоо. үлдээд байгаа 3,5-ыг авмааргүй байна шүү Алтанхуяг сайдаа. Танай засаг энэ их өрийг юм болгож чадахгүй байгаагаас хойш больчихвол яасын бэ. Энэ их өрийг та төлөхгүй таны эхнэр төлөхгүй таны эрх хүүхдүүд төлөхгүйшүү дээ. таны засгийн газар ч төлөхгүй танай АН ч төлөхгүй. Хэн төлөх билээ. Ард түмэн хойч үе маань төлнө. Нээлттэй тунгалаг засаглал байгуулна гэж гарч ирсэн АН-ын засгийн газарт ямар их итгэж байваа. Одоо бүх юм өмнөх шигээ далдуур хаалттай явагдаж байна. Жишээ нь дҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВ ЯМАР Ч ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГА АТЛАА АЖИЛЛАЖ ЭХЛЭЭД БАЙНА. Гэтэл энгийн иргэлийн зөвшөөрөлгүй зуслангийн байшинг хүртэл буулгах шийдвэр өнгөрсөн 7 хоногт гаргаж байна шүү дээ танай засаг.
2013-09-04
санаа зовж байна.:
үнэндээ ард түмэн чингис бондын мөнгийг энэ засгийн газрыг олж ирэхэд нь баярласан ч одоо үрэлгэн байгааг нь хараад санаа зовж айж эхлээд байна. энэ өрийг бүтээн байгуулалтанд зориулна гэж байсан ч хувийн компаниудын дансаар ороод алга болж байна. Зам засвараас гадна тэр ч сумын сургуулийн засвар энэ ч эмнэлэгийн дээвэр засна ч гэх шиг амь аргацаасан урсгал засварт зориулж байгаа нь харамсалтай байна. Бондын өр бол тоглоом бишшүү. энэ мөнгөөр мбнгб үйлдвэрлэдэг эдийн засгийг эрчимжүүлдэг салбаруудад хөрөнгө оруулах ёстой атал ингэж салхинд хийсгэж байгаа нь харамсалтай байна. энэ Алтанхуягийн засгийн газар нэг л биш болоод явчлаа. барилгын салбарт буруу хөрөнгө оруулалт хийж хий хоосон 8 хувийн хүүтэй зээл гаргаж арилжааны банкиудын дотоод ажиллагаанд дарамт үзүүлснээр инфляц өсөж доллор 1650 гарчаад явж байна. Одоо иргэдийн гар дээр асар их мөнгө зээл байдлаар асгарч байгаа нь ийм байдалд хүргэж байна. энэ бондын мөнгөөр эргээд мөнгө олох бүтээн босголт нэгийг ч хийгээгүйг нь ард түмэн гайхан харамсаж байна Алтанхуяг сайдаа.
2013-09-04
иргэн:
1,5 аас 0,5 л үлдлээ гэж үүү
2013-09-03
Зочин:
Чингис бондын хөрөнгийн тодорхой хэсгийг зам тавих ажилд зарцуулсан Энэ бол бүтээн байгуулалт биш Замд зарцуулсан мөнгөнөөс ашиг олох байтугай зарцуулсан мөнгөө ч олж авч чадахгүй. Тэр тавьсан замууд нь их бол 3 жилийн настай. 3 жилийн дараа зам ч үгүй, бонд ч үгүй, мөнгө ч үгүй болж, харин их хэмжээний өр үлдэнэ. Тэнэгүүд ийм л ажил хийнэ.
2013-09-03