Такси №14
2013-08-30

1

Ойрын хэдэн өдөр баруун талаар сүлжмэлээс 25-р эмийн сан орох гэдэг үнэн завтай хүний сонгодог зам болоод байна аа. Шөнө 12 болж байхад л бөглөрсөн хэвээр... Хязгаарлалт үйлчлэхээ болихоор бөөнөөрөө жинхэнэ бөглөрч, бухимдаж дуусах байх. Зарим хүмүүс ойр ойрхон олон уулзвар гаргах буруу, энэний гор гарч эхэлж байна ч гэж байна.

Гэхдээ хаалттай уулзварууд нээгдэнэ, тэгэхээр эрх биш гайгүй болох байлгүй дээ. Яаран юм хийж байгаа нэгнийгээ муулаад ч яахав.

Ингээд өнгөрөгч хоёр өдөр халтуур хийж явахдаа бөөгнүүлсэн энгийн олныхоо жаргал зовлон, үг санааг товчлон хүргэе.

1

1.Эндээс л зайлмаар байна

1

21-р хорооллын орчим сажилж яваад нэг сонин гэр бүлийнхэнтэй таарлаа.

“Энэ муу хүүхнээ хөөж явуулаад аймаар хараагаад, зодох юм” гэсээр хүүхэн залуу хоёр хойно суугаад “чигээрээ явчих” гэлээ.

 1

Залуугийнх нь утас дуугарч байна. “..байна уу, байна за та хоёр зүүн талаа хараад зогсч бай. Бид 2 такси бариад баруун талаар хараад явж байна...за аавын найз нөгөө Пи наана чинь явж байна уу ...одоо хөөгөөд явуулаа муу Пи-г” гэх зэргээр хэсэг ярив.

1

Х/хүүхэн/ -Чи ч яахав хурхираад унтаад байсан, ер нь юу болоод өнгөрснийг мэдсэн үү?

З/залуу/ -Үгүй ээ, би ч тэнэгтэхийг нь мэдэж байсан л даа. Тэгээд сүүлдээ тэсэхээ болиод толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд хэвтсэн унтаад өгсөн байна лээ.

Х -Энэ аав, гэхдээ арай дэндэнэ ээ. Ядарсан л хүн байгаа биз дээ, гэхдээ ядарсан дээр нь ингэж болохгүй ш тээ. Хогийн юм аа.

 1

Залуу гэнэт “хөөе хөөе энэ энэ зүүн гар талд, энэ шалдан шахуу мөн байна ш тээ” гэж зүүн тийш хуруугаараа заалаа. Нэг нимгэн палааж юм уу унтлагын хувцастай хүүхэн замын гэрэлд хамаг л юм аа гэрэлтүүлэн яаруу алхаж яваа харагдлаа.

Х -Наанаа зогсчих, энэ хүнийг авчих зогс зогс гэлээ.

Залуу буун зам гарч нөгөөх хүүхэн дээр очин олон юм ч ярьсангүй гараас хөтлөн машин дээр авчир хойно суулгалаа.

Толинд хальт харвал цохиулсан бололтой хөхөрсөн, яльгүй хавдсан нүүртэй, уйлж бүлцийсэн нүдтэй 50 орчим насны эмэгтэй харагдлаа.

 1

Х -Та одоо нөгөө анх байсан газраа хэд хонодоо, энэ хавьд байдаг бил үү, нөгөө халамжийн газар чинь.

З -Согтуу гээд хөөнө ш тээ, оруулахгүй энийг чинь. За өнөө шөнөдөө энэ хавиараа хоночихоо тэгээд маргааш гэрт очихгүй юу гэв.

 1

Хүүхэн дуугүй гөлгөрдүү цонхоор харан явснаа гэнэт “би яасан үйлтэй хүн бээ” гэж бид гурвыг цочтол чангаар орилов.

“...Ээ үгүй ээ, би үхмээр байнаа аа” гэж үргэлжлүүлэн уйлахдаа миний мөрнөөс зууран татаад байсан тул би зогсов.

1

Х -За за одоо уйлаад яахав ээ, энэ жолоочоос битгий зуураад бай. Ахаа та ханын материалд, тэнд нэг халамжийн байр байдаг мэдэх үү. Тийшээ хүргээд өгчих тэгэх үү... гэлээ. Би хэсэг байзнаад машинаа асаан хөдөллөө.

Хүүхэн дахиад л гөлийн цонхоор харж чимээгүй болов.

З -Одоо согтуу хүүхэн байна гээд авахгүй ш тээ. Дашкагийнд аваачаад хонуулчихья яршиг, өглөө тэгээд буцаад орно л биз.

Х -Үгүй ээ үгүй, ах зүгээр явчих аа.

З -Үгүй ээ гээд байхад, хувхай ПИ чинь гэж бас л гэнэт цочтол ширүүн дуугаар зандрав.

Үнэхээр ширүүн цочир авиртай зорчигч нартай таарсан бололтой. Би зогслоо.

1

Х -Тэгвэл чи энэ авгайгаа тэврээд хоно за, би тэгж айлд ингэж хүн оруулж булайтахгүй за. Хар мал чинь.

З -За ах эргээд, хойшоо явчих.

Уурласан хүүхэн буруу харж суулаа. Би ч гайхасхийгээд хойшоо эргэлээ. Анх зогссон газрын хавьд нэг гудам руу өгсүүлээд зогсчих гэлээ.

Залуу бууж нөгөөх хүүхнийг “за алив бууя энд хоночихьё” гэхэд хүүхэн ч гөлийсөн хэвээр буув. Машинд үлдсэн хүүхэн “чи наад тэнэгтэйгээ наанаа хоноорой за” гээд хаалга хаан “ахаа явья явья” гэлээ.

1

Гудамж жоохон уруудаад явтал “ах зогс доо” гээд хүүхэн утсаараа залгалаа.

Х -Хөөш малаа чи тэгээд харихгүй юм уу, наад тэнэг хүүхнээ хараад хонох гэж байгаа юм уу тээ. ...за хуц хуц, хуцаа гээд утсаа салгаж за за энэ доор очоод би буучихья гэв.

Т -Яасан нөхөр чинь ирэхгүй нь үү.

Х -Тэнэг чинь... эндээ архидаж хонохийн байлгүй.

Т -Та  нар ч ширүүн байна шүү. Энэ хүүхэн зүгээр үү, нэг л сонин.

Х -... аан манай хадам аав гэж нэг юм энийг гэртээ авчирчихаад сууна барина гээд. Тэгснээ л архи уугаад зодоод л хөөхийн, энэ нь тэгээд энд тэнд очиж үхчих гээд.

Т -Өөрт нь гэр орон, хүүхэд шуухад байхгүй юм уу?

Х -Хэн мэдэхэв хаанаас олоод ирсийн, энэ доор түрүүний миний хэлээд байдаг ш тээ ханын материалын тэнд асрамжийн гэнэ үү, халамжийн гэл үү байдгийн юм шиг билээ, араас нь хүн ирэхгүй л юм байна ...

Т -Аан зайлуул нэг л сонин ..

Х -Юмтай нь юмтай л даа, залуудаа их л сайхан хүүхэн байсан гэсэн. Манай хадам чухам л хүүхэн шиг хүүхэн байхын би мэдэхийн гээд л гэртээ авчраад л архидаад, одоо болохоороо янхан нохой гээд хөөгөөд, бас адилхан эмэгтэй юм болохоор өрөвдөөд. Түрүүн бас зодуулаад нүцгэн гарч гүйгээд бид хоёр айгаад араас нь явж байхгүй юу.

Т -Хэцүү юм байна даа.

Х -Харин тийн, архи уулгахгүй бол дуугүй л гэр цэвэрлээд, хоол хийгээд, уг нь амар юм билээ. Манай хадам өөрөө найгүй архичоон,тэгээд бас хүүхэн чирчихнээ.

Т -Хадам ээж чинь байхгүй юм уу?

Х -Үхсэн гэсээн нэлээн дээр. Намайг арваад жилийн өмнө энэ айлд ирэхэд л ээж гэж байгаагүй манай нөхөр их эрт үхсэн би мэдэхгүй гээд юм ярьдаггүй ш тээ. Гэрт зураг нь ч байхгүй сонин.

Т -Өө за за тэгвэл ээдрээтэй юм байна ...

Х -Ёооё ах нэг тамхи татчихаад буучих уу. ...манай энэ одоо ажилгүй байж аавтайгаа архидаад л. Нөгөө 20 мянга гэдэг нь буухаа байсан чинь одоо бөөн өр тавьж уугаад, хишиг өгдөг байхад чинь өглөө гараад орой ирнэ, архидаад л дэлгүүрээс зээлээд л уугаад 20 мянгаараа төлнө гэж томроод л. Тэгээд тэр нь юу болохов дээ, олсон цалин архины өрөнд яваад хогийн,  уур хүрмээр.

Т -Танайхаас тэгээд чи ганцаараа ажил хийдэг юм уу?

З -Тийн, ажил ч гэж дээ. Хойд цайны газар угаагч хийдэг. Яахав дээ, ядаж л орой нохойн хоол гээд жоохон юм гаргаад зарчихаж байгаан. Цалин бол муу муу.

Т -Нөхөр чинь?

З -Манай энэ хааяа хүн дагаж нэг байшин барихад тусалж хэдэн төгрөг олдог юм. Уг нь пийшин сайн барьдаг байхгүй юу, барилгадаа ч муугүй. Эндээс л зайлмаар байна, энд бөөн  архидалт, үхмээр.

За за .. ах хүүтэй ёстой чалчлаа л байна ш тээ. Май энэ мөнгө ...тэгээд намайг замдаа хойд дэлгүүр дээр буулгачих уу гэлээ.

 1

Ийм нэг хэцүү мухардмал байдалд орсон архичин хадамтай бүсгүйн зовлон жаргалын яриаг сонсч нэлээн оройтлоо. Хүүхэн дэлгүүр дээр буусан. Намайг хөдлөхөд архины л лангуу руу бололтой дөхөж яваа нь цонхоор нь харагдлаа... Бас  л ганц юм ууж тайвшрахаар шийдсэн бололтой.

Миний ард түмэн үнэхээр бухимдалтай амьдарч байна аа.. Гэхдээ бүгдээрээ биш л байх л даа. Ийм хүнд зорчигчтой таарсны дараа ч ядарсан ч юм шиг, нэг зуу татчихмаар ч юм шиг, бачуу оргиод явчихдагийн шүү...

 1

2. Бид нар бол инээдтэй ш тээ

 1

Т -Дүү жаахан уугаа юу?

З -Өнөөдөр ганц орой эрт тараад, покердоод.

Т -Өө, том тоглоом тоглодог юм байна даа.

З -Үгүй ээ, зугаацаж байхгүй юу. Уг нь 500 гээд л.

Т -Тэгээд юм авах уу?

З -Алдах нь алдаа л хожвол нэг 20, 30-ийг авна.

Т -За за хожвол ашигтай л зугаацаа байна даа.

З -Аан тэр чинь тэгээд л асуудалтай. Хожсон нь тооцоо хийнээ.

Т -Ямар тооцоо?

З -Яахав дээ, нөгөө ууж идсэн тооцоог хийнэ.

Т -Аан тэр нь их гарсан байвал бас л хэцүүдэх юм байна тээ.

З -Гэхдээ бид нар чинь тийм айхтар ууж иддэггүй болохоор гайгүй ээ.

Т -Тэр тоглоомонд чинь донтвол хэцүү л гэдгийн билээ.

З -Аан бид нар чинь нэг хэсэг ширээ дамжиж тоглодог л байлаа... нөгөө 30-ийн ултай ширээ байдаг ш тээ. Тэрэн дээр чинь тоглоод ...тэгээд дэмий юм билээ больсоон.

Т -Юу нь дэмий гэж, мөнгөө алдаад байсан?

З -Үгүй ээ, тэгээд хамаг юмаа тавиад туучихсан хүмүүс байх юм байна ш тээ.

Т -Тийм газрууд их байх уу, тоглуулдаг.

З -Өө, аравт лав бий. Бас хороололд байх аа, гэхдээ одоо бид нар биллиард л тоглоно ш тээ. Хааяа л нэг покер энэ тэр гэнэ. Би ч уг нь ёндоо сайтай л даа. Нэг гайгүй цалин авахаараа нэг том ул хийж тоглоно оо.

Гэхдээ бид нар бол инээдтэй ш тээ. Томчууд чинь тэр том том буудлууд байнаа, тэнд чинь тусгай өрөөнд тоглодог л гэсэн. Гэхдээ тэр чинь чангаа. Орсон л бол заавал 2 цаг суух ёстой. Хожоод шууд босно гэж байхгүй. Заавал дахиж цэнэглэж тоглоно гэнэ шүү дээ.

1

Пиво сэнгэнүүлсэн залуу хармаанаасаа бас нэг пиво гарган, ах уучих уу гээд шууд шүдээрээ онгойлгон шимэн дуу аялан сэтгэл өндөр явсаар буулаа.

Эрх чөлөөт оронд байх сайхан юм. Намайг энд халтуур хийж хоолоо хайж явахад зарим том нь өнөө аймаар рулет покерийг тоглоод л навчин тамхи сороод л сууж байдгийн гэнэ дээ.

 1

3. Дугаар хязгаарлаад хөлдөө чирчихлээ

 1

Зүүн 4 замаас хайрцаг тор болсон хүүхэн хөлөөрөө “дохив”. Би ч зогслоо. Хүүхэн юмнуудаа хойд суудалд тавингаа “Дүнжингарав” гэлээ.

 1

Т -За хичээл эхлэх гээд танай зах пиг хүн үү?

З -Пиг миг гэж байхгүй ээ, яахав дээ л байна.

Т -Чи юу зардгийн?

З -Нэг компанийн бараа бичиг хэрэг.

Хүүхэн нэг л ярих дургүй, ядарсан царайтай байлаа би ч яриа өдсөөр.

Т -Түрээс нь өндөр үү?

З -...Яахав, дунд зэрэг гэх үү дээ ...манайх чинь 12 метр квадрат, сая хоёр зуун мянга гэдгийн. Хажуу талд чинь 9 метр квадрат нь 800 мянга гэлүү дээ, уг нь тохьтой.

Т -Орлого хэр байна хүн их байна уу?

З -Уг нь эхлээд гайгүй, өдөрт чинь нэг ядаж 500, 600 хийчих гээд байдаг байсан. Одоо бүр байхгүй ээ. Энэ дугаар хязгаарласнаас хойш бүр хүнгүй болоод байна оо. Дүнжингарав дээр чинь машинтай зорьсон улс л их ирдгийн байна. Одоо нэг 200, 300 мянгыг л хийж байна.

1

Т -Өнгөрсөн намар хаана гарсийн гэхэд хүүхэн илт дуу орж нүд нь сэргэн

Х -...өө цирк дээр, тэгэхэд өдөрт чинь сая гаргаад хийгээд 10-аад хоноход чинь бараг зургаан зуун мянгыг авч байсан даа. Хөөх ёстой суух зав өгдөггүй байсан юм, бараа ч арай  хямдхан ч байсан байх.

Т -Одоо хоёр хоноод л хичээл сургууль эхэллээ дээ, яана.

З -Харин, хэдэн юм авах байх гэсэн энэ дугаар хязгаарлаад ямар ч орлогогүй боллоо л доо...

Ялгаагүй л бөглөрөөд байгаам чинь зүгээр явуулж болоогүй юм байх даа.  ..ямар ч орлогогүй,... юм зарж байгаа тулдаа л хичээл ном дэвтрийг нь нэг хүүхэддээ авах шив дээ. Одоо нөгөө форм гангарааных нь мөнгийг яадгийн байгаан. Би лав эндээс юм авах өнгөрлөө,  ямар ч орлогогүй зогсоод. Энэ дугаараар явуулдаг ёстой хөлдөө чирчихлээ...

 1

Орлого нь муудсанаас болсон уу, өөр асуудалтай байсан юм уу нэлээн бодлогоширсон хүүхэн өөртөө ахадсан хайрцаг сав бөөгнүүлж тэвэрсээр Дүнжингаравын гол хаалгаар орж явчихлаа. Өнөөдөр ядаж орлого нь сайн байгаасай даа.

 1

4. Дасгаж зулгаагаад л байдгийн

 1

Цэцэрлэг ёстой балай байна аа, 2 нас хүрээгүй л бол хэдэн өдөр дутуу гээд авахаа байчихаж. Ой 8 сартай хүүхэд авахгүй гэсий ш тээ.

Миний бодлоор энэ цэцэрлэгт хоолны мөнгө өгөхөө больсноос хойш ийм аймаар болчихлоо. Улсаас даадаг болчихсон, тэгээд одоо өлөрч үхэх гэж байгаа хэдэн хүүхэд ирдгий ш тээ. Улсаас дааж байгаа гээд хоол нь бага, муу юм шиг билээ. Дээр үед чинь хоолны мөнгө гээд тав, зургаан мянга өгчихдөг байсийн, улсаас. Бас эцэг эх нь нэмээд тэгээд гайгүй хоол идчихдэг байсан ш тээ. Одоо мэдэхгүй хүүхдүүд гэдэс нь цаддаг юмуу, учир мэдэхгүй тэгсгээд болгоод тараад ирдгийн юм шиг билээ.

Одоо чинь тэгээд улсаас мөнгийг нь өгчихөөр багш нар чинь хүүхдийн тоог нэмэх гэхээ болиод бүүр гэдийчихсэн, цөөхөн хүүхэдтэй байх гээд л.

1

Т -Хоолны мөнгө авдаг байхад бол эсрэг айн, олон хүүхэд авбал мөнгө орж ирнэ гэдэг байж. Хөшүүрэг нь эргэчихсэн юм байна даа.

З -Тэгий ш тээ, гар дээр нь бэлэн мөнгө нэмэгдэж орж ирэхээ больчихоор чинь эд нар аль болох цөөхөн хүүхэдтэй амар жимэр байх л гэнэ.

Т -Энийг чинь бас яримаар, анхаармаар юм байна даа.

З -Би л тэгж бодож байгаам л даа...урьд нь тэгж мөнгийг нь бариулаад оруулчихад амар байж гэж...

Гол нь мөнгө өгдөг байхад чинь хүүхэд ханиад хүрч бариад завсардах үеэр нь хүүхэд хийж болдог байсан байхгүй юу. Ямар ч хахуулгүйгээр. Яагаад гэвэл тэд нар чинь хүүхдийнхээ тоог гүйцээж мөнгөө барих гээд чичирчихдэг байсан байхгүй юу. Одоо бол тийм юм байхгүй ш тээ, нэг ороогүй л бол гонж. Дээхнэ ч тийм л байсийн...

1

Т -Гэхдээ одоо ч гэсэн мөнгө аваад л байх шиг байдгийн.

З -Өө тэгээд хоолны мөнгө авахаа больчихсон чинь нөгөөдүүл чинь ийм тийм тохижилт, сан фонд гээд авчихаад байгаа гэсээн. Сургууль цэцэрлэгүүд чинь тэгээд долоо хоногт яаж ийгээд нэг мартагнуулж байгаад 1000, 2000 төгрөг авчихаад л байдаг гэж байгаам даа. Хүмүүс чинь 50, 60 мянга гэхээр дүрс хийгээд, нэг хоёр мянга гэхээр тэгсгээд тоодоггүй өгчихөөд байдаг юм шиг байгаан ккк. Би лав анзаарахгүй за за мянга юм бол яахав гээд л. Гэтэл тэр чинь массаараа овоо мөнгө болчихдог байгаа байхгүй юу, дасгаж зулгаагаад л, аймаар шүү.

 1

Зураач мэргэжилтэй найзынхаа урланд очиж зураг харж жаал тайвшрах гэж явна гэх бүсгүй ийнхүү сургууль, цэцэрлэгийг эрс шүүмжилсээр. Уг нь тайван амьдардаг бол монгол маань гоё шүү дээ ах минь гэж цаанаа гүн утгатай үг дайгаад буулаа.

 1

Энэ үг бас надад айхтар нөлөөллөө. Нээрээ тэр гадаад оронд байдаг шиг цэвэрхэн замаар явж халтуур хийж үзмээр ч санагдсан шүү.

 1

Үргэлжлэл бий ...

 1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
muuhai yriatai humuusiig suulgahaar energie soruulaad sonin bolchihdgiin. daanch tegeh arga alga daa
2013-12-28
syki:
энэ оюунлаг сэтгэлгээтэй таксины Хоовон хөх жолоочийнхоо дуу хоолойг үгүйлэд бна.бичээд бгаарай.
2013-09-04
лхагва баасан:
энэ цуврал лхагва, баасан гаргуудад нийтлэгдэнэ гэсэн байх болов ч өнөөдөр алга л байна хоовой залуу ажлаа хийгээрэй хүлээдэг болсон шүү
2013-09-04
zochin:
yag boditoor ni hurgej bna aa.yag iim amidral mgld mini bna
2013-09-03
mongol:
tomchuud bol mongold saihan amidarch baigaa humuus engiin ard tumen bol hetsuu l bn zasgaas garch baigaa huuli durem juramuud n mongoloos zail l geed baihiin baina shdee amidrah uneheer hetsuu bn
2013-09-02
DT-iin angiinhan:
yag l bna daa odoonii amidral odoo hotiin darga, avto teevriin gazariin humuusiig suulgaach X...vk. amijilt
2013-09-02
Гүүд:
Сайн байна шүү. Үргэлжлүүлээд бичээд байгаарай. Энэ л бодит амьдрал.
2013-09-01
saraa:
goyo l bn shte.Iimerhuu engiineeree l saihan sh te.Haltuurt yavj bgaa yum chin yu tavih ni zorchigchdoosl shaltgaalna sh tee.boljiino amjilt
2013-08-31
bataa:
ywaad bgaarai hu amjilt gehdee jaahan niigemd heregtei yum tawihiig bodooroi hu
2013-08-31
hulguu.:
svvliinh n taalagdlaa.
2013-08-31
sssss:
Suuliin hunii yaria ih taalagdlaa. ter deeguur bga humuusiin arhichin yariag sonshoor bur uur hurhiin. Oorsdoosoo l bolj guilgachin yavj bgaa yumnud bnshd
2013-08-31