Нэг нэгнээ чичлээд суумааргүй байна
2013-08-29

Эдийн засаг зогсолтгүй доошилсоор байна. Энэ ямар хязгаарт хүрч зогсохыг өнөөхөндөө хэн ч хэлж чадахгүй байгаа нь аймшиг төрүүлж байгаа юм. Ядаж байхад хөхөө хүйтний улирал эхэлж байдаг. Хамгийн зардал нэхдэг сарууд ирж байна. Улс орныг битгий хэл айл өрхийг үнэнхүү туйлдуулдаг улиралууд шүү дээ. Засаг болохоор тайван амгалан бай гээд тайвшруулаад байдаг. Эдийн засгийн таван үзүүлэлтийн гурав нь эерэг, хоёр нь сайн. Өмнөх Засгийн балаг гэж Ерөнхий сайд уйлан дуугарч байхад МАН-ынхан бидний олсон ололтыг энэ Засаг тэр чигээр нь баллуурдчихлаа гэж хэвлэл мэдээллээр улс төрийн шоу хийж суух юм.

1

Явж явж эдийн засаг сүйрч байгаа нь засгуудын бус эгэл жирийн иргэдийн алдаа болж хувирч байх шиг байна. Өнгөн дээрээ эдийн засгийн өсөлт 11 хувьд хүрч байгаа нь таатай мэдээ мэт харагдавч экспорт буурч, Тавантолгой, Оюутолгой зогссон, хөрөнгө оруулалтын хэмжээ ноднингийн мөн үеийнхээс 42 хувиар буурсан, төгрөгийн ханш байж болох төвшингөөс илт савлаж байгаа зэрэг нь гамшгийн мэдээ мөнөөсөө мөн.

1

Ялангуяа нийт экспортын дийлэнхийг бүрдүүлдэг нүүрсний экспорт төлөвлөж байснаас 561 мянган ам.доллароор тасалдчихаад байна. Нийт экспортын 20.1 хувийг эзлэдэг зэсийн баяжмал төлөвлөснөөсөө доогуур үзүүлэлттэй байгаа. Энэ бүхнээс үүдээд улсын төсвийн орлого энэ оны эхний долоон сард 3.04 их наяд төгрөг болсон нь улсын төсөв 3.18 их наяд төгрөгт хүрэв. Алдагдал нь 145.6 тэрбум төгрөг. Энэ алдагдал дөнгөж эхлэл нь. Оны эцэст дор хаяж 1.5 их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоо бий. Аймшигтай гэхээс өөрөөр юу гэж тайлбарлахаа мэдэхээ болиод байна.

1

Экспортын хэмжээ буурсан, валютын ханшийн савлагаа зэрэг нь өнөөдөртөө нөлөөгөө эдийн засагт тэр бүрий үзүүлээд байхгүй. Үр дүн нь хагас жилийн дараа гарч эдийн засгийг нэгмөсөн сөгтгөдөгийг эдийн засагчид хэлж байгаа. Үнэхээр ч тийм бол ирэх жилийн эхээр эдийн засгийн хямралын хамгийн хүчтэй савлагааг монголчууд мэдэрнэ. Валютын ханш л гэхэд ам.доллар хоёрхон сарын хугацаанд 150 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Үүнийгээ тэгээд Засгийн газрын ариун явдал гэх үү.

1

Түүхий эдийн үнэ ханш өндөр байсан, гадаад хөрөнгө оруулалт таатай байж хүссэнээрээ халаасаа зузаатгаж байсан тэр үүлэн чөлөөний нар шиг тунгалаг өдрүүд хэдийнэ ард хоцорчээ. Эдийн засаг хүндэрсэн нь мөнөөх алдарт Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг хэрхэн төлөх вэ гэдэг ноцтой асуултыг дагуулж байгаа юм. Яг одоо улсын төлбөрийн данс улайчихаад байна. Нэхэгдэж байгаа өрийн хэмжээ бас л аюулын харанга дэлдэж байгаа.

1

Одоо бид яах вэ. Нэг нэгнээ чичлээд суух уу

1

Яаралтай гадаад хөрөнгө оруулалтыг татах эевэргүү бодлого баримтлах хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хуулийг УИХ намрын чуулганаар хэлэлцэнэ гэж төлөвлөсөн байсан. Намрын чуулганаар бус яг одоо ээлжит бус чуулганаар энэ асуудлыг яаралтай авч хэлэлцэх шаардлагатай байгаа юм. Хэрвээ энэ хууль батлагдвал макро эдийн засгийн савлагаа тогтворжиж, валютын ханшийн чичиргээ багасч, төсвийн алдагдал бага ч гэсэн саармагжина.

1

Үнэнийг хэлэхэд, Ерөнхий сайдын хэлж байгаачлан Монголын эдийн засаг нам муужиртлаа цохиултал удна гэсэн таамаглал хамгийн буруу таамаглал. Монголын эдийн засаг өөрөө жижиг учраас цохиулахад ч амархан сэргэхэд ч амархан. Хөрөнгө оруулалтын таатай бодлого баримтлаад эхэлбэл нүүрээ буруулсан олон хөрөнгө оруулалтууд эргэн төвлөрөх боломжтой. Нөгөө талаар Чингис бондын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа төслүүдээ эргэж харах цаг нь болсон. Урт удаан хугацааны туршид хэрэгжих том том төслүүдийн хөрөнгө оруулалтыг танаж тэр хөрөнгөөр унах дохиогоо өгсөөр байгаа эдийн засгийн галт тэргэнд хүрз ч атугай нүүрс хийх хэрэгтэй байна даа.

1

Н.Бадамжав      

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Eronhii said Altanhuyg guai mash muu ajillaj b/naa,Ulsiinhaa ediin zasgiig elgeer ni hevtyylchihlee dee.Ta ajlaa shuurhai hiihiin orond yun surguuliin hyyhdiin form yrij odor,honogiig avna ve.Odoo 8 sharga tov deer am.dollar 1626 tog b/na,ene ondroo avsan dollariin yniig buulgaach.Buulgaj chadahgyi bol ogtsrooch.
2013-08-30
монголчуудад:
хөрөнгө оруулалт гэж яриад байх юм, хэдэн үнэ цэнэгүй ногоон орж ирээд биднээр өөрсдөөр маань өөрсдийн маань баялагийг ухуулаад аваад яваад байна шүү дээ, ямар юмны хөрөнгө хаана орж ирээд байгаа юм бэ, газар ухах машин техник ямар хөрөнгө юм уу, одоо хөрөнгө оруулалт гэж ярьдагаа болих хэрэгтэй, бид өөрсдөө хөрөнгөө ашиглаж, үйлдвэр байгуулж, монгол улсаа мандан бадраах цаг болсон, яадгий элгээрээ хэвтээд хэдэн жил болийл доо, тэгээд ухаараад урагшилна, бүгд өлсий ядрий, тэгэхэд хэн нь хулгайч, хэн нь эх орон ч гэдэг нь ялгараад ирнэ
2013-08-30
зочин:
одоо энэ их эдийн загийн хямрал ард тумний толгой дээр ирнэ бух юмны унэ нэмэгдэж орон байр ус цахилгаан идэх хоол омсох хувцас гээд л бух юм унд орж ард тумний толгой дээр гарчихсан хар хулгайч нарын урийг ард тумэн толж ядуугийн ядуу болж энэ дунд хятадууд монголд эзэн суух юм байна л даа монголчууд ямар хунээ толгой дээрэй залчихиваа оорсдоо сонгосон монголчууд энэ дорвон жил их л ядарч хятад солонгосын боол болох нь тодорхой болчихжээ
2013-08-29
ширүүн:
Энэ засгийн үед "дордоод байсан өвгөн хэвтэрт бүр мөсөн орж хорвоог орхидог шиг ард түмний амьдрал сүйрнэ гэдэг шиг юм болж байна даа" хихиихихиих
2013-08-29
irgen:
Ene erguu buruu ishilsen suh shig baga yastang yah ve. Zailuulj bardag hun bna uu.
2013-08-29