Диплом амьдралын баталгаа мөн үү
2013-08-29

Боловсролын шинэтгэл-2 1

Миний таньдаг нутгийн ах таван хүүхэдтэй. Бүгдийг нь их дээд сургууль төгсгөх гээд ах маань хамаг малаа барсан даа. Сайхан ч мал хөрөнгөтэй айл байсансан. Түүхч, сэтгүүлч, орчуулагч, эдийн засагч гээд толгой цохьсон сайхан мэргэжилтэй хүүхдүүд. Өнөө нэг нь ч сурсан мэргэжлээрээ ажиллаагүй. Бүгд л энэ нийслэлд тогооч, барилгын ажил хийж байна. Гурав нь ажилгүй нөгөө хоёроороо тэжээлгэнэ. Муугаа мэдэхгүй архи ууж агсам тавина. Хувь хувьсгалын их дээд сургууль төгсч диплом өвөртөлсөн 30 гаруй мянган залуусын дийлэнх нь ажилгүй л хий эргэж байгаагийн нэг жишээ энэ.

1

1990 он гарч нийгэм солигдон их хямралын жилүүд ирлээ. Боловсролын систем бүхэлдээ задарсан. Ялангуяа их дээд сургуулиудын баримталдаг байсан бодлого тогтолцоо. Хүссэн болгон нь их дээд сургууль төгсч болдог юм байна. Хар ажилчин байсны оронд цагаан захтан болж аль албан тасалгааны конторт суудал бөглөхийг чухалчлах болов. Арга ч үгүй биз хуучин нийгмийн үед дарга мэргэжилтэн хүн бусдаасаа арай илүү нэр хүндтэй, цалин хангамжтай амьдарч байсан юм чинь. Нийгэм солигдож болно, сэтгэлгээ солигдон өөрчлөгдөнө гэдэг их цаг хугацаа шаарддагийг монгол хүн өөр дээрээ бүрэн туршсан юм.

1

Мөнгөтэй бол хүссэн мэргэжлээрээ хүссэн дүнтэйгээр төгсч болно. Диплом олноороо үйлдвэрлэгддэг цаас болон хувирлаа. Голдуу л эдийн засагч, улс төр судлаач, сэтгүүлч гээд нийгмийн салбарын мэргэжил рүү хошуурцгаана. Толгой нэг их өвдөхгүйгээр төгсчихдөг мэргэжил гэж бодно. Бодитой хийж бүтээх, бүтээн босгох мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ илтэд хомсдоод ирлээ. Үүнд нөлөөлсөн бас нэг хүчин зүйл бол хуучин ТМС-ийн бэлддэг мэргэжлийн ажилтан ажиллагсад байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ алдагдсан хэрэг. Их дээд сургууль төгссөн дипломтой ажилгүйчүүд олноороо бий болов.

1

Нарийн тоо гаргахад хэцүү ч 150 мянган оюутан залуус суралцаж байна. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өссөн тоон үзүүлэлт. Арван жилийн өмнө хүн ам маань 2 сая 600 мянга байсан бол өнөөдөр 300 мянгаар өссөн байхад оюутны тоо яахаараа 10 дахин өсдөг байна. Ихэнх нь УИХ-ын гишүүн, яам тамгын газрын түшмэл, дүүрэг хорооны хэлтсийн хурган дарга нар болох гэдэг юм уу хаашаа юм 53 мянган оюутан хуульч, эдийн засагч мэргэжлээр суралцана. Багтаамж нь ердөө долоохон мянга гээд бод доо. За тэгээд дээр утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлүүд араас нь жагсана. Нөгөө тоо, хими, физик гээд толгой шаардсан суурь шинжлэх ухаанаар суралцагсад хамгийн сүүлчээр л бичигдэнэ. Гэтэл улс оронд инженер, эмч, уул уурхайн мэргэжилтэн (нийгмийн ухааны мэргэжилтэн огтоос хэрэггүй гэж байгаа юм биш) гээд бүтээн байгуулагчид хэрэгтэй байдаг.

1

Үнэнийг хэлэхэд, бидэнд цагаан захтан биш мэргэжлийн ажилчид юу юунаас илүү хэрэгтэй байна. Хөдөлмөрийн зах зээл дээрх судалгааг хараарай. Барилга, уул уурхайд шаардлагатай боловсон хүчний уртаас урт захиалга хөвөрч байх вий. Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд сурч төгссөн залуусын 85 хувь нь ажилтай болж байна гэсэн шив шинэхэн мэдээ байна. Харин их дээд сургууль төгсөгчдийн дөнгөж 42 хувь нь ажилтай болж байгаа. Аймаар зөрүү шүү. Тэгэхээр эцэг эхчүүд бидний сэтгэлгээнд л нэг гажиг байна. Энэ гажгийг засахгүй бол нийтлэлийн эхэнд жишээ авсан ах шиг маань олигтой мэргэжилтэй хүү, охин ч үгүй. Мал хөрөнгө ч үгүй хий эргэх нь дээ. Боловсролын салбарыг шинэтгэхээсээ илүү өөрсдийнхөө толгойг л шинэтгэх нь дээр болов уу.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ajil hiij chadval sain mergejiltei ajilchin onoodor diplomtonguudaas iluu tsalin hulstei baih bolomj bii shuu de. mergejiltei ajilchnii hudulmuriin unelemj saijirchihsan yum bish uu. Zaluuchuud maani harin ajilchin gedeg nerees l ichdeg gajig oilgolt baih shig baina. Niigemd zuv oilgolt tuluvshuulmeer yum daa.
2013-08-30
Zochin:
Ajlinn bair l amidraliin batalgaa biz dee
2013-08-29
mgl:
zow sedew bid eheesee 10 tvnees 2 n deed surguuli tosood ajillaj bn busad n MSVT togsood bvgd mergejileeree ajlaad saihan l amidarch bn
2013-08-29
эрдэнэ:
Хөдөлмөрийн хүний үнэлэмжийг сайжруулж чадавхижуулья тэгсэн цагт монгол хөгжинө.
2013-08-29
zochin:
like
2013-08-29
zochin:
zov sedev hondjee sanaa neg baina
2013-08-29