Бүгд бэлэн, ноёд оо
2013-08-21

Их дээд болоод дунд сургууль, цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх яггүй хүнд ажлыг нугалж буй жирийн иргэдээс бусад нь улстөрч болж нэгэн хэрэгт буруутанг олж түүнд хариуцлага тооцох “аянд” гараад байна.

Доллар дээшээ яваад баригдахаа байлаа, яав ийв болоод явчихлаа.

.

Буруутан тодруулах аян эндээс дунд түвшинд эхэллээ. Учир шалтгааны дарааллаар хөөн ер нь бол Засгийн газар Рио Тинтог гомдоосноос болоод бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт зогсч, валютын нөөц шавхагдаж, төгрөг чихрийн цаас болсныг гаргаж ирлээ. Үүний урьд сонгууль тосоод баталсан хуулиуд нь хөрөнгө оруулагчдыг аймаар гомдоосон хууль байсан. Үүнээс болоод одоо Монголд доллараа барьж ирдэг эрүүл гадаад хүн лав байхгүй болсон талаар ч мөн дурьдлаа.

.

Хэн тэр РиоТинто гомдоогоод байгаа юм бэ, амласан ярьсандаа ажлыг нь явуулаач гэж иргэд бухимдлаа. Хэвлэлүүд хариуд нь Засгийн газар руу нүд ирмэн заалаа.

Буруутан сая нэг юм маш тодорхой болж энэ Н.Алтанхуяг гэж нөхөр РиоТинтог гомдоож том том дуугарч байж бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг зогсоолоо. Яг мөнгөө шавхдаг намрын 8 сард доллар дийлдэхээ байж, юань өсч урдаас хэт хамааралтай зах зээлд барааны үнэ өсч эхэллээ. Бухимдал нэмэгдсээр буруутныг яг хөдлөшгүй тогтоолоо. Гэхдээ хариуцлага тооцохыг сөрөг хүчин аль нэг фракц шаардах хэрэггүй болж ирлээ.

.

Ард түмэн өөрсдөө хэлээд бухимдаад байна. Үүнд буруутан нь Засгийн газар юм байна гэж.

Ямар нэг хүндэтгэх шалтгаанаар РиоТинто-д хэгжүүрхсэн Засгийн газар өөрийн зүгээс гол буруутныг тогтоох ажилдаа яаравчлан орж дураараа юм бичиж хүний уур хүргэдэг нэгэн захирлыг захидалтай нь илрүүллээ. Дор нь хариуцлага тооцон халж оронд нь таалагдах хүнийг нь томилов. Энэ тухайгаа гомдол зангиран байхдаа, аргагүйн эрхэнд монголчуудыг мянга мянгаар нь халж байгаа РиоТинтод яаран дуулгаж, аргадсан харцаар харж сууна.

.

Харин олон нийт эргэлээ. Одоо боль, өртэй үлдэн үлдэн байж энэ ордыг ухаж харийнхны аманд орохгүй шүү. Хаашдаа өлсч ядарч байна. Үнэхээр боломж байгаа бол наад гэрээгээ зогсоогоод өөр арга бодъё гэх дуу хоолой гарч эхэллээ.

.

Одоохондоо энэ нь сэтгэгдэл коммент, бухимдсан иргэдийн өөр хоорондын яриа төдий байгаа ч хэрэгтэй үед энэ үгсийг нэгтгэн цуурайтуулах “Индэр”-ийг нэг улстөрч нөхөр бас нэг жагсаал хөдөлгөөнд гаршсан нэгнээр зангидуулж суугаа.

Рио Тинто, Оюутолгой төслийнхөн тэнэг биш сурсан арга барил, хэтэрсэн санаатай.

.

Улстөрчдийг нь талцуулаад, барилцуулаад нийгэмд бухимдал үүсгээд хожоо гаргаад байж болно. Харин ард түмнийх нь хилэнг төрүүлж хөөгдөх туугдах дээрээ тулах нь осолтой. Энийг хараад суугаад байж болохгүй. Ард түмэнд байнга тусалж тэдэнд таалагдаж байх ёстой.

.

Өдөр тутмын сонинд эдийн засгийн байдал хүндэрч байгаа нийтлэл ярилцлагын дор Оюутолгойн буян тэтгэлгээр сурч дэвшиж дээшилж буй хүүхдүүд, оюутнуудын сэтгэл догдлом ярилцлага зурагтайгаа зэрэгцэн гарч эхэллээ.

.

Шулуухан хэлчих дээрээ тулбал гадаадынхан ч бас манай төр засгийн олиггүй хэрэг явдлын талаар олон матаасыг ард түмэнд нь хүргэж эрхмүүдийг байдалд оруулж чадах юм.

.

Төр засгийнхаа байгааг хар. Танай төрийн авч яваа компаниуд бүгд алдагдалтай өртэй. Харин дарга захирлууд нь бидэнтэй байнга л далайн чанадад уулзаж виски шимж тансаглан, яриа байвал ярь л даа гэж ашиг унац харж сээтэгнэж байдаг амин хувиа бодсон дорой амьтад. Та нар хар л даа, танай төр авч яваад хөл дээр нь босгоод үр шимийг нь ард түмэндээ хүртээсэн ямар уурхай орд, үйлдвэр байна. Ийм л олигархуудтай наймаа тохироо хийж танай ордыг эргэлтэд оруулах гэж стресст орж явна гэж хэлэх бол энүүхэнд юм. Гэхдээ тэд энэ үгээ хэлэх хаа ч юм.

.

Рио Тинто нэг ил захидлыг өгүүлбэр өгүүлбэрээр нь, хэсэг хэсгээр нь таслан өдөр өдрөөр олон нийтэд явуулж байна гэж болохоор.

Улс төр хүйтэрлээ. Засгийн газар огцорч магадгүй боллоо. Яагаад энэ засгийн газар эдийн засгийг унагасан алдаатай бодлого үйл ажиллагаа явуулсан учраас. Эдийн засаг яагаад ингэж гэнэт доройтов. Олон зүйл бий, гэхдээ гол нь Рио Тинтог “гомдоосон” учраас гэж энэхүү ил захидал “эвлэж” байна.

.

Энэ нь бас Гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс манай шинэхэн Засгийн газрын нэг жилийн ойд хамтран явуулсан  “мэндчилгээ” санамж ч байж болох юм.

Эдийн засгийн уналт бодитой болж үүний цаадах дотоодын буруутанг тодорхой болгох гадаадынхны тоглолт ил явагдлаа.

.

Харин одоо буруутныг шийтгэж Засгийг унагааж, дараагийн ээлжээ бондоор бондойлгох фракцуудын ажиллагаа нууц байдалд эхэллээ гэцгээж байна.

Хэрвээ тийм бол РиоТинто “Одоо эхэлж болно, Ноёд оо. Засгийн эрхийг хэн чинь авмаар байна. Гадаа иргэдийн санаа сэтгэл, бухимдал бүгд бэлэн болсон. Санаа зоволтгүй, санаагаа хэл хэл” гэж найрсгаар мишээх биз.

.

Өөр зуураа хэмлэлдэн өрөөлийн хоол болох ч юм шиг, нуруу хүйт оргилоо.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Ard olond:
uls orniixoo toloo zorigtoi zaluus bn u odoo
2013-08-22
mongol:
оюутолгойгоо аваръя бид өөрийн юмандаа өр тавьж хэдэн жил хүлээх хэрэг байна уу тэрэнд орвол зүгээр хав дараад хэвтэе залуусаа оюутолгойг аврах хөдөлгөөнд нэгдцгээе
2013-08-21
mgl chuud:
Neeree oyutolgoig bolii tavantolgoiruugaa buh horongoo huchee gargay nuursee hytadruu zarii tsaashlaad yapon solongosruu zarii aimag niislelruugee zarii zaaval gadniihand ogch baihaar ehleed negiin moljii
2013-08-21
бондойно доо:
бондоор ч харин нэг бондойно доо гэхдээ ардууд биш шүү
2013-08-21