Уулзах газар “Сөүл”
2013-08-19

“Уулзах газар нисэх онгоцны буудал” гэдэг нэг кино байдаг санагдана. Гэхдээ энд энэхүү киноны тухай өгүүлэх гээгүй. Харин Монголын иргэдийн ч, эрхэм түшээдийн ч уулзах газар Сөүл болоод байх шиг санагдана. Хэн нэг олны танил дарга хэрэгт шалгагдаад эхэллээ гэвэл маргааш нь Сөүлд байна гэнээ гэх, нэг бол Сөүлээс ирж байгаа хуулийнхан хүлээж байгаарай гэж садангийндаа хоносон хүн шиг хэл өгүүлдэг болж.

 .

90-ээд оны эхэнд хаалттай нийгэм нь задрахад Сөүл гарч бидний ярьдгаар “хар” буюу Солонгосын хуулиар хууль бус цагаач ажилчин болж мөнгө хурааж бусдыгаа далласан он жилүүдээс хойш өдгөө олон зүйл өөр болсон. Америкийн шууд нөлөөн дор асар богино хугацаанд электрон техник, компьютер авто машин, хүнд үйлдэрлэлээрээ дэлхийд дээгүүрт тавигдаж эхэлсэн Солонгос улсаас бидэнд сурах буулгах юм их байсан. Энэ хандлагын минь солонгосчууд дуртай дэмжсэн.

 .

Манай зарим хүүхэд хөх толботой төрөхийн гэж “ханд” хаяж байсан Сөүл бидний урмыг хугалаагүй, бүхий л салбарт хамтран ажиллаж “харамгүй тусалсаар” ирэв. Нэг л мэдэхэд зурагтаар Солонгос драм суваг солиулахгүй гарч, дэлгүүрт Солонгос бараа л чанар зааж нүд хужирладаг болов. Гудамж талбайд маань Солонгос нэр хаягтай зоогийн газрууд эгнэх нь дасал болов. Хотын төвд маань Солонгос эмнэлэг хотын төвд сүндэрлэж, Сөүлийн, Намьянжугийн гэх гудамж бас нэмэгдсэн. Залуучуудын ихэнх нь Солонгост ажиллаж, оюутнуудын тал нь мөн л Солонгост сурахаар одох болов.

.

Өөрсдийгөө Азийн “Power” орон болно гэж зорилт тавьсан гэдэг энэ орон соёлын хамтын ажиллагаагаар “чимсэн” олон талт үйл ажиллагаагаараа Монголд бараг л “Power” орон болоод байна. Өмнөд Солонгос хэдийгээр хойд Солонгосоосоо хамаарсан дайны байдалтай цэрэг армийн асар их төсөвтэй хэдий ч Соёлын хамтын ажиллагаандаа түүнээс ч их мөнгө зарцуулдаг орон гэдэг. Соёлын салбартаа зарцуулдаг мөнгө нь  батлан хамгаалахынхаа төсвөөс их байна гэдэг юуг хэлж байна вэ, ойлгодог хүмүүс нь харж л байгаа байх.

 .

Сөүлийн онгоцонд зүгээр л тохиолдлоор нэг суухад та Монголынхоо хэн нэг “од” хүнтэй таарахгүй байж болно. Харин нэртэй хэдэн казинод нь орвол хэн нэг од байтугайтай л таарч чадна. Нэртэй бизнесмэн бол яахав явж л байг, сайхан нутгийн хүн таараад л. Харин төрийн түшээ эрхмүүд төсвийн мөнгө, томилолтоор Сөүлд очин казинод нь тухалж хувийнх нь ч юм уу, улсынх ч юм уу бүү мэд, хэдэн зуун сая мөнгөөр тоглоод харийн орны санд зуу зуун саяар нь мөнгө оруулаад, виски шимж суух нь одоогийн бидэнд тийм ч биширч бахадмаар зураглал биш юм.

 .

Хэрвээ яг өнөөдөр, нэг долоо хоногийн дотор манай төрийн албан хаагчид болон өндөр албан тушаалтан, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийн хамрах хүрээнд хэд нь хаана явааг гаргавал цөөнгүй нь өнөөх л Сөүлд л томилолтоор, нэг бол эмчлүүлж яваа. Монголоос Солонгос руу байнга “томилолтоор” яваа дарга түшээд тэдний гэр бүлийнхний эмнэлгийн шинжилгээ, казино тоглоомонд гаргаж байгаа зуун зуун сая вон нь 48 сая хүнтэй  Сөүлд их мөнгө биш хэдий ч 2 сая хүнтэй манайд бол нэг цэцэрлэг барьчих мөнгө. Мөнгөтэй хүн яахав луувангаа иднэ үү, тоосгоо хазна уу хамаагүй. Гэхдээ төрийн төлөөлөл болсон эрхмүүд бол төсөв баталж төрийн бодлогыг босголцож, үгүй дээ л төрийн хэрэгт шууд ба дам байдлаар оролцож байдаг хэрнээ Сөүлд аялах их дуртай болсон нь улс орны эрх ашигт тийм их нийцтэй хэрэг биш байх. Нөгөө талаасаа тэднийг Сөүлд дуртай болгоод байна уу ч гэж хардмаар болж ирж байна.

 .

Тоглож хаширдаггүйгээрээ У.Хүрэлсүх намын бага хурлынхаа дараа Сөүлдээ буцаж очоод овоо хэдэн сая воныг казинод тавиад туучихсан гэнэ. Гэхдээ улстөрч эрхмүүд энэ оронд зүгээр тоглоод, нэг бол авгай хүүхний адил “шоппин” хийгээд яваад байна гэвэл итгэх хүн олдохгүй. Гадаадад баруунд юм уу, өөр хаана эмчлэгдэх нь мэдэгдэхгүй, хэзээ эдгэх нь бүрхэг өвчтэй гэж эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулж байсан Н.Энхбаяр, 3 дах маань  шууд л Сөүлийг зорьсон талаар хэвлэлүүд мэдээллээ.

.

Тэнд нь азгүйхэн тоглоод мөнгөө алдсан У.Хүрэлсүх нь уйдсан шиг сууж байна. Нөхрөөсөө болж муудсан хоёр эхнэр биш, нэг тугийн дор хор найруулж, төр барьж, сайдаж муудаж явсан эр улс харин ч нэг нөлөө саадгүй сайхан ярилцаж байгаа. Энэ хоёр эрхмийн яриа тохироо хэтдээ Монголын улс төрийн амьдралд бодит болон бууж, сайн муу аль нэгэн нөлөө дагаврыг улс төрийн хүрээнд болоод нийгмийн амьдралд авчирч чадах юм.

.

МАН гэх нөлөө бүхий намыг дахин өндийлгөж төрийн эрх рүү алхуулах нэг том зүтгүүр нь буцаад Н.Энхбаяр болох ёстой. Өөрөөр хэлбэл, МАН-Х намтайгаа эргэн нэгдэх хэрэгтэй гэж үзэж байгаа бодит хүчин бий болсон. Үүнд хүч хаяж ажил болгохоор зохих баг төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэх. Энэ бол маш бодитой хувилбар.

Өөрөөр хэлбэл, Монголд дараагийн сонгуулиар аль хүчин ялах вэ гэдэг энэ нэгдэл хэрхэн амжилттай тохироогоор явагдах вэ гэдгээс их хамаарахыг улс төрийн хүрээнийхэн ч, гадныхан ч тооцож байгаа.

.

Хожмоо ийм л том үр дагавартай байж болох уулзалт яагаад ч юм Сөүлд ид явагдаж байж болохоор байна. Монголын улс төрийн амьдралд өрнөж болох улс орны хувь заяатай холбогдож болох шивнээ яриа тохироо харьд, Сөүлд яригдаж байгаа гэж хардаж болохоор.

Энэ эрхмүүд Америктаа очиж ярилцахад мань шиг мөнгө дутлаа гэхгүй. Гэхдээ уулзах газраа Сөүл гэж сонгожээ. Монголын улс төрийн хэрэг явцын нэг тохироо Сөүлийн төвд буйдхан газар хэлэлцэгдэж байгаа бололтой.

.

Солонгос бол тагнуул туршуулаарай юун Хятад, Орос байтугай л хөгжсөн орон гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрнө. Өмнөд Солонгос байнгын цэрэг дайны өндөржүүлсэн байдалд байж, олон улсын түвшинд тагнуулын идэвхтэй үйл явуулж байдгийг манайхан бүгдээрээ л сайн мэдэж байгаа.

Тэнд Сөүлд өрөөнийх нь хана байтугай өөрийнх нь сүүдэр бараг юм чагнадаг ярьдаг байж магадгүй л юм. Гэхдээ л манай зарим нөхөд чухал зүйлээ Сөүлд л ярилцдаг болж.

Харин манайхны улс төрийн “болзоонд” яагаад хамгийн их тааламжтай газар “Сөүл”  болсныг хэлж мэдэхгүй байна.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
bbbbbbb:
soul ch duurchee haach baisan hujaa hujaa auyl bna
2013-08-21
gangnam style:
Дарга нар Сөүлд амраад л зугаалаад л л гангнам стайл ч гэх шиг. Түй черт, энэ улс ингэж байхаар бүрмөсөн сөнөөд гадаадын дагуул улс болоосой.
2013-08-20
KAZINO:
ZIA ENE UNEHEER UNEN ZOV BICHIJ. SEOUL IIN HEDEN KAZINOD MANAI HEDEN TORIIN TUSHEED UUDNEESEE EHLEED L TAARAH YUM BNA LEE. YASAN CH IH MONGOTEI YUM BE HENII MONGOOR L HUUDEGNEED BDAGIIN
2013-08-20
Hudlaa eh survaljgui:
Hudlaa yum bichih yum. Uur bichih yum olddodguin baihdaa. Bayaraa ah
2013-08-20
ZOCHIN:
ENHBAYAR EMCHLUULJ YAVAA, HURELSUKH SEOUL-R DAMJAAD L GARAA BIZ. YAMAR IKH HARTAI, TUUNIIGEE YASAN CH IKH ITGELTEIGEER BICHDEG YUM BE DEE.BIE BIENDEE ITGEJ SUR.
2013-08-20
unshigch one:
yu helj baigaa ni todoos tod oilgomjtoi l baina dag, ene yu heleh geed baigaag oilgohgui baina gej setgegdel bichsen amitan uuriinhee usan teneg tolgoig l gaihaasai,..
2013-08-20
irgen:
MAN-n darga bolchihoor hun Enhbayaraas oor alga daa. ter harin ch neg chadahiin deedeer chadah hun. uuniigee ch urid ni haruulsan. enhbayart hadag barisan ni deerdee MAN-han
2013-08-20
huuhnuud ni tataad bn:
Oilgomjtoi shd so hiimel naalinhai barbie nuud tataad bnsd
2013-08-19
urilga:
Amidral,eruul mend,ediin zasag business,uls turiin bas er nuhur haih humuusiig Seould urij bna.
2013-08-19
Зочин:
Монгол бүх оронруу нислэг байхгүй тэгэхээр Сөүл юмуу Бээжин дамжина.Тэгээд ч сөүлд олон хүн олон жил ажиллаж амьдарч нэг хэсэг эх орноо ар гэрийнхнээ тэжээсэн тэгэхээр яалтчгүй тэр хүмүүсийг дагаад солонгос хоол солонгос дэлгүүр нээгдэж таараа шд. Солонгос киноны тухайд Солонгосын Сериалууд монгол битгий хэл Азийг байлдан дагуулж байгаа, манай бол гэртээ суудаг хэдэн авгай нар л үздэг байх. Тэгэхээр яг яах ёстой вэ Солонгосоос бүх харилцаагаа таслаад зөвхөн Хятад оростой харьц гээд байгаа юм уу? Олог хүний амьжиргааг залгуулж байна шд. Ер нь аль ч улс оронтой харьцахдаа авахыг аваад хаяхыг хаяж харьцана шд.
2013-08-19
MGL-G:
ENE 2 LUIVARCHIN, SHUNALIIN TULAMUUDIIG AHIJ DEEREE GARGAJ HULHIDUULJ HANAHGUI BOL YOSTOI ULLS GEJ BAIGAAD CH HEREG ALGA. MONGOLIIG YOSOTI ZAYA NI HAYNA BIZ.
2013-08-19
hunnu:
Hunii niigem shuu dee ene uls, hun bur uursduu uhamsartaigaar songoltoo meddeg hiidgeeree uher surgees yalgaatai. Nud ni boolttoi am ni haalttai Hoid Solongos shig baihiig huseed baina uu?
2013-08-19
хххоргхо:
Үнэн бичжээ. Солонгосчууд ярьдаг гэсэн. Монголыг Солонгостоо нэгтгэнэ гэж. Ядаж гудамжны нэрээ өөрчлөөсэй энэ Өгөр Бат-Үүл.
2013-08-19
hehehhe:
Yag yu heleh geed bgaan oilgosongui.Niitlel gehed hetsuuhen l yum bichij dee
2013-08-19