Харийн хүүхдүүд "ТОМ" байлаа
2013-08-18

Өнгөрөгч ажлын өдрүүд улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа талаарх үг яриа ихтэй, сэтгэл зовнил ноёлсон 7 хоног байлаа.

1

ҮАБЗ -ийн хууччуул юу зөвлөлдөв

1

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн үе үеийн гишүүдтэй уулзаж, Монгол Улсын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Нэгэн үе төрийн хэргийг шийдэлцэж явсан энэ эрхмүүдийн үгийг зүгээр нэг сонсч кофе хувааж уух гээгүй биз. Магадгүй зарим талаар Ерөнхийлөгч болоод Засгийн газрын зүгээс сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлыг “базах” шийдвэртэй алхмуудыг хийхээр төлөвлөж байгаа ба үүнтэй холбогдуулан зарим нэг эрсдлээ тооцон хуучны төрийн хар хайрцагны түлхүүр атгалцаж явсан нөхдийн үгийг сонссон гэсэн таамаг байна.

1

Уулзалтад үе үеийн ҮАБЗ-ийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд,болон мөн одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцсоныг харахад шийдвэр гаргахгүй ч шийдвэрт шийдтэйхэн зөвлөөд түлхээд өгчихөөр нөхдүүд бүгд ирсэн байна.

1

Хүнийх болсон “Оюутолгойн” дарамт

1

Бүхэлдээ улс орны одоогийн санхүү эдийн засгийн байдал хүндэрсэн талаар хийрхэл хийгээд бодит байдлыг буулгаж ярих гэсэн эрдэмтэд онолчдын дүгнэлт ярилцлагууд хэвлэлээр нэг бялхлаа. Ихэнх нийтлэл, санал онолын гогцоо нь РиоТинто ба Оюутолгой, түүний орчинд зангидагдаж байгаа нь анхааралд татахгүй байсангүй. Хөрөнгө оруулагчдын сувьдаг санаа шүлсэнд зууралдаж байгаа Оюутолгойн оройд нь хүрэшгүй жаргалдаа хөтлөх замнал эхэлсэн ч нөгөө талд нь Монголын хувьд ёроолд нь хүрэшгүй дарамт үргэлжилсээр байна.

1

Хөрөнгө оруулалттай холбоотойгоор Засгийн газар, УИХ-ын хэмжээнд авч үзэх асуудал гарснаар далим авч хоёрдох бүтээн байгуулалт болох далд уурхайн төслөө зогсоосноо дэлхийн найзууддаа зарлаж тунирхсан бол өнгөрөгч 7 хоногт ажилчдаа мянга мянгаар нь халж, Буянт-Ухаад ажилгүйчүүдийн десант буулгаж байгаа мэдээгээр шууд дарамтаа эхлүүллээ.

1

Бараг бүх мэдээллийн хэрэгслээр Оюутолгойдох РиоТинто-г гомдоож гацааснаар улс орондоо асар их эрсдэл авчирсан, бөөн доллар гацаасан “бүтэхгүй ” улстөрчид Засгийн газрын талаар матрын нулимстай нүүр дүүрэн нийтлэлүүд гарлаа.

Стандарт бус Засгийн газар гээчийг байгуулж түр “сайндаж” байж хөдөлгөсөн Оюутолгойн энэ гэрээнд алдаа оноотой зүйл их байсан гэдэг. Гэхдээ шууд л татах тамхиных нь үнийг өсгөж, идэх талхных нь өртгийг өсгөх шахам тулж даратлахаар ийм байдалд хүрч тунирхаж чадаж байгаа нь биднийг цочирдуулж байна.

1

Энэ асуултад мэдлэгтэй суурьтай хариулт өгөх хүн гэж гэрээний загалмайлсан эцэг Баярцогтоос хариулт нэхэж байгаа нь шударга биз.

Өнгөрсөн долоо хонгогийн үйл явдлаас харахад Оюутолгой ер нь Монголын биш харийн хүний “толгой” болсон ч юм шиг сэтгэгдэл төрж байна. Ямартай ч РиоТинто тэнд найтаахад энд Монгол ханиад байтугай, хатгаа тусна шүү гэж тэд бардам байна.

1

С.Ганбаатар гишүүн “нэгдье” гэлээ

1

Харин эхнээс энэ гэрээг “но”-той гэж үг сөрж явсан гишүүн С.Ганбаатар дуугарлаа.

“... Рио Тинтогийн гүжир гүтгэлэг, сүрдүүлэлтэд Монгол улс автан тэдний шийдвэрийг дагавал, үр дүн нь ард түмний нуруун дээр шаардлагагүй өрийн дарамт үүсэхэд оршино” гэлээ. Мөн тэд анхны хөрөнгө оруулалтаа 24.4 тэрбум ам.доллар болгохоор улайрч, өрийн бичигт хүчээр гарын үсэг зуруулахаар тулгаж байна. Анхны хөрөнгө оруулалтыг Монголын тал зөвшөөрснөөр 2031 оноос авч эхэлнэ гээд байгаа ногдол ашиг нь 2046 он хүртэл хойшлоно.

Анхны хөрөнгө оруулалтын гэрээнд заасан 5 тэрбум 124 сая ам.долларт ТЭЗҮ-ийн дүгнэлт цөм багтсан байдаг. Гэтэл Рио Тинто ийнхүү шахалт үзүүлж байгаа нь тэдний сурсан арга барил. Тэд уул уурхайн томоохон орд бүхий улс орныг залгихдаа Засгийн газрыг муухай харагдуулах, захиалгаар элдэв мэдээлэл тарааж, талцуулдагаараа алдартай. Засгийн газар Рио Тинтогийн шахалтыг зөвшөөрвөл бидний үр хүүхэд хойч үе бидэнд гомдоно. Тиймээс ирээдүйгээ өрөнд оруулахгүй гэж үзвэл Засгийн газар, монголын ард түмэн нэг талдаа зогсч, нэг санаатай болох ёстой гэлээ.

1

Ямартай ч энэ үйл явдлын тойрогт РиоТинтотой явуулж буй төсөл маш ноцтой байдалд хүрээд байгаа болон цаашид Монголын талыг янз бүрийн эдийн засгийн ил далд дарамт шахалт үзүүлэх маягаар Оюутолгойг өрөм байтугай юмтай нь залгиж байна уу гэсэн эмзэглэлийг ард түмэнд өглөө.

Үүний цаана хөрөнгө оруулагчид хүч хавсарч  Монголын засгийн газрыг буланд шахахдаа гаршиж байгаа нь ч харагдлаа. Энд манай олон хэвлэлүүд, түүн дээр цэлийх “хөрөнгө оруулагч нар”-аа хайрлах дэмжих алдаагаа хурдан засах талаарх том том  нийтлэлүүдээс манайхан зарим талаараа өөрсдөө ч энэ үйл хэрэгт нь нэг мөр хүчин зүтгэж байгаа нь үнэртлээ.

1

Наадмын дараахан найр наадмын халуун дээр нь эхлүүлсэн РиоТинто болон гадаадынхны  манай Засгийн газрыг “буландах” компанит ажил нь үр дүнгээ өгч байгаа бололтой. УИХ-ын ээлжит бус чуулганы тов дөнгөж зарлагдахад хэлэлцэх асуудал дотор нь хөрөнгө оруулалттай хуулиудаа хүчингүй болгох гээд орчихож.

1

Ээлжит бус чуулган урьдчилсан байдлаар товлогдлоо

1

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх есдүгээр сарын 02-06-ны хооронд хуралдуулах төлөвтэй байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газраас өргөн барихаар боловсруулан бэлтгэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж батлахаар төлөвлөжээ. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар Засгийн газраас боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудал ч төлөвлөгөөнд тусаад байгаа юм байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр Засгийн газраас бэлтгэж байсан бөгөөд уг хууль батлагдсанаар 2012 оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа авуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хүчингүй болох аж” гэж мэдээлсэн байна.

 1

Ирж буй долоо хоногт бидний аж амьдралд ачаалал дарамт ихтэй байх нь тодорхой байна. Жил жилийн намарт бужигнадаг сургууль соёлын бужигнаан болно. Харин үүнтэй зэрэгцээд Монголын эдийн засгийн татлаа түлхээтэй, дутагдал гачигдалтай, дарамт шахалттай  байдлыг шийдвэрлэхээр ямар алхмыг манай Төр хийхийг анхааралтай харах болоод байна.

1

Ямарч байсан эдийн засгийн хүндрэлээ шийдвэрлэхээр авах арга хэмжээний талаарх тогтоол шийдвэрийн төслүүд цаасан дээр буусан, бэлэн байгаа гэж ойлгогдлоо.

1

Цаг нөгцөөж амь тариа хийлгүй, цайрсан дээрээ бүсээ чангалж том үгтэй харийн хүүхдүүдийг дарж аваасай даа гэсэн хүлээлт, үүний төлөө нэгдье гэсэн санаа зориг ард түмэнд байгаа.

 1

П.Баярхүү /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
SHUUD сайтаа, яагаад шууд шударга байж чадахгүй байнаа??? Уг нь уншсан хүнд хэрэгтэй л зүйл бичсэнсэн, гэтэл хууль бус үг хэрэглэсэн гээд гаргахгүй юм. "Тэнэг" гэдэг үг тийм л их хууль бус санагдаж дээ. Үнэн үг сонсож сураагүй хүмүүс ШУУД нэртэй мэдээллийн хэрэгсэлд ажиллаж тохирохгүй дээ.
2013-08-21
зочин:
дахин бичсэнийг минь оруулсангүй, харин оронд нь ийм үг гарлаа: "You are posting comments too quickly. Slow down."
2013-08-21
tor onoodor aldaagaa hyleej ard tymneesee uuchlalt guih yostoi:
dampursan luivarchdiig ood ni tathaar iim l yum boldog yum da ennees hychin chadl bagtai erdenet yildvertai oirolcoo hychin chadltai yildveriig bid barij chadhal baisan byh yum ni manaid baina meregjilten baina yildver ni baina harin tord baisan heded ni hariihnii mongo l heregtei baisanii gai ailaas erheer avdraa uudalsan bol bid onoodor orgyi mongoo huvaagaad dahin yamar yildver barih ve geed suuj baih bailaa
2013-08-20
hen ni ezen bilee geed asuugaad baigaa busu:
odoo 68%iin tatvaraa avsanch bolon shtei hehehe naaduul chin altand ni cesend ni taviad alaad og hervee hen ne ezen be gedgee asuugaad baival yzyyl
2013-08-20
Avral:
Oyu tolgoig odoo l mongolchuud butsaaj chadval chadna. Chadahgui bol burmoson aldana. Ard tumen teseed garahiig husch baina. Erkh barigchid ard tumniihee tald orooch. Guij baina. Elbegdorj 1997 ond batluu San ashigt maltmaliin huuliinhaa gaigaar aldsan ard tumnii bayalagiig nuglee naminchilj butsaan avch ogooch. Bid iim ardchilaliig ogt huseegui. 1990 ond orsiin bool bolj geed l ard tumniig urialj temtseld bosgoson. Odoo tednees hamaagui iluu luivarchidad ekh orniig maani ogchihloo. Orsuud yadahdaa erdenet hotiig barij ogson yum shuu
2013-08-19
mongol zaluu:
Zasgiin gazariin zuv,erunhiilugchiin zuv.Mongoliin ard tvmnii erh ashgiin tuluu ireeduin hvvhed bidnii bayalag bolson OyuTolgoig haa.hvvhdvvddee vldee.Tur hvchtei bainuu vgvi yu gedeg ni endees l haragdana.zaaval ashiggvi ulsuudad mongoliin ard tumnii bayalagiig zvgeer uguh estoi yu.Vgvi shvv Mongoliin ard tvmen tur zasagaa demjinee
2013-08-19
Mongol xyn:
MGL gedeg tysgaar togtson yls,xiltei, xyylitai uuriin gex asar ix davyy taltai, erxtei. Bi gadaadad garaad olon jil boloxod ix uudgyi ylsyyd bdgiig ni l ix medej abch bna, MGL chyydaa Reo-Tinto-g, tsulmun ystgagch xyatadyydiig, gadaadiinxniig MGL-oos bid xuuj gargaj enx tynx amidarya!!! Odoo bid aldaanaasaa syrax eostoi, uursduu l bolobsroltoi bolj eumaa xiij yildberee xugjyylj yls ornoo uudni tataj, yr xyyxdyyddee xaraalgaxgyi sain eumiig xiie!!!
2013-08-19
МОНГОЛ:
РИО-ТИНТОГООС АВСАН ХАХУУЛИЙНХАА МӨНГӨӨР ӨДӨР ШӨНӨГҮЙ УЛИН ХУЦАЖ ОЙРТОХЫН АРГАГҮЙ БОХИР ӨМХИЙ АМААРАА ТУРГИЖ БӨӨЛЖӨӨД БАЙСАН МОНГОЛЫН ЭРХ АШГААС УРВАСАН ӨМХИЙ АМЛАСАН СЭЖИГ ХҮРМЭЭР ГАЗРЫН БЭТЭГ БААВАР ГЭДЭГ МОНГОЛЧУУДЫГ ХАГАЛАН БУТАРГАГЧ ГӨЛӨГИЙГ БУУДАЖ АЛБАЛ ЗОХИНО МУУ ГӨЛӨГ МИНЬ ОДОО ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БОЛЧИХОВ АЛНА ДАА ЧАМАЙГ
2013-08-19
уншигч:
рио тинтогийн зөв шүү дээ, манайхан гэрээ хийчихээд дандаа мурина, болимоор юм, дахин хөрөнгө оруулалт хийх гэвэл манайхаар батлуулна гээд гэрээ хийчихсэн, тэгээд түүнийгээ манайхан хийгээгүйгээс оюу толгойн ажил зогсоод байна, бид өөрсдөөсөө буруугаа хайгаач ээ, дандаа худлаа хэлж гаднаас буруугаа хайх юм???
2013-08-19
mongol hun:
tsumuuruu busee changalaad ted nariin yahiig hartsgaay eniigee delhiid surtalchilay bidnees busad ornuud ch jishee avch rio tinto muhusdunu
2013-08-19
zochin:
odoo bugd negen sanaatai baij l ene asuudliin ard garna daa bid mongol hunii oyun sanaand itgedeg. amjilt husie
2013-08-19
МОНГОЛ:
ХАМТАРСАН НЭРЭЭР ЗАСАГ ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛД БАЙХДАА БАЙГУУЛСАН ГЭРЭЭГЭЭ ОДОО БОЛОХООР МУУ МУУХАЙ БОЛГОЖ МАТАРЫН НУЛИМС УНАГААХ ШААРДЛАГА ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ ГАДААДЫНХАНЫ ӨМНӨ МӨНГӨНИЙ ӨМНӨ СӨХӨРСӨН НӨХДҮҮД БҮГДЭЭРЭЭ АЖЛАА ӨГӨӨД ТӨРӨӨС ЗАЙЛВАЛ АРД ТҮМЭН УЛСАА ХӨЛ ДЭЭР НЬ БОСГООД ЯВААД ӨГНӨ ДӨӨ ТОМ ГЭЭД БАЙГАА 2 НАМЫНХАНЫ НИЙЛЖ ХИЙСЭН ЛУЙВАР БИЗДЭЭ ОДОО ЭНЭ 2 НАМ НЭГ Л ИХ УХААНТАЙ АМЬТАД БОЛЖ ХУВИРАХ НЭЭ ДЭЭ УРЬД НЬ УХААНД НЬ УХНА ҮХСЭН БАЙЖ ШҮҮ
2013-08-19
swemon:
Elbegee elonhiilogch zov shiidver gargalaa talarhaj bna. Zaaval gadniihnii ugiig sonsoh eosgui. Ted nar ymar ertontsiin tuil bish. Oorsdii hoo l erkh ashgiig bodno. Ondor technologi , ondor bolovsrol yaltchgui bidend dutagdaj bna. Teglee geed huleetstei l baih heregtei. Unench 3 dahich ornii operateruudiin sanaliig sons. Ternees bish amerik yumuu kanad tengeriin amitan bish. Joohon porblem ni tsaaduuliin chin. Reklamnd itgesen horongo oruulagch say say hunnd l zov oilgolt toruul minii mongoliin zasgiin gazraa. Amjilt husie altanhuyg saidaa
2013-08-19
zochin:
tur odool tumur nuuree haruulah heregtei shuu dee bid afirka bish gedegee haruulah tsag bolson ted afirkgiig tonohdoo hoorondon daituulj bgaad tonson magdagui odoo ted ard tumeniig 2 huvaaj unuu arga heregleh gej uzeh biz mgluud bid uvug deedseesee evtei bhadaa huchtee gedeg ugiig sursan ard tumen shuu dee
2013-08-19
zochin:
onoodoriin medee uzlee nevteruulegch zuv helsen bol 2 tal zubshultsuld hurehgui bol 60 honogiin daraa bid gereeg zuzalj bolno gesen uu herevee tiim bol sain bna shuu bid airail ert oyu tolgoig zadalsan yum magdagui 10 jiliin daraa bid uur boloh bsan bh herevee bid odool zogsooh heregtei odoo manai tur huchtei gedegee mederuulj oyu tolgoin huviin hamgaaltiig tatan buulgaj tur hamgaaltandaa avah heregtei yagaad gevel muuch saih ch gesen bid 34 ezemshij bgaa uchiraas
2013-08-19
АЮУКА:
ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН ЭРХМҮҮДИЙН ГАЙГ АРДЧИЛСАН НАМ БАГА Ч ГЭСЭН ЗӨВ ТИЙШ ЭРГҮҮЛЭХ АМАРГҮЙ АЖИЛ ХИЙЖ БНА ДАА НААДУУЛДАА ТӨМӨР НҮҮР ГАРГАЖ ЭЗЭН НЬ ЮМАА МЭДВЭЛ ЯАСАН ЮМ БЭ
2013-08-18
МАНДРАА:
аНХНААСАА ИЙМ ХОГИЙН ГЭРЭЭГ ХЭН ХИЙВ ГЭДЭГТ ХАМАГ УЧИР НЬ БНА ГАДААДЫНХНЫ ӨМНӨ БӨХӨЛЗДӨГ ЧАДВАРГҮЙ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ГАЙ ШҮҮ ДЭЭ
2013-08-18
pudo:
HAMGIIN EHLEED ZAHIALGAT BICHEECH BBABARIIG BARIJ BUUD........
2013-08-18
жожо:
элбэгээ, үабзөвлөлийнхэн минээ хэзээ ч бууж битгий өгөөрэй ард түмэн чинь тэснээ тэд рио үргэлж өөрсдийгөө ухаантай гэж бусад ард түмнийг басамжилдагийг мэднэ шдээ оюу толгойгүй монголийн төлөө
2013-08-18
зочин:
их юм бодцон хулгайчууд вэ? ретинтотой ч ретинтогүйч монгол хөгжиж байгаа. оюу толгойг хаа
2013-08-18
erdenet:
busee changalxad belen. ard tumen ch tegj chadna...
2013-08-18
erdenet:
bichsen setgegdeliig xuuli bus geed oruulaxgui bna shuu.owoo gar yum l da chi.odoo tegwel oroxgui bxiig ni xarii l da lalaraa
2013-08-18
erdenet:
admin chi uxwel taarna da
2013-08-18
зочин:
Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юу ч байхгүй байсан 1990-95 оныг өлсөж зовохгүйгээр ,үлдсэн жаахан хүнсээ картаар хувааж байгаад даван туулж чадсан ард түмэн шүү дээ Энэ дэлхийн хаана ч байхгүй тэсвэр , тэвчээр гаргаж чаддаг ард түмэн дээ
2013-08-18