Сайхан хошгиров оо мануус
2013-08-16

Асуудал үнэхээр хүндэрлээ. Харин Засгийн тэргүүн болохоор энэ нь түр зуурын эдийн засгийн халалт, шингээгээд ирэхээр аяндаа тогтворжоод ирнэ гэж ярьж суух юм. Гэтэл эдийн засагт нүүрлэж буй асуудал ганц нэгээр тогтохгүй байна. Валютын нөөцийн хомсдол, ханшийн чангарал, Чингис бондын үр ашиггүй хөрөнгө оруулалтын балаг, нүүрсний экспортын дампуурал хямралд хэр гүнзгий автагдаад байгааг илтгэж байгаа юм. Хамгийн ноцтой нь Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой хямрал. Шинэчлэлийн Засгийн газрын алдаан дээр бусад нь тоглоод хэдийнэ эхэлчихсэн. Тоглолт гадаад зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын хөрөнгөнөөс эхэлж Оюутолгойн гамшгаар үргэлжилнэ.

.

Төсвийн орлого буурч, Оюутолгой ажилчдаа халж, нүүрсний үнэ унаж, валютын ханш өсч байгаагийн бурууг хүссэн ч хүсээгүй ч ноён Алтанхуягийн багийнхан үүрнэ. Аргаа барсан Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдтэй зөвшилцлөө. Өөдтэй өнгөтөй зүйл тэдний амнаас сонсогдоогүй сурагтай. Нөхцөл байдал нийгэм эдийн засагт ямар их гамшиг тарихыг ухаарсан Ерөнхийлөгч өвгөчүүлээр учир начрыг аргацаасан тайлбар хэвлэлийнхэнд өгүүлж, үлдснийг нь арын хаалгаар сэм оргуулж дөнгөв. Уг нь бид наадмын дараагаас амьдрал цэцэглэнэ гэж найдаж байлаа. Аажмаар итгэл алдарч байсан ч Ерөнхий сайдын үе үе хийдэг мэдээлэлд итгээд “Гайгүй болох байлгүй дээ” гэж монгол хүний цөлх ухаанаар тэвчээртэй хүлээсэн. Тэгээд ч найр наадмын цаг болохоор ажил ингэтлээ уначихсныг ухаарсангүй. Харин одоо тодорхой боллоо.

.

Уг нь их сайхан ирээдүйн дүр зураг харагдаж байлаа. Шинэ төмөр зам төсөлд 200 сая ам.доллар, автозамын төсөлд 570 тэрбум төгрөг, ноос ноолуурын салбарт 68.8 сая ам.доллар, Гудамж төсөлд 200 тэрбум төгрөг, сүү сүүн бүтээгдэхүүний  үйлдвэрлэлд 27.7 сая, Улаанбаатар хот болоод 21 аймгийн төвд өвлийн хүлэмжийн аж ахуй бий болгоход 17.7 сая, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая, орон сууцаар хангах нийлүүлэлтийн бодлогыг дэмжихэд зориулж 14 сая ам.долларыг гаргаж эдийн засаг жинхэнэ утгаараа олон талт болж солонгорох байлаа.

.

Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Хаана ч байгаа хөрөнгө мөнгө юм, альхан талд нь өрнөөд байгаа бүтээн байгуулалт юм. Учир нь олдохоо больсон. Бондын хөрөнгө хариуцсан сайдыгаа мөнгө гаргаж өгсөнгүй гэж баахан улдан чангааж байгаа бололтой.  Бондын хөрөнгөөр хийж байгаа ажил удааширалтай, тендерүүд нь зарлагдаагүй нөгөө л яригддаг авилгал хээл хахуулийн нарийн сүлжээ үүргээ нэр төртэй биелүүлж байгаа бололтой юмдаг уу даа. Томоохон хөрөнгө оруулалтаа цацчихсан төмөр зам нь хэсэг хөрс хуулсан төдий, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор бүүр долоон дор сураг ч байхгүй. Тавдугаар цахилгаан станц тендерийн хоёр өрсөлдөгчийн дунд ороод гацчихсан бүтэн нь бүрмөсөн хазайчихаад байна. Одоо тэгээд яах вэ.

.

Таван жилийн дараагаас зээлээ төлж эхэлнэ. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хүүг нь төлөөд эхэлнэ. Юугаараа төлөх болж байна. Одоо хийгдээгүй хөрөнгө оруулалтууд таван жилийн дараа ашгаа өгч зээл хүүгээ төлж чадах уу. Төсвийн орлого тасарсан, Оюутолгойгоос юу ч горьдоод нэмэргүй болсон монголчууд сарын 200 тэрбумыг зээлийн хүүнд нь өгч чадах уу.

.

Мордохын хазгай гэгч нь болсон юм уу даа энэ Засгийн газар. Дэлхийн анхаарлын төвд орчихоод байсан алтан боломжийг ашиглан гадаад зах зээлээс 1.5 тэрбум ам.доллар гуйгаад олоод ирсэн нь үнэн. Гэхдээ гуйхаасаа өмнө юу юунд яаж хөрөнгө оруулж хэрхэн өсгөж арвижуулахаа таг мартсан байсан гэдэг. Ямар ч байсан мөнгөтэй болоод авья гээд л зүтгэчихсэн. Нүдээ боогоод танихгүй замаар алхчихсан хэрэг. Мөнгөө халааслаад нүднийхээ боолтыг авсан чинь зам биш там угтсан хэрэг. Баахан төлөвлөгөө энэ тэр боловсруулж зүтгээд үр дүн нь энэ. Хаагуур явахаа мэдэхгүй байж мануустаа болохоор “Өө сайхан болно. Бүгдийг тооцсон” гэж ирээд л баахан хошгируулсан. Бид хошгирч ханахгүй ард түмэн юм даа. Эцсийн бүлэгт энэ холуур явсан гайг өөр дээрээ дуудсан бид л хохироод үлдэнэ дээ.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Sugselzuuuruud sugselzseer bgaad ene mongoliig unagaj avch sanaa ni amarch bh shig bna. Ngoo olon sugsulzuuruud odoo haana bna yag odoo gudamjindaa garah tsag garaad ireechee.Haana bnaa magnai
2013-08-22
hmm:
ongorson hoino bish omno ni helj yarih chadvartai hevlel medeelel bn uu
2013-08-18
иргэн:
Монголчуудаа сайхан болноо хугацаа хэрэгтэй бид оорсдоо хийсэн болон хийж байгаа зуйлий нь дэмжиж бугд зутгэж байж улс орон маань хөгжиж гольдордоо орно шүү дээ дандаал болох бүтэхгүй юм ярихаа больцгооя
2013-08-18
unen:
naad said chini huviin yumtai tatvaraa olon jil toldgui hun genlee
2013-08-18
залуу:
урд засгийн балагтай ажлууд одоо үр дүнгээ таниулж байгаашдээ.энэ засгийн сайн муу дараагийн засгийн үед тодорхой болно.ер нь тэгдэг биздээ .энэ засаг харин хамгийн сайн ажиллаж байгаа,ёстой чадлаараа дэлчигнэж байгааг харахгүй байнауу.өнгөрсөн 20 жилийн хамгийн сайн засаг ажилаа эхлүүлээд жил хүрээгүй байна.итгэж дэмжих хэрэгтэй
2013-08-18
mongol:
ta nar omnoh zasgiin gazriinbalgiig yarihgvi ene zasag ene zasag l geh yum joohon hvvhed shig etsiin etsest bid nar niilj bj l endees garna shdee.
2013-08-18
Suvd:
Mongoliig sohruullee ene zasgiin gazar namchirhaj namd zoriulsan uil ajillagaa hiij showdsaar bgad iim bolj bna da yana daa,!!!
2013-08-18
altai:
ene said odoo 10 huruugaa gozoilgohoos uur yum hiih ee bailaa shuu
2013-08-17
õîõü ÷èíü:
Øèíý÷ëýã÷èä ãýæ ÿìàð ÷ òóðøëàãàã¿é õóäëàà øîóääàã ÀÍ-ã ñîíãîñíû ÷èíü ãîð íü ãàð÷ áàéãàà íü ýíý. Á¿ñýý ÷àíãàëààä Õÿìðàëðóóãàà àëõààä ÌÀÐØ
2013-08-17
GANZO:
ҪЪªÐ ÒÎÃËÎäÎà ÎËÈÃÀÐÕÈÓäÛà ÍÀÌ äÀÐÀÀ×ÝÝ.
2013-08-17
zaluu:
eu ch hiijeegui hinzon sansan humuusiin bichsen zuil bna zasgiin gazar gaigui ajillaj l baigaa shuu dee
2013-08-17
Bie hun:
zugeer l saihan amidarmaar baihiin biznesee erhleed l ovoij otsoihgui ger bulee avaad yvchihmaar baihiin daanch hiisen gutliig mini une ih gene ene chini mongol maliin maani l aris sh dee neg uhriin shiriig doloo bolgood sungachihsan hytad gutluud zahaar neg duurchiheed baihad bi yaj amidrah ium be Badamajavt heleh ug baina bidniig toroos yaj zohitsuulj boloh bolomj bii talaar...ooriin chini bichsniig unshdag shuu. namchirhsan ium alga garts ni haa baina gej l ene nohor asuugaad baigaa ium bish uu
2013-08-17
USA aas:
Ene butehgui hudlaa gar aa !!!!
2013-08-17
Ouy tolgoig oorsdoo aviya.:
Ouy tolgoig shuud mongolchud oorsdoo aviya. Rio tinto-goos salgaya. Mongolchud xuchtei, buxnig chadna. Oorsdo baylagaa butiee. Oor gadaad zax zeeld xamtariya. Bid ortei bx albagui. Enxbayar eronxiilogch bidnig ix ornoos teglesen ix gaviyatai xun. Getel odoo xden trillonoor yarigdax ortei blod bn. Uls oron ediin zasgin moxold orloo. Ene togloom bish shu. Elbegdorjin zasgin gazar mongolchudig ulam yaduu bolgoj bn.
2013-08-16
Зочин:
Хэдэн авилгач луйварчидаа сэгсэрхэд нэг хэсэгтэй монго орж ирээд бх болов уу
2013-08-16
Энэ бол:
Энэ бол энэ ЗГ-ыг унагах гэсэн дараагийн хүмүүсийн найруулсан жүжиг байх
2013-08-16
medehgiu bol sanhuugeer buu toglo:
nobsh gej afrikuun ulsuud odor bur toriin ergelt garaad baidagiin uchir erdoo baylagtaa baisan youm. bas uls ni orond orood ard tumen ni edeh hoolgiu . oyutolgoig shuud haaj olon ulsiin shuuhed ogoh arga uldjee Altanhuyg uhaantai hun ene suulciin bolomjiig songoh baih
2013-08-16
cudabo:
Улс орны эдийн засгийг талхны үйлдвэрээс гарсан талхыг дэлгүүрт авчраад,худалдаж аваад зүсэж идэх хэмжээнд ойлгож бгаа улсууд төр рүүгээ дайрах юм.Эхлээд болж бгаа үйл явцын учир холбогдлыг ойлгох хэмжээнд оюун ухаанаа хөгжүүл,ном унш дараа нь дүгнэ.Үүл гарахад аадар орж бна,хариугүй сүүрэх нь гээд байдгаараа орлиод унавал эрүүл хүн гэх үү.Намчирхаж,улс төржсөөр бгаад мулгуу болцгоож гүйцлээ.
2013-08-16
HAHHA:
BOND - IIN MUNGIIG ZUGEER L HUVAAJ IDEJ BAIGAA SHUU DEE!!! OILGOMJTOI, INHENHI HUVI NI GENCOD OCHISON, ODOO UDAHGUI UCHIRGUI MEDEGDEL HIIJ, HAMAG BURUUG ALTANHUYAGT UGNU ....
2013-08-16
Зочин:
Хийх юмаа олж ядсан муулж гутаахад мэргэшсэн хумуус л ийм зуйл нийтэлж суухийн. Гар хугаравч ханцуйндаа гэж тэгж их санаа зовоод байгаа бол яаж засаж залруулах талаар нийгэм эдийн засагтаа хэрэгтэй мэдээлэл бичмээр юм. Гаргаж байгаа мэдээлэл нийтлэл чинь муу ур дагавар узуулж байгааш дээ.
2013-08-16
Иргэн:
Дэлхийн эдийн засаг сэргэж эхэлж байхад манайд эсрэгээрээ. Энэ бол аливаа юмыг зөвхөн өөрт юу унах вээ гэдэг талаас сэтгэж, үйл ажиллагаагаа явуулдаг, засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдын буруу. Хямралаас эртхэн шиг гаръя гэвэл энэ засгийн газраас эртхэн шиг салъя, өөр зам алга
2013-08-16
hihu:
bid odoo yanaaa ter ih oriig bid nar l tolno shdee
2013-08-16
ih medeh:
зээл зээл баахан зээл дараа нь яаж төлөх гэж байгаан өөрсдийн гэсэн олигтойхон том үйлдвэр ч байхгүй яанаа энэ монгол улс. жирийн иргэд хүртэл бүх зүйлээ барьцаанд тавиад зээл авдаггүй шүү дээ авсан ч тодорхой зорилготой байх хэрэгтэй. энэ улсыг сүүлийн 20 гаруй жил удирдсан ямар ч мэдлэггүй хэдэн хөгшчүүлийг солих хэрэгтэй өөр залуучуудаар засгийн газараа бүрдүүлэх хэрэгтэй гэхдээ аав ээжийнхээ хөрөнгөөр тоглож өссөн тэр МАН-ын хэдэн хүн бол хэрэггүй.
2013-08-16
zochin:
ene bol altanxuyagiin zasgiin gazrin buruu bish ex ornoo xudaldsan bayar, zorigt, bayartsogt gm ene gereegeer uursdiiguu xudaldsan luivarchdin ajil shu dee.geree anxnaasaa l muu xiigdsenii shinj, odoo zasaj zalruulax gexeer gargaj bgaa bashir arga sh dee
2013-08-16
zochin:
oyu tolgoig mongolin ard tumend ashigtaigaar shiidverlex xeregtei.xariinxni daranguilald odoo oyu tolgoigooroo orchixson l bn sh dee.zailuulaach naad muusain uudaa, mongolin ard tumen ev negdeltei baij xariinxni shunalig guitselduulj boloxgui shu, balair canadin company
2013-08-16
Бат сүрэн:
АН-ынхан хошгирч хошгирч Алтанхуяг уналаа даа хөөрхий Мөн ч их зан гаргаж байсан юм Монгол улсаар тоглож дуусахгүй юм даа Үүнд итгээд явж байдаг Монголчууд хөөрхий
2013-08-16
зочин:
Буруу сонголт хийсэнээ одоо ухаараад байх даа яахав дээ.
2013-08-16
ariuna:
yun surtei yum muu yumnuud yu ch hiihgui baij ajil hiij baigaa humuusiig bitgii shuumjleed bai mongol hegjine
2013-08-16
МӨНГӨ:
Тэр их хөрөнгөөр чинь БатҮүл бантан хйигээд байгаа шүү дээ Хийсэн хөрөнгө зарцуулсан ажил нь чанаргүй өөрөө зүгээр суугаагүй л дээ
2013-08-16
ардаа:
ОЮУНТОЛГОЙГ АЛТАНТОЛГОЙ Л МЭДЭН ДЭЭ АЛТАНТОЛГОЙГООС АСУУ
2013-08-16
ман-г эсэргүүцэгч:
ман- ны п и з д а гууд гийгүүлсэн нь ха байгаа юм хэд хэдэн үйлдвэр байгуулах хөрөнгөөр гараа угаачихаад одоо юу яриад байгаа малнууд бэ
2013-08-16
ssөөөө:
АН-ынхан засаг унагааж тоглох гээд дараагийн баг бэлэн болчихоод Алтанхуягт хөл мэх хийгээд байнаа даа.
2013-08-16
2013-08-16
ssss:
altankhuyagaa ta unekheer ajlaa hiij chadahgui bnaa chaddag hund ni ugchih tegehuu
2013-08-16
mmттт:
хэдхэн сарын настай хэдэн цэцэг гудамдаа тарьж хэдэн замын боржур л сольсноос өөр ую хийв АН алтанхуяг батүүл тэргүүтнүүд
2013-08-16
sanal:
Almanhuyag uneheer erunhii said bish yumaa
2013-08-16
bid nar:
gants ene zasagiin gazariin asuudal bish shuudee.23jiliin bugshmal dampuuraliin tesrel bolj bna shuudee.
2013-08-16
Зочин:
Оюутолглй гэрээ анхнаасаа муу гэрээ болсон гэхдээ засаж залруулж болно. Бууж өгч болохгүй хэний үр сад билээ. Өнөөдрөөс хэцүү цаг үе бидэнд байсан. Бид даваад л гарах болно. Гол нь бид нэг амьтай байх нь чухал
2013-08-16
шудрага:
улс орныг авч явна гэдэг ч эгээл хоёр тооны нийлбэрийн квадрат хэд вэ гэх томоьлол ч арай бишээ.Алтан хуяг минь монгол орноо сөхрүүлэхнээ
2013-08-16
bbbb:
UURSDUU YUU CH HIIEGGUI HUMUUS IIM YUM BICHIJ SUUDGIIN
2013-08-16
зочин:
санхүүгийн хямралын үндсэн шалтгаан бол үйлдвэр, банк, санхүүгийн эрх мэдэлтний шуналаас үүдэлтэй учир шуналыг хязгаарлах явдал юм. дэлхийг нөмөрсөн санхүүгийн хямрал дайнаар төгсдөг байсан бол дайн дэгдвэл дэлхий хуйхлагдах болсон тул АНУ хямралаас үүдэлтэй хямралыг дотоодын иргэний дайн болгож хувиргадаг аргад шилжжээ. Монгол энэ хүндрэлээс гарах гол арга бол хэт өндөр ашгийн шуналыг хязгаарлаж ашгийн норм тогтоох явдал гэдгийг ойлгоосой
2013-08-16
АНыхан:
Бадамжав тэргүүтэй МАНуус л хошгирч гэнэдээ хохино ха ха ха
2013-08-16
wwww:
Бид буруу сонголт хийжээ
2013-08-16
hehe:
za Zadgai Tsagaan mine odoo yu gej burmaadah boldoo
2013-08-16
Гэрэл:
Сонгууль буруу сонголт байсан уу, луйвар байсан уу гэдгийг ойлгохоо байлаа. Ямар ч гэсэн төрөө чадваргүй хүмүүсийн гард алдсан юм байна.
2013-08-16
zam zasvar:
baabar negentee helsen shuu dee.mynganii zam bol myanguujingiin zam gej.
2013-08-16
shinechlel:
tavan jiliin daraa ednii zeelsen mungiig ard tumen l tulnu shuu dee.
2013-08-16
tarvaga:
muusainuudiig MAN ii araas yvuulah heregtei olo arvan mergeshsen toriin alban haagchdiig ene muusainuud garch ireed l halsnii goriig ene ovol ard tumen amsah ni yana daa minii mongolchuudad jargah tsag gej baina uu
2013-08-16
сайн хошигор:
даллуурт хууртагдсан тарваганууд сайн хошигор юм хийж байна л гэдэг эргээд ашиг өгөхгүй хэдэн хагархай зам л зассанаа өмнөө барихаас өөр үзүүлэх юм юу ч байхгүй зам хэзээч баялаг бүтээж ашиг өгдөгүй эхнээсээ 1 сар болоод л хагарч дахиад хааз засаж эхэлж байна /22-н товчооны замыг хараарай/ эдийн засгийн савлаа эхэлчихлээ шүү гэж хэлж байх үед буйр нуурын эрэгт элбэгээ энэ 2 зөвхөн өөрсөдөд нь зориулсан концерт үзээд тарвалзаж байсан гэхээр хэлэх үг алга даа зунжин зам үзсэн нэрээр павхичихаад дахиад би зам үзэхгүй гээд сууж байх ч шиг бутэхгүй ээ энэ өвөл хатуухан л болно шүү бүсээ чангалцгаа
2013-08-16
.....:
Энэ гайг зайлуулж чадах арга АН д байна уу. Бид онгорсон жил буруу сонголт хийсэн бололтой.
2013-08-16
ul tanih:
saihan bichsen baina setguulchidgui bol tolgoigoo ugaalgaad ongoroh baijee
2013-08-16
zochin:
neeree aimaar sanagdaj baina shuu neeree ch Uul baataraas busad ni ium hiij baina uu ediin zasgiin baidal ene ter uneheer hund bolchihson trillion togrogiin tosviin aldagtai bolson gel uu yana eh oron negtnuud mini
2013-08-16
irgen:
Yanaa ene neeree bish bolloo shuu ovgodoos asuuna gedeg bolohoo baisnii shinj shuu dee
2013-08-16
dccz:
too barimtiig jaahan vnen bicheechee 1.5 terbum togrogch geh shig
2013-08-16
улс орон:
яана аа улс орон минь. 96 оны түүх давтагдлаа
2013-08-16
alai:
Unheer unen bol heleh ug baikhgui ni
2013-08-16