“Ча“ гэх ямаагүй байж их сургуульд санаатай
2013-08-16

Хөдөө талд хоёр аав хөөрөлдөж байна гэнэ.

Нэг аав найзаасаа “Танай хүүгийн төлбөр хэд үү хөө” гэсэнд цаадах нь “Сая хоёр зуу гэсээн хөө” гэв. Нөгөө аав “Аан гайгүй юм, манай хүнийх ч одоо 2 сая гараад явчихсан. Яахав тэгээд нэг аргалаад өгсөн. Уг сургууль нь сайн болохоор тэр төлбөр нь өндөр байхаас яахав дээ” гэсэнд найз нь сандрах байдалтай “Үгүй ээ, манай хүүгийнх ч бас он гараад өснө гэж дуулдсан. Бараг 3 сая хүрэхийн гэсэн шүү. Тийм ч муу сургууль биш дэг ээ” гээд үргэлжлүүлэн “Ингэхэд танай хүний сургуулийн нэр юу билээ хө” хэмээн сөргүүлэн асууж. Найз нь “Аан, за байз... харин сайн тогтоосонгүй юу билээ дээ. Харин танай хүүгийнх” гэж сөрж асуувал нөгөө аав “Хэ харин би бас санадаггүй ээ хөө. Нөгөө хэн гишүүнийх л гэсэн ш тээ” гэжээ.

 6

Сургалтын төлбөр, нэр хүндийн баталгаа юм байна.

Хөрөнгө бэлийн баталгаа гэж хэлээгүй шүү. Нэр хүндийн гэж байна.

Энэхүү сургалтын төлбөрийн хэмжээгээр таны хүүхэд ямар түвшний, ямар сургалттай сургуульд суралцаж ирээдүйд ямар боловсролтой хүн болж, нийгмийн ямар байр сууринд шилжин орохыг нь бас та аав нь, ээж нь ямар түвшний хүн болохыг ч бусдад хэлээд өгөх юм байна. Нэг ийм хүний нэрээ бодсон нэрэлхүү зан дээр тоглож их дээд сургуулиуд төлбөрөө гааруулдаг жишиг бий болгоод байна.

.

Шууд мөнгөн дүнгээр нь сургуулиудын төлбөрийг жагсаавал их юм хэлнэ ээ.

Үйлдвэр урлалын, Хүнсний барилгын гэх зэрэг коллежууд бол 500-600 мянга байх буюу хамгийн бага төлбөртэй.

Гэтэл хамгийн их үйлдвэрлэл дадлага хийж, төгсөөд шууд ажлаа хийдэг жинхэнэ мэргэжилтнүүдийг энд бэлтгэдэг. Гэхдээ төлбөр бага. Тайлбар нь энгийн, товч. Төрөөс нэлээн л татаас авдаг, хуучнаар ТМС шүү дээ гэнэ. Бас нөгөө талд нь дээд боловсрол биш шүү дээ гэнэ.

 .

За тэгвэл зиндаа өгсөөд их дээд сургуульд ороод ирвэл дээрх мэргэжлийн сургалттай коллежийн төлбөр инээдэм болж нэг нугараад эхэлнэ.

Хамгийн их эрэлттэй, хамгийн сайн багш нараар заалгаж тэр хэрээрээ ажлын байр, дараагийн шат баталгаатай байдаг гэсэн хэмжүүрээр төлбөр өсдөг бол бас өөр хэрэг.

Үгүй. Хэн гаргасан нь бүү мэд, нэг тогтсон жишгээр буюу нэр хүндийн ч гэх юм уу байгуулагдсан оноороо ч гэх юм уу, сонин байдлаар төлбөрийн дараалал жагсана.

_

МУИС, МУБИС, ШУТИС гээд төрийн өмчит хэдэн сургууль ёс юм шиг хамгийн өндөр төлбөр барих гэнэ. Төрөөс татаастай ч энэ хэдэн сургууль нөгөө 100 гаруй сургуулиуддаа төлбөр нэмэх “урам” өгч, жишиг тогтоодог. Одоогоороо харьяалах яаман дээр нь сургуулиуд төлбөрөө хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар албан мэдээ мэдэгдэл ирээгүй байгаа гэнэ. Гэхдээ нэмнэ гэсэн цуурхлаа бол аль хэдийнэ тараасан.

.

Өнөө хэдээ харж байгаа. Тэд нар 30-40 хувиар нэмбэл дагаад л жишиг барьсхийгээд 20-30 хувь нэмнэ.

Санхүү нь төлбөрөө нэмэх үү, захирлаа гэвэл “Нэмэх нь нэмнэ гэхдээ байз, хүлээе. Цаадуул чинь /төрийн өмчит сургуулиуд/ яаж нэмэх нь үү, үндэслэлээ юу гэж тайлбарлах нь уу тэрийг нь дагас гээд л нэмчихнэ” гэж инээд нь хүрч суугаа.

.

Товчхондоо төрийн өмчит сургуулиуд бусаддаа төлбөр нэмэх луужин нь болж өгч байна.

Үүний цаана олон төрийн түшээ эрхмүүдийн эрхэлдэг халаасны бизнес бол их дээд сургуулиуд байгаа. Бизнес бол бизнес. Энэ жил яаж төлбөрөө нэмэхээ төрийн хэдэн сургуулиар зарлуулаад араас нь үнэ төлбөрөө нэмнэ.

:

Одоо эхний сургаар 40 хувь нэмэгдэнэ гэж цуурхал тарааж олон нийтийн санаа бодлыг хямрааж бас төлбөрийн нэмэгдэлд сэтгэл зүйг нь бэлдэж эхэллээ. Хэд хоногоос бөөгнөрч тохирч байгаад нэг мэдэгдэл хийнэ байх. Төлбөрийг нэмсэн гэхдээ тэр ярьсан 40 хувь  бишээ аав ээжүүдийг нь бодоод 25-30 хувь л нэмлээ.

Доллар өсөөд хүнд байхад яахав, намар цахилгаан дулааны үнэ өсч байгаа ш тээ. Тийм болохоор гэсгээд нэг тайлбар зүүчихнэ. Тэгээд чихээ бөглөөд хэд хоног тэсэхэд л болоо. Аав ээжүүд тэгж хүүхдээ бүлтэгнүүлээд явуулаад байхгүй яаж ийгээд л төлбөрийг төлнө.

 :

Эцэст нь, 4 жилд 6-8 сая төгрөг төлж сурсан хүүхэд нь гараад ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжиж дипломоо хожим үр хүүхэддээ бахархан үзүүлэхээр далд хийх болж байгаад л эцсийн бухимдал байгаа юм.

.

Боловсролоос чанар шаардаж төлбөрөө өгөх эрх уг нь оюутнуудад байгаа.

Гэхдээ манайд ийм тэнэг хэл ам гаргавал мөнгөгүй хүний хүүхэд болж харагдах тул эхлээд төлбөрөө л өгнө.

Төлбөр нэмэгдэхэд ёсыг бодож гэдэг шиг оюутны ч билүү ашгийн ч билүү нэг холбооны хүүхдүүд жагсаал хийнэ. Угаасаа тэр нялх сэнгүүмүүд улстөрч ах нарын гарын шавь нар тул тэгсгээд өнөө “ашгийн” холбоондоо жоохон төсөв мөнгө хуваарилуулж аваад чимээгүй болно.

.

Ингэсгээд хөөрхий төлбөрийн тухай гомдлын гол нь тасарч, оюутны нэгэн жаргалтай, дурсамжтай намрын өнгөнд дарагдана.

Энэ жилийн хувьд сургалтын төлбөр 25 хувиас дээш гарвал өнөөх хадны мангаа Магнай даргад ховлож болох юм гэнэ. Энэ бол найдвартай 25 хувиар бүгд нэмнэ гэсэн нэг төрлийн захиалгат “зар” юм.

 .

Их дээд сургуулийн хамгийн бага төлбөр дор хаяж  900.000 төгрөг орчим байсан гэвэл энэ жил доод тал нь 1.200.000 орчим, дээд тал нь буюу өнөө төрийн өмчит гэх хэдэн жишиг тогтоогч сургуулиуд бол сая таван зуу гараад явчих юм байна.

Ийм байхад хөдөөнийхөн шиг ноос, ноолуураа тушааж, махаа ченжлэх биш, хотынхоон бид юугаараа хүүхдээ сургах юм бэ.

”Ча” гэх ямаагүй байж бас их сургуульд санаатай гэх юм байна.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
maral:
hodoo garch ymaatai bolii doo
2013-08-16
otgoo:
ene vnen shvv hairan mongoo hemneed oron suutsan d orohool bod
2013-08-16
odon:
ajil hiigeel saihan amidrah bolomj ih bna ih surguuli togsool gatsaand orj bgaa bizdee jiriin ajil hiie onoo ih surguuliin diplomtoi hvn nerelheel ajilgvichvvdiin egneervv saihan amidrah bolomjoo aldaad bna saihan meregjilteel bolooch dee zaluusaa
2013-08-16
ganuurchin:
hudlaa helber hooj baihaar mergejliin surgalt uildverleliin kollejuudad huuhdee surgaval talhaa ooroo olj iddeg bolno ih deed surguuli togsson hudaldagch zoogch hotoor duuren baina
2013-08-16
шаварчин:
маш сайн өнгө шавардлага хийдэг хүнийг ажилд авна мэргэжил хамаарахгүй ч ажилласан туршлагатай байх, нэг сар хяналтын ажил тогтмол цалинтай хийнэ жинхлэхээрээ үндсэн цалин доод тална нь 1,500,000, гэхээр ирэх хүн байхгүй ирсэн нь цалингаа аваад архидаад а л га болно эсвэл халтурдана тэхээр хужаа авсан нь хамаагүй хямд тусаад байна яахуу ардуудаа
2013-08-16
dorj:
одоо ажилд авахдаа мэргэжил харгалзахгүй дээд боловсролтой гэдгээ больмоор юм
2013-08-16
zochin:
Хүүхдээ МСҮТ-т оруулна гэсэн чинь хүүхдүүд шоолно гээд байх юм, бас найзууд хүүхдээ дээд сургуульд сургаж чадахгүй голоо цохисон нөхөр вэ гээд байсан, энэ МСҮТ-үүдээ дэмжээд нэр хүндийг нь өсгөх бодлого дутаад байна даа төр засаг минь...
2013-08-16
buv!!!!!!:
zaxiin baga angiin xuuxdiin tulbur 2-3 say bna!!!!!!!!!! tegxed jinxene bolovsrol,megejilten beltgej bga surguuli bur undur bosgotoi bx xeregtei!!!!!! surax sonirxoltoi,chadaltai ni surag!!!!!!! xarin 80%-s deesh axlax surguulia tugssun xuuxded tur demjleg uzuuldeg bx xeretei!!!! manai surgaltiin tulbur baga bna.
2013-08-16
тиймээд:
таныг 100 хувь дэмжлээ . үнэн хэллээ шүү, зүгэр л МСҮТ-д сураад шууд ажил хийх нь эрүүл шийдэл шүү, залуус аа. тэгэж л аль болох хурдан аав ээжийнхээ ачыг хариулж эхлэхэд нөхцөлийг нь шинэчлэлийн ЗГ-аас бэлдээд өгч байна, УРАГШАА ЗАЛУУСАА
2013-08-16
МЭРЭГЖИЛ:
ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ЯМАР ШААРДЛАГАТАЙ ЮМ БЭ ТӨГСӨӨД ХУДАЛДАГЧ БАРИЛГЫН ТУСЛАХ АЖИЛТАН Л БОЛНО ШҮҮ ДЭЭ МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛЬД Л СУРАЛЦ
2013-08-16
Zochin:
Onoo niigemd ! Zuaaval deed bolovsrol geed guigeed bailgui ! Ali neg mergejliig sain ezemsvel ireeduidi ni heregtei baimaar ! Manai deed bolovsroliin surgalt ymar bilee ! Ene olon deed surguuliuudiin 70 Huviig nii hasah hereogtei !
2013-08-16
Тиймээ:
115,000 оюутны хөнгөлтийн билет гаргаж байгаа гэхээр ийм тооны оюутан байна гэж боддоо.Монгол улс 3,000,000 хүрэхгүй хүн амтай.Төгсөөд лангуун дээр бараа зарахын тулд ийм их мөнгө барж юугаа хийнэ.Зардал мөнгөөрөө өөр юм хийхгүйдээ.Эмэгтэй оюутангуудын хэдэн хувь шөнийн эрвээхэй болж байгаа билээ.За тэгээд илжигний чих хэлсэн шиг юм болно байхдаа.Мөнгөтэй хүн юугаа хийхээ өөрсдөө мэднэ байх.
2013-08-16