ДӨНГӨ
2013-08-12

Цэцэгнуурын ард Аюуш гэж засагтай заалдсан тэрс нөхөр байж. Есөн эрүү давсан шийртэй эр, ард түмний тэмцэгчийн нэг төлөөлөл. Хэл амтай өөрийхөөрөө байх гэснийхээ төлөө дөнгөтөй мөлхсөн нөхөр.

Өдгөө бид бас дөнгөтэй байгаа юм байна. Эх орны хишгээ хүртэж, хамтдаа идэж уух гэж даварсныхаа төлөө ийм шийтгэл хүлээж.

Ам доллар өссөнтэй зэрэгцээд сайн муугаа нэг сайн ярьж авлаа. Ноён доллар өсөхийн хэрээр ноён хөрөнгө оруулагч нарыг үгүйлэн санаж, аргадан гуйх ёстойгоо Монголчууд ойлгов.

.

Ойлгов уу, ойлгуулав уу. Бараг л ойлгуулж байх шиг байна. Ихэнх эдийн засагчид дуу нэгтэйгээр ам.доллар өссөн нь хөрөнгө оруулагчид  үргэж байгаатай холбон ярьж байна. Үнэн бодитой юмыг ярилгүй ч яахав.

Он гарсаар эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспорт 50 орчим хувиар, гадаадын хөрөнгө оруулалт 44 хувиар буурсан зэрэг нь долларын ханш өссөн томоохон шалтгаануудын нэг болоод байна. Мөн гол экспортын түүхий эд зэс нүүрсний үнэ навс унасан нь гол нөлөөтэй. Гэхдээ үүний цаана өөр суурь, угшил асуудал байгаа.

Өнгөрсөн жилүүдэд эрх баригчдын ялахын төлөө популист амлалтууд, сонгогдох гэж тараасан хэдэн триллион төгрөг бүгд өр байлаа. Өөрөөр хэлбэл, энэ бүх мөнгийг урьдчилан зээл аваад тараачихсан. Одоо хэдийгээр экспортоос тодорхой хэмжээний орлого орж ирж байгаа хэдий ч өрөндөө өгөөд л дуусчихаад байгааг Ерөнхий сайд манай зурагтаар дальдрахгүй сайхан хэлсэн. Сонгуулиар ялж төрийн эрх барихын төлөө бэлэн мөнгөний амлалтаа гүйцээх гээд баахан мөнгө зээлчихсэн. Хөрөнгө оруулалтаар хэдэн доллар орж ирлээ, өрөнд явчихаад байна.

Цалингийн зээл авчихсан өрх айл шиг болчихсон ийм нэг улс байна.

.

Түүх сөхье

“Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ" гэсэн өгүүлбэр  Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сууснаар сонгуулийн балагт амлалтын түйвээн жигдэрсэн гэж болно.

Хүний хөгжил сангаас 2010 онд эхний ээлжинд 70.000, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд 50.000 төгрөгийг олгосон. 2011 онд сар бүр  21.000 төгрөг, нийт 252.000 төгрөгийг олгосон бол 2012 онд 6 сар дуусталх хугацаанд нийт 128.000 мянган төгрөгийг олгохоор хуульчилсан. Эхний 5 сард сар тутам 21.000 төгрөг, 6 дугаар сард 23.000 төгрөг олгоно. Түүнчлэн 2012 онд 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй ахмад настан бүрт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт 1 сая төгрөг тус тус олгохоор хуульчилан баталсан.

.

Хэрхэн тарааж ямар улс төрийн шоу болсныг бүгд тод санах тул цааш нуршаад яахав.

Ард түмэн энэ мөнгийг авахдаа эх орноо мартаж сувьдаглан аваагүй. Анхнаасаа эрх баригчид энэ мөнгийг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос олох орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг орлогоос хувь болгон өгч байгаа гэж тайлбарлаж итгүүлж байсан. Өөрөөр хэлбэл, боломжтой зүйлийг амласан, түүнийгээ биелүүлж байна гэж шоудсан. 2009 оны 11 дүгээр сард баталсан хуулинд энэ нь үг өгүүлбэрээрээ байх юм.

.

...Стратегийн  ач холбогдол бүхий ашигт малтмалын ордоос олох орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг орлогоос бүрдэх Хүний хөгжил сангаас хүн ам, өрхийн бүртгэлд хамрагдсан, иргэний харъяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээнэ... гэж. Хэчнээн боломжгүйг мэдэж байсан ч амлалтаасаа бултах гарц улстөрчдөд байгаагүй байх. Өөр арга байхгүй, ялаад л байх хэрэгтэй, тэгж байтал нэг болно гэж цайрсан ч байх.

Гэхдээ ард түмэндээ үнэнээ хэлж, энэ их бэлэн мөнгийг өгөхийн тулд өр тавьж зээл авах, үүнээс үүдэн улс орон нь цаашид яаж хүндрэхийг, гадаадынхны зандрахаас дальдарч, энэ өдрүүд шиг мөнгөө татчихаас нь айж барьцаалагдаж бүлтгэнэхийг зураглаж тайлбарлаж ойлгуулсан бол бас яах ч байсийн билээ.

.

Эх орноо бодох  үүрэг хүлээснээрээ та нар бод, бид амьдралаа бодьё, хоногийн хоол алга гэж дайрах хэсэг байх байсан. Гэхдээ эх орон баялгаа барьцаалж, үр хойчоо өрөнд унагаагаад яахав гээд зангидсан гараа суллаж, бүсээ чангалан уучлах хэсэг нь олонх байх байсан биз ээ.

Үнэнээ хэлдэг бол ямар юмны улстөрчид байхав дээ гэж шоолох, шоглох хүмүүс их байгаа.

Гэхдээ энд хэзээ сулрах нь мэдэхгүй өрний дөнгөнд улс орноо хийчихсэн нөхдүүдийн тухай ярьж байна. Энэ дөнгөнийх нь түлхүүр нь гадаадын хөрөнгө оруулагчдын халаасанд байгааг бид энэ хэдэн өдрүүдэд харлаа.

.

Засгийн эрхийг атгах, Их хурлын гишүүний зөөлөн сэнтий ийм дөнгөний үнэтэй байв уу, яаж ийгээд төрийн эрхийг авахгүй л бол шударга ёс ялж ар араасаа шоронд дөрлүүлэхээс айхдаа биднийгээ, эх оронтойгоо дөнгөнд хийчихвүү.

Хариулах хүмүүс нь одоо ч төрийн ордны гадна дотор зэрэгцэх нь зэрэгцээд, зөрөлдөх нь зөрөлдөөд сууж байгаа, хариулах биз. Энэ бол гутранги үзэл ба гүтгэлэг биш.

Рио Тинтод 230 сая ам доллар, Чалкод 170 сая долларыг одоо ч төлсөөр. Яагаад ингэв дээ гэвэл нэг алаг үнээний зураг үзүүлээд ашигтай байгаа, та бүхэн хожим ойлгоно гэх биз. Тийм ч байж болно.

.

Гэхдээ энэ өдрүүдэд бид бүгд нэг л зүйлийг “нам” ойлгож авлаа. Тэд /хөрөнгө оруулагчид/ манайх болилоо гэхэд бид хурдхан л  буулт хийж гуйх ёстой юм байна. РиоТинто танай засгийн газар нэг л сонин байнаа, таалагдахгүй байна гэж айлгүйтэн дуугаа хураахад ам.долларын хомсдолд ороод хямрах шахаж байна.

Гадаадын хэдэн компани танай хөрөнгө оруулалтын хууль биднийг бодохгүй хэтэрхий эх орноо бодсон хууль байнаа, "Sorry" гэчихэд бид тэр дор нь баталсан хуулиа урж хаяад “тоглож байхад даа” гэж гуйх болчихоод байгаа юм байна.

.

Бид дөнгөнд байгаа юм байна. Нийлээд бүсээ чангалаад энэ дөнгөнөөсөө салья.

Одоо улстөрч байхаа түр орхиод, эх оронч байна уу, эрхмүүд ээ.

Үнэнээ л хэлцгээе, өөр бидний мэдээгүй хэр их барьцаа, өр байна даа. Дараагийн дөнгө хөлөнд зүүгдэх гэж байгаа юм биш биз.

Бидэнд ер нь юу байна вэ. Оюутолгой, Тавантолгой, Олон овоот, Хөшөөт, Ураны фосфорын ордууд ... юм байнаа байна л гэхийн...

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бүгдээрээ ил тод хэлэлцэе. ТЭГЭХГҮЙ БОЛ африк болно.Аравт зуут мянгатийн системд шилжие.
2013-08-12
Зочин:
Уул толгод эзэгнэдэг хүмүүсийг зураг нэртэй нь зарлаж олон түмнээрээ хэлэлцэж цаашид яахаа зөв эрүүл шийдвэрлэе. Гадаад дотоодгүй виднийг хараг.Бүх ард түмний санал асууж гарын үсэг зуруулая.
2013-08-12
МОНГОЛ ХҮН:
МОНГОЛ УЛС ГЭЖ АЛТАНХУЯГ БАЯР БАТБОЛД ЭЛБЭГДОРЖ ЭНХБАЯР НАРЫН ХЭН НЬ Ч БИШ 2900000 ХҮН БАЙГАА ГЭХДЭЭ УЛСТӨРД ГАРЧ ӨӨРСДИЙГӨӨ УХААНТАЙ ГЭЖ БОДДОГ НЬ Л ЭД НАР МОНГОЛД ЭД НАРААС ӨӨР ХҮМҮҮС ГАРЧ ИРЭХ ГЭХЭЭР ЯНЗ БҮРЭЭР ДАРАМТЛААД ДООШ НЬ ХИЙЧЭХНЭ ХЭН ТҮРҮҮЛЖ АШИГТАЙГ ОЛЖ ХАРЖ ХЭН НЭГНИЙГ МӨЛЖИЖ ЧАДНА ТЭР Л ЭРХ МЭДЭЛ БҮХНИЙГ ГАРТАА ОРУУЛЖ БАЙДАГ НЬ КАПИЛАСТ АРДЧИЛСАН НИЙГМИЙН БИЧЭГДЭЭГҮЙ НЭГ ХУУЛЬ ТЭР ХУУЛИЙГ ХЭН САЙН БИЕЛҮҮЛЖ АРД ТҮМЭН ХЭМЭЭХ ЖИРИЙН ИРГЭДИЙГ ХОШГИРУУЛЖ ЧАДСАН БЭ ГЭДЭГ НЬ ӨНӨӨДӨР ИЛҮҮ ТОД ХАРАГДАЖ БАЙНА. ДАА МОНГОЛД
2013-08-12
adminaa:
bi ug ni muu ug heregleegui l ymsan
2013-08-12
Uhaaral:
Burhan mini bidniig orshoo. Uhaaruulj hairal, eh ornoo hudaldagsadiig chotgor avag, hun bier bysee changalaya eh orniihoo toloo, arhi uhaa boltsgooe, eh ornoo avrahiin tuld mongoo tsugluulaj eh orondoo handivlaya humuusee, Ts.B namaig demjih hun baina uu.
2013-08-12
муая:
харин авах татвар хуулийн орчноо сайжруулах нь л улстөрчдийн хийх ажил аж ахуйтай зууралдвал мэдээж шүү дээ хүн юм чинь шунал шунхагтаа баригдаад л аа яа яа
2013-08-12
муйя:
энэ орд газраа хувьд л өг тэгвэл тэд тэртэй тэргүй хийх юмаа хийнэ улсын төрийн нэр дээр байгаа бүхэн улстөрчдийн луйвар хийх орон болно оо хувийн компанид эрдэнэт төмөр зам юу л байна бүгдийг хувьчилах хэрэгтэй гадаад хөрөнгө оруулагчдад ч хамаагүй хурдан түүнээс өөр арга мэх одоо лав дэлхий дахинд гараагүй байгаа аа
2013-08-12
монгоний амлалт:
Ардчилсан нам анхнаасаа 1000000 тог тараана гээгуй бол юу гэж ийм явдал болох вэ дээ.Ардчилсан нам барууны нам байж дандаа монго ярьнаа.хуухдийн монго,оюутны 70000 мянга гэх жишээний.тоочвол олон байгаа шуу дээ.
2013-08-12
Иргэн:
Баярхүү гэдэг хүн зүгээр биз. Оюутолгойг оролдолгүй зүгээр ажиллуулсан бол энэ урьдчилгаа мөнгийг төлж болно шүү дээ.Оролдож ад үзсээр байгаа зогсонги байдалд орсон учраас тэд ч бид ч хоосон болчихоод байгаа юм даа. 21000 төгрөг хүн бүрд олгосон нь Баярхүүд хэрэггүй байсан байх лдаа, бусад дундаж болон бага орлоготой хүмүүс өлсөж цангахгүй байхад тус дэмээ өгсөн юм шүү. Мөнгө нь илүүдсэн биш, мөнгөөр дутсан хүмүүсээс нь асуугаад үзээрэй.мөн түүнийхээ хүчинд цахим үнэмлэхээр сонгуульд саналаа өгч,банканд хэн хэдэн данстайг хянаж, одоо дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийг хаягаар нь хүргүүлдэг болж байгаа шүү. Өөрсдийнхээ уршгүй ажиллагааны үр дүнг урдахь руугаа бүү түлх,Нарийндаа бол амлалтаар санал худалдаж авах арга АН-аас эхлэлтэйг хүн бүр мэднэ. Жишээ нь алдарт Гүндалайгийн хүүхдийн мөнгийг сана. Одоо ч АН хүүхдийн мөнгө тараагаад байж байна. Үүнийг судлаад бичих чадвар Баярхүү мэтэд байхгүй дээ.
2013-08-12
бүс чангалах:
одоо надад бүсээ чангалах орон зай үлдсэнгүй яахуу???
2013-08-12
зочин:
Ийм өрөнд оруулсан Зоригт, Баярцогт нартай ял хэлэлцэх ёстой.
2013-08-12
bolix xeregtei...!!!!:
odoo ene olon turiin bus baiguulaguud boliochee!!!!!!!!!! dandaa buruu yarij ajild sadaa blno u gexees nemer bolj bga yumnud alga!!!!!!!unendee bol xoshuugara mungu olox gesen shine tsagiin luivarchi bga yum da..........ene olon turiin bus baiguulagiig zoxitsuulad uguuchee!!!!!!!!!!
2013-08-12