Асуудлыг амиараа төлсөөр байх уу
2013-08-07

 

Монголчууд бидний ярихаас ч цээрлэдэг зүйлийн нэг бол амиа хорлох явдал. Гэтэл энэ явдал сүүлийн үед газар авсаар байна. Улсын хэмжээнд нийт амиа хорлогсдын 70-80 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байдаг аж. Энэ оны хагас жилийн тоо баримтаар 285 хүн золгүй байдлаар амиа алдсан тохиолдлын 45 нь амиа хорлосон тохиолдол байжээ. Энэ үнэхээр цочирдмоор тоо. Өдөр өнжөөд л алтан амиа егүүтгэнэ гэдэг үнэхээр сэтгэл өвтгөмөөр. Яагаад ийм аймшигт шийдвэрийг хүмүүс гаргаад байна гэдэг асуулт гарч байгаа юм.

.

Амиа хорлолт гэдэг нь зөвхөн хувь хүний асуудал биш юм. Ийм шийдвэрийг цаана олон жилээр хуримтлагдсан стресс, зөрчилдөөн байдаг. Хувь хүний сэтгэл зүйд гүн хямрал явагдаж байдаг. Амиа хорлохыг завдсан хүмүүсийн 70 хувь нь 16-25 насныхан, 26,2 хувь нь 26-50 насны хүмүүс, 3,8 хувь нь 50-иас дээш насны хvмvvс байна гэсэн судалгаа гарчээ. Энэ тоо баримтаас үзэхэд амиа хорлогсдын дунд залуус дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Манайх шиг залуучууд дийлэнх хувийг эзэлдэг орны хувьд тун ч эмгэнэлтэй байдал. Бүгд сэтгэлзүйн улмаас...

 .

Нийгэмд яагаад сэтгэл судлал хэрэгтэй вэ. Яагаад манай улсад энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй болж байгаа вэ. Сэтгэл судлалын үүднээс өсвөр насныхан яагаад ийм аймшигтай шийдвэр гаргаж байна вэ. Амиа егүүтгэх гэж буй хүн маш удаан хугацаанд энэ тухай бодож, тунгааж явдаг. Гэтэл өсвөр насныхан гэдэг зовлонг хурааж чаддаггүй амархан баярлаж, гомдол нь амархан сарниж байдаг.

 .

Тэгэхээр тэр хүүхдүүдийн хувьд маш удаан хугацааны хямрал, дарамтыг даван туулж, тэсвэр тэвчээр барагдсан учраас ийм шийдвэрт хvрсэн байдаг. Єнєєдєр манай оронд амиа хорлохоос урьдчилан сэргийлэх асуудал нь бусад орнуудтай харьцуулбал эрүүл мэндийг хамгаалах салбарын хүрээнд хамрагддаггvй, уг асуудлаар тєрийн зүгээс нийгмийн хєгжлийн түвшингийн талаар баримтлах бодлого, эрх зvйн орчин тэдгээрийг санхүүжүүлэх vзэл баримтлал байдаггүй. Тийм ч учраас амиа хорлох үзэгдэл ихсээд байгаа юм.

 .

Хүмүүс зөвхөн сэтгэцийн өвчтэй хүмүүсийг л амиа хорлох оролдлого хийдэг байх гэж боддог. Гэхдээ үнэн хэрэгтээ тийм биш. Амиа хорлогсдын 80-85 хувь нь эрүүл хүмүүс байдаг гэнэ. Энд бас нэг сонин сэтгэл зүйн сөрөг үзэгдэл илэрдэг. Өсвөр үеийнхэн амиа хорлохыг завдаад энэ үйлдлээрээ амь насаараа хохирохыг хүсдэггүй.

 .

Зөвхөн бусдын анхаарлыг өртөө татахыг хичээдэг. Би байгаа шүү хүмүүсээ гэж хэлэх нэг оролдлого нь амиа хорлохыг завдах байдаг. Үнэндээ эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцах шаардлагатай юм шиг. Зөв хүмүүжилтэй, бусдыг хайрлах энэрэх сэтгэлтэй хүүхэд залуус эх орны минь эзэд. Тийм  болохоор энэ аймшигт үзэгдлийг төр засаг, эрүүл мэндийн газар, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд анхаарах цаг болжээ. Хүүхэд залуусдаа чин сэтгэлэсээ ойлгохыг хичээх хэрэгтэй. Бүгдээрээ ирээдүй хойчдоо хүсэж мөрөөдөх замыг нь нээлттэй үлдээе.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин