“Чингис”-измийн Монголд
2013-08-05

Чингис хаан бол Монголын дэлхийд барих нэрийн хуудас юм. Энэ үгийг  Сөүл дэх элчин сайдын яаман дээр болсон Чингисийн 800 жилийн ойн хүндэтгэлийн зоог дээр Солонгосын загвар зохион бүтээгч асан Андрей Ким хэлж байхыг нэгэнтээ сонсож байлаа.

.

Ер нь энэ агуулгаар нь олон л нэр хүндтэй хүмүүс хэлсэн байдаг байх. Дэлхийд барих нэрийн хуудас болсон эзэн Чингисээрээ бид ч дотроо хангалттай “огшдог”.

Одоогоор хамгийн том жишээ нь ерөнхийлөгчийн хэлснээр 2.900.000 Чингис нэг өглөө сэрж дэлхийг чичрүүлсэн гэж байгаа. Үүндээ огшсон уу яасан жанжин Сүхийн гэж байсан төв талбайгаа Чингисийн болгосон.

.

Өвөөгийн нэртэй Чингис бонд гаргаадахсан чинь хөрөнгө оруулагч нар уралдаад л авсан.  Дахиад мөнгө дутвал Чингисийн нэрэмжит төв талбайгаа тавиад мөнгө авч байж ч магад. Чингис өвөө мөнгөн дэвсгэрт дээр байдгаараа цэнхэр, улаан өвөө гэж үр ачдаа өхөөрдүүлэн дуудагдах бол сархад архин дээр бас өөр. Хар Чингис, Морьтой Чингис, Алтан Чингис гэх мэтээр алдаршин, зүрхээ чангалж согтуурах дуртай үр ач нарынхаа шүлсийг савируулна. Өвөөгийн нэрээр архи үйлдвэрлэгчид энэ байдлыг анзаарч цөсийг нь хөөргөхөө дарья гэж бодсон бололтой сүүлд нь “сүүн Чингис” гэж арай зөөллөж нэрлэсэн талтай. Өвөөгийн нэртэй эдгээр сархадыг үр ач нар бид юм дуулбал дуулахаар өргөн дэлгэр хэрэглэж, архины хэрэглээгээрээ дэлхийд толгой цохидог орос ах нарынхаа атаархлыг төрүүлж байна.

.

Одоо өвөөгийн нэрийг зүүж гаргамаар бусад боломжит хувилбаруудыг харцгаая.

Чингисийн нам, Эрхэм гишүүн н.Чингис, Чингис аймаг мөн Чингис сум, Чингис спорт цогцолбор, Чингисийн цэргийн их сургууль, Чингсийн IQ судлах үндэсний төв, Чингис ноолуур, Чингис үүлдэрийн морины уралдаан... гээд мөн ч урт жагсаалт гарч болохоор.

Гэхдээ ядаж Чингисийн музей эхлээд байгуулчихвал бас зүгээр гэж бодогдоно.

.

Дэлхийн улсууд, нэр хүндтэй эрхмүүд Чингис хааныг байлдан дагуулагч байсан гэхээсээ илүүтэй түүний төр удирдах ухааныг илүүтэй судалж хүндэлж байдгаа илэрхийлдэг.

Чингис хаан судлалын арвин их сан, мэдээллийн ихэнх эх сурвалж одоогоороо Хятадад хадгалагдсаар байна. Энд Чингис хаан судлалтай холбоотой гол хэрэглэгдэхүүн Монголчуудын XIII-XIV зууны түүх Монголд нь биш хилийн цаана одоо ч хадгалагдаж байна гэсэн үг. Энэ бол Чингисийн үр ач гэж толгой сэжих дуртай биднийг ичээх юмны л нэг. Дэлхийн нөхдүүд гайхаж байна. Яачихсан  хүүхдүүд вэ. Эцэг өвгөдийнхөө хэдэн түүхийн ном ботийг цуглуулаад, худалдаад ч болсон авчихаж чадахгүй, тийм ийм түүхийн бичиг нь байна уу гэхээр Хятадад Бээжинд байгаа л гэх юм. Уг нь өвөө нь дэлхийг дайлж явсан мундаг эр юмсан гэх бол энүүхэнд. БНХАУ-д манай өвөөгийн түүхэн үетэй холбогдох 200 шахам бичиг зохиол, түүхийн хэрэглэгдэхүүн олдон судлагдаж буй гэнэ.

.

Юун түрүүн Өмнөд Сүн улсаас 1221-1237 онд Монголд зарагдаж ирсэн элч Жао Хун, Пэн Дая, Сюй Тин нарын бичсэн бүтээлүүд, 1215 оноос Монголын төрд зүтгэсэн сайд Елюй Чуцайн бичсэн “Баруунш аялсан тэмдэглэл”, 1223 онд Чингис хаантай уулзсан эрдэмтэн Чан Чун Бумбын бичсэн “Чан Чун Бумбын баруун зүгт аялсан тэмдэглэл”  зэрэг Хятад дахь Чингис хаан судлалыг монголчууд татан авч Чингис судлалын музей, номын сантай болох арга бодох ёстой.

Өнөө архи мөнгөн дэвсгэртээс эхлээд өргөмжлөл шагнал бүх зүйлдээ эх болгон авч байгаа Монголыг гадаад ертөнцөд илэрхийлэх өнгө төрх нь болсон өвөөгийн маань зургийн үндсэн эх нь ч одоо мөн л Бээжин хотноо Дундад улсын түүхийн музейд хадгалагдаж байгаа гэнэ.

.

Жилийн турш компанит ажил өрнүүлэн Т.Батаар гэдэг том ясыг тив алгасан авчирсан багийг Чингист холбогдох түүхэн эх судар бүтээлийг олж ирэх ажилд л оруулмаар байгаан. Хэдэн төгрөг атгуулаад, яг Т.Батаарт хийсэн менежментээр нь цаг завгүй ажилуулбал шороон дор 600 жил хэвтсэн, Чингис судлалтай холбогдох хэдэн судар ном эх бичиг олоод ирчихэж чадах л баг. Тэгээд түүнийгээ Чингисийн нэрэмжит талбай дээр тууз татаад өөрийнхөндөө үнэгүй, гадаадынханд бол ногооноор уншуулж бөөн мөнгө хийж эхлэх биз.

.

Энэ бол үнэхээр Чингисизмээр хөгжихөөр шийдэж байгаа манай улсад яаралтай хийх ёстой ажил мөн. Чингис хаан судлалын үндэсний төв ч юм уу, зөвхөн монголоос л олж уншина гэсээр Чингис хаан судлаачид зүтгэн ирэх ном түүхийн эх сурвалж бичээсийн цогц болсон номын сан одоогоороо алга л байна. Одоо үед “өвөөгийнхөө” нэрийг шууд авсан 400-гаад хүүхэд байдаг бол аль хаалттай социализмийн үед 1960-1963 онд “өвөөгийн”-хөө нэрийг авсан 23 Чингис нэртэй иргэн байж. Хаалттай, хавчигдмал цагт өөртөө болон үр хүүхэддээ ирэх дарамт шахалтаас үл халшран Чингисийн монгол гэдгээ бусаддаа сануулж нэрийг нь үр хүүхэддээ өгч байж. Харин ардчилсан төрт ёс тогтоогоод 23 жил болоход  Чингисийн нэртэй архи, бараа, байшин талбай, гудамж буудал зэрэг нь тоогоо алджээ.

.

Бид өвөөгийнхөө төрсөн өдрийг саяхан тогтоож 11 дүгээр сарын 14-ийг бүх нийтээрээ амарч өвөөгийнхөө нэртэй архийг нэрээ марттал ууж тэмдэглэсэн. Өвөөгийн төрсөн өдрийн үдэшлэг “I Loft function house”-д өндөр tax-тай болсон. Цаана нь том яривал Чингис хааны акедеми гэж нэг хүний өмч болсон  байгууллага байна. Өвөөгийн нэр буянаар мөнгө гэдэг тасралтгүй урсч байдаг бумбаны аман дээр суусан Давааням гэх энэ бие даасан бизнесмен өөрийгөө бараг л бага Чингис гэж байгаа. Тэрбээр Чингисийн нэрийг ганцаар эзэмших патент эрхийг өөрөө өөртөө өгчихсөн гэж хүмүүс дүргүйлхдэг. Одоо биднийг харж үзээд Монголын ард түмэнтэй энэ эрхээ хувааж эзэмшье гэж байгаа овоо гар. Гэхдээ УИХ-ынхан өөрийг нь урьж ярилцан аятайхан гуйх юм бол тэгнэ гэж байгаа.

.

Энэ мэт Чингисизм ийн үзэл суртлын ажил үнэхээр урагштай явж байна. Удахгүй Чингисийн нэрийг хамгийн их эргэлтэд оруулж зах зээлд гаргасан гэдэг номинацаар өнөөх Гиннест өрсөлдөгчгүй бүртгэгдэх биз. Мөн “Chinggis khaan royal” нэртэй автомашины загвар гаргах саналыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга гаргасан байгаа. Хамгийн сүүлд гэвэл төв талбайгаа Чингисийн нэрэмжит болгосон.

.

Харин Чингисийн монголд Чингис судлалын дэлхийн төв ч юм уу, үүнтэй дүйцэх сургууль номын сан гэж байхгүй л байна. Ийм байхад “Чингисизм” байгуулж байна гэж бие биендээ цэцэрхэн гайхуулах хэрэг байна уу даа.

Социализмийн үед чинь ядаж л Карл, Марксын нэрэмжит Намын дээд сургууль гэж байсан биз дээ.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
ganbaer :
unexeer goe yum bn aa
2014-03-03
МОНГОЛ ЭР:
БАХАРХАХ ТҮҮХТЭЙ УЛС ИНГЭДЭГ ЮМ МЭДЭЖ АВ. ХААНАХЫН ШЭЭС ВЭ ЧИ
2013-08-07
TSETSENHUU,:
OOR YUM HARJ BAIGAAD TOIMCHIIN NERIIG BURUU BICHJEE,HULCHIL OCHIE. BAYARHUUD AMJILT,BAS TALARHAL
2013-08-07
TSETSENHUU:
SODOO SETGUULCHID TALARHAJ BAINA. MASH ZOV SANAA SHUU. BID OYUNAARAA BAYAN BAIH UHAANTAI BAIH HEREGTEI. BASHUUGIIN SETGEDEL UNEN SHUU. BID DOR BURNEE HICHEEH HEREGTEI,BOLOVSROH UCHIRTAI.
2013-08-07
(O_o):
тэр баатарсүрэн л зөв юм бичиж дээ
2013-08-06
Baatarsuren:
Uschin, tuslah ajiltan bolon uilchlegch ajild abna Utas 91919120,,,,96674458
2013-08-06
йбөыйа:
чингисээс өөр бахархал байдаггүй юм болов уу, аль дэээрийн дээр үед өнгөрсөн түүхээрээ л амьдраад байх шиг. Өнөөгөө харж амьдрахсан
2013-08-06
mmmm:
гавъяа байгуулдаггүй юмаа гэхэд худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, авилга авахгүйгээр амьдардаг болчих. тэгээд дараа нь огш, бахарх. чадахгүй бол Их хааны нэрийг бүү сэвтүүл.
2013-08-06
mongolhun:
тэр дээр сэтгэгдэл бичсэн содоо гэгчээс ичиж байна.бахархах нэр ч байхгүй улсууд энэ дэлхийгээр нэг байна
2013-08-06
Муудаа:
Их омогшиж огшиж хийрхэх ч муудаа. Тамд унахын дохио. Монгол зан заншил уламжлалаа дээдлэнэ гэдэг хөдөлгөөн зоопаркийн амьтад шиг болгож хэдэн төгрөг олох жуулчны ченжүүдийн асуудал болж байна. Тэд махны ченжүүд шигээ л хүйтэн сэтгэлтэй. Сүүлийн үед Сүхбаатар биелэхдээ, хүүхдүүд нь хип хоп хийхдээ их огшдог болж өөрсдийгөө монголын бахархал болгон хийрхэж байгааг жишээ болгоход болно. Их огших хамар самсаанд их халтай. 1000 хүний биелгээ чихшиг. Гиннес,гиннес,гиннес, Монгол, Монгол, Монгол, Мугабе Мугабе, Мугабе. Өөрөө өөртөө хийж байгаа зүйлийг буруутгах хэрэггүй. Харин БҮДҮҮЛЭГ МУЙХАР зүйл рүү нийгэм ард түмнийг өдөөн уриалж бас хүч хэрэглэх ч аятай НИЙТЭЭР МӨРДӨХ СТАНДАРТ БУЙ БОЛГОХ САНААТАЙ. Хэн нэгэн тэнэгийн согтуудаа огшиж иддэг идшийг заавал нийтийн хол болгож болохгүй л дээ.
2013-08-06
ыбөыбө:
агуу хүний нэрийг агуу зүйлд л өгөөсэй. зарим нэг зүйлсийн реклам болгочихгүй байх юмсан.
2013-08-06
Zochin:
Энэ музуйг музей шиг л хийх хэрэгтэй. Хүүхдийн тоглоом шиг нэг гялгар цаас энэ тэрээр өнгөлсөн юм хийсэн дорвол огт байхгүй байх нь бараг дээр юм. Манайд одоо боссон Их өвгийн нэртэй газрууд ёстой санаа зовмоор оромдсон зүйл байгаа нь үнэхээр анхаармаар асуудал шүү. Хөдөө аралд буй болгосон зүйл дээр очоод сэтгэл үнэхээр эмзэглэсэн. Цонжин болдогийг түшиглээд хийвэл бас болмоор л юм хөрөнгө бяд муутай бид энд тэндгүй бүтсэн бүтээгүй юм хийж нэрээ сэвтүүлсэнээс байгаа дээрээ нүүр улайлгахгүй юм нэмээд байвал бас болмоор л байгаа юм даа.
2013-08-05
ligden govdon:
kopernikizm mongold orchin uejsen
2013-08-05
худал:
дэлхий дахин Гитлерийг Чингисын дараа гарсан 2 дахь харгис балмад зэрлэг гэж бичдэг Бусад улс орныг галдан шатааж гэмгуй ардыг мянга мянгаар нь алж хядаж дээрэмдэж явсны уйл лайг ур ач нар нь одоо эдэлж нутагтаа гадныхны "боол " болж байна даа
2013-08-05
чингис:
бид чингисээ ер хэр өргөн мэдэх вэ???? архины шилэн дээрх хөмсөг зангидсан өвгөн үү аль эсвэл нэг номын сангаас олдсон баталгаагүй зурагнаас уу үлгэр домогоор л мэдэх төдий ХИЙРХЭЛ гэж яг одоо монголыг бүрхээд байна чингис дээр нэмээд гиннес гэж гажуудал бас нүүрлээд байна хөгжиж л таараа монгол улс
2013-08-05
zochin:
Yamar ch baisan arkhinii uildver bolgon arkhia Chingis gej nerlehee bolimoor um daa.
2013-08-05
irgen:
Ene hunii olmii door mongol erchuud bas delhiin tal agshij morgoj baisan yom shuu dee? ta nar tuuhee sudlaachee.
2013-08-05
басхүү:
Монгол омогшил гэдэг үг Монголчуудын амнаас сул унаад байна. Бид дэлхийд данстай тусгаар тогтнолтой орон. Тусгаар тогтнолоо хамгаалж эх орноо хөгжүүлэх нь бидний асуудал. Омог бардамнал, хий цэцэрхэл хэрээс хэтэрч байна. Монгол гэхээр огшиж, босож,нэрээ бодож, нүүрээ унжуулахгүй дэлхий дээр амьдрахын төлөө дээр дооргүй их хийж, их хэмнэж эх орноо хөгжүүлцгээхүү.
2013-08-05
монгол сараа:
Чингисийн талбай гэж нэрлэхээр зэхэж байгаа Сүхбаатарын талбайн талаар яагаад бид нараас асуухгүй байгаам бэ. Асуугаачээ би үгүй болиочээ, өөр газраа тэр талбайгаа шинээр байгуулаачээ, тэгвэл ядаж энэ их нягтрал, бөөгнөрөл, түгжрэл чинь саарч, нэр солниноо гэж хэлснээс үүдсэн агуу их дургүйцэл бухимдал ч дагаад саарна гэж хэлмээр байна. Шинэчлэлд Сүхбаатарын талбай үзэлд ороогүй байх шүү намынхааааааан. Шинэчлэлд шинэхэн Чингэстэй холбоотой цогцолбор л хэрэгтэй бишүү. Ачтай хүүхдийн нэрийг солихдоо эхлээд ламаас асууж, дараа нь даргаас шийдвэр гаргуулж авч бүртгэлийг өөрчлүүлдэг биз дээ.
2013-08-05
содоо:
Чингисийн Монгол гэхээр надад ичмээр санагддаг. Яагаад гэхээр тэр агуу хүнээс хойш бид дэлхийд өөр дуурсагдах юу ч хийгээгүй болхоор. Бахархах ганц зүйл нь Чингис тэгээд л болоо.
2013-08-05
Zochin:
Nerlej boloh buh yumaa Chingis geed nerlie. Odoo tiim nertei bank restoran gol murun baihgui. Huvsgul dalaig hurtel tegaad nerlie
2013-08-05
Jargal:
Hoid Solongos shig morgood tahiad l shuteed l uilaad l ongorsonoo l dursaad jijgireed bj de
2013-08-05
0000:
үгүй яахав бид тэр агуу хүнээр бахархалгүй яахав ээ зөв гэвч бид захьсан сургаалыг нь билүүлсэн билүү ардчилал гарч энэ хүний тухай ярьж болдог цаг ирчихээд байхад л газар шороогоо бусдын олз болгосон энгийн нэг жишээ ийм байж хийрхэх маягаар чингис гэж ярихаар үнэндээ ичээд байх юмаа "миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг" гэж агуугаас агуу сургаал гүн ухаан бий шдээ уг нь
2013-08-05
zochin:
bas 1 yum uldeesen oyunbaatar gej neg durak ondorxaan xotiig chingis xot bolgono geed guij yavna iim teneg garuudiig erguulen tatax xuuli bna uu bid ix ezen bogd xaanaaraa baxarxaj bna tegexdee iim teneg mulguu baij boloxgui zuun busiin chingiss xaan xot ch gex shig odoo tegeed toviin, baruun busiin chingis xot baiguulax uu
2013-08-05