Рио Тинтог найтаахад
2013-08-01

Оюутолгойн хөрөнгө оруулагч РиоТинто дэлхийн зах зээл дээр тоос босгож, манай төрийн хэдийг найтаах нь уу гэж үзэж байгаа бололтой. Дотооддоо лав энэ тоосноос Монголын “харшил” хөдөлж ам.доллар суга өсөөдөхөв.

.

Эгэл хүмүүст алтан ханатай байшинд байрладаг шахуу санагддаг аварга том хөрөнгө оруулагч энэ компани Оюутолгойн ордынхоо далд уурхайн олборлолт, зэсийн экспортоо зогсоожээ. Үүнийгээ үйл ажиллагаанд нь Монголын Засгийн газар, УИХ нөлөөлсөн учраас гэж дэлхийн зах зээл дэх найзууддаа тайлбарлаж байгаа гэнэ.

Ер нь бол манай улсаас үйл ажиллагаанд нь хяналттай хандах гэсний хариуд Рио Тинтогоос зөрүүлж байгаа эгдүүцэл гэж хэлж болохоор байна.

.

Дэлхийн зах зээл дээр байнга анхаарлын төвд байгаа РиоТинто “айхтар” мэдэгдэл хийж  хоёрдох шатны бүтээн байгуулалтаа зогсоож байна гэж зарласнаар хувьцааных нь үнэ унаж 20-иод хувиар буурсан байгаа гэнэ. Гэхдээ энэ бүхний буруутан бол үйл ажиллагаанд нь хяналт тавих гээд байгаа Монголын Засгийн газар, УИХ  шүү гэж хэлэх гэж байж ядаж байх шиг байна.

.

Ингэхэд манай засгийн газар яасан юм бол. Маш энгийн тайлбар байгаа. Оюутолгой зэсийн баяжмалаа экспортод гаргахдаа хууль журмын хүрээнд гадагшаа гаргаж буй зэсийн үнийг манай улсын зохих яаманд мэдэгдэхийг л хүссэн. Ажил хэрэгчээр бол шаардаж байгаа гэсэн үг.

.

Ингэж шаардахын учир нь Оюутолгой ХХК зэсийн баяжмалаа ямар өртгөөр гадагшаа зах зээлд гаргаж буйгаа манай талд мэдэгдэхийг хүсээгүйтэй холбоотой. Экспорт эхэлсэн ч тус компанийн ТУЗ-ийн манай 3 гишүүнд ч мэдэгдээгүй гэнэ. Мөн өөрийн зүгээс далд уурхайн боловсруулах үйлдвэр барихаар болон бусад байдлаар хийж байгаа нэмэлт хөрөнгө оруулалтынхаа талаарч ТУЗ-дөө бүрэн танилцуулахгүй “пээдийж” байгаа гэсэн. Энд нэмэлт 5 тэрбум долларын хөрөнгө оруулалтын асуудал яригдсан. Хуучин засгийн үед яах байсныг бүү мэд. Одоогийн шинэчлэлийн Засгийн газар хэчнээн том хөрөнгө оруулагч байлаа ч хүлээн авалтын зоог дээр ярьдаг шиг “найраа” байхгүй, гэрээний дагуу, хууль журмынхаа хүрээнд ажиллана гэж үзэж байгаа нь сайшаалтай гэмээр. Оюутолгойн тойрогт байгаа зарим хөрөнгө оруулалт тайлан балансын асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэр гаргах болсон нь тун удахгүй шар тос хамах гэж алга нь загатнаж байгаа Рио Тинтогийн цухлыг төрүүлсэн байх. Тэгээд ч тэд Монголын зах зээл өөрсдөөс нь ямар их хамааралтайг мэдрүүлэх гэж шороо босгож үзэж байх шиг байна. Энэ нь ч зүгээр нэг дөвчигнөл байсангүй, ноён долларыг хөөрөгдлөө. Ойрын хэд хоногт доллар 1500 төгрөг давсны цаад шалтгааныг эдийн засагчид энэхүү Рио Тинтон үйл явдалтай холбон авч үзэж байгаа.

.

Таван том Эрдэнэттэй дүйцэх хэмжээний зэсээр гулгина гэж байгаа Оюутолгойг  Монголын юм гэдгийг мэдрүүлж ажиллахыг хичээж байгаа Засгийн газрын шийдмэг байдал зөв байх.

Гарааны эхнээс гар барьсандаа байж, гэрээ хэлцлээ мөрдөхгүй байна гэсэн шүүмжлэл сонсох ч дүүрч. Алийн болгон бөхийж, аргадаж, баахан доллар зээлчихсэндээ бантаж суухав. Гүрийсэндээ гүрийж Оюутолгойг одоо нэг сайн “базаж” авах хэрэгтэй гэж Засгийн газарт ташуур өгөхөө Их хурлынхан мэдэж байгаа байлгүй дээ.

.

Оюутолгойн асуудалд улаан цэнхэр, танай манай нам ба урьдын алдаа завхарлыг алгасан харж ,эх орон, монголын эрх ашиг номер нэг гэж хандах ёстой.

Рио Тинто нөгөө тивд найтайхад, энд Монгол ханиад хүрдэгийг больё.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
54654 болохгүй шүү чи:
аймар юм турхираж байна аа
2013-08-02
Mongol hun:
Ер нь бол хэн хэн нь хэлсэндээ байх хэрэгтэй, гэхдээ манай улсын нутаг дэвсгэр, бидний өмч болхоор бүх зүйл хяналтанд байх ёстой. Ер нь бол бүсээ чангалаад шахаж болно шүү дээ. Манайд ч бас буруу бий. Бодлого, хуулийн орчин тогтвортой байх хэрэгтэй. Худалч хүн шиг олон юм ярих хэрэггүй. нэг л янзандаа байх хэрэгтэй, нэг нь нэг юм яриад, нөгөөтөх нь өөр юм ярих хэрэггүй.
2013-08-02
mongol hvv.:
ter deer ajiltan geed baigaa nuhur mongoloo gesen setgeltei mongol hvn yum bol medeelelee uguuch ugch chadaagvi yum baij yasan olon yum yaridag shees ve.
2013-08-01
54654:
Рио Тинто биднийг доромжилж байвал шууд хөө, бослого тэмцэл гаргая, босцгооё хүмүүсээ.
2013-08-01
Ulaangom:
Западные компании бесчинствуют там где жидо-масонская мафия правит через свойх подставных лиц типа Баярцогт
2013-08-01
ajiltan:
medeelelgui setguulch yum da. Bayjmalaa gargaj l bgaa sh de
2013-08-01
yygyyl mongol:
nar san bichsen baina . ervvl setgej baigaad bavarlaj baina . eh orniihoo bavlagiig uuruu medeh heregtei ezen ni uymaa medej erge ni ysaa hashdag uymaa . z . enboldoo , altanhuvagaa . elbegee . ta hariin bodlogo zub zam deer baina . bi hediigeer zarim uym deer shvvmjilmeer baibch , ENE BODLOGIIG CHINI DEMJINEE AMJILT . mongoliin neg kompani amerik , kanadad ingej haragdaach . ted bidend hairtaidaa iereegvi . ashig oloh gej aprikiig vaj zalillaj bolno gej irsen . getel chingesiin ebreichvvdees dytahgvi sanaatai mongolchyydtai taaraad booj vheh geed baigaa uymaa . odoo neg neg sava dollartai boloo bailgvi dahij bitgii hysaarai minii dvv nar MONGOLOO BAVJYYLAA AA
2013-08-01
qwertyi:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-01
bolio boli:
Oyu tolgoi mongold ju ch avchirahgui shuu,Erdenet ees 5 dahin tom ch 50 dahin bidend ashiggui shuu,yagaad gevel tend yamar ch us bhgui,hot tolevlelt,tomer zam,zahilgaan er ju ch bhgui,yosoti uugaad hayah undaanii laaz shig gesen ug.zaaval ashiglakh heregtei jum uu,tsag ue ni boloogui jum bish uu
2013-08-01
Guest:
Энд ер нь эрүүл ухаантай дээд боловсролтой хүн гэж байна уу. Улс орны макро эдийн засаг сүйрч байгааг зөвхөн Оюу Толгойтой холбож ярихаа болиочээ. Муу л бол бор овоохой гэдэг шиг зүгээр нэг улс орондоо хэрэгтэй зүйлд нь 1$-ийг ч шууд гаргаад өгч чаддаггүй Засаг захиргаатай байж өндөр технологи, системтэй компаний дотоод хэрэгт нь өдөр болгон оролцож байж Эрдэнэт шиг хэдхэн хүний халаасыг түнтийлгэдэг нөгөө л хогийн Монгол менежменттэй жирийн гудамны нэг компани болгочихов доо!
2013-08-01
SDEG:
ENE GEREEG ALDAATAI HIIJ MONGOL HUNII UNE HUNDIIG GUTAAN DORMJILSON BAYR ZORIGT BAYRTSOGT GANSUH MEDIIG YALLAACHEE YU HARAAD BAIDAG SHUUH VEE
2013-08-01
deegii:
saihan bichsen bna
2013-08-01
Чингис:
Гэрээгээ зөрчөөд байвал цуцлах хэрэгтэй,ер нь байнга биднийг дарамталж байгаа компанитай заавал хамтран ажиллаад хэрэггүй
2013-08-01
tashuur:
ene muu novshiin kompaniig tashuurdaad hoodood garga. ulsiin erh ashig gej baina uu gehees rio tinto yu um.
2013-08-01