Чингис бондын хүү өсчээ
2013-07-31

Өдөр тутам хэдэн төгрөгөө тас атгаж яс зарцуулж байдаг гэрийн эзэгтэй нарын ярьж байгаагаар хүүхдийн памперсээс эхлээд угаалгын нунтаг, саван гэх мэт хэрэглээний барааны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байна гэнэ. Ёроолгүй мэт гүнд, хэмжээлшгүй их алт зэсийн баялагтай гэх Монгол орны нэгэн бүлийн зарлага ийнхүү нэмэгдэх янзтай. Харин улсынх нь нэр дэлхийн хөрөнгийн зах зээл дээр мөн л гарч байна. Рио Тинто Монголд хэрэгжиж буй хамгийн том хөрөнгө оруулалттай төсөл болох Оюутолгой төслийнхөө далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа зогсоогоод 3 хонож байгаа талаар яригдаж эхэллээ. Монгол улс Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-аараа хэлэлцэх шийд гаргасан тул Рио Тинто Оюутолгойн бүтээн байгуулалтын хоёрдох шатны ажлаа зогсоогоод байгаа юм байна. Улс төрийн нөлөөллөөс бусад бүх эрсдлээ даагаад гарна гэсэн баталгаанд дор явагдаж буй Оюутолгойн төсөл нь ийн удаашрах байдлыг үзүүлж эхэлбэл эргээд Монголын эдийн засагт олон сөрөг үзүүлэлтүүдийг дагуулж болохыг эдийн засагчид анхааруулж байна.

.

Анх 4.25 хувийн хүүтэй гарч тухайн үедээ хамгийн бага хүүгээр их мөнгө босголоо гэгдэж байсан өнөө Чингис бондын хүү мөн өсчихөж. Өнөөдрийн байдлаар 7 хувьд хүрчихээд байна гэнэ. Хөрөнгө оруулагчид үүнээс ч өндөр хүү шаардаж магадгүй гэж шинжээчид хэлсэн юм байх. Энэ үнэн бол 10 жилийн дараа төлөх хүүгийн нэг тэрбум ам.доллар хэд болох бол бүү мэд. Гэтэл энэ бондын сая сая доллараар хийх бүтээн байгуулалтууд үнэндээ эхлэх шатандаа л байгаа. Чихэнд чимэгтэй олон бүтээн байгуулалтын мэдээ сурталчилгааны ард дэлхийн зах зээлээс хамаарч манай бодит байдал цаагуураа хүндрээд байгааг мэдэх хүмүүс нь бичээд эхэлсэн байна.

.

Үүний нөгөө талд орон сууцны үнэ өсч иргэдийн урмыг хугалаад байгаа мэдээлэл байна. Ипотекийн зээл өгч эрэлт ихэссэнтэй холбон тайлбарлаж байгаа ч өөр олон нөхцөл шалтгаантай гэж албаны хүмүүс хэлж байна. Барилгын үндсэн материалын өртгийг хямдруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар орон сууцны үнийг бууруулах барилгын компаниудыг дэмжих Засгийн газрын бодлого хэрэгжиж байгаа ч мэдэгдэхүйц үр дүнгээ өгөх хэмжээнд бол хүрэх болоогүй байгаа гэсэн.

.

Барилгын үндсэн материал болох цемент арматурын үйлдвэрлэлтийг дэмжиж төр барилгын компаниудад 36 сарын хөнгөлөлттэй зээл өгсөн талаар салбарын сайд нь мэдэгдсэн. Орон сууцны үнэ өсч буй нь нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй болж ирж байгаагийн дохио гэж харах ёстой байх. Барилгын нийлүүлэлт нэмэгдэхэд суурь нөхцөл нь дэд бүтцийн асуудлыг шийдэх, шугам сүлжээний төлөвлөлтийг хийх, газраа чөлөөлөх. Гэтэл зураг төслөө хийхээс нь эхлээд гацаа түгжээ их байгаа бололтой. Хотоос гадна дагуул хот байгуулах асуудлыг алгасч харвал гэр хорооллоо нүүлгэн шилжүүлж орон сууцжуулах асуудал тавигдана. Харин их бүтээн байгуулалтыг их мөнгө гэж ойлгосон гэр хорооллынхон тийм амар хөдөлж газраа чөлөөлж өгөхгүй. Бүр аргаа бараад ядаж хашаан доогуур чинь шугам сүлжээгээ явуулья гэхээр “үгүй, ямар заль хэрэглэх гээд байна” гээд гэдийчихнэ.

.

Нийслэл хотын 100 мянган айлын хөтөлбөрийн хүрээнд 17 хотхон хороолол барих гэж байна гэжээ. Энд газраа яаж гаргаж авах уу гэдгээс асуудал их байгаа юм байна. Үүний цаана гэр хорооллын 180 мянган өрх бий гэдэг. Дахин төлөвлөлтөд орсон хэдээс бусад гэр хорооллын бүсээс газраа чөлөөлж авах ажил үнэндээ мухардаад байх шиг. Шинэ орон сууцаа барих газаргүй байхад барилгын компаниуд хэчнээн томроод тэлээд яах ч билээ.

.

Нэг өдөр өглөө босоод ирэхэд л дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрс нь уналттай, бондын хүү нь өсөлттэй, өрх айлд ч өргөн хэрэглээний бараа нь өссөн мэдээнүүд жагсаад иржээ.

Засгийн газар юу гэж тайлбарлах юм бол доо.

Үнийн өсөлт түр зуурын л байх, удахгүй тогтворжих байх гэж өөдрөгөөр харцгаая даа.

.

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин
qwertyio:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-07-31
.....:
ИРГЭД бид ур хуухдууддээ асар их ор улдээж нугэл уйлдэж байна даа.
2013-07-31
yuyu:
Za jaahan undesleltei yum bichne shuu.importloj bgaa baraa bol usuhuus yahav.Busad ni hunii hiisen ajluudyg harluulah yum bichjee
2013-07-31
уншигч:
МАН ын луйварчид Эрдэнэтийг нигерүүдэд барьцаалсан 100 сая долларын өр гэхэд долларын ханш бондын хүү өсгөөд хэрэг алга аа
2013-07-31
urgen:
bairnii hanshiig bariaachee arai dendej bna magnau dargaa huduu oron hutagt ch gesen yaraltai anhaarah asuudliin neg shuu
2013-07-31
Иргэн:
Гэрээгээр ямар хүү төлөхөөр байгаа тэр л хүүгээ төлөөд явна. Дуртай үедээ хүүг нь нэмдэг тийм дампуу юм яав ч байж таарахгүй. Бондын хүүтэй, хүүгүй инфляци гэдэг юм байж л байдаг.
2013-07-31
Ганаа:
П.Баяр гэдэг сэтгүүлч чинь Бондын хүүний талаар олон нийтийг төөрөгдүүлэх юм. Анхын хүү нь 4,25% Монголчууд 1 тэрбум Ам долларын хүүнд 10-н жилийн дараа ч 4,25% хүүгээ л төлнө.
2013-07-31
МОНГОЛ:
ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЖИЖИГ ГЭЛТЛГУЙ БАРААНЫ УНЭ МЭДЭГДЭХУЙЦ ЕССЕЕР БАЙГАА НЬ УНЭН ШУУ! НЭГ Л ЖОЛООДЛОГО МУУТАЙ УНИЙН ЕСЕЛТ ИЛТ БАЙГААГ САЙН АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ОРОН СУУЦНЫ НИЙЛУУЛЭЛТ Ч ХЭРЭГЦЭЭГЭЭ ГУЙЦЭХГУЙ БАЙГАА НЬ БАС УНЭН.БОНДЫН МЕНГЕНИЙ ЯГ ХЭДЭН ХУВЬ НЬ ЕЕРИЙГЕЕ САНХУУЖУУЛЖ АШГАА ЕГЧ ЧАДАХ ТЕСЕЛД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖГУЙ НЭГ Л БААХАН ЗАМЫН БУТЭЭН БАЙГУУЛАЛТАНД ЗАРЦУУЛАГДАЖ БАЙГАА ТАЛААР МЭДЭЭЛЭГДЭХ ЮМ. ДАРАА НЬ ЯМАР ЭХ УУСВЭРЭЭР ТЕЛНЕЕ.....
2013-07-31
bibi:
Bitgii tenegteed bai. Anh yaj avsan ter huugee tulnu shdee. Chinii business ersdeltei evgui baih chin odoo huugee usgie gedeggui bizdee. Anh yaj geree baiguulsan teruugeer l tulnu. Harin Hurungu oruulagchid hoorondoo herhen naimaaltsah ni bidend barag padgui asuudal.
2013-07-31
зочин:
за нөгөө урдаа барьдаг эдийн засгийн гүн ухаантнууд буюу Банкны Чулуунбат,Фортуны Батбаяр нар ингээд монгол улсаар тоглож бизнесийнхээ золиос болгожээ зайлуул.Бодит байдал одоо яг харагдаж байна. Нөгөө ерөнхий сайд,Ерөнхийлөгч нар маань Энэ талаар их том дугарч байсан эд нар сайн мэдэж байсан бодит байдлыг.Одоо яах бол
2013-07-31