![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/images165.jpg)
Өмнөговь аймгийн нутаг дахь Шивээхүрэнгийн нүүрсний уурхайгаас Нарийн сухайтын боомтоор БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг, тус улсын компанид ажилладаг Монгол жолооч нар амиа алдах явдал үе үе гардаг боловч хэрэг явдал тэгсхийгээд замхран чимээгүй болдог.
Урьд нь гарсан хүн амины хэргийг мартагнуулж байгаад л давтаж байна уу гэж хардмаар энэ хэрэг байсхийгээд л гарах. Гэвч хууль хяналтын байгууллагынхан мөн л дуугүй. Хэдэн жилийн өмнө гудамжны хөлдөлгөөнийхөнийг ид дүрэлзэж байхад гарч ирсэн хүний эрхийн хуульч гэх сүртэй цол гуншин бүхий нөхдүүд ч таг.
Харин Монгол хүний эрх ашиг хийгээд эрүүл мэндийг сахин хамгаалах хууль ёсны байгууллагуудаас Хүний эрхийн Үндэсний комисс энэ талаар ганц үг ганхийлгэхгүй. Хөрсөн доорх баялагаа л худалдахаас бус ХҮНЭЭ ҮНЭ ХҮРГЭЖ ажлын байраар хангах асуудалд Монгол төр дэндүү хойрго хандаж байгаагийн илрэл. Харин бор зүрхээрээ боргошиж, хөлс хүчээ дуслуулан хүний нутагт боол болж суугаа цөөхөн хэдэн Монголчууд бусдын гар хөлд амь үрэгдэн, элэг бариулж байгааг анхаарах ГАЗАР даанч алга.
Тиймээс ТӨРДӨӨ итгэх итгэл үгүй болсон иргэд буюу тодруулбал, Өмнөговь аймгийн нутаг дахь Шивээхүрэнгийн нүүрсний
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/5ges.jpg)
уурхайгаас Нарийн сухайтын боомтоор БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг жолооч нар орой болохоор нэгнийгээ бүртгэдэг болоод уджээ. Тэд нэгнийгээ ийнхүү бүртгэж тоолохгүй бол Хятадууд амийг нь хороож овоолгоостой нүүрсэн дор хийж орхидог аж.
Саяхан овоолгоостой нүүрсэн дороос хоёр Монгол жолоочийн цогцос гарчээ. Ковш гэх нүүрс хутгагч машинаар нүүрсээ ачих үед гар, хөл, үе мөчөөрөө салсан хоёр Монгол хүний цогцос олдсон ба тэднийг ар гэрийнхэн нь аваад явсан гэнэ. Харин хэн хэнд хариуцлага тооцох, хэрэгтнийг олох асуудал хилийн цаана хаалттай үлдсэн бололтой.
Монгол улсын нутаг дэвсгэрээс нүүрс олборлодог БНХАУ-ын компаниудад ажилладаг Монголчууд бие биенээ таньдаггүй, хоорондоо харьцдаггүй учир хэн нэгэндээ юу тохиолдож буйг бараг анхаардаггүй нь ийнхүү Хятадуудад БОЛОМЖ болж Монгол хүний эрдэнэт амь нас Хятад шаахайн уланд арчигдан хохирч байна.
Монгол жолооч нар хилийн цаана, Хятад улсын нутаг дэвсгэрт хуаран маягаар нийтийн түр байранд байрладаг бөгөөд цалингаа цагт нь бүрэн гүйцэд авах зэрэг хүсэлтийг компнийнхаа удирдлагуудад тавьж, улмаар маргалдсаныхаа учраас ийнхүү амь насаараа хохирсон гэх.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/ndex.jpg)
Газрын хэвлийн баялагаа гадныханд сул өгч эх орныхоо элэг, хэвлийг эсгэж байгаа улстөрчдийн увайгүй үйлдэл Эрдэс баялгийн хараал болж эргэн ирж байна уу, аль эсвэл Эзэн Чингисийн үед дэлхийн талыг дайлан эзэлж байсан Монголчууд энэ төрийн үед шалдаа бууж ЭЛЭГ БАРИУЛАН доромжлуулж байна уу гэдгийг эрх баригчид тунгаах цаг нэгэнт иржээ.
Эрх баригчдыг хууль энэ тэрхэнээр оролдож, хахууль мэтхэнээр цадаж суухад эх орны баялаг хийгээд эрдэнэт хүний амь нас харийнхны гарт
ХОРОГДСООР байна түшээд ээ.
Ж.Хулан