“Хадгаламж”-ийг хардах хэрэггүй болжээ
2013-07-23

“Анхны хадгаламжаа энэ банкинд нээж байлаа” гэсэн МУГЖ Л.Цогзолмаа гуайн нүүр дүүрэн инээмсэглэлтэй сурталчилгаагаар бидний оюун санаа, сэтгэлд ойрхон байдаг болсон банк бол “Хадгаламж” банк.

.

Би энэ банкны харилцагч биш. Гэхдээ хүүхдийн 20,000 төгрөгийг авах, орон сууц цахилгааны мөнгөө төлөх гээд амьдрал ахуйнхаа үүргээр сардаа нэг тохиох төлбөр тооцоо гүйлгээгээ энэ банкинд хийдэг болохоор олон жилийн сайн хөрш шиг дотно санагдаад байдгийн.

Би бас ямар нэгэн нэрд гарсан “од” биш болохоор энэ банкийг тойрсон асуудлаар сайн муу үг хэлж олон нийтэд нөлөөлж чадахгүй юм. Цэвэр иргэний байр суурьнаас асуудлыг харж байна.

.

Би жирийн иргэний байр сууринаас харж байгаа болохоор хувьцаа эзэмшигч Жаст нь банкныхаа бэл хөрөнгөнөөс давсан зээлийг авсан нь явсаар банкаа хөлдөө чирч эхэлсэн зэргээс “Хадгаламж”-ийг Төрийн банктай нэгдэхээс өөр сайн аргагүй болсон, үүх түүх, нөхцөл шалтгааны тухай энд нуршихгүй. Хэвлэлүүд хангалттай том гарчигтайгаар тавьж бичиж байна.

.

Тэгэхээр зүгээр л “Хадгаламж” банкийг цаашид ямар зурлагаар явуулахаар болоод байгаа талаар мэдээллийг зангидах гэж үзлээ.

Тамирын голын мөсийг долоох шахаж олсон хэдэн бор юмаа найдвартай гээд хадгаламж болгосон хүмүүс банкны аливаа хөдөлгөөнийг ихэнхдээ эмзэглэж хардаг.

Харин “Хадгаламж”-ийн харилцагчид харьцангуй тайвнаар энэхүү хоёр банкны нэгдлийг хүлээж авлаа. Банк нь дампуурлаа гээгүй болохоор юундаа ч тайван бус болох билээ дээ гэж бодож болох юм. Гэхдээ л хэрвээ энд таны мөнгө байгаа бол ингэж асуухгүй, телевизийн сувгаа мэдээллийн хөтөлбөр дээр тавьж, яаран интернетэд нэвтрэн энэ талын мэдээ тайлбар тоймыг хайж эхэлнэ.

.

Нэг их  жагсч босоод, сандраад байх дээрээ тулалгүйгээр гарах үр дагаврыг урьдчилан тооцон “Хадгаламж” банкны асуудлыг шийдвэрлэсэн талаараа холбогдох хүмүүс өчигдөр тайлбар хийлээ. Үүссэн нөхцөл байдлаас иргэдийн хадгаламж болоод банкны цаашдын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр явуулах хамгийн зөв гарц гэж үзэн “Хадгаламж”-ийг Төрийн банктай нэгтгэхээр шийдэж.

.

Нэгэнт үйл ажиллагаа нь хүндрээд байгаа тус банкийг Жасттай холбоотой үүсээд байгаа өр төлбөрийн асуудлаас сугалан авч иргэдийн мөнгийг эрсдлээс хамгаалах алхмыг амжиж хийсэн нь яамайдаа гэх магтаалын хажуугаар яагаад заавал Төрийн банктай нэгтгэх гэж, өөр гарц байгаагүй юу гэх асуулт байна.

.

Хар ухаанаар бодсон ч урьдын хэдэн банк дампуурсан шуугианыг сэргээн санасан ч банкийг дампууруулахад хадгаламж эзэмшигч чирэгдэж, төр баахан мөнгө төсвөөс гаргаж хохирлыг нөхөх болдог. Мөн худалдья гэхээр одоо үйл ажиллагаа нь доголдож эхлээд байгаа банкийг аваад хөл дээр нь босгоод ирье гэх зоригтой, бяртай үндэсний компани манайд хэд бий билээ. Эндээс шийдвэр гаргагчид Төрийн банкинд нэгтгэх нь хамгийн эрсдэлгүй алхам гэж тооцсон байна.

.

Ийн шийдсэний дагуу хоёр банкны актив хөрөнгийг нийлүүлснээр Хадгаламж банкны 1,7 сая харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгө болзошгүй эрсдлээс хамгаалагдаж байна.

.

Учир нь “Хадгаламж” банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчийн хөрөнгө шууд автоматаар Төрийн банкинд шилжиж байгаа юм.

Монгол Улсын бүх аймаг, сумдад 503 салбар нэгжээрээ дамжуулан тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн санхүүгийн үйлчилгээний 55 гаруй хувийг хариуцдаг нийт 3268 ажилчинтай, Монголын топ таван банкны нэгийг өөртөө нэгтгэн авч байгаа Төрийн банк ингэхэд өөрөө хэр бэл бядтай билээ. Монголбанкныхны итгэл төгс мэдэгдэж буйгаар сүүлийн гурван жил Төрийн банкны үйл ажиллагаа сайн явж байгаа гэнэ. Төв банкнаас  гаргадаг итгэлцүүрийн шалгуурыг дангаараа хангаж өөдрөг яваа банк аж. Энэ талуудыг харж Хадгаламж банкийг нэгтгэж, актив хөрөнгийг нь томсгож авч байгаа юм байна гэж ойлголоо.

.

Ядарлаа ядарлаа гэхэд чамтайгаа л гэдэг шиг “Хадгаламж” банк харилцагчийн хадгаламжийг буцаан өгөх чадвартай байгаа. Үүн дээр төрийн банктай нэгдсэний дараа улсаас 40-100 тэрбумын хөрөнгө оруулалт хийж Активийг нь томруулж хөл дээр нь босгоод хэдэн жилийн дараа хувьчилж болно гэсэн давхар тооцоог ч гаргаж харсан гэж Монголбанкныхан хэлж байна. Сайн машин зарах гэж байгаа хүн асаагаад хаазлаад үз, хөдлөөд гишгээд үз, хурдлаад мушгиад үз, нүүр улайлгахгүй унаа даа гэж ам бардам хэлдэг шиг хэдэн жилийн дараа “банк шиг банкийг хувьчилна” гээд зогсч байна гэж Монголбанкныхан харж байгаа бололтой.

.

Нэг банкны санхүүгийн нөхцөл байдал нь хүндрээд салж нийлж байхад юун өөдрөг төлөвлөгөө яриад байна гэж бухимдах хүн байж болох.

Иргэдийн мөнгө дансандаа бүрэн бүтэн байж, урьд иргэд ААН-үүдтэй хийсэн гэрээ хэлцэл, хүүгийн нөхцөл нь хэвээрээ хадгалагдаж төрийн “халамжид” орж байгаа “Хадгаламж” банкийг болохоо байлаа гэж сенсаацлаад байх зүйл үнэндээ харагдахгүй байна.

.

Ээжүүд хүүхдээ ханиад хүрэх гээд найтааж эхлэхэд нь аарц уулгаад дарж авдаг шиг иргэдийн хадгаламжийг нь төр ийн эрсдлээс холдуулж халамжиндаа авчээ. Ямар ч байсан хатгаа болгож тариа хийхдээ тулсангүй. Харин Жастын хувьд хэн анх салхи авахуулсан, ханиадыг хэрхэн хүндрүүлсэн, Ш.Батхүү 109 сая ам.долларын зээлээ хэрхэн төлөх зэрэг нь ямартай ч банкнаас холдож эмч нар буюу энэ тохиолдолд хууль, шүүхийн хүрээнд шийдэгдэхээр тавигдаад эхэлсэн асуудал.

.

Жастын зээлийг тойрсон үнэн худал мэдээллээр та бид ойрын хэд хоногт бялууртлаа шахуулах төлөвтэй байгаа тул үүнийг энд Хадгаламж банктай нэгтгэн харж, ярих нь одоо бол илүүц биз. Хадгаламж банк Төрийн банкинд нэгдсэнээр Жаст, банк хоёр тусдаа тусдаа асуудал болсон.

.

Аав ээжийн минь анхны цалингаа дээжлэн хадгалуулж, өснө үржинэ гэж билэгшээж явсан Хадгаламж банк энэ өдрөөс Төрийн банктай нэр, данс нэг болж нэгдлээ. Анод, Зоос банкууд шиг юм болж, хаалгаа үүдээ барьж Монголбанкны эрх шилжүүлэгч төлөөлөгч ирж, хүмүүс хадгаламжаа татаж сандарсангүй, тайван шилжилт хийгдлээ.

Хадгаламж банкны Монголоо хээлсэн 503 салбар нэгжүүдэд Төрийн банк гэсэн шинэ хаягийг нь хадах мужаан, өрөм хадаасаа сонгоод аль хэдийн шатаар дээшээ авирч байгаа биз.

.

Хаяг нэр яахав солигдож л байдаг. Хамгийн гол нь төрийн минь сүлд харж, та бүхний хадгаламжин дахь мөнгө (1,7 сая харилцагчийн 800 тэрбум төгрөг) тоо ёсоороо, хүү нь хуучнаараа бодогдоод л байж байна. Таныг очиход ядарсан, баярласан алийгаа ч ил гаргалгүй, ажил хэрэгч зангаар угтаж чаддаг өнөөх тиллер бор хүүхэн суудаг ширээндээ суугаад ажлаа хийж л байна. Одоогийн байгаа 3000 гаруй ажилчдыг нь халж солихгүй гэсэн. Тийм болохоор хэд хоногоос Төрийн банкны тиллер гээд сууж байх юм шиг байна.

.

Удахгүй гавьяат Л.Цогзолмаа гуай хүүхдүүдийнхээ хамт нүүр дүүрэн инээмсэглэн “Анхны цалингаа хадгалуулж байсан банк маань Төрийн банк болсонд баяртай байна. Энэ банкинд би итгэдэг” гэж дотно сайхан хоолойгоорой сэтгэлд хоногштол ярих байх аа.

Хадгаламж банкийг хардах юм алга. Төрийн банктай нэгджээ.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
lucianoybmurphy:
Milwaukee 4-pole frameless motor is securely enclosed in any Bosch product prices will rise rapidly. There is a great deal of time Trademark Tools 75-50555 4. I use this Dewalt stapler kit for you is not only ruin the screw. makita uc3530a electric chainsaw Defect or analyse is not the only way to do is simply not attractive. Gone were the authentic Tradesman. This way, you may begin. Therefore, even if you spend on a waiting list. If you buy anything but Hitachi again. It is a sales manager. http://www.afkaaar.com/html/modules.php?mop=modload&name=Splatt_Forums&file=newtopic&forum=1 http://uborshizzza.livejournal.com/595383.html?mode=reply http://dawley-hamlets.org/gallery/postcards.php?image_id=42 http://cgi.chol.com/%7ejd13952/cgi-bin/technote/read.cgi?board=FREE_BOARD&y_number=521 http://fukuchin.com/cgi-bin/custombbs.cgi Are they side by side set, pliers, longer engine life and jobs to prevent a gas one. Having the right store in the market," test the water.
2013-10-06
undraa:
toimch bayarhuu huue yasan be mungu
2013-07-25
Undraa bi l bnaa.uulzanaa kk:
kkk yah chi
2013-07-25
zaza:
Zaza aisana uu hurai mungu .bol dunguㅐ
2013-07-25
aimaar:
aimaar yumaa huniig arai ch bas..neeree ih mungu yum bna aa iiii
2013-07-25
Хардах хэрэгтэй:
Харин ч хардах хэрэгтэй биздээ. Томчууд нь хүмүүсийн мөнгөөр гараа угааж, хөлжчихөөд хөөрхөн хуулийн цоорхой ашиглаж хэргээс мултарч байхад хардах хэрэггүй гэж юу гэсэн үг вэ? Наад банкийг чинь тэгээд нийтийн мөнгөнөөр л bail out хийж байгаа биздээ. Хариуцлага хүлээх хүн огт гарж ирэхгүйдээ харж л байгаарай. Гарж ирсэн ч 2.6 жилийн л ял авна биз. Жаст групп 2012 сонгуулиар МАН-г яаж дэмжлээ. Гол спонсор нь МАК энэ 2 л байсан биздээ.
2013-07-24
Zzzz:
Ulsiin munguur huvi hunii idsen ur zeeliig darj baih shig bna daa gej.Odoo udahgyi Turiin bankiig ni ARdchilsan namiin neg buleg huvichilj avna. Huvichlahiin umnu "Tur bol hamgiin muu manager" sedevt PR ayan yavna. Ardchilal-shinechlel uur u ch gedeg bilee mandtugai,,,
2013-07-24
SWEDEES:
Xадгаламж банкнаас xадгалуулсан мөнгө эртхэн авсан дээр шүү наад их мэдэгч нар чинь ялаа xойшлуулж цаг xожихоос өөр сайн юм байхгүй дээ!!! Элбэгд0рж ерөнхийлөгчээ наад Сугар;Батхүү,Ганзориг нарыг бас Отгонбаяр гээд бузардсан амьтадыг шалгуулж XУУЛИЙН ДАГУУ цэвэрлээчээээээээ
2013-07-23
Taaldaa:
Baychuud tatvariin mungu idej bna
2013-07-23
zooz:
dampuuruulii gevel turiin bankiig ch dampuuluuliisht...
2013-07-23
Зочин:
http://www.tsag.mn/index.php?option=com_content&view=article&id=11178:2013-07-22-14-20-20&catid=103:2011-06-10-04-57-07&Itemid=776
2013-07-23
Sain hyn:
huuhdiin munguu heveer ni hadgalaa
2013-07-23
GERLEE:
HADGALAMJ CHIN MUU UILCHILGEETEI BANK MONGOLD BAIDAGGUI BAILAA GEJ....
2013-07-23
hhhhhh:
хүүхдийнхээ сургалтын төлбөрийг энэ банканд хугацаатай хадаглуулж байгаа л даа одоо итгээд үлдсэн нь дээр үү авах нь дээр юм уу
2013-07-23
iuiyyyt:
Hadgalamj bankiig 200 say dollaraar dampuuruulj AN-ii sand heden say dollar ogson Bathuud Elbegdorj udahgui Altangadas Hudulmuriin baatar medaluud garduulah bolnoo, yun shuuh yun shoron!!
2013-07-23
103.9.88.235-d:
Hey chinii naad hund garuud geed baigaa humuus chinii naad ajillaj baigaa khan bankiig chine mun bosgoson humuus gedgiig medchiheed daraa ni olon yum yari
2013-07-23
öàìáà:
àðä÷èëñàí íàì ÿëñíû äàðàà àðä âàíê äàìïóóð÷ áàéñàí þì áàéíà
2013-07-23
hmmmmmm:
Huuchin XAAH bankind bsan hund garuud ochood Hadgalamjiig budaa bolgood hayachihvuu daa yanz ni .
2013-07-23