Яагаад тэдэн шиг амьдарч болохгүй гэж
2013-07-23

Бид 2.900.000-уулаа боллоо. Өнгөрсөн зууны эхэнд 600 хүрэхгүй мянган хүн амтай байсан монголчуудыг мөхөж буй үндэстэн гэж гоочилдог байлаа шүү дээ. Тусгаарт тогтнолгүй, тухайн үеийн хөгжил дэвшлээс хэдэн зуунаар хоцрогдсон, харанхуй бүдүүлэг, халдварт болон халдварт бус өвчний нас баралтаар толгой цохьсон харийн гүрнүүдийн ашиг сонирхлын талбар болсон ийм л улс байсан. Зуун жилийн турш дахь эцэг өвгийн уйгагүй тэмцлийн үр дүнд юм юмтай л боллоо. Асар богино хугацааны дотор энэ улс хүний хөгжлийн үзүүлэлтээр хөгжингүй орны төвшинд хэдийн хүрлээ. Дэлхий дахинд хаалга цонхоо нээсэн сүүлийн 20 гаруй жилийн дотор дэлхийн харааг эрхгүй хандуулах хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн ардчилсан нйигэмтэй, гадаад хөрөнгө оруулагчдад таатай эдийн засгийн шим хөрстэй, газрын доорх болон дээрх асар их баялагтай байна. Учир зүггүй дайн тулаан болж, хээл хахуульд нэвт идэгдсэн орнуудтай харьцуулахад тайвнаас тайван орон болов.

.

Гэхдээ бодох зүйл их байна аа. Баялаг нь байна. Харамсалтай нь баялаг бүтээгчид нь алга. Хэчнээн баялаг байгаад түүнийгээ аривжуулаад хүнтэй адилхан сайн сайхан амьдраад явчих орчин нөхцөл алга байна. Америк мөрөөдөл гэдэг шиг тийм монгол мөрөөдлийг асаачих хэн нэгэн нь алга. Нээрээ яагаад бид тэдэн шиг амьдарч чадахгүй байна вэ. Асуултын хариуг олохыг хичээе.

.

Хэдийгээр ардчилал хамгийн зөв нийгмийн байгууламж биш ч хүн төрөлхтөн үүнээс илүү тогтолцоог бодож олоогүй гэж нэгэнтээ Черчель хэлсэн нь бий. Үнэн ч биз худал ч биз. Тэртэй тэргүй байн байсаар бүх дэлхийг бүрхсэн үзэл санаа хойно. Ардчилал бидэнд маш олон эрх чөлөөг авчирч өгсөн. Хувь хүний эдлэх эрхийг, заавал биелүүлэх ёстой үүрэг хариуцлага дагалдаж байдаг. Гэхдээ дагалдаад бий болдог үүрэг хариуцлага гэдэг зүйлийг гээчихсэн юм шиг. Буруу буруу бүхэн бусдын буруу гэдэг шиг л бурууг л бүхнээс хайж өөртөө өнчин тоос ч хүргэхгүй.

.

"Төр бидний төлөө юу ч хийхгүй байна", "Олигтой удирдагч төрөхгүй байна", "Шударга, сайхан сэтгэлтэй байгаад ч нэмэр алга", "Нам нэрээр бөөн луйварчид нэгдээд улс орныг минь сүйрүүлж байна", "Газар нутгаа гадныханд зарж худалдаад, олсон мөнгөөрөө биднийг харж үзсэнгүй", "Амьдрал ийм хэцүү байхад тарааж байгаа бэлэн мөнгөө нэмэхэд яадаг байнаа", "За адилдаа адил, годилдоо годил, хэн ч төр барьсан ялгаа алга". Бидний сэтгэл дотор эргэлдэж байгаа элдэв бухимдлын буруутан нь бид өөрсдөө гэдгээ харин хүлээн зөвшөөрдөггүй. Гол учир нь бид эрхээ маш сайн эдэлдэг хэрнээ, үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээж сураагүйд байгаа юм даа. Тэгээд хэн нь Монголыг хөгжүүлэх гээд байна вэ гэхээр бүгд л мөрөө хавчина.

.

Зарим хүмүүс Чингис хаан шиг сайн удирдагч төрөөд аугаа их дарангуйллаар Монголыг хөгжүүлж чадна гэж бодох. Нөгөө нэг хэсэг нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар л хөгжинө, монголчууд бид өөрсдөө хөгжиж чадахгүй гэдэг. Үнэнийг хэлэхэд, хэн нэгэн биш монгол хүн болгон, та ч, би ч хөгжүүлнэ. Өөр хэн ч хөгжүүлж чадахгүй. Улс орны хөгжил гэдэг маш бага зүйлээс л эхэлдэг. Таны болон таны үр хүүхдүүдийн, таны найз нөхдийн хөгжлөөс л эхэлнэ. Та хогоо хогийн саванд хийж хэвшихээс, хэн нэгэнтэй тааралдаад "Сайн байна уу" гэж мэндлэхээс, тус болсон нэгэндээ чин сэтгэлээсээ "танд баярлалаа" гэж хэлэхээс, гэр орондоо муудалцаж хэрэлдээд орон гэрээ бусниулчихалгүйгээс л эхэлнэ.

.

Хүн хүндээ хүндэтгэлтэй хандана гэдэг хүн ёсноосоо гадна нийгэм, улс гэрээ тийм болгоно гэсэн үг. Эвтэй байхдаа хүчтэй гэж дээдэс маань зүгээр ч нэг сургаагүй юм шүү. Бахархал омогшил гэхээр бид дэлхийн дайдыг хэмжиж явсан өвөг дээдэс, газар нутаг, наадам, цагаан сар гэсхийгээд дуусна. Энэ цаг үеийн алдар суутнууд, ололт амжилтаараа бахархаж тэднээрээ түүчээлээд урагш давхивал мөн ч алсыг туулна даа.

.

Үнэндээ бидэнд муу зүйл олон ч бид зөв сэтгэл, зөв эрх чөлөө, зөв үүрэг хариуцлагаараа МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЖ чадна. Боломжгүй зүйл гэж үгүй. Би хувьдаа гадаад дахь 120 мянган монголчууд ирээсэй гэж залбирдаг. Тэд бүгд л хөдөлмөрийн насных. Хөгжилтэй орнуудын хөгжил дэвшлийг биеэрээ мэдэрсэн хүмүүс. Зөв үлгэр дууриал эх нутгийн монголчууддаа үзүүлээд хөтлөвөл ч МОНГОЛ ХӨГЖИНӨ. Яагаад бид тэдэн шиг хөгжиж бусдыг гүр соронзон шиг татаж чадахгүй гэж.

.

Н.Бадамжав

 
Shuud.mn
Сонин хачин
БАЯРЦОГТЫГ ШИЙТГЭЭЧ ЭЭЭЭЭЭЭЭЭ:
ЭБА УРВАГЧ БАЯРЦОГТЫГОО ШОРОНД ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГӨЛӨЛЗӨӨД БАЙГАА БОЛ АРД ТҮМЭНДЭЭ ӨГЧИХ. БИД ОЙМСЫГ НЬ ГОЛОЛЗУУЛААД ХУЖАА РУУ ХАРУУЛЖ БАЙГААД ТУРСАГЫГ НЬ ХУУЛААД ХҮНИЙ НҮҮР ХЭЗЭЭ Ч ХАРЖ ЧАДАХГҮЙ БОЛГООД ӨГЧ ЧАДНА Ш ДЭЭ. БАЯРЦОГТОО ШИЙТГЭЭЧ ЭЭ. БАЯРЦОГТОО ШИЙТГЭЭЧ ЭЭ АЙМХАЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ
2013-07-24
qwerty:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-07-23
Jargal:
Zov sedev hondson bna. "Sain bna u, bayarlalaa, uuchlaarai, bayartai" gesen 4 ugiig amnii unshlaga met bagaas ni heluulj surgah yostoi. Mon bagaas ni hogoo hamaagui hayadaggui hevshiltei bolgoh. Ene buhend bagsh, etseg ehiin huchin charmailt iheehen heregtei. Sursan yumiig suraar booj boldoggui gedeg shig huuhed balchir uees ni ene buhniig zaaj surgah ni uls ornii ireeduid nemertei.
2013-07-23
boxman:
mash zuv sedev hundsun baina.hamgiin gol ni mongolchuud bid neg negendee hvndetgeltei handaj tusalj demjmeer bn.tegehgvi odoo bidnii veiin zaluus neg negneesee ilvv garah geed l haa hamaagvi haltar shonhort nair taviad l gvij baihiim.buuljis hvrmeer! bidend amerik shig boloh ireedvi oirhon baigaa shvv.gehdee teden shig yargachin ezlen tvremgiilegchid bish!!!
2013-07-23
ххххххх:
Ингээд хараад байхад 1921 оноос хойш манай монголчууд яг өөрийн гараар бүтээн байгуулсан зүйлүүд тун ховор байна даа Хуучин соц гэгдэж байсан орнууд болон дайны төлбөрт гэж япон болон хятадын хүмүүсээр л хамаг юмаа хийлэгжээ 1990 оноос хойш ямар ч үйлдвэр хотын бүтээн байгуулалт байсангүй Хэдэн чанаргүй барилга л хотын төвөөр шавсан байна даа
2013-07-23
sukh:
Mongolchuud CHADAHGUI EE...Am bardam Helie...Hezeech Amerik shig bolohgui ZA!!!
2013-07-23
brahman:
baigaagaa suitgedeg setgelgeegee bolih heregtei. mod suulgahaar hugalaad haychihdag orstnii hanan deeg siichij chiideng n hagaldag. gadaaduud baigaagaa zugeer l bailgahiin yagaad iim oor setgeltei baina
2013-07-23
Boldoo:
Zulgen deer gishgehgui, hogoo hogyn savand hayah, uusan us undaany savaa mashiny tsonhooro hayahgui bh, gartsaar gardag boloh, bie biedee nair tavij hundelj surah g.m olon asuudal bna daa bidend... Soyolyn dovtolgoon gj ih zuv bsan yum bishu Uul dargaa???
2013-07-23
Иргэн:
Бид тэдэн шиг амьдарч чадахгүй байгаа нь бидний үнэнийг нь хэлсэн хүнд дургүй монгол хүний залхуу,бие даасан чанарыг маань бэлэн мөнгө тарааж хорооны даргаа харахаар гүлдгий гээд явчихдаг болгодог бодлогоор алга болгосон , хувь хүний өөртөө итгэх итгэл алга болгодог намуудын үзэл суртал зэргээс болсон Мэдлэг чадварт үндэслэсэн бодлого явуулах хэрэгтэй
2013-07-23
Амгаа:
Хогоо хогийн саванд хаяхаас хөгжил эхлэнэ. Санал нэг байна. Гэхдээ хэлэхээс нааш ойлгодоггүй нь хүний мөн чанар. Харин хэлж чадахгуй хулчийдаг нь Монголчууд бидний зовлон. Тэгэхээр хулчгар байхаа больцгоё. Хогоо хаясан хүнд "хөе та юмаа унагаачихлаа гэж" хэлэхээсээ айхгуй байя. Танийг хулчгар гэдгийг мэдэж байна. Гэхдээ хулчийдгаа болино гэдэгт итгэж байна.
2013-07-23
tumur.:
za da 3 say bolohod EBE giin show herees heterne biz de.uug ni orosuudiin l hiisen gaviya bgaashd. eriin saindaa usuj urjsen ayatai yum l bitii yariasai. yas yuman deer ali hediin 3 say davchih blaa. har arhi, zambaraagui zavhairal, ur hundult,zolgui yavdal, tsag busiin uhel mongoliin hun am usuhud mash muugaar nuluulsun du. odoo bolovsroltoi, eruul, chanartai humuus l mongoliig hugjuulne.
2013-07-23
Зочин:
Хөгжил биднээс л эхлэнэ гэдэгтэй санал нэг байна. Дандаа л хүний толгойгоор явахгүй шүү дээ.
2013-07-23