Түүхийг тасчих, талцал
2013-07-19

Дахиад талцлаа. Нийслэлчүүдийн тэн хагас нь хөдөө наадамд яваад эзгүйдүүхэн байх хооронд төв талбай нь нэрээ сольж байгааг Иргэдийн хурлаас нь мэдэгдсэн. Д.Сүхбаатарын талбай, Чингис хааны нэрэмжит талбай болжээ. Энэ бол өчигдөр болсон Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж хүүгийнх нь хадмын гэрийг битүүмжилсний  хажууд сенсаацаараа  бараг хүрэхээргүй, хуучирч байгаа мэдээлэл байх.

.

Харин цаашдын  үр дагаврынхаа хувьд дахин ярилгүй орхиж болмооргүй болж ирж  байна.

Чингис өвөө хамаагүй мундаг хүн, дэлхийд брэнд нэр юмаа, жанжин яахав дээ, өвөөд зайгаа тавьж өгөг гэж хүүхэд шиг юм ярьж, хоёр талцаж байгаад хэвлэл, сайтуудаар сайн үзэлцэж байна. Үзэлцэх ч юу байхав дээ уг нь ихэнхи хэвлэл мэдээллүүд иргэдийнхээ талд байж НИТХ-ын шийдвэрийг эсэргүүцсэн байр суурьтай хандсан. Гэвч албан тушаалтнууд ямар нэг тайлбар хийж, асуудлыг эргэж харсангүй.

.

Энэ асуудал тэгсгээд “моод”-ноос гарахыг тэвчээртэй хүлээж Чингисийн талбай болно гэсэн шийдвэрээ цааш зүтгүүлээд орхихоор шийдсэн бололтой. Иргэдийн дуу хоолойг төлөөллөөрөө хүргэж, орон нутгийн эрхийг барихад оролцох боломжийг нь хангах ёстой иргэдийн төлөөлөл ийн дүлий царайлж байгаад нэг гэнэтийн гоомой шийдвэрээ авч үлдэхийг хичээж байна.

.

Дээр нь МАН хөшөөгөө өмөөрч байна гэж бүр сайхан улс төржүүлээд нөгөө баталсан хэдийн загатнасан газар маажаад өглөө. Эндээс Д.Сүхбаатарын талбайг энэ хэвээр нь орхиод шинэ талбай байгуулах ёстой гэсэн иргэдийн боломжит шахалт бүдгэрч МАН ба Сүхбаатар, Монгол ба Чингис, энэ хоёрын хэн нь том юм бэ, хэн нь илүү юм бэ тэрүүгээр нь шийдчихье гэсэн хэмжээгүй хийрхэл, талцал руу орлоо. Мэдээж ийм таагүй өнцгөөс асуудал тавигдаж эхлэхээр талцсан талууд адилхан л Монголын, нэгэн цаг үеийн баатраа саар муухайгаар нь дуудаж, түүхэн хүн байгугай, хэн ч биш болгох гутмаар бичлэгүүд гарч эхэлж байна.

.

Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл төв талбайн нэрийг солих асуудал биш нэгэн цагийн АН-ын өшөө авалт, МАН-ын мөчөөрхөл болж, ард нь өнөөх эх орончид, баатруудын нэр сүр, түүхийн маань утга бахархал өчүүхэн зүйл болох,  хагарал талцааны сонгодог жишээ  тэмдэглэгдэн үлдэх нь байна.

.

Өчигдөрхөн арай зөөлнөөр Д.Сүхбаатар бол түүхэн хүн мөн гэхдээ Чингисийг маань яахан гүйцэх билээ гэж байсан хэд, өнөөдрөөс Сүхбаатар бол хань нөхрөө алсан новшийн гар байсан гэж бичиж эхлэх жишээтэй. Одоо ингээд жанжнаа эх орноосоо урвагч гэж цоллуулахаас нь өмнө болимоор байна. Бушуухан тэр талбай нь Чингисээрээ үлдээд иргэдийн хурал нь иргэдээсээ дээгүүр гэдгээ харуулаад дуусаг гэж жанжнаа өмгөөлсөн хэсэг гутарч эхэлж байгаа биз.

.

Ингэх хэрэг байсан уу. Нэг хэсэг нь Чингисийн нэрэмжит төв талбайтай болох нь зөв гээд санал оруулаад батлаж. Нөгөө хэсэг нь тэгье, харин Сүхбаатарын талбайг зүгээр орхиод шинээр ийм талбай байгуулья гэсэн санал сөргүүлсэн. 800 зууны өмнөх эзэн богд хаан, нэгэн зууны өмнөх жанжин хоёрыг хэн нь илүү вэ гэсэн дунд сургуулийн хүүхэд ч авч үзэхгүй хэрүүлийг дэвэргээд байгаа найзуудаа, одоо больцгооё. Эрхэм Иргэдийн төлөөлөгчид та бүхэн олон нийтэд танилцуулж санал бодлыг нь авч шүүн тунгаах шийдвэрийг чоно борооноор гэдэг шиг арга барилаар батлуулж иргэдийн дунд талцал үүсгээд байгаа даа дүгнэлт тайлбар хийж, энэ түүхээ сохчиж чичиж байгаа талцалд цэг тавих ёстой. Энэ маргааныг хөөрөгдөж элдэв мушгин гуйвуулсан захиалгат бичлэг гаргаж, нөгөө намаа үл тоомсорлох байдал гаргамааргүй байна. Нөгөөх нь хариу барьж түүхэнд холбогдох жанжнаа өмөөрөх, цаагуураа намаа тодруулах компанит ажил болгон эргүүлэх улс төрийн боломжоо ашиглахад нь хүргэж турхирах хэрэггүй юм. Эхлээд төв талбайн нэр солих шийдвэрийнхээ талаар иргэдээс санал авахаа орхигдуулснаа хэлж, цайраач ээ гэмээр байна.

.

Ерөнхийлөгч яагаад чимээгүй байгаа юм бол. Сонгуулиас нэлээн өмнөхөн хотынхон буруу жолооны хүрдтэй машиныг хязгаарлах тухай “эвгүй” санал оруулж ирсэн билээ. Ерөнхийлөгч Үүл баатраа өрөөндөө дуудаж хүүхэд шиг л загнаж иргэдийнхээ талд гуйвшгүй зогсч буйг цэнхэр дэлгэцээр харж байсан нь саяхан. Харин өнөөдөр Төв талбайн талаар бол таг л байна.

.

Хэнтийнхэн манай хотынхны нэг их авах гэж яарахгүй байгаа Чингис нэрийг авч аймгийн төвөө Чингис хот болгох талаар санал гаргаж, иргэдийнхээ саналыг авч байгаад дараа нь шийдэхээр болсон талаараа мэдээлжээ. Хотынхоо нэгэн том өөрчлөлтөд ийн үг саналаа хэлж, нутгийн удирдлагын оролцооны эрхээ эдлэх энэ боломж ганцхан Хэнтийчүүдэд байгаа нь харамсалтай.

.

Нэгэн нийтлэлд “...Д.Сүхбаатар хэдийгээр хувьсгалд оролцсон, тэргүүн эгнээнд байлдсан гавъяатан ч тухайн үеийн сэхээтэн болсон хүмүүсийг бас иймэрхүү байдлаар хөнөөсөн буруутан юмсанж...” гэсэн байх юм.

.

Д.Сүхбаатарын амьдрал, хийгээд хувьсгалын түүхэн оролцооных нь талаар дахин дүгнэлт өгч, Сүхбаатар болоод МАН-ын нэр монголын түүхэнд чухал байгаагүй гэж нотлох компанит ажлыг хэн хэзээ эхлүүчихээд, ийм том нийтлэлүүд гараад байгаа юм бол доо.

.

Уг нь тэр тогтоол нь төв талбайн нэрийг өөрчлөх агуулгатай байсан санагдана. Мөн тогтоол дотор “Д.Сүхбаатар ...түүхийн нэгэн үеийн  буруутан тул талбайн нэрийг солих болов” гэсэн  үндэслэл тайлбар байгаагүй санагдана.

.

Түүхээ тасчин байж талцах хэрэггүй санагдах юм.

Эх орон өөрийн баатруудаа он цагаар нь, байгуулсан гавьяагаар нь ялгаж дугаарлахгүй нэг мөр үүрд дурсан, мөнхжүүлэх ёстой. Цаг хугацааны явцад төв талбайн нэрээ өөрчилж болно, харин Д.Сүхбаатарыг өөрчлөх гэх хэрэггүй биз ээ.

.

П.Баярхүү  /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зүчи:
за болиочээ арай дэндлээ Чингис хаан чинь тэгээд ямраар үнэлэгдэх хүн бэ хар цагаан сүүн Чингис гэх мэт архины нэр юм уу эсвэл хаан юм уу архин дээрхи Чингис нэрийг эхлээд цэгцлээч заавал сүхбаатарын талбайг Чингис нэрээр солилоо гээд Чингисийн монгол болчихгүй байхаа монгол хүн бүр эзэн чингисийн сургаалийг ямагт санаж биелүүлж байж Чингисйн Монгол хэвээрээ байна шүү. Миний Монголын газар шорооноос Бурхан гуйсанч бүү өг гэсэн биздээ. түүхээ л бүү үгүйсгэ Сүхбаатар ч бас иүүхэн хүн шүү.
2013-07-20
худалч ХУ нам:
Жинхэнэ түүхийг тасладаг хүмүүс чинь МАХН-чууд , коммунистууд шүү дээ. Чухам тэд л 1921 онд л Монгол улс үүсэж байгуулагдсан юм шиг , тэрнээс өмнө Монгол гэж улс огт байгаагүй юм шиг ярьж , бичиж , аягладаг хүмүүс шүү дээ. Тэрнээс биш Сүх жанжины гавъяаг хэн ч үгүйсгэж чадахгүй.
2013-07-20
СҮХБААТАР:
ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД БАЙГАА НОЙЛИЙН ӨРӨӨ БАС ЧИНГИС НОЙЛЬ БАЙЖ ТААРАХ УУ? ХА ХА ХА
2013-07-20
zochin:
bataataa bairluulaad neriig ni ugchih
2013-07-20
МОНГОЛ:
МОНГОЛ УЛСЫН ТӨВ ТАЛБАЙДАА ЭЗЭН ХААНЫ НЭРИЙГ ӨГСӨН НЬ ЗӨВ. ГЭХДЭЭ АСУУДЛЫГ АРАЙ Л БУРУУ ЖУЛ ТАВЬЧИХАВ УУ ДАА
2013-07-20
Кырдындаш:
ТЭГЖ ЯРИВАЛ ЧИНРИС ХААН ЧИНЬ МОНГОЛ БИШ КАЗАХ ХҮН БАЙСАН ЮМ. ХЖДЛАА ГЭВЭЛ КАЗАХСТАНД ШИНЭ НИЙСЛЭЛИЙНХЭЭ ТӨВ ТАЛБАЙ ЧИНГИС-ПЛАЗЕ ГЭЖ НЭРЛЭСЭН БАЙГАА ЮМ.
2013-07-19
hhhh:
Za, tegvel Bat-iuul ed nar ardchilsan huvusgalig ehluulj sain hereg hiisen bolovch avilgal, yaduuralig tsetsegluulj tuuhee oorchilj baisan butehgui garuud yumaa geed yarij bolohnee.
2013-07-19
......:
Одоо сонгууль байхгуй юм чинь АН д айх зуйл байхгуй. ИРГЭД бидний санал одоо хэрэггуй ээ.
2013-07-19
ТТТТ:
Хууртагдсан эхнэр шиг хөөрхий Монгол минь дээ. Үнэнийг сонсох ямар хэцүүг Тунгалаг Тамирын Эрдэнэ бидэнд харуулдаг бус уу. Тийм л байдалд бид байна, зарим нь битгий тийм байгаасай гэж, зарим үгүй байлгүйдээ гэж итгэж ядан байхад, зарим нь үнэнтэй эвлэрч зангирсан сэтгэлээ тайлж байх шиг байна. ТҮҮХИЙН ҮНЭН гэдгийг та юм уу би биш баримт л өгүүлнэ шүү дээ. Тэгэхээр өөрийг нь удирдан хувьсгал хийсэн Бодоо болон бусад нөхдөө улаантны явуулгаар нухчихаад хээв нэг мөнгө нэхэж явсан хүний хөшөө дурсгал улсын төв талбайд байна гэдэг үнэхээр аль ч талаас нь үзсэн гутамшигт хэрэг мөн. ТИЙМЭЭС нэрийг нь солих төдий биш, хөшөөг нь зөөж хаана байх боломжтой юм тэнд нь аваачиж тавь. ТЭГЭЭД төв талбайгаа Чингисээр нэрлэнэ үү, өөр алдартнаараа нэрлэнэ үү хамаа алга. ГЭХДЭЭ л ИХ ХААНАА давж гарах нь хэн л байгаа аж.
2013-07-19
Demjigch:
Chingis khaanyi ner baikhad buruu gej eroosoo kharagdakhgui bna. Bid alivaa zuild nukhatsta bodokh kheregtei. Khachin yum ter Pivo Arkhi talbaitai yamar khamaatai yum be? Napoleon gedeg frantsyin Konyak bna, Stalin gedeg arkhi baij l bna. Kharin undesnii talbai Chingis baikh ni 1000% demjij bna.
2013-07-19
ЗОЧИН:
төв талбайд байдаг жорлондоо чингис нэр өгөх үү
2013-07-19
Монгол хүү:
Дэлхийн Мянганы хүнээр тодорсон эзэн Чингисээрээ нэрийдэхэд юу нь буруу гэж
2013-07-19
хууртагч:
Шал хуурамч түүх уншуулаад л бсан бна лэ шдээ. Ленин багш гэж шүтүүлээл Түүнтэй Сүх уулзсан гээл. 7сарын 11 хүрээнд орж ирж чөлөөлсөн гээл. Нэрийг соль соль
2013-07-19
dfgfdg:
25 настай надад сүүлийн арваад жилийн үйл явдал тов тодорхой харагдаж байна. МАН-ын нэр хүндийг унагаж эрх мэдэл, мөнгө олох, луйврын мөнгөө нуух гэсэн АН Чингисийн нэрийг барьж, нэр хүндээ хадгалж эрх мэдэл, мөнгө олох, луйврын мөнгөө нуух гэсэн МАН хуучны удирдагчдыг хамгаалсан тулаан. Эцсийн дүндээ үндэстний ухамсар доройтож, олон түмэн хэрэлдэж, түүхэн үнэн доромжлогдож, их хүмүүс амны зугаа болж байна.
2013-07-19
çî÷èí:
Ìîíãîëûí ñîíãîã÷èä ãàìèíãóóäûí øýýñí¿¿äèéã àðä÷èëàã÷ ãýæ èòãýýä òîìîîñ òîì òýíýãòýæ äýý.
2013-07-19
EKH ORONCH:
ENE KOMUNIST KOMINTERN GEED BAIGAA NUKHDUUD 1990 onoos MONGOL ULS TER CHIGEREE NEG UZELTEI NEG NAMTAI BAISNIG MEDEKH UU ? AD UZEED BAIGA ter SUKHBAATAR baigaagui bol unduudriin ARDCHILAL bailaa yu? TA HEDIIN HET IKH KHIIRKHELEES BOLOOD ULS ORNO 2 KHUVAGDAKHAD KHURNE gedgiig oilgokhgui baina uu, minii bodloor bid eviig erkhemlej amidrakh yostoi bus uu, ene ikh taltsaliig l IKH gurnuud khuleej baigaa shu !!!!!!!!!!!
2013-07-19
Gomdol:
Bolohoor l gomdood bnaa, tuuh ni tuuheere baiyaa tegehuu ardchilsan namiinhaan, nerteigeer ni elbegdorjiin talbai geed nerlechih tegehuu , gomdoo l bna shuu!!!!
2013-07-19
naraa:
zob zob yagaad chingesiinh gj bolohgui gj bolno shuu dee. bi demjij bnoo
2013-07-19
4564567897:
КОМИНТЕРН ЗӨВЛӨЛТҮҮДИЙН ЗОХИОЖ ӨГСӨН ХУУРАМЧ ТҮҮХЭЭР ДОРОМЖЛУУЛААД ЯВЖ БАЙХ ХЭРЭГ ЮУ БАЙНА. ЭСВЭЛ ТЭР СҮХИЙГ НЬ ХӨШӨӨТЭЙ НЬ БУУЛГАЖ МАН-ЫН СҮХБААТАР ГЭГЧИЙН ХАШААНД АВААЧИЖ ТАВИАД ЭНЭ ТАЛБАЙГ ЗҮГЭЭР УЛСЫНХАА ТӨВ ТАЛБАЙ ГЭЖ НЭРЛЭМЭЭР ЮМ.
2013-07-19
Тэнэг эрлийзүүдэд:
Арай ч дээ ийм тэнэг ИТХ байх гэж, одоо Монгол тэр чигтээ Чингис гэсэн нэрээр дүүрчлээ нэг мөсөн Монгол улс гэсэн нэрээ Чингис улс гэх нь үлдэж байх шив, Сүхбаатар жанжинг яагаад үзэн ядаж байгаа г нь ойлгосонгүй, 2 муу замын арай л гайгүйг нь сонгосон, тэрнээс биш бид өдийд Хятадын нэг муж болсон байх байсан, эсбэл эрлийзүүд нь тэглээ гэж ингээд байгаа юм уу
2013-07-19
tuuh tuuheeree uldeg:
dendej bainashuu. Tuuhiig samrah erh bidend baihgui
2013-07-19
зөнсовин:
бүх нэрийг ЧИНГИС болгоод байвал улам л утгаа алдах байх гэж бодож байна Хадаг ихсээд хаа сайгүй уяад байхаар эцэстээ юу болж байна түүнлугаа адил болно гэж
2013-07-19
Бүх юм Чингис болжээ.:
Урьд манайд ирсэн гадаадынхан Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал дээр буугаад Лениний өргөн чөлөөгөөр давхиж Сүхбаатрын талбайд очиж түүний хөшөөнд цэцэг өргөөд Баянгол зочид буудал байрлаад Туул ресторанд орж бууз иддэг байжээ.Одоо тэгвэл гадаадынхан Чингис хаан нисэх онгоцны буудал дээр буугаад Чингисийн өргөн чөлөөгөөр давхиж Чингисийн талбайд очиж Чингисийн хөшөөнд мөргөөд Чингис зочид буудал байрлаад Чингис ресторанд орж Чингис хуушуур идэж Чингис пиво уудаг болжээ.
2013-07-19
Zaluu:
Yoronhiilogch end yamar hamaatai yum. Buruu taltai jolootoi mashinuu huvid irgediin erhiig zorchson buduuleg zaalt baisan uchraas yoronhiilogch eserguutssen. talbaig yu gej ch nerlesen irgediin erhiig zorchood baigaa yum baihgui. tuuhiig uguisgej bolohgui n unen. tehdee zovhon unen tuuhiig shuu. bid nar zugeer tarhia ugaalgaj irsen bizdee. bodoo danzang yu gej helj yaridag bichdeg bailaa. sukhbaatariig hen horooson yum. 1921 ond yu bolsoniig unen zovoor n oilguulah tsag bolson
2013-07-19
Áàòýðäýíýä:
Ç¿éòýé þì áè÷èæ õàðèí ýçýí ÷èíãèñèéí ºëãèé íóòãèéíõàí èéñëýëèéí òºâ òàëáàéã ×ÈÍÃÈÑ ãýæ íýðëýñýíä óðàìøèí õîò îðæ èðýõýýðýý ñóì õîòëîîðîî òóõàéí òàëáàéã ìºëõºí óãààæ áàéõ íü ç¿éòýé
2013-07-19
ÁÀÒÝÐÄÝÍÝ:
Î×ÈÆ Î×ÈÆ ÕÝÍÒÈÉ ÀÉÌÃÈÉÍ ÒªÂÈÉà ×ÈÍÃÈÑ ÃÝÆ ÍÝÐËÝÂÝË ÎÄÎÎÕÎÍÄÎÎ ØÎà ÞÌ ÁÎËÍÎ ßÌÀÐ× ÕªÃÆÈË ÑÎÅËÃ¯É ÕÎÃÎÍÄÎÎ ÄÀÐÀÃÄÑÀÍ ªÍĪÐÕÀÀÍ ÑÓÌ ÒÝÍÄÕÈÉÍ ÎÐØÈÍ ÑÓÓÃ×ÈÄ ÀÐÄ ÈÐÃÝÄ ¯¯ÍÄÝÝ È×ÈÕ ÕÝÐÝÃÒÝÉ
2013-07-19
ÄÀÍÇÀÍ:
ÈÕ ÝÇÝÍ ×ÈÍÃÈÑ ÕÀÀÍÛà ÍÝÃÝÍ ÇÎÕÈÎÌÎË Ò¯¯ÕÈÉÍ ÆÀÍÆÈÍÒÀÉ Ç¯ÉÐËÝÂÝË ÀËÄÀÑ ÁÎËÍÎ òýãýýä õýí÷ ÆÀÍÆÈÍ áîëãî÷èõñîí þì á¿¿ ìýääýý
2013-07-19
ñ¿õýý:
Èéì ìýäýýæèéí þìàíä õèéðõýýä ìýäýìõèéðöãýýãýýä áàéõ øààðäëàãà áàéõã¿é àëèâàà ç¿éë çîõèîë ¿íýíä ã¿éöýãäýýä áàéíà Ñ¿õ ãýäãèéã Ñ¿õáààòàð áîëãîîä Íèéñëýë õ¿ðýýã ìààíü Óëààíáààòàð áîëãîîä ãýõ ìýò äàíäàà áèäíèé íºãºº 70 æèë áóðóó çàìààð áóäàà òýýëãýñýíèé ýõëýë áàéñàí áèø¿¿ Òýãýýä äàðàà íü ÌÀÕÍàà ÌÀÍ áîëãîîä Ñ¿õáààòàðàà Áîãäûãîî öààø õàðóóëààä õýëìýãä¿¿ëýëòýíäýý ãàð õàíöóé øàìëàí îðîî áèçäýý Ãýõäýý áàñ Ñ¿õýýðýý îäîîãèéí ýíý çàìíàëààð ÿâàõ ãýëýý ãýäýã øàëòãààíààð Äàíçàí ìýòèéã àëóóëàà áèçäýý ÕÓÄËÀÀ ÞÌÓÓ
2013-07-19
mongol:
Түүх та биднээс хамааралгүй үүссэн агуй зүйл юм. Та нараас агуа хүмүүс энэ түүхийг бүтээсэн. Энэ улс орон, ард түмэнтэй минь холбоотой асуудал. Та нарын хэдэн юм шийддэг юм биш,
2013-07-19
baatar:
hujaa nar yah geed bna
2013-07-19
иргэн:
ингэж сонин нэр өгөөд бүх юмыг чингис болгоод байвал утаггүй анхнаасаа зориулсан юманд нь байвал яасан юм бэ
2013-07-19
zochin:
нэг талбайд хэдэн өөр нэр өгч байхын оронд нэг хэсэг газрыг тохижуулаад шинэ нэрээ өгч болохгүй юм уу хотод чинь залуус тухтайхан амарч зугаалах газаргүй л байна шүү дээ. хотынхоо баруун зүүн захад нэг сайхан талбайтай цэцэрлэгт хүрээлэнтэй болвол төвдөө байгаа ганц тайлбайгаа булаалдаад байх шалтгаан үгүй л байлтай нэг санал байна ер иргэдийнхээ оролцоотой нэг сайхан цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай бий болговол яасан юм дээ.
2013-07-19