“Гахайн байр” гэдэг зогсоол байгаа шүү
2013-07-17

Төв талбай болон зарим хөшөөгөөрөө оролдсон шигээ бүрэн эрхийн хурлын түүхэн намтраа нэмж яваа НИТХ-ынханд хандаж нийтийн унаагаар 4 зүгт зорчиж үзнэ үү гэх хүсэлтийг хүргүүлж байна.

.

Сандал олдох нь уу, цагтаа явах нь уу, хоорондоо уралдах нь уу, хүнээ булаацалдах нь уу гэдгийг нь харж бүртгэж доошоо ор гэж байгаа юм биш л дээ. Суухдаа хаягийг нь сайн хараад буудлуудыг нь сайн цээжлээд ирээрэй л гэх гээд байна. Тэгээд юутай ч та бүхнийг зорчихын өмнө нийтийн тээвэрт хаяг зогсоолыг зөв тайлан унших тухай хэдэн зөвлөгөө санамжийг урьдчилан өгье.

.

Баруунаас төв рүүгээ чиглэлд “Толгойт-Хавдар-Халдвар” гэсэн хаягтай автобус ирж магад. Айж сэжиглэх хэрэггүй. Автобусны хүрэх эцсийн зогсоол нь Хавдарын эмнэлэг хүрнэ гэж байгаа юм. Тэрнээс биш тархи толгойн хорт хавдар тээгч автобус гэсэн мэдээлэл биш.  “М-11 Нисэх-УБИС-Ард кинотеатр”, мөн “М-17 ОРБИТ-40 Мянгат-Тэнгис кино театр”, “М-19 Ээрмэл, ТЭЦ 3-3, 4 хороолол”, “М-2 Шар хад-7 буудал”, “М-21 Халдвартын эмнэлэг 3, 4 хороолол”, “М-25 Баянхошуу-Вокзал-БММЗ”, “М-28 Булгийн 19-р буудал-Бөмбөгөр-Вокзал”  гэдэг чиглэлүүдэд сууж үзээрэй. Та бүхэнд дараагийн хурлаар хэлэлцэх олон чухал сэдэв  эндээс олдоно.

.

Заримаас нь тодотгон хэлэхэд, Ээрмэл гэдэг бол өнөө муу социализмийн үед байсан оросын тусламжаар барьсан үйлдвэр юм байгаан шүү. Онцолж хараарай, 40 мянгат гэдэг бол МАХН-ын нэг хэсэг нэгж, мянгатынх нь нэр биш, бас л социализмийн үеэр нэг орос өгчихсөн нэр байгаа шүү. Үүл дарга бол сайн мэднэ. БММЗ гэдэг бол бас л эвүй дээ, Барилгын машин механизмийн гэнгүүтээ “завод”  гэж бас орос нэр орсон буудал шүү.

.

Булгийн 19-р буудал гэдэгт хүрэхийн наана нь “гахайн байр” гэдэг содон нэртэй буудал ч бас бий.

Сонгосон автобусандаа суугаад дотор нь бичсэн байгаа буудлуудыг зөв ойлгож уншаарай. ЭТНО Давхар дэлгүүр, Шинэ давхар, Өндөр настан, Сүлжмэл гээд автобусаар явдаггүй хүнд бол гайхаж алмайрмаар зүсэн зүйлийн нэр байршилтай буудлууд их бий, төлөөлөгчидөө.

.

Жишээ нь, Сүлжмэл бол хуучин ийм үйлдвэр байсан, өнөөх л оросууд барьсан байхдаа. Хархорин гэдэг бол Хархорин зах гэдэг нь ойлгомжтой, мэдээж Өвөрхангайн Хархорин сум явахгүй. Тийм болохоор энд заавал “зах” гэж үг нэмж бичих хэрэггүй. Стандарт нэршил энэ тэр энд хамаагүй шүү, манайхан буруу ярьж бичээд, зөв ойлгоод сурсан улс. “Өндөр настан” гэж буудал уу, энийг би бол таг мэдэхгүй юм байна. Лав л өндөр настны тусгай зогсоол биш байх. Давхар дэлгүүр гэдэг бол бас ойлгомжтой ш тээ, доор нь нэг дэлгүүр яг дээр нь нэг дэлгүүр гэсэн үг бол бас биш. Уг нь тэр хавьдаа л  2 давхар хамгийн өндөр дэлгүүр байсийн гэсэн. Одоо яахав хүмүүс ингээд хэлээд таниад сурчихсан юм. Шинэ  давхар гэдэг нь үү, одоохондоо тэр хавьдаа өрсөлдөгчгүй байгаа 2 давхар шинэ дэлгүүртэй байрыг хэлж байгаа юм.

.

Тэр М-51 чиглэлээр явахад Дамбын эцэс, цэнхэр ТҮЦ гэж байгаа. Дамбын эцэс гэдэг нь Дамба гэж лам нас барсан юм уу, төрсөн газар нь биш, Дамбадаржаа гэдэг хийд л байсан газар. Харин цэнхэр ТҮЦ бол ойлгомжтой цэнхэр өнгөтэй ТҮЦ-ийг онцолсон хэрэг. Энэ ТҮЦ-ийн эзэн айл хойшид буудал будилуулахгүйн тулд ямар ч засвар хийсэн ТҮЦ-ээ  цэнхэрээс өөр өнгөөр будах ёсгүй. Хэрвээ ногооноор будчихлаа гэж бодоход энэ чиглэлийн бүх автобусны буудал бичсэн цаас самбар солигдож ногоон ТҮЦ гэж бичих хэрэг гарна, бөөн зардал. Мөн яг энэ шаардлагаар нэрээ сольж нүүж явж болохгүй.

.

Зогсоолоор нэршсэн Бүрнэ бадар, Дөрийм, Жанцан зэрэг элдэв нэртэй дэлгүүрүүд бас дугаараа, өнгөө сольж болохгүй улаан худаг, цагаан худаг,  ... р худаг гэх зэрэг буудлаар нэршсэн  худгууд ч олон байгаа байгаа. Энэ мэт овтобусанд явахдаа буудлуудын нэр байршлыг сайн анхаарч, утгыг зөв тайлан уншиж ойлгох юм бол дараагийн хурлаар ярих юмтай ихтэй болно гэдгийг дахин хэлье.

.

Та бүхэн бол иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон, тэдний хүсэл зоригийг илэрхийлэгч болохоор, нийтийн тээврээр буюу бидний ярьж хэлж сурснаар автобусаар зорчоод үз. Ирснийхээ дараа ямар буудал чиглэлийн нэрийг яаж өөрчлөх, хэрхэн үндэсний бахархал омогшлоо хавчуулж алдаршуулсан, утгажуулсан байдлаар нэрлэх, хэний нэрэмжит болгох  талаар мэргэн санаа ихтэй ирнэ гэж найдаж байна. Наад зах нь тэр Вокзал гэдэг муухай коммунист оросуудын өгсөн нэрийг солиод “Чингис хаан ОУ-ын галт тэрэгний зогсоол” гэдэг ч юм уу нэг аятайхан нэр өгчих юм бол та бүхэнд амархан ш тээ. Энэ муу орос нэрний хажууд тэр “гахайн байр”  гэдэг буудал бол хамаагүй монгол сонсогдож байгаа биз дээ. Мөн тэр олон дугаараараа, өнгөөрөө ялгарч ядаад байгаа худаг, дэлгүүрийн нэртэй зогсоолуудыг одоо яаж ч нэрлэмээр юм бэ дэ. Сүбээдэй 1, 2 үгүй бол худгийг нь Чандмань эрдэнэ 1, 2, 3 гэдэг ч юм уу. Хожим цаг өөрчлөгдөж Худаг, Дэлгүүр, ТҮЦ алга болохоор яахав гэдгээ бодоод мөнхрөх алдарших талаа хараад нэрийг нь сольчихмоор байгаа юм даа.

.

Хамгийн сүүлд сануулахад, автобусныхаа араас очиж суух бол урдуур нь тойрч хаяг, чиглэлийг нь заавал тулгаж хараарай. Заримдаа зөвхөн урд хаягаа солиод шинэ чиглэлд явж байдаг юм билээ. Жишээ нь, хойд талд нь “Ээрмэл-ТЭЦ” гэж байх бол урд талд нь “Шархад-хороолол” болчихсон явах. Энийг тодотгож хараагүй бол хохь чинь болж ёстой хадуурна шүү, Иргэдийн хурлынхаан. Сайн анхаараарай.

.

Эцэст нь, нийслэл хотоо хуучны хэрэггүй муусайн нэр хаягнаас нь салгаж шинэчлэн өөрчлөх ажилд тань амжилт хүсье.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
буудал:
япон цэргийн цогцолбор
2013-08-05
Zochin:
Boxiin orgoonii buudal gej neg aimaar um baix um aa. TUTSnuudiin zavsraar irj bui avtobusaa xarax gedeg ix xetsuu. Buudal deer xun avtobusand suux gej irexees bish TUTSnees boxin chixer avax gej irdeggui biz dee Xotiin turuucgiin xodoo tsaraitai udirdlagiin balag
2013-07-18
bold:
ingej l uls turiin ugaadas dolooj ajil amidralaa zalguuldag xyn xognuud ni olshirood xiideg ni bxgyi bol xereg alga daa...goyo bichij dee neeree edneer zaalgaxgyi ard tymen uursduuruu l xeldegee xeleed l yabna shyy dee.chingisiin talbai gej ergyytex uls xir olon bol ...
2013-07-18
Zochin:
Ene dawartsan humuus ih bn. Ta nar yaah gj iim erguu nohduudiig songoson um bee odoo ted nar chin bid naraar togolj bn shd. Bat-Uul chi ih olon hunii durguig ih hurgej bn daa Chi hench bish boloh tsag ih oirhon bn daa
2013-07-18
Цэнгэл:
Хотынхныг хийх ажилтай болгож өгсөн танд талархаж байна. Хотынхон ямар ч бүтээн байгуулалт хийсэнгүй. Хоосон хуралдаж иргэдийн санал гэж баахан цэцэрхлээ, ингээд конец фильма болчих шиг боллоо. Юм хийх сэтгэл зүрхтэй хүн АН-д хэрэгтэй юм байна. Сэтгэлийн хөөрлөө дагаад улс төржөөд явдаг хүмүүс бол хангалтай байна. Харин хийдэг нь алгаа
2013-07-18
UB-2020:
Орос нэр солино гэж худлаа мушигахаа боль хүмүүсийг тэнэг гэж бодоо юу аан?
2013-07-18
zochin:
heregjihee bolij baigaa tamhinii huuli gargaj baisanaas hayg surtachilgaagaa anhaarah heregtei yg zow dandaa mongol bosoo bichigeeree bichih heregtei
2013-07-18
zochin:
Tuv talbain neriig solisniig dairuulj eguu mayagaar bichsen niitlel bna. Good job
2013-07-18
Tsolmon:
Er ni zuuhun hyntei hotod bdag l yzegdel tyynees bish komunist enee teree nch you youm tuhailbal zagdaagiin 805 r Angi gedeg chin alban esooroo dorjiin gudamj gedeg tegeed heden jil alban esoor bicheedech hymyys togtoodgyishdee zagdaagiinkh geed l yavdag solison ch hymyys zag havdar geed l yavnashdee youm komunist enee teree gehiin ene bidnii tyyh salah argagyi ygs shyy dee
2013-07-17
зочин:
Автобусны буудлыг жолооч нь чанга яригчаар зарлаж баймаар юм билээ. Өвөл цонх нь цантаат, эсвэл хүн олонтойгоос, шөнө орой харанхуйгаас хаана яваа нь сайн мэдэгдэхгүй байдаг. УБ-ынхан ч яахав багцаалж мэддэг байх гэтэл хөдөөний хүмүүст бол хаана яваагаа мэдэхэд хэцүүл байдаг юм билээ. Яагаад жолооч нь гээд байгаа юм бэ гэвэл зарим үед ялангуяа шөнө харанхуйд кондукторч хаана яваагаа мэдэхэд хэцүү байдаг байх аа.
2013-07-17
УЛс төрч биш хүн:
Сонгуулийн ерөнхий хорооны эрхэм дарга Содномцэрэн гуай. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа 6-р сарын 25-нд дууссан. Гэтэл ХБК-ийн зүүн талаас 11-р хорооллын хүртэл өнгөрөх Эрхүүгийн гудамжны гэрлийн шон бүрт сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж бичсэн танай хорооны олон самбар одоо буюу 7-р сарын 18 хүртэл байсаар л байна. Одоо дахиад сонгууль болохыг уриалаад байгаа юм уу аль эсвэл хуулиа уландаа гишгээд байна уу ТА ОДОО МАШИНДАА СУУГААД ОЧИЖ ХАР
2013-07-17
атар:
хойхно бас САЛДАГ гэж хөгжилтэй нэртэй буудал байдаг юм байна лэй
2013-07-17
zochin:
ene tiim hetsuu asuudal bishee. shiidehed ih amarhan asuudalshdee. hudal tom tom baaj bhaar argaa oloochee. ene yun hetsuu bgaa. jiriin 1 irgen hunch eniig hiichehej chadanshdee. manaihan bas tegej bgad hiij chadahgui baij hudlaa shoudaadl baih yumaa. zogsooluud deern yawab chigleliin abtobus bas dugaariign l sambar deer bicheed zoochij chadahgui bgaa yum baihdaa. hugjiltei ornoos jishee abaachee. araichdee
2013-07-17
qwer:
surch dadsanaaraa l heleel baijiig, chi baitugai darga nar zasaj chadahgui, irged helj zanshisnaaraa l heldeg
2013-07-17
1212:
Энгельсийн гудамж гэдгийн нэрийг солиогуй байж, Сух жанжны талбайн нэрийг солих ч дээ, мэдэхгуй ... Юу л болоод байна даа
2013-07-17
зочин:
зөв санаа байна аа. харин дарга нар хэлэлцэж хэрэгжүүлэх нь хэзээ бол.
2013-07-17
FBFB:
ZUV SANAA BAINA, ENIIG UURCHLUH HEREGTEI DEMJIJ BN
2013-07-17
Баярлалаа:
Дадал болчихсон зүйлийг сайн гаргаж иржээ.
2013-07-17
zow amidrah yumsan:
koministuud l geh yum ta nar 1921 onii ardiin huwisgal hiigeegui bol ta nar odiid omhii hujaagiin shees doloogood l suuj bga bda.yag owormongol shig
2013-07-17
kkkk:
Vokzaliig yadaxdaa tomor zamiin ortoo gej bolno doo. Tegeed neree oorchiloxoor eserguutseed eldev teneg ym bichine mongolchuud gej unen teneg xumuus boljee. Kommunistuud mongol xuniig iim teneg setxuitei bolgoson baina daa
2013-07-17
Tuilshral:
Наад зах нь тэр Вокзал гэдэг муухай коммунист оросуудын өгсөн нэрийг солиод estoi hamar door hagarhai gedeg yum bolj baina daa
2013-07-17