Хүн өсөхдөө биш хөгжих дөө
2013-07-15

Бид 2.9 сая болжээ. Наадмаар таарахдаа ч яахав дээ. Намуудаас хэрхэн мэдэгдэл хийх талаар стастикийн хороондоо үүрэг даалгавар өгчээ. Зүй нь бол тэдний буянаар тэдний хичээл зүтгэлээр хүн ам өссөн юм байх. МАН ч, АН ч гишүүддээ далдуур хүн амаа өсгөх чиглэлээр сувай сударган хүүхнүүдэд “гоол” оруулсны буян гэх. Энэ бол наргиа. Гэхдээ хатуудсан наргиа амьдралд тустай болов уу.

.

Хүн ам гурван саяд дөхнө гэдэг Зүүнгар Халх хоёрын тулаанаас өмнөх цэрэг цуухтай харьцуулбал хавилдуу хүн ам тоологдоно. Тэр үед Дундад азийн дорнодыг бүрэн эрхшээж байсан байсан Зүүнгар ороод шүү дээ. Түүхэндээ урт дурын хүмүүс хамгаас илүүтэй цугласан нь 1639 он байсан гэдэг. Наадмаар зөндөө сайн сайхныг ярилцлаа. Одоо муугаа ярья. Үндэсний татварын газраас энэ оны эхний хагас жилийн татварын орлого бүрдүүлэлтийн мэдээгээр ичмээр дүн гарчээ.

.

Эхний хагас жилд л гэхэд их наяд 78 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс хагас жилийн гүйцэтгэлээр 877 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлжээ. Татварын орлого 201 тэрбум төгрөгөөр буюу 19.6 хувиар тасарсан байх юм. Өнгөрсөн оны эхний хагас жилд 909 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж байлаа. Энэ онд 2 их наяд 586 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй юм байна. Зургадугаар сард 203 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч гүйцэтгэлээр 115 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрч, татварын орлогын гүйцэтгэл 56.7 хувьтай гарчээ. Татварын орлогын төрлүүдээс хамгийн ихээр тасалдсан нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байна. Эхний хагас жилд 302 тэрбум төгрөгийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс олохоор төлөвлөсөн ч гүйцэтгэлээр 112 тэрбум төгрөг төвлөрчээ.

.

Бид ер нь яаж яах гэж амьдраад байгаа юм бэ. Нэг л их баялагтай улс. Ажиллах хүчин нь дандаа гадагшаа. 100 мянган хөдөлмөрийн насны хүн гадаадад байна. Ахиад 10 мянга нь дугаарлаж зогсоно. Улс орны хөгжлийг хөдөлмөрийн насныхан тодорхойлдог.  20 хүртэл нь тэжээгээд гадагш нь алдаж байна. Хэн энэ улс орныг  цааш нь авч явах болж байна.

.

-600 мянгаас буулгахгүй байх. Болно оо. Яагаад болохгүй гэж. Цалин нэмэхтэй зэрэг ченжүүд үнэ өсгөөд дүндээ дүн болгоно. Мөнгө цаас болно. Нэг талхны үнээр маргааш хоёрыг авна. Асуудал огт шийдэгдсэнгүй. Гүйцээ.

.

Энэ мэтчилэн яривал өч төчнөөн зүйлийг ярьж болно. Улс орон хөгжлийн стратегийн төлөө биш, аж ахуйн нэгж, компанийн ажиллах хүчинд тааруулж боловсон хүчнээ бэлдэх ёстой юм шиг. Эцсийн бүлэгт бид бүтээгч ард түмэн байх ёстой. Хүн ам олон боллоо гэдэгтээ сагах биш тэднийг хэрхэн хөдөлмөрийн зах зээл дээр байршуулах вэ гэдэг төр засгийн толгойны өвчин байх ёстой. Худлаа ярьж байвал мэтгэлцээрэй.

.

Н.Бадамжав 

Shuud.mn
Сонин хачин
Монгол:
Дээд тэнгэрээс гаралтай улаан залаатай хорвоод байхгүй дээлтэй монгол хүнтэй хөгжлийн тухай бүү ярь. Хөгжлийнхөө дээд цэгт аль эрт хүрчихээд байна. Зүгээр өсөөд байхад л болно. Хууль мууль хоцрогдсон юм огт хэрэггүй жудагаар бүгдийг шийдээд яв. Ийм мундаг ард түмэн хаана ч байхгүй
2013-07-16
DEEGII:
ENE BADAMJAV GEDEG NUHUR SOLIOTOI BHAA.HENII CH JIHUUDES HUREM YUM SARAACHAAD D U R A K VE.
2013-07-15
ipgen:
ep ni bac bodoj vzex niitlel bna shvv mas olon zalyyc gadan ajilj bna ed ex opondaa ix baylag bvteebel monch xepegl bna daa
2013-07-15
Pee+:
SOnin ym, hun usuud huns ikhseed suuliin 20 jil saikhan l bna shdee
2013-07-15
статистик:
Дэлхийн хүн амын өдөр яг наадамтай давхцдаг юм. тэр өдөр орон бүрийн статистикийн байгууллага хүн амын тоогоо зарладаг юм.
2013-07-15