Төрийн минь сүлд өршөө
2013-07-10

Энэ үг монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд хамгийн эрхэмсэг, омогшил дүүрэн гүн утга агуулга бүхий үгс. Цагтаа дэлхийн дайдыг махир сэлмээрээ хэмжин алдалж, нумын эвшээлгээрээ огторгуйн салхинаас ч эрч хүчтэйгээ хүн төрөлхтөнд үзүүлж чадсан энэ үндэстэн өөрийн бүтээн цогцлоосон төр улсаа ийнхүү чин сэтгэлээсээ бүхнээс дээгүүрт сүслэн өргөдөг байв. Монголын эрин зуун нэгэнт улиран одож дотоодын зөрчил тэмцлээс шалтгаалан тусгаар байдлаа алдсан ч үе үеийн нүүдэлчдийн сэтгэл зүрхэнд тусгаар тогнолоо эргүүлэн олж авахын их мөрөөсөл байсан юм. Манж Чин гүрэн хэдийгээр Монголын бутралыг далимдуулан өөртөө нэгтгэсэн ч өөртөө засан тохинох боломжийг олгон өөрсдийнх нь асуудлыг өөрсдөөр нь шийдүүлж байлаа.

.

Үй олон хятадад уусах вий хэмээн болгоомжлохдоо хятад иргэдийг монгол хүнтэй гэр болохыг хориглож, оршин амьдрах эрхгүй хэмээн энэ хуулиа нарийн чанд хатуу мөрддөг байжээ. Угаас гараа хумиулж, хөлөө баглуулах туйлаас дургүй монголчууд үе үе тэмцэн босч байлаа. Үүний үр дүнд 200 гаруй жилийн дараа Манж чин гүрэн задран унасны дараа эрх чөлөөт байдлаа зарлан тусгаар тогтносон. 1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбааны гүн гүнзгий утгыг тодотгосон байдаг. Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (Төрийн ордонд юм уу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105x280 см, дэвсгэр нь 70x210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50x60 см, дэвсгэр нь 30x30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоосон байдаг.

.

Үүнээс хойш эдүгээг хүртэл  1924, 1940, 1945, 1960, 1992 онд тус тус шинэчлэгдэж байсан юм. Төрийн далбаа өөрчлөгдөж байсан үе монголчуудын XX зууны хамгийн онцлог онууд байлаа. 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлаж байсан бол, 1940 онд анх удаа төрийн далбааг босоо бус хэвтээ болгон өөрчилж байлаа. 1945 онд Монгол улсын тусгаар тогтнолыг эсэргүүцэгч хятадууд их гүрнүүдийн шахалтан дор монголчуудын сайн дурын нийтийн санал асуулгын үндсэн дээр арга буюу хүлээн зөвшөөрч байсан. Төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа ч Хятадын тодорхой бүлэглэл, олон нийтийн дунд үл зөвшөөрөх хандлага өнөөг хүртэл ажиглагддаг. Монголын газар нутгийг өөрийн улсдаа багтаасан газрын зураг хэвлэх, Монгол мөнхийн биднийх байсан гэхчлэн нийтлэл, ярилцлага мэр сэр гарсаар ирсэн. Тан Ань Миний талбайд өрнөсөн жагсагчдын шаардлагын нэгэн зүйлд гадаад Монголыг өөртөө нэгтгэх гэсэн зүйл заалт орсныг бэлхнээ энд дурьдаж болно. Өнөөдөр цахим хуудаснаа ч ийм хандлага өч төчнөөн байдгийг уншигч авхай харж л байсан байх.

.

Хэдэн үеийн турш тэмцэн босч үүлэн чөлөөний нар шиг боломжийг эх оронч хөвүүдийнхөө амь нас, цус нулимсаар бүтсэн тусгаар тогтнол, төрт улсын маань баталгаа төрийн маань туг ихурт бий. Тиймээс ч бид 1992 оны Үндсэн хуульд “Улсынхаа далбааг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ. Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” гэж тунхагласан юм. Ингэж л монгол айл бүр төрийнхөө сүлд тэмдгийг бурханчлан үзэж сүү цайныхаа дээжийг өргөн сүслэн залбирдаг.

.

Харамсалтай нь сүүлийн үед урд хөршид үйлдвэрлэсэн гаж буруу төрийн далбаа мандуулан хотынхоо гудамжаар давхилдах болов. Төрийн далбаа ямар хэмжээтэй үйлдэгдэж, ямар бэлгэдэлийг агуулж байхыг хуулиар нарийн чанд заасан байтал загас нь нар буруу эргэлттэй, галын дөл нь зөвхөн өмнөдийн халуун дулаанд ургах лиш, лянхуа цэцгийн дэлбээтэй гэхчлэн эсэн бусын алдаа мадаг дүүрэн байх болсоор удлаа. Цөм л манай ганзагчдын Эрээнд захиалуулж хийлгэсэн далбаанууд. Санаатай санаандгүй зүсэн бүрийн агуулга утга санаатай. Нэгэнт төрийн далбаа хуульчлагдсан болохоор хуурамчаар хийсэн бүхэн хүлээх хариуцлагатай. Хууль зөрчин хуурамч далбаа зарж борлуулж буй хүмүүст хүлээлгэх хариуцлагыг иргэнд 5000-10000, аж ахуйн нэгж, байгууллагад 50000-75000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна гэсэн тов тодорхой заалт бий. Харамсалтай нь сүхээр цавчаад ч хааж болдоггүй хууль хэрэгждэг нь даанч үгүй. Манай сайт ч өмнө нь төрийн далбаагаа жинхэнэ утгаар нь зөв урлахыг уриалж байсан.

.

Төрийн сүлдийн маань хос загас нь нүд хамхилгүй монгол түмнээ нар зөв гороолж, наран саран нь мөнхөд ивгээлээ хүртээн, галын дөл нь бадамлан бадарч байх болтугай.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
haiz bnaaaa:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ??
2013-07-11
зочин:
далбаа ч байсан хамаагүй ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨ гэж өвөг дээдэс маань хэлдэг уламжлалтай, ганц далбаандаа биш, түүхээ сайн уншиж бай монгол хүн минь хэрвээ даяачлагдчихаагүй бол шүү дээ, үндэснийхээ ёс суртахуун, сэтгэхүйг бас ойлгож л байх хэрэгтэй байна даа, ардчиллаа гэж.... юм мэдэхгүй хүмүүс эцэс өвгөдийнхөө бөхийг хүртэл бузарлаж байх юм даа, охид зодог шуудаг өмсөөд л
2013-07-10
Батаар:
Төрийн далбаан дээр байгаа чинь сүлд биш зүгээр л алтан соёмбо үсэг байхгүй юу. Сүлд гэж нэг тийм дундуураа тасархай модон морины зураг байдаг юм. Андуураад байна.
2013-07-10
Батаар:
"Төрийн далбаа өршөө"
2013-07-10