1921 он. Одоо дээрээс шууд хасчихаад байгаа 92 жилийн өмнө, Монгол улс ийм байлаа.
Үндэснийхээ хувьд мөхөлд ирээд байсан туйлын хоцрогдсон энэ оронд хэзээ гэрэл гэгээт цаг ирж хэрхэн хөгжин цэцэглэх нь ёстой бүү мэд байлаа.
1911 онд Богд Жавзундамба тэргүүтэй эх орончдын бий болгосон тусгаар тогнолоо 3 улсын нууц гэрээгээр алдаж, дараа нь 1919 онд автономитаа хасуулж боолчлогдохын босгонд ирсэн Монгол.
.
Хятадын баруун хойд хил хамгаалах армийн захирагч, Сю Шүжэн (Xu Shuzheng) 1919 оны 10-р сард Монголыг эзлэн түрэмгийлж, 11-р сарын 17-нд Монголыг Хятадын эрхшээлд түр зуур авч 1911 оны Богд хаант Монгол улсын эмхлэн байгуулсан Монголын анхны парламент болох дээд доод хурлыг тараах шийд гарган цэргийн хүчээр сүрдүүлэн тараасан нь тухайн үеийн эх орончдын дургүйцлийг дээд цэгт хүргэлээ.
.
1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэг бол мэдээж 1911 оны Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний үргэлжлэл байсан. Энэ хувьсгалын оюун санааны удирдагч Богд Жавзундамба байсан бол үйл хэргийг гардан гүйцэтгэж гал сөрсөн нь Данзан, Бодоо, Сүхбаатар нарын хувьсгалчид байсан.
.
Эрх члөөний мэдрэмжээрээ дарангуйллыг сөрж зориг тангараг зангидан хөдөлсөн анхны долоо өөрсдийн тэмцлийг зүгээр нэг зэвсэгт бослого биш улс төрийн үйл хэрэг гэдгийг мэдэрч байсан. Тэгээд ч улс төрийн нам болох хэрэгтэй гэдгийг сайн ойлгож байсан. Тэд олныг оройлон хувьсгал хийж гадаадын түрэмгийлэгчдийн хөлөөс эх орноо салгаж авах эрхэм зорилгыг хэрэгжүүлсэн. МАН яваандаа ангийн дайсантай болж, улаан хувьсгалч болсон түүх бол өөр бүх дэлхийг бүрхэх коментернийн түүхийн нэг хэсэг.
92 жилийн өмнө 800 гаран мянган хүн амтай, түүнийх нь 50 гаран хувь нь лам, 80 хувь нь бичиг үсэггүй дэлхийд мартагдах шахсан Монгол улсыг Баабарын хэлсэн хөдсөн дээлтэй хувьсгалчид оройлон энэ цагийн өнгө рүү хөдлөх цагаан морийг нь давирч өгсөн байдаг. Тухайн цагийн 1911 оны Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний эх орончид Богд Жавзундамба, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, Ардын хувьгалыг оройлогч Бодоо, Данзан, Сүхбаатар ...гээд бүх эх орончид ардын хувьгал ялсны дараа 1924 он гэхэд бараг ихэнх нь гадны нөлөөтэй амиа алдсан байсан. Тэдгээр эх орончид ганцхан зүйлээр баян байсан нь тусгаар тогтнол, эрх чөлөө байлаа. 92 жилийн өмнөх Ардын хувьсгалын удирдагчдын нэг Цэргийн жанжин Д.Сүхбаатар дөнгөж 30-хан насандаа өөд болсон бөгөөд энэ нэрт цэргийн жанжин тухайн үедээ сангийн гэрт амьдардаг байсан. Төрийн хэрэгт хамаарах аливаа цайллага дайллагын зардлыг өөрөөсөө гаргадаг, нас барахдаа улсын санд 70 лан мөнгөний цалингийн өртэй байсан гэдэг. Түүний хамгийн том хөрөнгө үнэт зүйл нь эрх чөлөөт эх орон нь байсан. Тэд одоогийн дээдсүүд шиг авилга авдаггүй байлаа. 92 жилийн өмнө Нийслэл хүрээг ардын журамт цэрэг тайван замаар хүрээг эзэлж цэргийн баяр наадмыг хийж Ардын цэргийн жанжин Д.Сүхбаатар морин дэл дээрээс бургас цавчиж хүрээний олныг гайшруулж байжээ.
.
92 жилийн өмнө Ардын хувсгалын анхны наадамд 124 бөх барилдаж, Ханд чин вангийн хүрээний хэрээ Дэмбээ, нохой Гомбо хоёртой Түшээт ханы Буянтогтох, Базарсодномын хорооны пулемёт сумангийн хяраан харуулын хуучин цэрэг, засагт ханы Сартуул гvний хошууны Солгой Сундуй заан нар vлдэж, солгой Сундуй тvрvvлж, Буянтогтох vзvvрлэсэн гэдэг. Жанжин Д.Сvхбаатар бургас цавчин морин сургуульд гарамгай болохоо vзvvлж, Х.Чойбалсан, Бумцэнд, бөгтөр хэмээх Дамдинсvрэн, Цэрэндорж, Пунцаг нар сур харвах тэмцээнд оролцсон байна. /Ц.Баярсайхан, А.Тэгшээ “20-р зууны их асрын өмнө” номноос/
Харин өнөөдөр бөхийн засуулууд Ардын хуувьсгаалийн 92 жилийн ойн их баяр цэнгэл наадмын гэж хэлэхгүйгээр шууд л “Тулгаар төрийн 2222 жил, Ихээ Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн их баяр цэнгэл наадам” гэж унших юм шиг байна.
.
Саяхан биднээс их “дээр” байдаг завтай нөхөд 92 жилийн өмнө Монголд юу ч болоогүй гэж үзээд Наадмын мандат урилга албан бичвэрээс Ардын хувьсгалын 92 жилийг хассан байна. 92 жилийн өмнө эх оронд минь, Их хүрээнд хөдсөн дээлтэй хувьсгалчдын ялуулсан Ардын хувьсгалын баяр наадам болж байсан.
П.Баярхүү /тоймч/