Буцах хаяг нь Х.Тэмүүжин сайд
2013-07-09

Нэг айхтар эрүү шүүлтийн сандлын тухай мэдээ тарлаа.

Нууж хаах юмгүй, хүнийг эрүүдэн шүүх зориулалттай 400 ширхэг сандлыг Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газраас авахуулаад аймгуудын цагдаагийн хэлтсүүд, Монгол Улсын бүх сумдад хуваарилсан талаар мэдээлжээ. Асуулт бас шууд шулуун “...өнөөдөр Ц.Нямдорж сайдын үед ч хэрэглэгдэж байгаагүй эрүү шүүлтийн тусгай хэрэгсэл Х.Тэмүүжин сайдын өнгөн дээр Монголын цагдаад хэрэглэх гээд тарааж байгааг юу гэж ойлгох вэ” гэсэн байна.

.

Сандал ирээд жилийн нүүр үзсэн бололтой юм. Харин хүнийг эрүүдэн шүүх энэ хүйтэн төмөр сандлын талаарх мэдээлэл өчигдрөөс л олонд ил боллоо. Ил болсон нь сайн хэрэг, харин сүүлэн дээрх буцах хаяг нь сайд Х.Тэмүүжин дээр цохогджээ.

Ойрын өдрүүдэд УИХ хуулийн байгууллагыг хуулиар засаглуулахад чиглэсэн олон шинэчлэлийн төслүүдийг хэлэлцэж зарим нэгийг нь батлан гаргаж байна. Мөрдөх албаны тухай хуулийн төсөл, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон.

.

Одоогийн байдлаар Маршалын албаны тухай, Цагдаагийн тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэсэн дөрвөн хууль УИХ-ын нэгдсэн хуралдаанаар ороод, хэлэлцэгдээд зарим нэг нь батлагдаад явж байна. Ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Мөрдөх албаны тухай болон Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хууль суучихсан байгаа. Энэ нь бүхэлдээ хуулийн салбарын нэлд нь доргиосон шинэчлэлийн бодит дүр зураг амьдрал дээр бууж ирнэ гэсэн үг.

.

Анх удаа Маршалын албаны хуулийг баталлаа. Батлагдах шатандаа Тахарын албаны албаны хууль нэртэй болсон. Урьд нэг нөхөр шүүхийн шатнаас болон хорих ангиас оргочихлоо гэхэд тухайн орон нутгийн засаг даргаас эхлээд, цэрэг арми, мөн цагдаагийн албан хаагчид хамран оролцож оргодлыг барихаар хөдөлдөг байлаа. Уг нь бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нөхдүүдийн хийх ёстой ажил л даа. Гэхдээ иймэрхүү хэрэгт ч  цагдаа оролцохгүй бол олон нийт ажлаа хийхгүй байна л гэж ойлгоно. Иймэрхүү чиг үүргүүд нь холилдсон бүтцүүдийг өөрчлөх нэг том алхам бол энэхүү Тахарын албаны хууль. Үүний дараа мөрдөх албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулиудыг нэрлэж болно. Аливаа шинэчлэл эрсдлийг бас эсэргүүцэгчдийг нэг хүчин болгон төвлөрүүлэх нь бий.  Өнөөгийн байдлаар харвал шинэ хууль нь одоогийн  хууль сахиулах байгууллагын чиг үүрэг зохион байгуулалт хийгээд энэ байгууллагын албан хаагчидтай холбоотой  зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг өөртөө агуулж байгаа нь тодорхой.

.

Шинэ хуулиар Цагдаагийн байгууллага орон нутгийн мэдэлд шилжиж байна. Энэ нь аль нэг хот дүүргийн Цагдаагийн даргыг ЦЕГ-ын генерал биш тухайн харьяалах хот дүүргийн Засаг дарга томилох боллоо гэсэн үг. Цагдаагийн байгуулагад амьдралаа зориулан зүтгэж тушаалд дор явж ирсэн нэг хурандаа хүний хувьд энэ заалт бол өөрийг нь цагдаагаас халсантай л адил сонсогдох байх. Үүн дээр цолны асуудал байна. Шинэ хуулиар цолыг ажилласан жилээр нь биш албан тушаалынх нь эрэмбээс хамааруулж өгнө. Мөн ямар нэг амжилт, алдар гавьяа хүртвэл дагаж цол нэмдэг байсныг халж байгаа юм байна. Үүний оронд гаргасан амжилт гавьяа нь Одон хийгээд мөнгөн шагнал буюу эдийн засгийн урамшууллаар ирнэ. Цол нэмэх бүр урамшиж байлдагчаас генерал болтлоо өгсөж ирсэн амьдралын түүхээрээ бахархдаг бидний хэлж заншсанаар хүчний байгууллагад насаараа зүтгэсэн албан хаагчдад энэ өөрчлөлтүүд таалагдаж байгаа гэвэл үнэнээс холдоно. Энэхүү зарим хүмүүст цочир, гэнэтийн тусч байгаа Хууль сахиулах байгууллагын шинэчлэлийн автор нь Х.Тэмүүжин сайд, түүний баг. Энэхүү шинэчлэлийн асуудал яригдаад эхлэхэд Х.Тэмүүжин сайд Тагнуулыг хүчгүйдүүлж яах гээд байна  гэсэн асуулт бүхий бичлэг нийтлэл олон нийтэд хүрч байсан. Одоо Цагдаагийн албаны тухай болон Мөрдөх албаны тухай хууль өргөн баригдаж батлагдах цаг үе дээр энэхүү эрүү шүүлтийн сандлыг дагасан асуулт мөн л Хууль зүйн сайд дээр буцах хаягтай бичигдсэн харагдаж байна.

.

Шинэ хуулиар Цагдаагийн байгууллага харьяаллын хувьд ЦЕГ-аас гарч орон нутгийн мэдэлд очиж байгаа талаар дээр дурьдсан. Үүний дараа Мөрдөх албаны хууль гарч мөрдөх алба мөн бие даан гарвал ЦЕГ цаашид юуг эрхлэн хариуцаж орших уу гэдэг асуудал олон хүний хувьд “онцгой асуулт” хэвээр байна. Цагдаагийн албаны шинэ хуулиар бол одоо дээрх хэцүү нэрт гэсгээх сандлуудыг харьяалах Засаг дарга анхаарч үзээд харьяа цагдаагийн даргадаа хэлж хүн гэсгээх биш харин тастаж гагнаад хашааны шон хийхийг үүрэгдэж болох нь байна. Генерал Билэгт болоод Тэмүүжин сайд энд оролцож тэр “муухай” сандлыг татуулахаар ч юм уу, аль нэг тийш нуухаар тушаал лүндэн буулгах хэрэггүй юм. Зүгээр л Засаг дарга, цагдаагийн даргатайгаа ярьж байгаад шийдвэл шийдчихнэ. Энэ бол өнөөх шинэчлэлийн энгийн жишээ болох биз.

.

Сүүлийн 10 жилийн судалгаагаар Монгол Улсад 200 мянга гаруй гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэргийн улмаас 16000 орчим хүн нас барж, 75000 хүн эрүүл мэндээрээ хохирч, 380 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан гэсэн баримт байна. Энэ тоо 2 сая хүнтэй оронд гэмт хэргийн гаралт ямар түвшинд байгааг харуулсан ямархуу үзүүлэлт вэ гэдгийг мэдэх хүмүүс нь хэлэх байх. Ямартай ч хуулийнхантай хийх нэгэн хурал дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн амнаас гарсан тоо. Гэхдээ энэ нь өдий тооны гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тул төдий тооны гэсгээх сандал хэрэгтэй гэсэн үг биш байх.  Магадгүй яг нарийн харвал дээр дурдагдсан 200 мянгаараа үйлдэгдсэн гэх гэмт хэргийн тал хувь нь хэрэг биш байсан ч байж болно. Учир нь манай одоогийн хатуу чанга яллах бодлого барьсан Эрүүгийн хуульд гэмт хэрэг зөрчил хоёрыг ялгаж суулгаагүйгээс ийнхүү гэмт хэрэгтний тоон динамик жил бүр өсч үүний хэрээр хоригдлын тоо мөн адил өссөөр байгааг хуулийн шинэчлэлийн багийнхан сануулсаар байгаа.

.

Юуг гэмт хэрэг гэж үзэх вэ, юуг зөрчил гэж үзэх вэ гэдгийг тодорхой болгоод Гэмт хэргийн тухай шинэ хуулийг батлаад мөрдсөн бол магадгүй дээрх 10 жилийн хугацаанд  200.000 гаруй гэмт хэргийн тал нь гэмт хэрэг биш байсан байж болох юм. Энэ мэт олон зүйлээс хууль хийгээд хууль сахиулагч байгууллагуудад өөрчлөлт шинэчлэлт хийх нь зайлшгүй болсныг харж хэлэх хүн олон байгаа.

.

Энэ зайлшгүй шинэчлэл бодит болох тусам зөрөөд нийгэмд зайлшгүй ирэх сөрөг мэдээлэл месежийн нэг нь энэ хэцүү нэрт сандлаар Х.Тэмүүжин сайдад хаяглагджээ гэж бодогдож байна.

.

“...өнөөдөр Ц.Нямдорж сайдын үед ч хэрэглэгдэж байгаагүй эрүү шүүлтийн тусгай хэрэгсэл Х.Тэмүүжин сайдын өнгөн дээр Монголын цагдаад хэрэглэх гээд тарааж байгааг юу гэж ойлгох вэ?...” гэсэн байна. Ц.Нямдорж сайд маань хатуу чанга хуульч мөн гэдгийг бүгд л зөвшөөрдөг хүндэлдэг. Гэхдээ ийм зүйлд харьцуулахаар тийм харгис сайд байсан бил үү.

.

П.Баярхүү /тоймч/

 
Shuud.mn
Сонин хачин
áàò-ýðäýíý.ì:
òýð ñàíäàë ýð¿¿ ø¿¿ëòòýé õîëáîîòîé áèø áàéõ àà. òýì¿¿æèí ñàéä ñàéí ÷ áàé ìóó ÷ áàé ÿìàð ÷ áàéñàí àæèë õèéæ, ýõë¿¿ëæ áàéãàà. òèéì áîëîõîîð ýõë¿¿ëñýí àæëàà ¿ðãýëæë¿¿ëýýä, öààø íü óëàì òºãºëäºðæ¿¿ëýõ ¸ñòîé.
2013-12-27
баагий:
зөв зөв энэ сандал дээр авилгачид өөрсдөө удахгүй сууна гэхээс өмдөндөө гоожуулж байгаа, ясыг нь цайтал суулгаарай хулгайч нарыг, Тэмүүжин сайдаа.
2013-07-13
гуйгч.:
Хэрэг болноо.данс С. Баярцогт Ё.Отгонбаяр нарыг суулгая.гуйж байна.
2013-07-11
vnen vg.:
eniig bichisen hvn ervvl bus baih uu yun sandal ene ter geed buun sensatz bolgood bainaa tiim yum orj irsen yum bol barimttaigaar bichih heregtei shvv
2013-07-10
Bayrhuu yu bolood genet zovooj unav. Hugiin. dolignuur ih uurtai Hun iim zuil hiine shuu
2013-07-10
зочинзочин:
Энэ сандалын уг эх үүсвэр нь түрүүчийн засгийн үед захиалагдаад ирсэнболон тараах үе Тэмүүжингийн үед таарсан бололтой.Захиалсан МАНынханыг өөрсдийг нь суулах байсан юм
2013-07-10
Dooeo:
Temke daidaa tsagdaagiin tsoloor tolood kheregui baikhaa baildagch general bolokh gej l tseregiin alband nasaa ami amidaralaa zoriyldag shuu dee saidaa
2013-07-10
нэгэн тэнэг:
Хорвоод хамгийн амархан ажил бол хүний ажлыг шүүмжлэх. та өөрийнхөөажи ажлыг чинээнд нь тултал хийж чаддаг билүү дээ.Ажил хийж байгаа нэгэнээ дэмжие л дээ
2013-07-10
afasfasf:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: 88671597 tamir46@yahoo.com
2013-07-09
cadcaSC:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: 88671597 tamir46@yahoo.com
2013-07-09
Hhhhh:
Ene muu nobsh ooroo ter genco toigoo ter sandal Deere suunaa
2013-07-09
Anaa:
MAN-iihnii l mungu ideh argiin neg bh l doo Temuujin tanii ajild amjilt eruul enkhiig husen eruue
2013-07-09
zochin:
Vakuum tsonhnii yalaa shumuuliin sohoj huraagddag,torond togtson toos shoroogoo tseverledeg shuurtei,zam huree ni zuzaan,ongo alddaggui,tugjee ni sain buhleerei tugjigddeg,hondlon tugjee tugjigch ni tomor materialtai toriig zahialgaar chanartai sain hiij togtoono.Batalgaa 3jil.Une 25000-30000-35000-50000tog.Oros tech kompani.Utas:95000020,95055595
2013-07-09
БАЛАЙ:
БАЛАЙ ТЭМҮҮЖИН.
2013-07-09
baagii:
Ene gesgeeh sandal gedeg ner tomiyog MAH iinhan zohioj gargaj irsen...huuliiin shudarga yos togtooh uil heregt tani amjilt husey
2013-07-09
Сайд Танаа:
Шударга ёсны төлөөх ажилд амжилт хүсье, Тэмүүжин сайдаа Танд ард түмэн итгэж байна.
2013-07-09
зочин:
Зүгээр зүгээр.Түүх давтагддаг хуультай юм.1930 оноос манайд Коминтерний жүүдүүд яргалал явууулж байсан юм.Одоо АНУ-н жүүдүүд бас яргалал явуулж байна.Ингэж л давтагддаг юм байна.Харин шууд буудаад байхгүй нь ардчилсан дэвшил юм болов уу.Ахих нь ч ахиж байна аа.
2013-07-09