Баяр наадмыг балаг болгогчдоос хэзээ ангижрах вэ
2013-07-09

       

Зул сар, улаан өндөгний, үндэсний гэх баяр, эзэн хаан, хатан хааны төрсөн өдөр гэхчлэн улс орныхоо түүхэнд тохиолдсон онцлог үйл явдлуудын түүхт баярыг аливаа улс үндэстэн даяараа асар өндөр ач холбогдол өгдөг. Хувь хүмүүс, хувийн хэвшил, төр засаг гээд үндэсний ухамсар нь сэргэхгүй, сэрэхгүй нэг ч нийгмийн эд эс гэж үгүй. Бүгд л чадах чинээ, эрвийх дэрвийхээрээ зүтгэнэ. Үүн дотроо худалдааны байгууллага, хүнсний худалдаа эрхлэгчид голлох үүргийг гүйцэтгэнэ. Бараа бүтээгдэхүүний зад хямралыг тэд жинхэнэ утгаар нь үзүүлнэ. Борлуулалтын бүү хэл үйлдвэрийн үнээс нь хэдэн арав дахин хямд үнээр хэрэглэгчиддээ хүргэхийг чармайн өрсөлдөнө. Баярын өдрүүдэд дэлгүүрүүдийн гадна бүхэл шөнийн турш дугаарласан үй түмэн “ард түмэн” дэлгүүр онгойх мөчийг тэсч ядан хүлээнэ. Жил, хагас жилийн турш авахаар төлөвлөсөн бүхнээ энэ л өдрүүдэд гүйцэлдүүлнэ. Экспорт, импортынх гэж ялгахгүйгээр хүссэнээ хамгийн хямдаар худалдаж авна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ч ялгаагүй хамгийн доод үнийг санал болгоно.

.

Америк өрх бүлийн 67 хувь нь зул сар, тусгаар тогтнолын өдөр, талархлын баярын өдөр өндөр үнэтэй гэр ахуйн бараагаа худалдаж авдаг бол япончуудын 60 хувь эзэн хааны төрсөн өдөр, билгийн улирал хийгээд шинэ жилээр худалдаж авдаг байх жишээтэй. Хятад, Орос, Англи, Герман гэхчлэн орнуудын иргэдийн 50-иас доошгүй хувь ийм төрлийн худалдан авалт хийдэг байх юм. Монголын үзүүлэлт тодорхойгүй ч наадам, цагаан сар, шинэ оны баярын хямдрал “зад” гэсэн тодорхойлолттойгоор зарлагдана. Гэхдээ асуудал бас бий шүү. Гадныхан энэ хямдралд маш нарийн хяналт хийнэ. Үнэхээр борлуулах хийгээд үйлдвэрийн үнээсээ амласан ёсоороо хямдарч чадаж байна уу гэдгийг хатуу хянана. Хэрэглэгчийг хуурсан ямар ч амлалтыг таслан зогсооно. Хуурагчид хуулийн дагуу өндөр татвар торгууль хүлээнэ. Хохироосон бол үйлдвэрлэл үйлчилгээ явуулах эрхийг нь хүртэл хязгаарлана.

.

Харин манайд их гоё юм болно оо. Жишээ нь, үйлдвэрийн үнэ нь 300 мянган төгрөг, борлогдох үнэ нь 350 мянган төгрөгийн телевизор байлаа гэхэд энгийн үед 400-500 мянгаар үнэлээд лангуун дээрээ тавьчихна. Баяруудын сургаар огцом хямдарлаа үйлдвэрийн үнээр гэж сурталчилна. Үнэ нь 350 мянгаас огт буурахгүй. Цэвэр луйвар л даа. Жижиг зах зээлийг үгсээд л эзлэчихнэ. Наадмын хямдралын үнийг шинэ жил, цагаа сар хүртэл аажмаар өсгөсөөр дөрөв таван зуун мянга дээрээ аваачина. Эргээд хямруулах нэрээр өсгөсөн үнийн дүнгээ хасч орхино доо. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Хэрэглэгчдийг хаанд өргөмжлөх байгууллага нь ч үүнийг анзаарахгүй. ТҮК, цахилгаан, түлш шатахуунтайгаа зууралдаад зав ч байхгүй. Хүсэл сонирхол ч үгүй.

.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлтийг бол бүр ч хянах аргагүй. Наадам, цагаан сараар монголчуудын баярын ширээний гол хэрэглээ болох махны үнэ ёстой хадаж өгнө. Баярын ширээний ууц, бүхэл мах 200-300 хувиар өснө. Өнөөдөр хар л даа. Наадмын дундаж хонь 270 мянга, боодогны ямаа 140 мянган төгрөгт хэдийнэ хүрчихлээ. Цаашлаад хэд хүрэхийг мэдэхгүй. Америкт л гэхэд талархлын баярын гол шүүс болох цацагт хяруул жилийн дундаж ханшнаас бага байх шаардлагыг худалдаачдад тавьдаг. Биелүүлэхгүй бол эрхээ хураалгана. Өөр мянга мянган нийлүүлэгч бий. Хятад, Япон,Солонгост л гэхэд үндэсний баяраар цагаан будуу, улаан буудай, загасны үнийг өсгөсөн худалдаачдыг нийгмийн эсрэг гэмт хэрэгтэнд тооцож гэсгээнэ. Уламжлалт ундаа болох цай, саке, сөөжүү, улаан цагаан дарсны үнэ тогтвортой төвшинд байх ёстой байхад манайд эсрэгэээрээ гол ундаа болох айрагны үнэ тэнгэрт хадна. Нэг литр нь 2400-д хүрчихээд байна. Албаар хомсдол үүсгэж үнэ хөөрөгдөнө үү гэхээс буунаа л нэг байхгүй шүү. Наадмын хуушуур бүр цадигаа алдана. Ноднин алгын чинээхэн хуушуур 1400 хүрч байлаа. Гадны туршлага бэлээхэн байна. Яагаад хэрэгжүүлэх гэж яарахгүй, хүсэхгүй байна вэ.

.

Баярлахаасаа илүү үнэ ханшинд нь цус харвачихаа шахдаг энэ байдлыг хэзээ халах вэ. Монгол наадам, монгол цагаан сар сайхаан. Гэхдээ баяр наадмаа балаг болгогчдоос хэзээ ангижрах вэ. Хяналт шалгалтыг нь хариуцдаг энэ олон төрийн болон төрийн бус байгууллагууд хэзээ ажлаа зөв хийж ХЭРЭГЛЭГЧ ХААН гэсэн титмийг бидэндээ зүүлгэх юм бол.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
......:
ШОХТГ т сэтгэл чадвар дутаад байна.
2013-07-09
Зочин:
Үйлдвэрлэлтэй газар, үйлдвэрлэлгүй газар хоёрын ялгаа нь энэ шүү дээ. Үйлдвэрлэлтэй газарт эхний бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулж ашгаа олчихоод сүүлийнхийг нь хямдруулж болно. Манайд бол худалдаж авснаасаа бууруулчихвал өөрөө алдагдалд орно биз дээ. Сүүлийн үед ноос ноолуурын үйлдвэрүүд хямдрал зарладаг болоод байгаа,удаан эдэлгээтэй гэр ахуйн барааны үйлдвэрлэл байхгүй юм чинь хэн юугаа хямдруулах вэ дээ.
2013-07-09
he he-d:
taivan uujuu setgeleeree baina geed ingej muljuuleed yadarch zuderch baij olson munguu luivarchdad zugeer iduuleed baih hereg uu? ingej bichij niitelj baij uurchlult, shinechlel, hugjil devshil, sain saihand oirtuulj bas hurgedeg yum.
2013-07-09
хятад цэрэг:
Цэргийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай протоколд гарын үсэг зурав Нийтэлсэн: 2013-07-04 12:23:27 Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар 7 дугаар сарын 3-ны өдөр БНХАУ-ын Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны Ерөнхий газрын орлогч дарга хошууч генерал Ци Гуовэйтэй уулзан хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцон “БНХАУ-аас Монгол Улсад цэргийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Хилийн цэрэг, БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми хоорондын протокол”-д гарын үсэг зурав. БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга хурандаа генерал Сюй Цайхоугийн 2012 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Хятадын тал дээрх тусламжийг олгохоо илэрхийлсэн юм. Протоколд гарын үсэг зурах арга хэмжээнд монголын талаас ЭСЯ-ны цэргийн атташе бригадын генерал Б.Даваадорж, нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, цэргийн атташегийн туслах хошууч Б.Сүмбэр нар, хятадын талаас БНХАУ-ын БХЯ-ны Гадаад харилцааны Ерөнхий газрын Азийн газрын дарга ахлах хурандаа Сун Яньчяо, ГХЕГ-ын Азийн газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дарга хурандаа Тун Вэнчи нарын албан хүмүүс байлцав. хятадуудаар хилээ хамгаалуулах гэсэн үг биш биз дээ
2013-07-09
hehe:
Yamar ulsad amdarch baigaagaa mededgui um uu. Chi myabga bicheed myabga orlood yakh ch um bilee de. Taivan uujuu setgelgeetei bj uz de
2013-07-09
үнэн:
яагаад баяр наадмыг ойрхон ойрхон хийдэг вэ гэвэл хумуусийн мөнгийг цуглуулж авахын л тулд байдаг юм
2013-07-09
ыыыы:
Аль нэг намд элсэж дархан аварга болсноос барилдаад болсон бол ард түмэн үнэлэх байсан байх. Гэр бүлийн талаар тогтворгүй хүүхэмсэг хүнд монгол бөхийн сайхан цолнууд хир тохирох талаар бодох л асуудал
2013-07-09