Хажуу айлынхаан, аяархан яриарай
2013-07-08

Шинэ байранд орлоо. Олны жишиг хүн хар орууллаа, цай уулгалаа. Зээл авч тавилга сэлтээ шинэчиллээ. Харин оройдоо хажуу хөршийнхөө амин ярианаас эхлүүлээд зарим адал явдлыг ч сонсдог боллоо хэмээ жуумалзан ярих хүнтэй таарлаа.

.

Манай барилгын салбар 83 жилийн түүхтэй гэнэ. Энэ түүхэн замналдаа бахархах юм ихтэй өнгөрүүлсэн нь тодорхой. Харин сүүлийн хэдэн жилд барилгын чанарт сэтгэл дундуур үг сэтгэгдэл тасрахаа больжээ.

.

Энд хамгийн эхлээд байрны талбайн хэмжээ стандартын тухай асуудал тавигдана. Нэг өрөө байр гэсэн чинь бөгс эргэх зайгүй умгар юм авсан байна лээ гэж ойр тойрныхондоо чихээ халууцтал хэлүүлж байгаа хүмүүс цөөнгүй. Өнөөгийн практикт орон сууцны квадратыг орон сууцны тухай хуулиар зохицуулж байгаа бололтой юм. Энд орон сууцны барилгын доторх талбайг тооцох аргачлалаар зохицуулна гэжээ.

.

Амьдрал дээр захиалсан байрны хэмжээ 1-2 метрээр зөрөх бол наад захын энгийн жишээ болсон. Гэрээ хийхдээ 47 метр квадрат талбайтай байр авна хэмээн тохиролцоод байрандаа орсон хойно мэргэжлийн стандартын байгууллагаар хэмжүүлэхэд хоёр метр квадрат талбай дутсан тохиолдол гарч хэвлэлээр бичигдэж байлаа. Эндээс барилгын компани захиалагчаас хоёр сая орчим төгрөг илүү “монжсон” гэсэн үг. Гэтэл энэ байрын мөнгийг босгох гэж өнөө захиалагч яаж зүтгэж хэдэн жил өмсөх идэхээ хасан байж ирснийг энд нурших нь илүүц юм.

.

Номоороо бол орон сууцны талбайн хэмжээг шавардлагатай хананаас нөгөө хананы хооронд хэмжих ёстой. Гэтэл барилгын компаниуд хананы ойсноос хэмжээ авч иргэдийг хохироож байгаа гэнэ. Ойс гэдэг шавар хананы өрлөгийн голоос нөгөө хананы өрлөгийн гол хүртэлх хэмжээ аж. Агаарт авсан хэмжээ нь талбайн хана дагаж доогуур авсан хэмжээнээс нэлээд зөрүүтэй гарна гэдгийг мэддэггүй иргэд маниас эхлээд олон бий. Эндээс дор хаяж 850-1500 ам.доллар барилгын компаниудад халаасанд сул орж байна. Аливаа юмны жоохон зөрүүнд дэндүү дассан бидний энэхүү хайнга сэтгэлгээ шинэ байранд орсон хүний баяраар цагаатгагдах “за яахав дээ” гэх өршөөл дээр тоглож нэг м.кв зөрүү гаргаж сая илүү төгрөг гаргаж авдаг барилгынхны энэ асуудлыг тойрсон иргэний нэхэмжлэл аль ч шатны шүүхэд олноороо байгаа.

.

Үүний дараа чанарын асуудлыг босгож ирвэл бүүр дордоно. Шинэ байр л гэнэ, хагас жил болоод дээврээс нь ус алдана, зэвтэй усаар хоол хийхдээ тулна. Сантехник, халаалт нь доголдож, бохир алдаж сандаргана гээд товчхондоо шинэ байр гэдэг бөөн мөнгөө өгөөд орчихсон оршин суугчиддаа гэнэтийн олон таагүй сюрпризийг барьдаг. Энд барилгын салбарын балагтай тааруу асуудлыг хянадаг, зогсоодог Мэргэжлийн хяналтийн байгууллага нь ямархуу хяналт тавьдаг нь өнгөрсөн жил Б.Есүгэн охины золгүй явдлын дараа олонд ил болсон. Хүлээгээд авсан орон сууцанд нь асуудал гарсан иргэн  шүүхэд л хандах болж байгаа. Тийм болохоор шинэ орон сууцанд орох бол мэргэжлийн байгууллагын туслалцаа зөвлөгөө авч, тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар талбайн хэмжилтийг нарийн хийлгэж, нийлүүлэгч барилгын компанийн нөхдүүдтэй яс тулж үзэхгүй бол шинэ байрны их найрын дараа хулхидуулснаа мэдэж шүүх рүү алхах болсон иргэдийн тоо нэмэгдсээр байгааг сэрэмжлүүлэх юун. Инээдтэй ч гэмээр нэг зөвлөгөө нэмж дайхад шинэ байрандаа урьдчилаад нэг хоноод үзэхэд гэмгүй. Учир нь зарим байр ханын тусгаарлалт тун муу тул оройдоо хажуу айлаа нам дуугаар ярихыг шаардах, шөнөдөө чихээ бөглөж унтах хэцүүхэн байдалд оруулдаг гоё шинэ байрууд бас байна гэнэ.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Student:
Barilga.n materiala dotoodooso hangadag bolchwol chanar asyydalgv bolishde hvmvse, harin ter hylhi barilgachdig barilgat ni nyraawal taarna ted nart mungu.s uur bodoj bga vym alga san myytai yas myytai bair gedeg bol nel ersdel hvni ami nas ervvl mend ervvl haygdje "hvn ayulgvi orchind amidrah erht" gesen nvb.n hvni erh.n tvgeemel tynhaglal.g zurchij bna arbitar.n shvvhed barilga.n kompaniyd.g uguh heregt barimt bwl, mnai yls 1961 ond nvb.d elssn gedeg.
2013-07-09
ganaa:
manai geriin xana nuraad bi axij orlog orson ta nar xelex vgee end bichex bish chixend n zvrxend n ochij xel ajilgvi avgai zan gargaj bitgii zalxuur j bichij suu
2013-07-09
ganaa:
en darga naraas bolj ard tvmen xoxirch bn xelex vgee shudarga xel bitgii dolgintsgoo
2013-07-09
ganaa:
alan zagatansan golgoo
2013-07-09
aagii:
барилгын м.кв заавал 1-2кв дутдаг юм. МХЕГ-аар шалгуулах хэрэгтэй шүү.доор хаяж 4000000 төгрөг хэмнэн гээд боддоо.ганц нэгээрээ хэрүүл хийсэн хүмүүсийн мөнгийг бол өгчихдөг юм.Харин бусаддаа битгий хэлээрэй гээд дуусаа.ok
2013-07-08
hhhj:
Humuusiin yria yu ch bish.huchtei unagahad ...dulj bgaa ni sonsogdog shude.ayaga tabagaa ugaaj bga ni yg manai gert bolood bga yum shig uneheer aimaar bdag..
2013-07-08
Зочин:
Ажлаа хийж чадахгүй байгаа сайд нар огцордог байх хэрэгтэй.Өмнө нь хэн хүнийг буруутгаад огцор гээд хашгираад байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө сайд болчихоороо суудалдаа шигдээд наалдсан юм шиг зууралдчих юм. Барилгын энэ ноцтой асуудлыг хариуцаж байгаа Ц.Баярсайхан яагаад сануулга ч авахгүй байгаа юм. Цэнхэр карт ч гэх шиг хөгийн юм яриад хэлбэрдээд явах юм. Ажлаа өгвөл таарна.
2013-07-08
vvvvvv:
bayarkhuu odoo l zuv yum bichij ehelj bna.Zarimdaa haa hamaagui arab, lal haduuraade bdgiin
2013-07-08
орчлон:
орчлонгийн байр элэг авмаар ш дээ. Жаахан халамцуу нөхөр өшиглөчихвөл задарчихна шүү. Агсан согтуу тавибал хажуу айл сонсоод цагдаа дуудчихна. Гал тогооны тавилга тогтоох гээд үйлээ үзнэ дээ. Ийм л байр барьж байна ш дээ манайхан. Тэгээд тэнгэрт тулсан үнэтэйг нь яанаа
2013-07-08
rgrege:
bairnii metr kv hemjdeg mergejiliin baiguullaga bdag yum bolov uu haanaa bdag bol
2013-07-08
hihih:
2013-07-08
zochin:
Oinoos abdag asuudal ni barilgiin uniig xyamd xaragduulax gesen sanaa. undsen xemjeegeer bol unetei. jishee ni oisoor 50m2 ni 1000000tog gebel 50000000 tog. undsen xemjee ni gebel 45 gebel negj une ni 1111110 tog bolno gesen ug. xereglegch tatax arga.
2013-07-08
галдан:
Барилга хариуцаж бариулж байгаа инженерүүдэд их НО бий шүү.Танил тал ,авилга авах замаар л бараа материал нийлүүлэлт хийгдэнэ.Тэдэнд барилгын чанар хамаагүй.Элдэв аргаар гараа цайлгаж байж л ажил явуулна.Юм өгөхгүй бол элдвээр хавчиж шахна.Тэгээд нэг их мундаг инженер гэж өөрийгөө үнэлнэ.Дээр бичсэн шиг барилга байгаа л бол хариуцаж бариулсан инженерийн х нь нэр алдрыг бичиж байх хэрэгтэйвАягүй л бол Улсын зөвлөх инженер нэртэй нөхөд дунд нь нааж л яваадаа
2013-07-08
Зочин:
Өнөө өглөө 09.00 цагт Улаанбаатараас Говь-Алтайн чиглэлд нислэг үйлдэхээр хөөрсөн Аэро- Монгол компани 82-50 дугаартай Фокер--50 онгоцны зорчигчийн солоны цонх нь хагарсан тул уг цаашид нислэг үйлдэх боломжгүй болж эргэж ослын буулт хийсэн байна. энэ явдлыг ИНЕГ-ын дарга С.Буянддалай олон нийтээс тас нуух оролдлого хийж байгаа гэнэ, хэдхэн хоногийн өмнө Изнис компаний СААБ-350 онгоцны дугуй буух үед нь мултран унаж олон хүнийг чад хийлгэх дөхсөн ноцтой хэрэг гарсаныг хүмүүс сонссон л байх. энэ мэтээр энэ салбар нэг л болохоо байгаад байна шүү! Ц.Гансүх сайдаа!
2013-07-08
zochin:
kmetriin zuruug zaaval butsaaj uguuleh heregtei ,tegeed deerees ni torguuli tavih heregtei shuu dee. hana, taaznii nimgen zuzaand standart togtoogood murduuleh heregtei bna
2013-07-08