Завхарсан систем дэх гажуудал
2013-07-04

Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 177127 төгсөгч өгснөөс 560 онооноос дээш оноо авсан нь Төрийн өмчийн, 400 онооноос дээш авсан нь хувийн өмчит их дээд сургуульд элсэн орох нь ээ. Харин МСҮТ-д 26175 оюутан элсүүлэхээр болжээ. Эндээс шууд л хөдөлмөрийн зах зээлийн гаж эрэлт нийлүүлэлт харагдаад эхэлнэ. Боловсролоо эрүүлжүүлж хөдөлмөрийн зах зээлийн зохистой бодлого хэрэгжүүлэх гэж маний санахад төр засаг бодолгүй л яах вэ. Гэхдээ л нэг явдаггүй. Уг нь МСҮТ төгсөгчид өнөөгийн Монголын хөгжил дэвшилд ус агаар шиг хэрэгтэй мэргэжлийн ажилчдыг бэлтгэх ёстой. Энэ онд л гэхэд хувийн хэвшилд 92 мянган ажлын байр хэрэгтэй. Дөнгөж 40 хүрэхгүй мянгад нь МСҮТ-ийн төгсөгчид ажиллана. Үлдэж байгаа 52 мянган ажлын байр эзэнгүй. Мэдээж гадныхан тэр тусмаа хятадууд 80 хувийг нь хангаж таарна. За тэгээд япон, солонгос, вьетнам, орос гээд далан хэлийн хүмүүс манайх руу цутгаж өгнө. Үүний дээрээс барилгын салбарт дутагдаад байгаа 30 орчим мянган ажлын байрны эрэлт хэрэгжээг яаж хангах вэ. Бас л харийнхан.

.

Хувь хувьсгалын их дээд сургууль төгсч диплом өвөртөлсөн 30 гаруй мянган залуусын дийлэнх нь ажилгүй л хий эргэж байна. Өнөөдөр нарийн тоо гаргахад хэцүү ч 150 мянган оюутан залуус суралцаж байна. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өссөн тоон үзүүлэлт. Арван жилийн өмнө хүн ам маань 2 сая 600 мянга байсан бол өнөөдөр 300 мянгаар өссөн байхад оюутны тоо яахаараа 10 дахин өсдөг байна. Ихэнх нь УИХ-ын гишүүн, яам тамгын газрын түшмэл, дүүрэг хорооны хэлтсийн хурган дарга нар болох гэдэг юм уу хаашаа юм 53 мянган оюутан хуульч, эдийн засагч мэргэжлээр суралцана. Багтаамж нь ердөө долоохон мянга гээд бод доо. За тэгээд дээр утга зохиолын ажилтан, сэтгүүлчийн мэргэжлүүд араас нь жагсана. Нөгөө тоо, хими, физик гээд толгой шаардсан суурь шинжлэх ухаанаар суралцагсад хамгийн сүүлчээр л бичгдэнэ. Гэтэл улс оронд инженер, эмч, уул уурхайн мэргэжилтэн (нийгмийн ухааны мэргэжилтэн огтоос хэрэггүй гэж байгаа юм биш) гээд бүтээн байгуулагчид хэрэгтэй байдаг.

.

Эцэг эхчүүд, хүүхэд залууст ч төгсөөд яах вэ, ямар мэргэжилээр ямар эрдэм боловсролоор завь хийж амьдралын их далайд сэлүүр дүрэх вэ гэдэг энгийн ойлголтгүй байна. За яаж ийгээд төгсөнө дөө гэх ирээдүйдээ залхаг хүмүүжлийг багаас нь өгөөд байна. Хүүхдийн хоёр дахь гэр болсон сургуулийн орчинд ч хүүхдийн хүмүүжил, хөдөлмөрийн амт, хэтийн ирээдүйн тухай төсөөлөлд нь анхаарал тавихаа больсон байна. Хуучин цагтсан бол их дээд сургууль төгсөө л бол ажилтай амьдралтай болж байлаа. Одоо бол бүх зүйл эрэлт нийлүүлтийн алтан дүрмээр шийдэгдэнэ. Үнэхээр сонгосон мэргэжилдээ тохой өндөр суралцаж гэмээн ирээдүйгээ тодорхойлох ажил албатай болно. Үгүй бол баяртай найз аа гээд гудамжиндаа гарна. Үүнийг орчин цагт иргэний боловсрол гээд байгаа юм. Шинэ боловсролын системээр үнэт зүйл зарчим, амьдралын хэв маягтай болж хүмүүжих ёстой хүн тэрийг нь заагаад хэлээд өгчих шинэ цагийн багш дутмагаас шинэ нийгэмд байгаа хэрнээ хуучны сэтгэлгээ бүхий хүн гараад ирэхээр бүх зүйлд хөл алдаад эхэлнэ шүү дээ. Энэ зөрчилдөөнийг нь дэмжиж байгаа юм шиг төр засгаас ч, эцэг эхчүүдээс ч, өөрийн ухаарал сэхээрэл нь ч ингээд буруу тал руу нь гуйвуулаад байхад ийм цоорхой гарахгүй ч яах билээ дээ.

.

Зүгээр ч нэг бас суралцахгүй тэд. Төрөөс цалин нэхнэ. Сайн муу сурсан хамаагүй шахам 160 гаруй мянган энэ том армийн саналыг авахын тулд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө ёс юм шиг цалинтай болгоно, урамшуулал олгоно гээд баахан амална. Дагаад эдийн засагт асар том дарамт бий болно. 10 хүний нэг нь Монголд оюутан байна. Дээр нь өндөр настан хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нэмбэл нэг бүтээгч монгол хүн 2-3 хүн давхар тэжээж байх жишээтэй. Үнэхээр завхарсан салбар боловсрол л болоод байна. Зүй нь боловсрол хөдөлмөр эрхлэлт хоёр нэг зоосны хоёр тал. Хөдөлмөрийн зах зээл нь боловсон хүчнээ шаарддаг. Боловсон хүчин нь улс орны нийгэм эдийн засгийн тэргүүлэх салбар чиглэл рүүгээ оюуны хөрөнгө оруулалт хийдэг байх жишээтэй. Тооны байдал ийм байхад чанарын талаар бүүр ч ярихын аргагүй.

.

Н.Бадамжав

 
Shuud.mn
Сонин хачин
google:
Mongol hogjil oroitoogvi odoo ch gesen oorchiulj bolno tghdee yaaj hiih argaa erthen oloh heregtei jishee n HYTAD BNA sayhan l gehed hytad irgen gadnaas bara tawaar awchirj irj zarah esgvi dotooddoo uildwerlsen zuilee l zarna ulsiin hogjiul bidnees gej hatuu bodlog barimtaldag bsn bid ch gesen heterhii ih gadaad zuilsiig dotooddoo uildwerlej bna ene buruu oorsdiinhoo hiisen zuilsiig oorsdoo l edelj heregleh ter ed n bs erelted orohdoo mon adil chanarjij bh estoi ym tghvi gadaad ed zuils gadaad brend etr geh met zuilsiig l bagaar oruulj ireh ym ter n ydaj bhd hulhi mortloo untei ,hool hunsend l gehed chanargvi laaztai hool huns sayhan bs home shop dandaa hytad huns oruulsan bsn anh oorsdiigoo Solongos hool huns zardag gej zraladag bsnhc ajilchin n bid hytad baraa l oruuldag gej yrij bsn bid hool hunsendee ch anhaaral handuulah zawgvi ajillaj bnshde
2013-07-05
Ã.Ãî:
Ñèñòåì îáúåêòèâ øèíæòýé.Ñèñòåì- ñèñòåì ë áàéäàã. Çàâõàðñàí ñèñòåì, ýð¿¿ë ñèñòåì ãýæ ÿëãàðàõã¿é.Õàðèí ñèñòåìèéí ç¿é òîãòîë çàð÷ìûã òàíèí ìýäýæ ÷àäààã¿éí óëìààñ ñèñòåìèéí ç¿é òîãòîë çàð÷èì ¿éë÷ëýõýý áàéæ ãàæóóäàæ áàéíà.Èéìä òîãòîëöîîãîî øèíý÷ëýíý ãýäýã íü òýð ç¿é òîãòîë,çàð÷ìûã íü æèíõýíý óòãààð íü òàíèí ìýäýæ òºëºâëºíº ãýñýí ñàíàà áîëîâ óó?¯¿íèé òóëä ÿàõ âý? ÁÎËÎÂÑÐÎËÛÍ ÈÍÍÎÂÀÖÛí ç¿é òîãòîë, çàð÷ìûã ÿãøòàë áàðèìòëàõ ó÷èðòàé.
2013-07-04
zaza:
tenegteh yumaa. hunii comment-g ustgah gej baigaa yum u? tegeh yum bol yah gej comment hiilgeed bgaa yum
2013-07-04
zochin:
hun yu gej comment hiih ni tuhain hunii erh gej bodoj bna, comment hiilgehgyu gej baigaa bol naad webb sitee ajiluulaad hereggyu gej bodoj bna
2013-07-04
Äýíäýâ:
Áèøýý áèø.Áîëîâñðîëûí ¿çýë áàðèìòëàë, îíîë, çîðèëãî, àãóóëãà ...áóðóó çàìààð áóäàà òýýæ áàéíà.Çîõèîã÷ àñóóäëûã çºâ òàëààñ íü òàâüæ áàéíà.Áîäîõ ¸ñòîé,ñóäëàõ ¸ñòîé, ºðãºí õýëýëö¿¿ëýã õèéõ ¸ñòîé.Òîãòîëöîîíû øèíý÷ëýë ãýäýã íü çºâ çàìûí ýõëýë áîëîâ÷ àíõààðàõ þì èõ áàéíà
2013-07-04
guest:
Tsalin hangamj n sain bdagsan bol hichneen hund bsanch hiindee, sariin amidraldch hureltsehgu hendch hereggu ajiluuda oorsdo hiitsgeene biz
2013-07-04
zochin:
Энэ ажиллах хүчний хомсдлыг Урдаас ажилчин авч нөхөхөөс өөр аргагүй, дээр нь бас Монголчууд Солонгос руу ажиллахаар бүртгүүлж байна. Одоо хэн мэргэжлийн хүнд хүчир ажлыг хийх вэ. Нөгөө гаднаас ажиллах хүч орууллаа гээд орилоод байдаг нөхдүүд юу бодож байна вэ. Бараг өөрсдөө солонгос явахаар бүртгүүлж байгаа байх даа.Мэдээж би лав хүүхдээ дээд мэргэжилтэй л болгоно. юу ч гэсэн дээд мэргэжилтэй болгое гэж. Манай ээж аав намайг токарьчин, бетончин болгож гэж байгаагүй.
2013-07-04
erdene:
Odoo mergejiltei ajilchin hun mash ih erelttei bgaa. Gadnii company d ajillaj bgaa ajilchid turiin bolon huviin hevshild ajillaj bgaa emch, setguulch, huulich, bagsh naraas 2-3 dahin undur tsalin avch bgaa. Ene unen shuu.
2013-07-04
Edene:
Mash unen bichsen bna.
2013-07-04