Наадам яах вэ, эдийн засаг хүндэрлээ
2013-07-02

Сайхан наадамлав уу гэдэг шиг сайн ч муу ч сонгуульдаж дууслаа. Төрийн гурван өндөрлөгийг эзлэсэн АН-ын өмнө шийдвэрлэвэл зохих олон ажил хүлээж байна. Яахав авилгатай байлддагаараа л байлдаж, төрөө улам бүр тунгалагшуулан илааршуулж, шүүх засаглалаа шинэтгэх гээд олон ажил бий нь мэдээж. Гэхдээ юун түрүүн өнөө маргаашдаа эдийн засагт тулгамдаад байгаа асуудлуудаа тухай бүрт нь шийдээд байхгүй бол улсын маань халаас нэг л биш ээ. Ерөнхий сайд ч байдлыг хүлээн зөвшөөрч “Эдийн засаг хүндрэх нь хүндэрсэн. Зэс нүүрснээс хамааралтай байдал л ийм хүндрэлийг авчраад байгаа. Бид өөр эх үүсвэрээс хамааралтай эдийн засагтай байх шаардлагатай байна” гэсэн. Муу нуухаар сайн илчил гэдэгчлэн тэр үнэнээ хэлж байна. Дэлхийн эдийн засаг амаргүй байгаа. АНУ, Европын эдийн засаг өдөр ирэх тусам муудсаар байгаа мэдээ эдийн засгийн орчинг савлуулахад хүрч сүүдэр нь Хятадын эдийн засгийг ч хиртээж эхлэв. Манай ашигт малтмал Хятадаас үлэмж хамааралтай болохоор дагаад савлаж эхлэв.

.

Улсын төсвийн орлого л гэхэд 335.6 тэрбум төгрөгөөр тасалдсан буюу 85.7 хувьд хүрчээ. Гол нь нүүрсний борлуулалттай холбоотой. Энэ онд 30 сая тонныг экспортлохоос өнөөдөр дөнгөж 6,3 сая тонныг л экспортолжээ. Ахиад 24 орчим сая тонныг гаргаж байж арай чарай төлөвлөснөө гүйцээж болох ч ийм найдвар огт харагдахгүй байгаа. Төсөвт хүндрэл гарах үед ашиглагдах Төсвийн тогтворжуулалтын сан гээчид 169 тэрбум төгрөг байрших ёстой. Үүний 103 тэрбум төгрөг нь зэс, 66 тэрбум төгрөгийг нүүрсний орлогоос бүрдүүлнэ. Одоо дөнгөж 25.8 тэрбум төгрөг л зэсийн орлогоос орсон байх юм. Нүүрсний үнэ өмнөх оны мөн үеэс 25 хувиар уначихаад байдаг. Цаашдаа ч байдал нэг их сайнгүй. Н.Алтанхуяг сайд хаанаас энэ мөнгийг олж хийх нь бас л тодорхойгүй.  Хэт хамааралтай эдийн засаг замгүй газраар уухилан зүтгэсээр. Нэг замаар бус олон салаа замаар замнахгүй л бол бид лаг шаварт хамраараа хатгаад унана.

.

Одоо ингээд наадамдаад эхэлнэ. Намрын сарыг зургаа гэж санаад наадамдаж өгнө дөө.  Үнэндээ зуны саруудад манайхан ажил хийнэ ч гэж үзүүлж өгдөг улс. Яам тамгын газрын хаалга үүд дангинтал цоожтой. Харин эдийн засаг нь зогсонги улирал. Наадамдах гэж байхад юун олон тулгуурт эдийн засаг гэж нүдээ том болгоод гайхаж ч мэднэ. Биржүүд дээрх алт зэсийн үнэ навсайтал унаад байдаг. Хоёр хөршийн эдийн засаг ч суларч мэдэхээр прогнозыг гадныхан хийгээд байна. Олон тулгуурт эдийн засаггүй бол цаашаа замнахгүй нь нэгэнт тодорхой болов. Харин яаж олон тулгууртай болгох вэ.

.

Нэгэнт түүхий нүүрсний экспортын зах зээл хумигдаж байгаа болохоор энэ баялгаа яаж ашиглах вэ. Нүүрс шингэрүүлж дотоодынхоо түлшний хэрэгцээг хангаад зогсохгүй гадагшаа “чулуу” болгож болно. Занарын тос гаргаж авах, мал аж ахуйн түүхий эдийн нөөцөө ашиглаж мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ноолууран эдлэлээ экспортолдог болох гээд эдийн засгийн олон салбарыг хөгжүүлэх боломж бололцоо их бий. Яахав нэг үеэ бодвол өнөөгийн Засгийн газар хэд хэдэн ажил эхлүүлж, боломж бололцоогоо ашиглаад эхэлсэн. Үүний эхлэл нь Чингис бондоор хийх бүтээн байгуулалтууд, Мон-93 бензин, Салхитын цахилгаан станц зэрэг болж байх шиг байна. Одоо харин Засгийн газар хийж байгаа ажлаа түргэтгэж, өөрсдийн хэлж байсны дагуу чардайх л хэрэгтэй байна.

.

Үнэндээ манай улсын эдийн засгийн хамгийн эмзэг цэг нь хомсдол юм. Салбар бүрт хомсдол нүүрлээд байна. Гаднаас нь өнгөц дүгнэхэд дэлгүүрийн лангуун дээр элдэв өнгийн чихэр, жимс, хүний хэрэгцээ цөм бүрэн мэт харагдаж байна. Гэвч үндсэндээ мэргэшсэн боловсон хүчин, удирдлага, эмнэлэг, үйлчилгээ гээд бүхий л салбарт хомсдол үүссэн учраас эдийн засаг өсөх боломжгүй болоод байна шүү дээ. Эдийн засгийн үзүүлэлт гайгүй байгаа дээрээ олон тулгуурт эдийн засгийн хөрсийг зөв тавимаар байна даа. Наадам яах вэ болдгоороо болоод л өнгөрнө. Идэх хоол, өмсөх хувцсаа, хэрэглэх бараа таваараа бэлдэж суухсан даа.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
shuvuun tarhitand:
zass -d Энэ чинь харин ёстой жинхэнэ ШУВУУН ТАРХИТАЙ хар турлиах байна даа!! Балууны чинь АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛ!!!! ТУРЛИАХАА!!! Чиний шувуун тархинд чинь зоолттой байгаа байх дээ тэр байхгүй ардчилала чинь!! Монгол орон элгээрээ хэвтэж байга нь үнэн, зөвхөн өр тавьж амь зогоож байгаа нь туйлын үнэн!!! Өр дэндсэн, хэмжээнээсээ хэтэрсэн!! Тэрийг нь чам шиг шувуун тархитангууд сүүлд нь төлөх юм заа!! ЭЗч гэж тэрийг олж харж байгаа хүнийг хэлдэг юм!! Чам шиг Хятадын УЛААН ХАМГААЛАГЧ мэт байхгүй Ардчилалын төлөө улайрхыг хэлдэггүй юм туриалхаааа!!
2013-07-04
гараа:
Тэгээд наадам хийхгүй бол эдийн засаг сайжирчих юм уу
2013-07-03
arslan:
setgvvlchid gej yuch medehgvi heden yumnuud hudlaa hov bazaj niigmiig tsorchrooh yum. ediin zasag hyamraagvi harin gaigvi bgaad bga shv. malnuudaa naad tolgoigoo tsengle.
2013-07-03
Dadaa:
Hudlaa too barimt baahan oruulj hvmvvsiin setgel zvig haraar budah gesen hudlaa yum bichsen bna daa. Boliochee boli.
2013-07-03
zochin:
Yag unen. odoo tusviig todrorhoi hemjeend tanaj ih hemjeenii sul zardalaa bagasgamaar l bgaamdaa nen yalanguya halamjiin mungiig l bolimoor bna
2013-07-03
zochin:
ediin zasag yah ve,ene naadamlana gedeg buruu hellegiig,mongol dayaraa onoodroos ehlen bolitsgooyo o,naadam gedg ner ug,naadah togloh gesen utga.
2013-07-03
zochin:
erh barigchid hoorch,bolohgui hemjeendee taaruulj bayarlah heregtei.
2013-07-03
sana:
man iin hulgaich nariin garaar orj baigaa huuli bus mongonii eh uusveriig l taslan zogsoo tegvel hymraliig olhoon davna
2013-07-03
Dollar:
Valut usuud hed bolspn be
2013-07-03
Монгол:
Монгол үндэстэн гэдэг утгаараа дэлхийд ганц наадам аа сайхан архи дарсгүй эрүүл саруул элдэв зөрчилгүй хуушуураа идээд бөхөө үзээд өнгөрүүлэхээс сайхан юм юу байна аа бас морио уралдуулаад сураа харваад дэлхийд ганц Монгол наадам аймаг аймгаараа бөхчүүдээ дэмжээд сууж байх ч сайхан шүү .
2013-07-03
засс:
Эдийн засаг хундэрсэн ч монгол улс дажгуй давчихна тийм нооц бололцоо хангалттай бий их мэдэгч хоосон толгой толгой ж гэждээусоор дуурсэн бооронхий юм тай хун гуай эдийн засаг мэддэг хун болж юм эрээчигч минь их хундрээд давж чадахгуй бол дуудаарай ардчилсан засаг чамааг тойруулж дуудаад шийдэх юмаа шийднэ ургамал минь
2013-07-02
Zochin:
Tegeed nuursee gargaachee.
2013-07-02
amaraa:
Ynendee mongolchuud bid arail ih bayrlaj naadamlah ymaa ihenh tsagaa bayr naadamd zartsuulj baigaa n vnen ard irged ch belenchleh setgeleesee salaagvi tur zasagruu buruugaa chihchiheed hewteed bga uls yaj uragshlah yum be hvn bvr hudulmurluh heregtei hugjiltei ornuudiin irged manai irgedshig bayar naadam heseed yawahn tsuuhun vrgelj ajil hiij chuluu zaw bagatai baih yumaa tegeheer mongol hvmvvs ih jargaltai baigaa ch yum shig sanagdah yum
2013-07-02
ШУДАРГА ИРГЭН:
ШИНЭЧИЛ БАС ДАХИН ШИНЭЧИЛ МОНГОЛ ТӨР АВИЛГАЧИДААР ДУТАХГҮЙ ДАРГА НЬ БОЛЖ БАЙГААД МӨНГИЙГ НЬ ИДДЭГ,ӨРӨӨНД НЬ ЯВААД ОРОХОД НЭГ АЛБАРХУУ, ХҮНТЭЙ ЯРИХААРАА НЭГ ЗҮГ ЛҮҮ ХАРААД ГӨЛИИЧИХДӨГ, АЛИВАА ЗҮЙЛИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЗАЙЛУУЛДАГ, ЯДАРЧ ЯВАА НЭГЭНД ХУУЛЬ ЯРИАД АРГЫГ НЬ БАРЖ ААШИЙГ НЬ ТАСАЛДАГ, ДЭЭРХИ ҮНДЭСНИЙ ДЭЭРЭНГҮЙ ЯЗГУУР ХЭВ ШИНЖИЙГ АГУУЛСАН ДҮР ТӨРХТЭЙ ХҮМҮҮСИЙГ МАН БИЙ БОЛГОСОН ШҮҮ ДЭЭ. ӨНӨӨДӨР НЭГ ХЭВ ШИНЖТЭЙ ДЭЭРХИ ЗӨРЧИЛ ДУТУГДЛААСАА САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НӨХДИЙГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ.ҮСИЙГ ХУСАЖ БАЙГАА ЮМ ШИГ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ
2013-07-02
akam:
Naadam naadam gej hoorood b.h ym yg unendee ene uls oron yaj bgaag meddeg ymuu hudlaa shoudahaa bolioch
2013-07-02
сонс:
төрийг өрний тулам болгоод хаясан ман-с одоо нэг бүрэн салж эдийн засгийн хүндрэлээс салахын тулд чармайн ажиллаж байгаа хүмүүсээ муулж өөлөөд яахавдээ ямар гарт орсон өргөсөө авахуулах гэж байгаа биш цаг хугацаа,ард иргэдийн тус дэм хэрэгтэйг яагаад мэдэхийг хүсэхгүй байнадаа
2013-07-02
үнэн:
бадамжав тэргүүтэй хоосон чалчигч нар аа та бүхэн эх орноо мөлхүүлэхгүйн тулд юу хийсэн вэ?? миний бодлоор бид хэн нэгнийгээ муулчихаад өөрсдөө үүргээ умартаад,ман-хан болон хуучин сонгуулиар амласан мөнгөний амтанд бялуурч дээшээ харж бэлэнчлэх сэтгэлгээнд бүрэн автаад луйварчид нь болохоор идэж цадахгүй төрийн сан хөмрөгийг дуусгаад,хадгаламж зээлийн хоршоо гэгчид өөрсдийн дурандаа мөнгөө өгч луйварчдад хулхидуулчихаад эцэст нь төрөөс мөнгө нэхэж хэвтээд ингэж л бид амьдарч байгаа энэ бүгдийг засагт гаран ажиллаж байгаагаас нь биш дураар нь дургиулсан урьдах луйварчдаас нь нэхэх хэрэгтэй дээ наадам бол монголчууд бидний их баяр битгий муухай юм руу дүрээд бай
2013-07-02
tuya:
Ardchilsan nam yu hiigeed baigaag oilgokhgui baina makhnii unee har heden myngad hurch baina
2013-07-02
tuya:
orgon heregleenii baraanii une ondor avch baigaa tsalin haanaa ch hurekhgui baina
2013-07-02
altanhuyg:
zamiin uulzbar, baisingiin suuri,niitiin jorlon neehed dabhij ochood tuuz haichlaad baidag erunhii said bolon busad said hotiin dargatai bhad yaj uls hugjih ve,said naraa. busad hugjiltei ornuudad zamiin uulzbar zasaj uurchluhud neg jijigheen compani barag shunudun duusgadag shuu dee,,.ichih heregtei iim jaahan ajil ruu tom yrij ochdog saiduud uur uls hoorondiin geree heleltseer hiij,uildberlegch oron boloh heregtei bna shuu dee,.hedii boltol ard tumneesee tatbar nereer sanhuujij tumenee zobooh ve,.arai denduu bainaa.suugee borluulj chadahgui suunii uildberlegch malchid,suunii fermeruudee tuslah heregtei baital yun 100 french ymaa ve er oilgohgui bna.mungu ugaaj ideh bolomj baibal ali nam,hen said baih hamaagui boljee,arai holuur setgej,ajillahiig zubluy duu.
2013-07-02
орно:
Монгол банкны Золжаргал үндсэндээ монгол орныш элгээр хэвтүүлж байна. 20 жил цуглулсан валютыг энэ хүн цаасан мөнгө үйлдвэрлэх замаар устгаж байна. Мэдээж маш ихээр ццасан мөнгө зах ззээлд нийлүүлэхэд нөгөө Дэмбэрэл мангарын хэлдгээр ажлын байр биш илүүдэл энэ их мөнгө доллар юань болоод Эрээний зүг алхаад марш . Маш их харамсаж байна. Одоо хүмүүс хадгаламжаа валют болгоод эхлэвэл юун 2008 он
2013-07-02
irgen:
MAHN. MAH ene hoyr namyn avligachidiin idej uuj hudasldsan asuudlaas bolood iim asuudal uuseed baina shuu dee?
2013-07-02
Зочин:
АН д ч алдаа байнаа, гэхдээ МАН ын 2012 оноос үлдээсэн өр шир хүндрэл бас байгаа шүү. Төсвөө хэмнэх цаг болжээ мөн Төрийн өмчит үйлдвэрийн газруудаа хувьчилах цаг болжээ. Төмөр замыг тэр МСЭс ээр нь хийлгэл дээ, төр тийшээ мөнгөө үрэх боломж алга байна.
2013-07-02
suhee:
Ene buhen ungursun 24 jild MAXH MAH iinhnii l tairisan gai balag...odoo boltol arilahgui bn
2013-07-02
zochin:
AN n balgaar namaraas amidral hetsvvdene shvv hvmvvsee odoonoos guril budaagn bazaagaarai
2013-07-02
Хөндлөнгийн хүн:
Эд нарт эдийн засгийг удирдах чадвартай хүн байхгүй дээ. Ордны ар, өврийн хаалгыг ард түмэндээ нээлээ ч гэнэ үү тийм юманд л гаршсан улс. Цаашдаа улс орон яахыг төсөөлөөгүй таваргаж байна доо.Би бол морь унасан толгойгүй хүн болсон.
2013-07-02
Наадамлах:
НААДАМДАХ гэж үг монгол хэний тольд байхгүй байхаа
2013-07-02
зочин:
Монгол төрийг шинэчлэхэд мэдлэгтэй чадварлаг боловсон хүчин хэрэгтэй,одоогийн төрийн албан хаагч нэртэй ах дүү хамаатангаараа төрийг авч явна гэвэл монгол хөгжихгүй,мэргэжилгүй хүнийг л дарга болгохоор яаж урагшлах юм бэ , дипломгүй хүнийг дипломтой болгож шалгалт авч тэнцүүлдэг төрийн албаны зөвлөлийг ч шинэчлэх ёстой. хоморголон халагдагсад мөн тийм л хүмүүс халагдаа биз зүгээр хүнийг юу гэж л халав гэж , төв аймагт гинжин хэлхээтнүүд их байгаа даа .
2013-07-02
Зочин:
/202.179.11.58/ энэ IP хаягтай хүний бичсэн сүүлийн хэсэг гоё болжээ."Залхуучууд л тусламж хараад нэхээд байна шүү дээ".
2013-07-02
зочин:
Эдийн засаг хүндрээд байгаа ч юм алга,хамгийн гол нь монгол хүний улс орноо гэх сэтгэл дутаад байгаа юм .мөн хүн ам өсгөх бодлого дутагдалтай.хуучныг бодвол хийж чадвал бүх зүйл бэлэн болсон гагцхүү санаачлага байхгүй ,хийгээд сайхан амьдарч байгаа олон хүн байна тэднийг бас магтах ёстой ,хийдэггүй бэлэнчлэгчид олонхи нь байна,ялангуяа авилгачдын үр хүүхдүүд хийе ч гэсэн чадахгүй ,ер нь сүүлийн үед гэрийн гадаах хогоо шүүрддэг ,хүрз бариад зогсдог төрийн албаны хүмүүс байдаг юм уу муугаа мэдэхгүй хүн зараад сурчихсан том дарга нар л болчихсон тиймээс улс яаж хөгжих билээ дээ , хүн бүр өөрөөсөө эхлэх ёстой, ядахдаа гудамжинд хог хаяхаа болих хэрэгтэй , хүн болгон ажилтай л байвал эдийн засаг хүндрээд ч байх юм алга даа .монголд ажилтай хүн сайхан амьдрах боломж их байна , залхуучууд л тусламж хараад нэхээд байгаа шүү дээ .
2013-07-02
.....:
Хэтэрхий УЛС ТОРЖУУЛЖ торийн мэргэшсэн албан хаачдыг хоморголон халсанаар МАШ ИХ хохирол учирч байна даа. Тун удахгуй элгээрээ хэвтэх байх даа.
2013-07-02
zxz:
Алтанхуягаас юм гарахгүй нь тодорхой болсон,Иймээс маш далайцтай олон улсын харилцаанд мэргэшсэн хүнээр удирдуул
2013-07-02
zochin:
hudlaa baaha tuuz haichilaad l davhiad b.san yum
2013-07-02
МОНГОЛ:
ЗАСГИЙН ГАЗАР ДЭНДУУ ИХ ХЭРЭГГУЙ ЗАРДАЛ ГАРГАХ ЮМ. ОЛСОН ОРЛОГОДОО ТОХИРСОН ЗАРЛАГЫН ЦОО ШИНЭ МЕНЕЖМЕНТ ХИЙХ ЕСТОЙ. ЯДАЖ НААДМААР ДАРГА НАР ЕЕРСДЕЕ МЕНГЕЕ ТЕЛЖ СТАДИОНД ОРЖ СУРАХААС ЭХЛЭЭД ЗАРДАЛ БУУРАХ, АВИЛГА БАГАСАХ ЗЭРЭГТ ХАМААТАЙ. " жижиг" ТООНООС ТОМ ТОО УУСДЭГИЙГ МЭДЭХ ДАРГА БАЙНА УУ
2013-07-02
asdf:
asssrrr
2013-07-02