Гол хөзөр халз мэтгэлцээн 33-26
2013-06-19

Долоо хоногийн дараа 5 дахь Ерөнхийлөгч тодорно. Наадмын бөх начны даваанаас сонирхолтой болдгийн адил сонгогчдод сурталчилгааны төгсгөлд илүү анхаарал нь идэвхжих болов уу.

Намуудын сурталчилгааны явцдаа цуглуулсан бонусаа нэмэх зарим нэг хоцрогдлоо нөхөх саналыг эргүүлж болох халз мэтгэлцээний тов дуулдаж эхэллээ. Гурван намын төлөөлөл уулзаж, ирэх 23,24-ний аль нэгэнд телевизээр шууд мэтгэлцэх товыг урьдчилан тохирсон мэдээ байна.

.

Нэр дэвшигчдийг шалгалт өгч байна гэж үзвэл хэн хэн ямар асуулт сугалаанд таарвал баярлаж бас ямар асуултаас бэргэж цэрвэх бол. Мөрийн хөтөлбөр нь Ц.Элбэгдоржийнх арай гайгүй бусад нь хэт ерөнхийлсөн байдалтай сулхан хөтөлбөрүүд гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Тэгээд ч өнгөрсөн хугаацанд явагдсан сурталчилгаа мөрийн хөтөлбөрийн тухай бараг л сурталдсангүй. Харин хэн, хэн бэ гэдгийг харуулах тал дээр илүү хүч анхаарал хаясан талдаа явагдаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор мөрийн хөтөлбөрийн агуулга санаа бүдгэрч ирсэн талтай байх.

.

Одоо шууд мэтгэлцээнд мөрийн хөтөлбөр нь үндсэн хөзөр ба сонгогчдод өөрийгөө илэрхийлэх яриа тайлбарынх нь гол зангилаа болох юм.

МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын хувьд эрүүл мэндийн асуудлаар давамгайлах ёстой болоч одоогийн байгаа мөрийн хөтөлбөрт энэ талаар тийм сүрхий анхаарал хандуулж уулга алдахаар зүйл харагдахгүй байгаа. Тухайлбал, 25 зүйл бүхий мөрийн хөтөлбөр дотор нь эрүүл мэндийн асуудалтай холбогдох хоёр заалт байгаа. Тодруулбал, “Монгол хүний аюулгүй байдал ялангуяа эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах Үндэсний аюулгүй байдлын “ХОТОЧ”-ийг бий болгоно”, “Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байгаа ундны усны хомсдол, цөлжилт, ус хөрс, агаарын бохирдол, цөмийн болон бусад химийн аюултай хог хаягдал зэргийн хор хөнөөлийг нэн даруй арилгаж дахин шинээр үүсэн бий болохоос урьдчилан сэргийлнэ” гэсэн. Энэ бол маш том ерөнхийлсөн заалт гэж шүүмжлэх хүн байгаа. Ерөнхийдөө ярианых нь гол тулгуур нь шударга ёсны сэдэв байх болов уу.

:

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ /МАН/ одоо явж байгаа сурталчилгаагаар бол уул уурхайн асуудал дээр суурь оноогоо нэмэх гэж чармайх  байх. Гэхдээ энэ тал дээр түүний хэлэх гол санаа нь баялгийг ашиглах гэхээсээ онгон байгаль унаган төрхийг хамгаалах гэдэг дээр илүү дуугарах талтай байгаа. Мөн өөрийн санаачилж батлуулж байсан Урт нэртэй хуулийн төслийн талаар нэг их дурьдахгүй байх. Сүүлийн үед энэ хууль бодит байдалд дээр хэрэгжих үндэслэл муутай болсон ба төр хуулийн хэрэгжилтийг хангаж нөхөн олговрын мөнгийг гаргаж дийлэхгүй болсон талаар нэг бус удаа мэдээлэгдсэн. Мөн Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн оноо авахаар зүтгэх нэг сэдэв бол Оюутолгойн гэрээ. Түүний мөрийн хөтөлбөрт “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг харилцан ашигтай, тэнцвэртэй байх нөхцлөөр сайжруулна” гэсэн өгүүлбэр орсон байгаа. Мөн Ашигт малтмалын нийт лицензийг дахин шалган магадлаж, зөвхөн улс, орон нутгийн хөгжлийн эрх ашигт нийцсэн орд газруудыг ашиглах эрх зүйн орчин бий болгож, төрөөс хатуу хяналт тавьж хэвшүүлнэ гэсэн нь ч байгаа. Харин авлига хээл хахуулийн тал дээр “Миний гар цэвэр” гэдгээ нэлээн том дуугаар хэлэх болов уу.

.

Учир нь шууд нэвтрүүлэг дээр ...гэхдээ ..миний бодлоор ...таны ард танай намын асуудалтай нөхдүүд нуугдаад байна уу гэх мэт чиглүүлсэн болон өдсөн асуулт тавигдахгүй.

АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хувьд /мэдээж хууль, шүүхийн байгууллагын шинэчлэл дээр ярих тайлагнах зүйл их бий, яаж өгөгдсөн минутад багтааж, базаж хэлэх вэ гэдэг л асуудал байгаа байх. Залгаад нийгмийг авилгын торноос салгаж авах тухай Топ сэдэв нь байна.

.

“Монгол улсын  төлөө зүтгэе” гэсэн түүний мөрийн хөтөлбөрт “...Авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай үргэлжлүүлэн тэмцэнэ. Хууль зөрчигчидтэй хөрөнгө чинээ, нам улс төр, танил тал харгалзахгүй ижил тэгш хариуцлага тооцож ажилладаг жишгийг хуульчлан тогтоож хэрэгжүүлнэ.

.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг үргэлжлүүлэн боловсронгуй болгоно. Шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болно. Авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлнэ. Авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл оногдуулахгүй байх бодлого баримтална” зэрэг онцлон ярих зүйл багагүй байгаа. Ийн өнөөдрөөс олны анхаарал 3 нэр дэвшигчийн шууд мэтгэлзээнд хэрхэн биеэ авч гарах вэ гэдэг дээр төвлөрч тэр нь илүүрхэнэ, ингэнэ тэгнэ гэсэн таамаг яриа ч гарч эхэлж байна.

 .

Шууд мэтгэлцээн бол бөхийн тааврыг хагалах шөвгийн 4-ийн барилдаан биш, мөн уран илтгэлийн тэмцээн ч биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин улс эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, иргэдийнхээ амар тайван амьдрал хийгээд шударга ёсны баталгааг хангасан МУ-ын төрийн тэргүүн байж чадна гэдгээ олон түмэндээ нотлон харуулах нэг том бололцоо л юм.

 .

П.Баярхүү  /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
naad avragiin noyon.nuruu chin bidniih bish. harin tsaana n zalbiraad suuj bga heden awilag chidiin husel muruudul.
2013-06-25
АВАРГАД ЦААС ӨГ! . . . ХЭ ХЭ ХЭ:
НЭР ДЭВШИГЧДИЙН ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД АВАРГАД САНДАРЧ ХЄЛСЄЄ АРЧИХАД НЬ ЗОРИУЛАН АХИУХАН АЛЧУУР ЦААС БЭЛДЭЖ ЄГЄЄРЭЙ ДЭЭ ГЭДГИЙГ ТАНАЙ МАН-ГАЙСАН НЄХДYYДЭД ДУУЛГАХ ЮМ ХУНА ХА ХА ХА . . . . . . ЯРЬДАГГYЙ, ХИЙДЭГГYЙ, СОНГОГДВОЛ ХИЙЛГЭХ Ч YГYЙ ХYН ЦЭЭЖИЛСЭН YГЭЭ САНАХ ГЭХДЭЭ ХЄГЛЄХ НЬ АРГАГYЙ! . . . . . . БАРИЛДАЖ Л ЯВСНААС БИШ УХААНАА УРАЛДУУЛЖ YЗЭЭГYЙ БОЛОХООР ОЛНЫ ЄМНЄ МЭДЭХГYЙН ЗОВЛОНД ХЄЛСЄЄ ЦУВУУЛАХ Ч ХЭЦYY ШYY! ХЭ ХЭ ХЭ . . . . . . ДЄНГЄЖ САЯ ЗУРАГТААР АВАРГА МААНЬ МАНгАР ХYМYYСИЙН БЭЛДЭЖ ЄГСЄН ХАР ХОВЫН ТЕКСТИЙГ ДЭЛГЭЦИЙН УРДУУР ГYЙДЭГ ШТОРКООС ХИЧЭЭНГYЙЛЭН УНШИХ ГЭХДЭЭ, НАМЫНХАА ДАРГА ШИГ МАХНЫ YНЭ БУРУУ ХАЗГАЙ ДУУДАН ОЛНЫ ЄМНЄ ШИВШИГ БОЛЖ НАМДАА ЖИЙГДСЭНТЭЙ АДИЛ БОЛОХГYЙН ТУЛД НYД НЬ ЖИЙТАЙГААД БИЕЭ Ч ХЄДЄЛГЄХГYЙ ХЄШЧИХЄЄД, ИХ Л БУДЛИУ САНДАРЧ ХАРАГДАНА ЛЭЭ ХЭ ХЭ ХЭ
2013-06-20
mongoloo:
Elbegeegee demjie mongolchyydaa,abargiin ard araa shydee hyrtsalsan abilgalchid zalbiraad l syyj baigaa gej medeerei tednii hool boloh geegyi l ym bol Elbegeeg dahiad 4 jil syngaj ehelseniig ni dyysgyylaya l daa,
2013-06-20
tomoo:
huzuu seergui ch elbegeedee ugnuu
2013-06-19
baagi:
avarga min de
2013-06-19
Зочин:
Элбэгдорж Ерөнхийлөгчийн хөтөлбөргүй, Засгийн газрын хөтөлбөрөөр л орсон шүү дээ. Тэгэхээр засгийн газрынг ажлаа хий гэж сүрдүүлнэ үү гэхээс зөв бурууг нь дэнслэхгүй, бурууд нүд хурц байхгүй дээ. Бүхэл бүтэн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүн тэр намдаа барьцаалагдаад дуусна даа
2013-06-19
ггггггггг:
Ёстой зөв хэн юу хиж хадхаараа мэтгэлзэх хэрэгтэй.. хөөрхий юм хийж хийгэгүй чадвар муутай хүн ярихдаа ч муу гэгдэг нь үнэн.. ядаж 40 хувийг нь хийж үзсэн хүн тэр зүйлинхэ тухай ярьж чаддаг..
2013-06-19
irgen:
Elbegdorj ylagdaj Enkhbayrinn zamaar yvndaa he he namiinhan ni butsaj oruulahgyi geel uuruu uls turd orj ireh gej zytgeed l evgyi yum ch ih bolno doo
2013-06-19
Zochin:
Avargiin huls hun hudal yariad ehelbel sanaa ni zovood garch magadgui. Er ni mongolchuud avargad l sanal ugnu sh dee
2013-06-19
irgen:
MAH Bat erdene avargyg songuuliar garahguig ni medej baij hooson setgeleer demjeed baih yom aa? odoo huleen zoshooroh heregtei shuu dee?
2013-06-19
hhhh:
helemgui dolomgoi uran dongodno bizdee zarim ni yarih amarhan hiij guitsetgeh arai hetsuu shuudee baagii avargad amjilt
2013-06-19
bataa:
Baterdene udval 2iig yu gehiig ni harj l baiy...kkk
2013-06-19
unshigch:
уран илтгэлийн тэмцээн ч биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин улс эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, иргэдийнхээ амар тайван амьдрал хийгээд шударга ёсны баталгааг хангасан МУ-ын төрийн тэргүүн байж чадна гэдгээ олон түмэндээ нотлон харуулах нэг том бололцоо л юм.
2013-06-19
ХӨЛС ХЭЦҮҮ ХЭЦҮҮ! хэ хэ хэ:
НЭР ДЭВШИГЧДИЙН ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД АВАРГАД САНДАРЧ ХӨЛСӨӨ АРЧИХАД НЬ ЗОРИУЛАН АХИУХАН АЛЧУУР ЦААС БЭЛДЭЖ ӨГӨӨРЭЙ ДЭЭ ГЭДГИЙГ ТАНАЙ МАН-ГАЙСАН НӨХДҮҮДЭД ДУУЛГАХ ЮМ ХУНА ХА ХА ХА . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ЯРЬДАГГҮЙ, ХИЙДЭГГҮЙ ХҮН ЦЭЭЖИЛСЭН ҮГЭЭ САНАХ ГЭХДЭЭ ХӨГЛӨХ НЬ АРГАГҮЙ АРГАГҮЙ! . . . . . . . . . . . . . . . ОЛНЫ ӨМНӨ ХӨЛСӨӨ ЦУВУУЛАХ Ч ХЭЦҮҮ ШҮҮ! ХЭЦҮҮ! ХЭ ХЭ ХЭ
2013-06-19
Билэ:
Хөөрхий дөө нэг т1 эсвэл МАНгар ард
2013-06-19
Монгол:
ЧИ ЕР НЬ ЯМАР ИХ МЭДЭГЧ СЭТГУУЛЧ ВЭ
2013-06-19
СУДАР:
БИЕ ЖИЖИГЧ БЭЛЧЭЭР ТОМТОЙ ХҮҮХЭД ТУГ ТОЙРОХ БАЙЛГҮЙ ДЭЭ. БААГИЙ АВАРГА АЗАА АРСЛАНД НЭГ ИХ АЙХТАР УНАСНААС ХОЙШ НААДАМД ГАРААГҮЙ, НЭГ ИХ ОЛОН ХҮНИЙГ ХАВТГАЙГААР НЬ СӨХРҮҮЛЖ БАЙЖ ТҮРҮҮЛЭЭД ОЛОН ТҮМЭНД УНДААНЫ САВААР ШИДҮҮЛЖ ЗУГАТААЖ ГАРСНААС ХОЙШ ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ГАРААГҮЙ БИЕИЙН БОЛООД, ОЮУНЫ ЧАДАЛ СУЛ БАЙГАА ДОО.
2013-06-19
ИНЭЭД ХҮРЭЭД Л... ХЭ ХЭ ХЭ:
АВАРГАД ХӨЛСӨӨ АРЧИХ АХИУХАН АЛЧУУР ЦААС БЭЛДЭЭРЭЙ ДЭЭ МАН-ГАЙСАН НӨХДҮҮД МИНЬ ХА ХА ХА
2013-06-19
Zochin:
Avargiin huls hun hudal yariad ehelbel sanaa ni zovood garch magadgui. Er ni mongolchuud avargad l sanal ugnu sh dee
БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? . . . ХЭ ХЭ ХЭ:
ШИНЭ УИХ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭЭЛЖ ДАРААЛАН, БАРУУН СОЛГОЙГҮЙ "АВЧ ШИДЛЭЭД Л, ХЭЛДЭГ Ч, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ Ч ХҮН БОЛОХ ГЭХДЭЭ МАНГАР ШУНАЛТАЙ АВИЛГАЧДЫГ СУЛЛААД Л, ӨӨГШҮҮЛЭЭД Л, "ХЭЛМЭГДЛЭЭС" НЬ АВРААД Л, ШИНЭЧЛЭГЧ ЗАСГИЙГ ОГЦРУУЛААД Л, АЖИЛ ТОГТВОРТОЙ ХИЙЛГЭХГҮЙ СУНЖИРЧ УЯЖ ХӨШИЛДӨЖ "БАРИЛДААД" Л, АРДУУД ХҮЛЭЭГЭЭД Л, ЭВШЭЭГЭЭД Л, ХАЙРАН ЦАГ, НАС ЯВААД Л..." . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . БӨХИЙН ДЭВЖЭЭ БОЛГОСОН УЛС ТӨРӨӨС ХӨЛС, АВИЛГЫН ХИР ҮНЭРТЭЖ "ШӨНӨ ДӨЛ БОЛТОЛ УЯАТАЙ, БӨХ СОНИРХОГЧ МАН-ГАРУУДЫН УУХАЙН ТҮРЛЭГТЭЙ" УЙТАЙ, УЙТГАРТАЙ, ЛАЙТАЙ, УНТАА БОЛГОХ ЯНЗТАЙ ШҮҮ ЭНЭ МАН ГАРУУД ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? . . . . . . . . . . . . . . . . ЭСВЭЛ ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХӨӨ ХАМТААР ХӨГЖИЛ ӨӨД НҮҮХ ҮҮ!
2013-06-19
ARD ARD:
ilt zahialgat tsaaguuraa elbegiig demjsen niitlel bna, ard tumen harin ch noyon nuruutai unench shudarga avargaa demjij bna...
2013-06-19
zochin:
naad avragiin noyon.nuruu chin bidniih bish. harin tsaana n zalbiraad suuj bga heden awilag chidiin husel muruudul.
Билэ:
Хөөрхий дөө нэг т1 эсвэл МАНгар ард