Нэг минутад нэг мессеж 33/26
2013-06-18

МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ бэрхийг туулахаар бүтээгдсэн хүн болохоо харуулж хүн зонтойгоо гар барьсаар л, уулзсаар л явна. Аварга маань Говсүмбэр аймгаар сүнхийгээд гарсан сураг байна. Энд иргэд саналаа өгөх гэж яарч байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар  Баянтал сумын иргэн А.Өлзийхутаг “Би өмнө нь Ерөнхийлөгчийн бүх сонгуульд саналаа өгч байсан. Энэ удаад бушуухан саналаа өгч, үр дүнг нь үзэх гэж үнэндээ их яарч байна. Би гарцаагүй Б.Бат-Эрдэнэ аваргадаа санал өгнө. Учир нь түүний мөрийн хөтөлбөрт хүчний байгууллагыг улс төрөөс хол байлгах тухай чухал заалт орсон. Шүүх, прокурор дэндүү нэг талыг барьсан шийдвэр гаргаж, улмаар монголчуудаа нам, үзэл бодлоор нь алагчилж, талцуулчих гээд байна шүү дээ. Тиймээс ийм цөвүүн цаг үед яг л аварга шиг хүн үгүйлэгдэж байна. Тэр жинхэнэ эв нэгдлийг илэрхийлэгч байж чадна” гэж байв. Нэр дэвшигч энэхүү үгийг баталж, Говьсүмбэрчүүдтэй уулзалт хийх үеэрээ “Талцалгүй Монголын төлөө ажиллана” хэмээн амлажээ. Сүүлийн үед ТВ-ээр их гарах болсон том жижиг чулууны талаар сурталчилгаанд зохих хариуг нь өгөх болсон гэж аваргын фенүүдийн шийдсэн бололтой байна. Уулзалтын үеэр нэгэн ануухан буурал “Том чулуу гэнэ үү, жижиг чулуу гэнэ үү нэг юм яриад байх болжээ. Утгаа гаргаж ядаад байх шиг. Тэгвэл тогоо даахгүй жижиг чулуу газраа хөөддөг юм шүү дээ” хэмээн Цогоо гуай, Хүрэлхүү хоёрт хариу барьсан байна.

.

Н.Удвал нэр дэвшигчийн үнэнч фэн болсон ээжүүд эмэгтэйчүүд Face, Twitter-ээр гайхуулад байгаа Эби болон Баагий аваргын талынхныг айлмайруулахаар шийджээ.

Нэлээн дээхнэ юм уу даа нэр дэвшигч Н.Удвал Монголынхоо бүх ээж, эмэгтэйчүүдэд хандаж захидал бичсэн юм байна. Тэднээс захидлын хариу ирсээр байгаа ба өнөөдөр Богд дүнжингарав уулын өвөрт 1000 ээж цуглан, нэр дэвшигч Нацагийн Удвалд бичсэн захидлын хариуг шууд клип байдлаар явуулж байгаа юм байна. Ээжүүдийг клипний “натур”-таа гарахад нь нар инээмсэглэн угтаж мөн зэрэг бороо шивэрч, шонхор шувуу дүүлж угтсан гэнэ. Ер нь нэр дэвшигч Н.Удвалыг хаа ч явсан бороо хураар угтаж байгааг анхаарахгүй байхын аргагүй болоод байна. Мөн түүнийг дэмжихээр ирсэн ээжүүдийг ч тэнгэр ивээж, өнөөдрийн зураг авалтын үеэр бороо зүсрэн орсноо намдаж, нар мандаж тэнгэр цэлмэсэн байна. Ээжүүд энэ клипээ ‘’Цагаан сүүний хувьсгал’’ хэмээн нэрийджээ. Мянган ээж тэнгэрт залбирч Богд уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрхандаа сүүн цацал өргөж, Монгол Улсын сүлд хийморь өөдөө байхыг ерөөж, эмэгтэй нэр дэвшигчээ газар тэнгэртээ даатгажээ.

.

Нацагийн Удвалын илгээсэн захидалд ээжүүдийн хариу захидлыг сийрүүлбэл “Эх нутгаа нэхэж сонгоцгооё, Элгэн түмнээ өмөөрч сонгоцгооё. Гамшиг дагуулсан улс төрөөс салж сонгоцгооё, Эх орноо аварч сонгоцгооё. Ирээдүй хойчоо бодож сонгоцгооё, Эв нэгдлээ сахиж сонгоцгооё, Эхтэй бүхэн эгшиж сонгоцгооё” хэмээсэн байна. Мөн Монголын эмэгтэйчүүдээс гадна иргэд сонгогчид Монгол улсын өнцөг булан бүрээс нэр дэвшигч Н.Удвалыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, баяр хүргэж, нэг минутад нэг мессэж ирж байгаа гэнэ. Утасных нь цэнэг тэсэх үү. Ийнхүү Н.Удвал нэр дэвшигч өвөрмөц, урьд байгаагүй цаашид ч давтагдахгүй өвөрмөц сурталчилгаагаараа нөгөө хоёроо сандаргах нь бололтой.

.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 17-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллаж сонгогчдын зүрхэндэх шар усыг бас л буцалгаж өгсөн бололтой байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин түүнийг дагалджээ.

.

Уулзалтын үеэр Х.Тэмүүжин сайд сүүлийн үед илрээд буй авлигын байх магадлалтай хэргүүдийн талаар ярьж, Монголын хөгжилд чөдөр болсон авлигатай Ц.Элбэгдорж л үргэлжлүүлэн тууштай тэмцэж чадах хүн мөнөөс мөн болох талаар дахин тодотгож өгсөн байна. “Авлигачдын авсан мөнгийг буцааж ард түмэнд нь өгөх ажлыг нэр дэвшигч Ц.Элбэгдорж л хийж чадна. Намайг анх Хууль зүйн сайд болоход авлигатай хатуу тэмцэх даалгаврыг Монгол Улсын Ерөнхийлөгч надад өгч байсан” гэж Ерөнхийлөгчтэй ойр дотно ажиллаж байгаагаа олон нийтэд мэдрүүлсэн бололтой байна.

.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Монгол орныг олон жил эрчим хүчээр хангаж явсан Шарын голын иргэд цаашид ч Монгол орноо эрчим хүчээр хангана. Монголд хийх олон ажил байна. Олон асуудлыг бид шийдэж ирсэн, цаашид ч шийдэх олон асуудал байна. Монгол Улс нүүрсний асар их нөөцтэй. Нүүрсний уурхайн ам бүр дээрээ цахилгаан станц баривал Монгол орон эрчим хүчний диваажин болно гэж гадныхан хэлдэг. Арваад жил ярьсан тавдугаар, зургаа, долдугаар станцаа барья. Багануур, Шивээ-Овоод цахилгаан станц барья” гэлээ. Ерөнхийлөгчийн очсон газар бүр л нэг юмтай болох талаар тал амлалт сонсдог болжээ. Дээр Говьсүмбэрийнхэн усны асуудлаа лав ОК болгоно гэсэн амлалтыг хэлүүлж, түүнийгээ бичлэгээр баримтжуулж аваад үлдсэн гэж байгаа. Одоо Шарын голынхон цахилгаан станцтай болох шахуу л юм болоод явчихлаа.

.

Нэг сонин мэдээ нэмж дуулгахад, хоёр Мөнх аварга нийлээд суучихсан Ц.Элбэгдорж нэр дэвшигчийг дэмжиж байгаа ТВ реклам цацагдаж эхлээд байна. Үүнд дүгнэлт өгөх гээд яахав. Иргэн хүн хэнийгээ дэмжих өөрийх нь л хэрэг. Өнөө бөхийн жудаг, мөс чанар энэ тэрд нь харин хэр таарч байгаан бол доо.

Сонгууль хаяанд ирлээ.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
ТҮҮХ ХАРВАЛ:
ЭЛБЭГЭЭ АРДЧИЛАЛЫГ АВЧИРЧ МАЛ ОРОН СУУЦЫГ ХУВЬЧИЛЖ ЕРӨНХИЙ САЙД БОЛОН АВИЛГАЧ БААТАРЫГ БАРИСАНААР ОГЦОРЧ ДАРАА НЬ ОЛУУЛАА ИРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ БАЙХ ЯГ ЭНЭ ЦАГ ХУГАЦААНД БАТЭРДЭНЭ АВАРГА МӨНХЭРДЭНИЙГ НУХСААР НУХСААР АРД ТҮМЭЭС УИХ ГИШҮҮН ГЭСЭН БАЙ АВЧ Л ӨДИЙГ ХҮРСЭН ТЭГЭЭД ОДОО АВАРГА ГЭДГЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН ТУШААЛЫГ БАЙ БОЛГОН АВАХ ГЭЖ АРД ТҮМНЭЭС ГУЙЖ ЯВНА ЯЛГАА БАЙГАА БИЗ
2013-06-19
МӨНХӨӨ:
ТОП УЛС ТӨРЧӨӨ ТОДРУУЛАХ ГЭЖ БАЙХАД АВАРГАА ДЭМЖИНЭЭ Ч ГЭХ ШИГ ЯМАР ИРЭХ НААДМЫН БӨХИЙН ТААВАР БИШДЭЭ БАТЭРДЭНЭ МУНДАГ БӨХ Ч УЛС ТӨРД БОЛ СУМЫН НАЧИН ТӨДИЙ
2013-06-19
БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? . . . ХЭ ХЭ ХЭ:
ШИНЭ УИХ, ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ЭЭЛЖ ДАРААЛАН, БАРУУН СОЛГОЙГҮЙ "АВЧ ШИДЛЭЭД Л, ХЭЛДЭГ Ч, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ Ч ХҮН БОЛОХ ГЭХДЭЭ МАНГАР ШУНАЛТАЙ АВИЛГАЧДЫГ СУЛЛААД Л, ӨӨГШҮҮЛЭЭД Л, "ХЭЛМЭГДЛЭЭС" НЬ АВРААД Л, ШИНЭЧЛЭГЧ ЗАСГИЙГ ОГЦРУУЛААД Л, АЖИЛ ТОГТВОРТОЙ ХИЙЛГЭХГҮЙ СУНЖИРЧ УЯЖ ХӨШИЛДӨЖ "БАРИЛДААД" Л, АРДУУД ХҮЛЭЭГЭЭД Л, ЭВШЭЭГЭЭД Л, ХАЙРАН ЦАГ, НАС ЯВААД Л..." . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . БӨХИЙН ДЭВЖЭЭ БОЛГОСОН УЛС ТӨРӨӨС ХӨЛС, АВИЛГЫН ХИР ҮНЭРТЭЖ "ШӨНӨ ДӨЛ БОЛТОЛ УЯАТАЙ, БӨХ СОНИРХОГЧ МАН-ГАРУУДЫН УУХАЙН ТҮРЛЭГТЭЙ" УЙТАЙ, УЙТГАРТАЙ, ЛАЙТАЙ, УНТАА БОЛГОХ ЯНЗТАЙ ШҮҮ ЭНЭ МАН ГАРУУД ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . БҮГДЭЭРЭЭ УНТАХ УУ? . . . . . . . . . . . . . . . . ЭСВЭЛ ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХӨӨ ХАМТААР ХӨГЖИЛ ӨӨД НҮҮХ ҮҮ!
2013-06-19
пүүгий:
ХОЕР МӨНХ АЛИВАА ХҮН ХИЙСЭН АЖЛАА ДУУСГАХАД ЦАГ ХУГАЦАА ХЭРЭГТЭЙ ИЙМД ЭЛБЭГЭЭГЭЭ ДЭМЖИНЭЭ ГЭСЭН НЬ ЗӨВ
2013-06-19
зочин:
МАН-н авилагчдын нэг мөсөн цэвэрлэе. Элбэгдоржийг дэмжинэ ээ.
2013-06-19
зочин:
элбэгдорж төрийн машиныг тэр чигээр нь дайчилж хоосон чалчиж батэрдэнийг тэнэг мангараар нь дуудах . батэрдэнэ байдлаа ярих хүчин мөхөсдөх.
2013-06-19
шжауи:
батэрдэнэ аваргаа та шүү би таныг дэмжиж байгаа даа
2013-06-19
Erdenebayar:
Bugd l ijilhen. Gehdee Baagii ni arai uenench shudragaar ajillah bh
2013-06-19
TSEREN:
Jinhene mongoloo zarsan nam ni MAHN MAN iin nuhudyyd 22 jil litsenz nereer mash ih gazariig gadniihand ugsun shyydee Harin Elbegee yyniig chadaliinhaa hireer l bagasgah gej hicheej baigaa shyydee Tegeheer hyychin erunhiilegch Elbegdorjiig l demjine dee Huguu 2 ni garaad yu ch hiij chadahgyi
2013-06-19
bayaraa:
ELBEGDORJ HIIH BYTEEH TYHAI L YARIAD BAIHAD NUGUU 2 NI UURSIIN SYRTALCHILGAANIIHAA HAJYYGAAR ELBEGEEG L MYYLAAD BAIH YUM.ENE NI HYYCHINII MAHN IIN YNER HANHLAAD BAIN DAA ARD TYMEN MINISAIN L BODOOROI ELBEGEEG L DEMJINEE
2013-06-19
saraa:
avilga yaj uu yuch ugui tseverlej bolno!! HARAN EH ORON GAZAR NUTAG MINI UGUI BOL BID YAH UU MONGOLCHUUDA!!! BIDEND EH ORONCH HUN HEREGTEI BNA!!!
2013-06-19
mongol:
mongoloo zarsan huneer mongol yah ve de!! eh oronch blda! bid gazar nutgiinha toloo temtseh estoi shu mongolchuuda!!
2013-06-19
KkLl:
Baagiig demjie
2013-06-18
setgel:
АВАРГЫН АРД МАН-Н АВИЛАГЧИД
2013-06-18
zaya:
za ali ni ch yahav dee! ali ni ch baisan adilhan biz dee.
2013-06-18
ҮДИЙН ХООЛНЫ ӨМНӨ:
МИНИЙ НЭР ЦЭВЭР ,МИНИЙ СЭТГЭЛ ЦЭВЭР ,МИНИЙ ГАР ЦЭВЭР ,,,,,,,,,,,,,ЭЭЖЭЭ,,ОДОО БИ ХООЛОО ИДЭЖ БОЛОХ УУ ,,ААН,,,,,,,,,, ЮУ ДАХИАД НААД ГАРАА УГАА ,,ЖААХАН ЮМ БЖ ДАНДАА ЧИ ХУДЛАА ЯРИХ ЮМ АА
2013-06-18
zochin:
eronxiilogch elbegdorjoo bayartai.
2013-06-18
zochin:
baterdene avarga deere.
2013-06-18
Minii songolt:
Elbegeeg l songonoo. Nogoo 2oosoo deer.
2013-06-18
Ehchuud:
Eejuud bid Ydvaliig demjine. eejuud olyylaa shuu
2013-06-18
zochin:
elbegee bidnii sain hoshigruulj bgaa sh dee odoo boloo sh dee olon jil hiilee yu hiisen yum be ard tumen chine hund bna
2013-06-18
zssssssss:
hen garah n todorhoi hen eronhiilogch hiij chadah n todorhoi
2013-06-18
болд:
Энэ Элбэгдоржийг л энэ тэндгүй баахан муулсан байх юм цэвэр оюун ухаанаараа хэн юу хйиж чадахаа яриад өрсөдвөл яасан юм бээ. Болдоггүй л юм байхда. МАН МАХН-ийн хувьд худлаа ярьж муу зүйл хийх нь гэм биш зан болчихсон юм уу эсвэл
2013-06-18
Зочин:
Элбэгээ очсон газараа хийсэн ,хийх ажилаа ярих Баагий,Удвал хоёр болохоороо зав л гарвал Элбэгээг муулах юмдаа.Монгол хүнд жудаг гэж нэг юм байдагийг мэддэггүй л эрдэтэн докторонцорнууд юм уу даа.
2013-06-18
bayaraa:
berhiig tuulahaar buteegdsen Jeep geh ni holgui baih shiw
2013-06-18
xxxx:
baagii ni deeree
2013-06-18