Сезам...сезам.. Алладин нь та юм биз дээ
2013-06-18

Энэ их мөнгөний нааш цааш сүлжилдэх их урсгал юунд хүргэх талаар эргэцүүлэл өдөөхөд эрхгүй хүргэж байна. Эдийн засаг маань хэр найдвартай вэ. Тулгуур багануудыг нь сонирхоход л хялбархан хариулт нь гарч ирнэ. Нийт эдийн засгийн орлогын дийлэнхийг уул уурхай бүрдүүлж байгаа. Ирэх таван жилд төсвийн орлогын 30 хүртэлх хувийг Оюутолгой, Эрдэнэт бүрдүүлнэ. Басхүү 25 орчим хувийг уул уурхайн бусад ашигт малтмал бүрдүүлнэ. Ердөө арван жилийн өмнө хагас тэрбум төгрөгөөр тоологдож байсан өнөө хэдэн арван их наядаар тоологдох болсон төсвийн шүү дээ. Гэрлийн хурдаар өсч буй уул уурхайн орлого өнөөдөр нүүрсний 75, зэсийн 25 хувиар бүрдэж байгаа бөгөөд алт, төмрийн хүдэр, нефтийн орлого үлдэх цөөхөн хувийг бүрдүүлж байна. Туйлын эмзэгхэн бүтэц танд харагдаж байгаа биз. Эдийн засгийн хурдацыг сааруулахад ердөө л нүүрс, зэсийг нь хязгаарлахад л болно. Дээр нь шатахуун тослох материалын хэрэгцээ. Ингээд л бид тэдний эрхшээлд..

.

Хятад  яагаад уул уурхайн орлогын 75 хувийг бүрдүүлдэг нүүрсийг маань нэвтрүүлэхгүй байна вэ. Энэ чинь эдийн засгийн урсгалын 21.5 хувийг хааж байгаа хэрэг. Олон улсад нүүрсний үнэ тэгтлээ буурав уу. Статистикийг хараарай. Өмнөд хөршийн маань эдийн засаг саарч байгааг дэлхий сэтгэл түгшингүй харж байна. Энэ уналт нийгэм эдийн засгийн бүхий л салбарт эрчимтэй ажиглагдах боллоо. Асар өндөр хөгжлийн хурдац хүн амынхаа бодит амьжиргаатай уялдахгүй байгаагийн жишээ. Нүүрсний салбар ч огцом уналтад орсон. Инфляцийн өсөлт, ойлгомжгүй царцанги эдийн засаг мөддөө аргамжаа тавихгүй.

.

Хаанаас бид уул уурхайн орлогоос олох 17 хувиа олох вэ. Төсөөлөөд, мэдээллээд л байдаг. Хятад руу грамм ч нүүрс гарахгүй бол төлөвлөсөн хэтийн зорилт юу болох вэ. Уг нь бидний төлөвлөж байсан нь мундаг. Зорилтот зах зээлийн эрэлт нийлүүлт нь Хятадын гадаад зах зээлийн импортлох нүүрсний хэмжээ 2015 онд 230 сая тонн гээд үүнээс 58 сая тонн коксжих нүүрс байхаар тооцоолж. Үүнээс илүү байх ч боломжтой. Ийм их хэрэгцээтэй байж яагаад монголчуудыг “гадуурхав”. Мэдээж хямд үнээр хямдхан зардлаар өөртөө авахыг л чухалчилна. “Хужаа” муудаа биш бид ганцхан гарцтайдаа л хэргийн учир оршиж байгаа юм. Түүнд л зарахгүй бол Монголын нүүрс зүгээр л шороо. Төв талбайдаа хэчнээн багширч жагсаад ч нэмэргүй. Сонирхолтой тооцоо бий. Ирэх таван жилд манай экспортлох нүүрс 80 сая тоннд хүрсний 50 сая нь коксжих нүүрс байгаа. Энэчлэн цаашлаад байвал үр ашигийн тооцоо зөндөө.

.

Гэтэл урд хөрш хилээ хаачихаад байдаг. “Өгвөл өг үгүй бол нүүрсээ асгаад явж үз...”. Үр дүн нь бидний мөрөөдөл цаасан дээрх төлөвлөгөө төдий л үлдэж байх шив. Манайхны хийдэг ажил мөн шүү. Гарцгүй бид өөрөөр яах ч билээ дээ

-Хятад улс дэлхийн нүүрсний тэн хагасыг хэрэглэдэг хамгийн том хэрэглэгч, олборлогч орон. Хэдийгээр урд хөрш нүүрсний арвин нөөцтэй ч голлох ордуудын уул, геологийн нөхцөл хүндэрч нийт ордуудын 60-аас илүү хувь нь 1000 болон түүнээс дээш метрийн гүнд шилжсэн. Мөн нүүрсний ордуудын байршил нутгийн хойд хэсэг болох ӨвөрМонгол, Шанхи, Шиньжаан руу шилжиж зах зээлээсээ холдсон. Төрийн бодлогоор хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй нүүрсний уурхайнуудыг хааж байгаа зэрэг шалтгааны улмаас хилийн чанадаас нүүрс импортолж байна гэж тэд хэлж байна.

.

Дэлхийн эрчим хүчний хэрэгцээний гуравны нэгийг бүрдүүлдэг нүүрсээр үлэмж бяцхан Монголын баялаг дэлхийн зах зээл дээрх ганцхан гарцаар /Хятад руу/ дамжуулан олон улсад гарах нь хэр зөв вэ. Тэр нь хэзээ нэгэн цагт хаагдаж хэзээ нэгтээ нээгдэх “СЕЗАМ” байж болохгүй биз дээ.

Энд ганцхан нүүрсийг жишээллээ. Цаана нь зэс молибедин, алт, төмрийн хүдэр, нефть, шатдаг занар гэхчлэн асар олон нөөц бидэнд бий. Тэгээд ганцхан сувгаар дэлхий дахинтай харьцах болж байна уу. Сезам нээгд... Тэгээд бид өөрийнхөө барааг ... та нарт шалгуулаад... та нараар дамжуулаад ... та нарын данс хараар баялгаа үнэлүүлэх болж байна аа даа. Сезам...сезам.. Алладин нь та юм биз дээ... Хөрш минь.

.

Бид иргэдээ орон сууцжуулахаар ипотекийн зээлийг нэвтрүүлж байна. Бидэнд баталгаатай хөрөнгийн эх үүсвэр хэрэгцээтэй тул “Чингис” бондыг бий болгосон. Дориун ч мөнгө хуримтлуулсан. Ажил хэрэг болгох шатан дээрээ таны Сезам хэрэгтэй болоод байна, хөрш минь. Дэлхийд магнайлагч Эрдэнэтээс гурав дахин их зэс, зэсийн баяжмал, байгалийн ховор элемент дэд бүтцээр тань дамжин өнгөрнө. Ашиг орлого нь танай баруун хойд хязгаарыг бүрнээ бүтээн босголтод босгоно. Тэгэхээр анд минь “Сезам... Хаалгаа нээ...”

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
Ард түмэн:
Монголчууд бид 6,9 сая км нутгийнхаа 67 хувийг ард түмэн адуу мал алт эрдэс юутай хуйтай нь хятад орос хоёрт алдчихаад одоо 33хан хувь дээр нь кольцонд бүслэлтэнд амьдарч байна. Монгол оршихуйг устгахын тулд энэ хоёр зориуд ийм болгосон.Үүний эсрэг хятадын задрал. оросын задралыг бид тэвчээртэй хүлээх ёстой.
2013-06-18
zochin:
hotiin A zeregleliin bused tov zam daguu uichelgeenii 70m2 ajiliin bair zarna 99119709
2013-06-18
kkkk:
Найрамдалд Шижирийн аманд 4га газар яaралтай хямд зарна. 50505505
2013-06-18
zochin:
hotiin A zeregleliin bused tov zam daguu uichelgeenii 70m2 ajiliin bair zarna 99119709