Тэд Монгол улс руу НУЛИМЖ байна
2011-11-17

Олон улсын ажиглагчид ашигт малтмал, нөөц баялгийнхаа хүчээр хөл дээрээ өндийж байгаа Монгол улсын зүг хараагаа чиглүүлжээ. Тэд Монгол улсын эдийн засаг, хэтийн төлөв, хөгжлийн талаар ам уралдуулж буй. Гэхдээ Ази тивд дөнгөж мэндлээд байгаа барын зулзага цаашид бар болох уу аль эсвэл барын зулзага бага дээрээ даруулж, түүний оронд Ази дахь Африк болон хувирах уу гэдэг асуудалд өөр өөрийн өнцгөөс тайлбар хийж эхэлжээ. Үнэхээр Монгол улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал Монгол улсыг мандан бадрах хөгжил рүү юу аль эсвэл мөхөл рүү хөтлөөд байна уу гэдэг нь тогоон дотроо буй бидэнд тодорхой бус. Учир нь улстөрчид хийгээд эдийн засгийн чиглэлээр ажилладаг эрдэмтэд, судлаачид хэлэхдээ “Монгол улс уул уурхайн баялагаараа хөл дээрээ босож ойрын жилүүдэд Араб шиг болно. Ард иргэдээ тайван байцгаа, Үүний баталгаа болгож эх орны хишгээс та нар 21 мянган төгрөг хүртэж байна, Цаашид энэ тоо өсөх болно” хэмээдэг. Үнэхээр эх орны хишгээр өнөө маргаашийг өнгөрүүлж өрх гэрийн гол орлогоо болгодог хэсэг бүлэг хүмүүс бий. Гэхдээ үнийг өсөлт бий болгож нийгмийг талцуулж байгаа эл 21 мянган төгрөгийн ашиг Монголчууд бидэнд хэрхэн “наалдав” гэдгийг бодож үзэх л хэрэгтэй. Энэ мэтээр Монгол улс уул уурхайн ашгийг хүртэж  хөл дээрээ “БОСОЖ” байна. Харин хөндлөнгийн ажиглагчдад бол Монгол улсын ирээдүй хийгээд уул уурхайн баялагаас хөл дээрэ босч байгаа хүмүүсийн тэнгэр газар шиг ялгаа алган дээрээ тавьсан мэт илхэн харагдаж байна. Тухайлбал, Монголчуудын хойт хөрш буюу ОХУ-ын улс төр судлаач Владимир Родионов Монгол улсын талаар ямар дүгнэлт хийснийг сонирхоё. Тэрээр “Нэгдүгээрт, Монгол нь Азийн бусад  “бар” болон  “луу”-наас ялгагдах гол ялгаа нь далайд гарцгүй орон юм. Энэ нь юу өгүүлж байна вэ гэвэл, тэд хөрш орнууд болох Орос, Хятад хоёртой худалдаа хийх юм уу, аль эсвэл бусад орнуудын зах зээл рүү транзитаар гарна гэсэн үг. Хоёрдугаарт, Монгол улс нь нийгэм, эдийн засгийн тэс өөр байдалд байснаа зах зээлийн эдийн засагт хөл тавьсан. Монголын эдийн засаг олон арван жилийн турш ЗСБНХУ-ын эдийн засаг, худалдаа, зөвлөлтийн төсвийн нөлөөн дор байсан юм.  Энд зөвлөлтийн нийгмийн идэвхитэй бодлогын загвар, бүх нийтийн заавал мөрдөх тэтгэвэр, тэтгэмжийн  систем үйлчилж байсан. Энэ бүгд нуран унахад тус улс ангалын ирмэгт тулсан. Хүн ам нь ч ийм өөрчлөлтөнд бэлэн бус байсан юм. Зүүн болон Зүүн-Өмнөд Азийн орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн  эхлэлийн түвшин    доогуур байсан бөгөөд зах зээлийн шилжилтийн эхний үед хүмүүст алдах юм байгаагүй нь амжилтын үндэс болсон. Гэсэн ч сүүлийн үед улстөрчид хүн арддаа байгалийн баялагийг олборлосон ашгаасаа хэмжээлэшгүй их ашиг  амлаад нилээд хэдэн жил болж байна. Гэхдээ Монголын хамгийн их ирээдүйтэй уурхай болох Оюу-Толгой, Таван Толгойн аль алинийх нь олборлолт эхлээгүй байна. Тиймээс өмнөх сонгуулиар амласан 2,5 сая төгрөгийг Монголын иргэд аваагүй бөгөөд Хүний хөгжлийн сангийн төдийлөн их биш мөнгө нь мөнгөний ханшинд муугаар нөлөөлөж байна. Тиймээс бараа таваарын үнэ хүмүүсийн бодит орлого өсөхөөс хамаагүй өмнө түрүүлж өсч байна. Энэ нь  хүн амын эдийн засгийн идэвхитэй байдалд биш, харин хүмүүсийн дургүйцлийг төрүүлж  байна. Харин Хятад бол Монголын байгалийн нөөцийн гол хөнөөгч нь. Тэд зөвхөн буцааж бараа бүтэгдэхүүн болгон нийлүүлдэг түүхий эдэд л сонирхолтой. Түүнчлэн Монгол улсад сонгууль нээлттэй явагддаг бөгөөд олон улс төрчдийн хувь заяа хүн амын шийдвэрээс шалтгаалдаг. Ингэхдээ  сонгогчдыг хахуульдах үзэгдэл  илт явагдаг аж. Улстөрийн хөтөлбөрүүд  нь популист шинжтэй байдаг. Эдгээр хөтөлбөрүүд, макро эдийн засгийн өндөр үзүүлэлтүүд, ДНБ өсөлт  энэ бүгд нь Монгол улсыг  90-ээд  оны эцэст орсон нүхнээс гаргаж чадахгүй байгаа юм. Хөдөлмөрийн чадвартай 100 мянга гаруй хүн ажилгүй байна.100 мянга гаруй хүн ядуугийн туйлд байна. Ингэхдээ янз бүрийн давхаргын хүмүүс бөөр бөөрөөрөө нийлэн амьдарцгааж байна. Энэ нь нөхцөл  байдлыг түгшээж байна. 2008 онд гарсан олон түмний  үймээн 2012 оны Улсын их хурлын сонгуулийн өмнө давтагдахгүй гэхийн аргагүй юм” хэмээжээ. Түүний энэ дүгнэлтийг бусад судлаачид хүлээн зөвгөөрч байгаа хэдий ч Азийн бусад орнууд хийгээд АНУ, Канад, Хятад зураг том гүрнүүдийн хувьд Монгол руу НУЛИМЖ байгаа гэжээ. Энэ нь мөн л уул уурхайтай холбоотой. Хятадууд Монголоос экпортлож буй нүүрсний үнийг өсгөхгүйн тулд дотооддоо зохиомолоор ханш унагаах улмаар дэлхийн зах зээлд нүүрсний үнийг өсгөхгүй байх бодлого явуулж байгаа ч Монголын хар алтыг аль болох хямдаар үнэлж харин Австралиас нүүрс авахдаа гуч дахин илүү үнээр авдаг. Энэ нь Монгол руу нулимж Монгол төрийн түшээдийг мөнгөөр зодож дэвсэлж байгаа хэрэг мөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Харин Канадуудын тухайд Монгол түшээдийг худалдан авч дэлхийд байхгүй жишгээр Монгол улсын Засгийн газартай гэрээ хийсэн хэмээж буй. Энэ мэтээр Монгол руу нулимж байгаа харийнхны тухай орос ах нар ам булаалдан ярьж байгаа ч хамгийн сонирхолтой нь тэд өөрсдөө ч бас Монголын уул уулхайн салбар руу өнгийж Монголыг бусдын адил нулимахаар зэхэж байгаа юм. Ж. Хулан
Shuud.mn
Сонин хачин
ОХУ-ын улс төр судлаач Владимир Родионов chin oyutan shdee.
2011-12-14
ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН БОЛОВСРОЛООС БОЛЖ БАЙГАА БИШЭЭ, МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХГҮЙ, АМЬДААРАА БЭРД БОЛСОНДОО Л ИНГЭЖ БАЙГАА ЮМ. ҮР ХҮҮХЭД, УДАМ УГСААГАА ТАМЫН ТОГООНД ЧАНУУЛАХ ҮЙЛ ХИЙЖ, ҮЙЛИЙН ҮРЭЭ ҮҮРҮҮЛЭХ ГЭЖ БАЙГААГАА ОЙЛГОХГҮЙ ЮМ ДАА. ХИЙСЭН НҮГЭЛ, ҮЙЛИЙН ҮРИЙГ ЯМАР Ч НОМ УНШУУЛААД АРИЛАХГҮЙ, ҮҮРЧ Л ТААРАА
2011-12-02
oros xujaa 2 albaar 3 dagch oronii esreg gytgeleg yabuulj baina l daa. orosuud oorsdiinxoo dotood daxi yaduuralaa buulgaj chadxgyi, arxudaltaa buulgaj chadxgyi baij mongoliin dotood asuudal ruu yasan ix orj baina aa. mongold orosiin 250 kompan yil ajillagaa yabuulj baigaa. ted nar mongolchuudad uy ogson um be. xangalttai manai baylagiig uxaj baigaa. ergen noxon sergeelt xiigeegyi sh dee. mongoliin altiig bol zugeer l ooriin um shig l ezemshij baigaa. gants orosiin irgen payshkin gexed l mongoliin altnii 36 litsenziig ezemshij baigaa. yagaad be. buu med. ene xunii orond mongolchuudaaraa uxuulsan bol mongolchuudiin amidaral saijirax bailgyi dee. exs enxbayriin xiisen ajil.
2011-11-18
ATG-t orj baigaa 2 ,-g hezee haana avaachij nuhah bol doo !!!
2011-11-18
ДЭЛХИЙН АКУЛУУД ЯДАРСАН МОНГОЛЫН ЗАДАРСАН ГИШҮҮДИЙГ ОНГИРООН ЯВДАЛД ДУНД НЬ ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ӨДӨР ШӨНӨГҮЙ ТАЛХИЛЖ БАЙГААД БУЦАХДАА ӨС ХОНЗОН ӨЛӨН ЗЭЛМҮҮН АРААТАН БОЛСОН МОНГОЛЧУУДАД ХАЯЖ ӨГӨӨД ОЛСОН ОРЛОГОО ДААЖ ЯДАН ХҮЛГИЙН ЖОЛОО ЗАЛНА ДАА
2011-11-17
Xun am tsoon ajillax xuch baga uchiraas xogil bas uragshilaxgui baina. Xytad bol xuniixee olnoor xodolj baigaa uls!!Toroos xun am zuin bodlogo deer anxaarax xeregtei baix!! Deer ni eruul mended anxaar! Xun ovchtei bol ajil xiix chadvargu.
2011-11-17
танайх хоцроод байна жаахан хурдтай ажилла
2011-11-17
УИХ-ийн гишүүдийн мэдлэг боловорол нимгэн байгаа учир гадныханд мэхлүүлж байна
2011-11-17
'Төрийн түшээд боловсрол нимгэн байна' Тийм учир гадааынханд мэхлүүлж хийцлүүлж байна.
2011-11-17
УИХ ийн гишүүн Одхүү Гантөмөр нар гол үү рэг гүйцэтгэж эх орноо худалдсан гэсэн үг чих дэлссэн шүү Эд нарыг шүүхэд өгч бүх хөрөнгийг нь хурааж шоронд хатаах хэрэгтэй Оюу толгойн гэрээг цуцалж Монгол компаниудад өгөх хэрэгтэй МОНГОЛЧУУДАА цаана чинь үндэсний аюлгүй байдал алдагдаад эрлийз хүүхдүүд хэт ихэслээ хятад иргэдийн байгаагий нь цөөлж орж ирж байгаад нь квот тогтоомоор байна Энэ бүгдийг хийчэх хөдөлгөөн бүлгэмүүд байна уу
2011-11-17
Гадаадын улсууд үнэ дарж авах гээд байхад манай уул уурхайн үйлдвэрүүд, лиценз эзэмшигч нар өөрсдийн одоогийн ашгаа бодоод урдаас нь эд баялгаа үнэгүйдүүлэн өгөх гээд гүйгээд байгааг нэг хэсэгтээ зогсоох хэрэгтэй. Тэртэй тэргүй яг ард олонд орж байгаа ашиг байхгүй шүүдээ.
2011-11-17
ehnii 2 zurag yamar zewuun setgesen zurag we
2011-11-17
Õîòÿò ëè,õîòÿò ëè Ðóññêèå - ÂÎÉÍÛ? Ìèðó - ÌÈÐ ... WORLD = WAR = WARREN BUFFETT
2011-11-17
энд үнэн юм л бичиж. анхаарах л зүйл. Ямар ч баялгийг ашиглаж болох ч байгаль орчныг хамгаалахад бүр ч онцгой анхаарах ёстой. Дэндүү яараад байна. Боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ашигтай. Ийм шийдвэр гаргасан цөөн тооны ТӨРИЙН түшээдтэй холбоотой. УИХ, Засгийн газар улс орныг удирдаж чадахгүй байна.
2011-11-17
ДЭЛХИЙН АКУЛУУД ЯДАРСАН МОНГОЛЫН ЗАДАРСАН ГИШҮҮДИЙГ ОНГИРООН ЯВДАЛД ДУНД НЬ ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ӨДӨР ШӨНӨГҮЙ ТАЛХИЛЖ БАЙГААД БУЦАХДАА ӨС ХОНЗОН ӨЛӨН ЗЭЛМҮҮН АРААТАН БОЛСОН МОНГОЛЧУУДАД ХАЯЖ ӨГӨӨД ОЛСОН ОРЛОГОО ДААЖ ЯДАН ХҮЛГИЙН ЖОЛОО ЗАЛНА ДАА
'Төрийн түшээд боловсрол нимгэн байна' Тийм учир гадааынханд мэхлүүлж хийцлүүлж байна.
Унэн мэднэ гэдэг нь хэцуу шуу
2011-11-17
Gashyyn, Ynen eymiig MGL-chyyd bid sonch syrbal uursdud maani l ashigtai, yynii xariyd yxaalag xandaj setgedeg bolox xeregtei bna.
2011-11-17
Буриадын Их сургуулийн магистрийн оюутны бичсэн зүйлийг юу нь ч дөвийлгөдөг юм бэ дээ.
2011-11-17
ОХУ-ын улс төр судлаач Владимир Родионов chin oyutan shdee.