Нэрт сэтгүүлч, Ардчилсан хувьсгалын дууч С.Цогтсайхан агсан “Тарчлаан” нийтлэлээ 1999 онд бичиж байсан. Түүний нийтлэлийн гол утга санаа нь тархай бутархай олон сум, түүнийг тойрсон асуудал байсан. Тэрээр нийтлэлдээ “...Нэг мэдэхнээ би Монгол гэдэг хатуу ширүүн уур амьсгалтай газар эхээс мэндэлсэн байлаа. Яагаад Америкт, Европт төрсөнгүй вэ? Нэгэнт төрөөгүйгээс хойш яая гэхэв, буцаж эхийн хэвлийдээ оролтой нь биш олдсон, заяагдсан, ноогдсон газар шороогоо эх орон минь гэж энхрийлье дээ. Гэвч миний төрсөн улс өөрөө аугаа уужим дэлгэр байлаа. Энэ их нутгаас эрээд сураад байвал аятай тухтай газар бас олон байх ажээ. Их савны ёроолоос юм олдолгүй ч яахав. Гэтэл миний төрсөн улсыг дотор нь хорин нэг хуваагаад авчээ. Энэ 21-ийн нэг Булган гэдэг өчүүхэн цэг дээр би хуваарилагджээ. Энэ өчүүхэн цэг дотроо бас дахин задраад сум гэдэг нэгжид би харъяалагдлаа. Аяа би дэлхий гэдэг аугаа гариг дээр төрсөн атлаа юутай өчүүхэн орон зайг эзэлнэм бэ. Алаг дэлхий дээр төрсөн минь ийм л учиртай байжээ. ...Хахир хатуу дээр нь хавчиг давчуу сумын нутагт дүнгэнэхэн нисэв ээ. 360 хавчиг давчиг сум нийлж байж Монгол улс болно. Нэг өдөрт дэлхий тэнхлэгээ 360 градус эргэдэг. Тэгвэл өнөөдөр Монгол улс минь хэнхдэгээ 360 хэрчүүлжээ гэж хэлж болно. Энд монголын сумын тухай яригдаж байна л даа. Энэ бол 1931 онд оросуудын хувааж өгсөн газрын зураг....
6
...Сум гэж юу юм бэ? Түүнийг яах гэж байгуулсан хэрэг вэ? Монголчуудын хүчийг сарниах гэж үү? Yгүй ээ. Орчин үед энэ ойлголт өөр хариулт нэхнэ. Орон нутгийг хөгжүүлэх, бэлчээр талбай ашиглах гэх мэт тайлбар олдоно. Тэгвэл говийн алслагдсан нэгэн сумын нутагт заавал хүн суулгах нь ямар бодлого вэ? Элс ухуулж, харгана түүлгүүлж, хэдэн ямааны дэлэн шувтруулах нь хэнд ашигтай бизнес вэ? Говьд 15 нас хүртлээ бороо үзээгүй хүн байж байна. Ямар гээчийн шийтгэл вэ? Амьдаараа гүрвэл болсон хүн цэрэгт ирээд анх удаа чихэр идэж үзэж байна. Цөллөг гэдэг нэг том эрүүгийн ял шийтгэл байдаг. 60-70 онд монголын олон сэхээтнүүд хөдөө очиж ажиллах гэдэг зүйл ангиар шийтгэгддэг байсан...” хэмээн бичиж байжээ.
5
Нэрт сэтгүүлчийн 1999 онд бичиж дэвшүүлсэн нийтлэлд хэлсэн хөдөө сумдын талаарх дүгнэлт одоо ч үнэ цэнээ алдаагүй байна. Учир нь дээрх сумын амьдралын дүр зураг одоо ч олон суманд хэвээрээ л байгаа. Мэдээж олон зүйл бас өөрчлөгдсөн.
Ардчиллынхан ялснаар соц нийгмийн үеийн хүмүүсийг хаана төрсөн, тэндээ үх гэх маягийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хатуу журам шатлал байсныг халж, хэн хүн хүсвэл шөнө ч хамаагүй нүүгээд хот нийслэлд ирж амьдарч болох боломжийг нь нээж өгсөн. Хөдөө л төрсөн бол хөдөөнөө л насаа барах ёстой тавиланд унадаг гэсэн С.Цогтсайхан агсны онож хэлсэн Тарчлаант амьдарлаас нь салгаж өгсөн. Харин хүний эрхийг хангасан энэ “чөлөөлөлт”-өөр нүүн ирэгсдийг шингээхэд Хот нийслэл өөрөө бэлэн бус байсан.
6
Яагаад хот л орох санаатай гэх хүмүүс одоо ч олонх байсаар атал сөрж, хөдөө сум орондоо сайхан амьдрах боломж байна гэж тэс хөндлөн сурталдах болов. Нэг талаас үүнийг хотоо дагасан их төвлөрлийг дийлэхээ байсан эрх баригчдын хуурай ухуулга гэж шүүмжилж болно. Нөгөө талдаа үнэндээ хөдөөгөө харж хөгжлийн нь дэмжиж байж л нутгаа орхин хот руу нүүх иргэдээ тогтоон барих ганц арга байна гэж үзсэнийх байх.
6
Шинэчлэлийн засгийн газрын хөтөлбөрт сум орон нутгийг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилт их харагддаг.
Сум хөгжүүлэх сангаар дамжиж орон нутагт 24 тэрбум төгрөг олгогдсон байна. Яамдын мэргэжилтнүүдээс бүрдсэн 222 хүний бүрэлдэхүүнтэй 28 ажлын хэсэг 21 аймаг, 330 сум, 38 суурин, хилийн боомтод ажиллаж хөдөө орон нутагт 16 мянган жижиг, дунд үйлдвэр нэмж байгуулах хэрэгцээ байна гэсэн судалгаа гарсныг Их хуралд сонордуулж байсан. Товчхондоо их мөнгө хэрэгтэй байна гэсэн дүгнэлт. Сумдад мөнгө гаргаж таарна. Гэхдээ энд харах, ярих зүйл багагүй. Эхэнд дурдахад, сум орон нутаг тойрсон асуудлыг шийдэх нэрээр, өөртөө сул мөнгө босгогчид, амин хувийн амьжиргаагаа өөд нь татагчид, дээр УИХ-аасаа эхлээд, доод нэгждээ хүртэл их бий. Их хурлын гишүүд гэхэд тойрогтоо оруулах хөрөнгө оруулалт зарцуулалт нэрээр тэрбум төгрөг төсвөөс авах эрхээ нээж авсан. Энэ нь бас өөрөө нэлээн гажиг хуваарилалттай. Сая хүнтэй хотын “депутат” гишүүн, 30.000 хүнтэй хөдөөний “депутат” гишүүн хоёр яг адилхан мөнгө авч байх жишээтэй. Нэг нь юу ч хийж чадахгүй шүлс шиг мөнгө гэж байхад, нөгөөдөх нь яахав дээ дутна даа, хэцүү, гэхдээ яахав гээд л авчихна. Жил бүрийн төсвөөс аймагтаа, сумандаа илүү мөнгө суулгах гишүүдийн уралдаант лобби аян жил бүр уламжлал болон явагддаг гэж байгаа. Өөрөөр барьцаат лобби ч гэж болно. Манайхыг дэмжчих дараа нь танайх дээр би кнопоо яг дарна. Харин үгүй бол танайх ч манайх ч байхгүй шүү гэх маягийн тохироо. Тэгээд зүтгүүлж байгаа төсвийн задаргааг харвал дотор нь хаа хол аймгаасаа 400-600 км газарт байгаа нэг сургуулийн дээврийг засахад төдөн зуун сая гээд л эхэлнэ. Олон суманд ийн тойрог гэдэг асуудлаар хандаж дахин сонгогдохоо бодож сумд руу өндөр хүчдэл татаж эхэлсэн. Энэ нь 200-300 жилийн дараа магадгүй бүр хэзээ ч өртгөө нөхөхгүй их зардал гэдгийг учир мэддэг хүмүсс хэлж сануулсаар байсан. Энэ ч одоо бараг хоцрогдлоо доо.
6
Харин оронд нь “моодонд” ороод байгаа нь Сум хөгжүүлэх сангийн зээл. Зориулалт нь ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амжиргааг нь дэмжих, цаагуураа сум орондоо тогтвортой амьдрахыг хөхиүлэн дэмжих төрийн холын хараа зорилгыг тээсэн мөнгө. Эндээс мөнгө босгож цүлхийж ирсэн нь өнөө амьжиргаа доогуур ажилгүй иргэд лав биш. Харин тухайн орон нутгийн Иргэдийн хурал, Тамгын газрын хавийн нөхдүүд болон, сумандаа нөлөөтэй гэх эрхмүүдийн садан төрөл болон ойр дотнын хүмүүс, мөн намын харьяаллаараа шигшигдсэн бизнес эрхлэгч нар энэ зээлийг тооны томоос нь дуугарч 30, 60 сая гээд л авна. Жилийн 3 хувийн хүүтэй ийм зээл авсан нөлөө бүхий нөхөр дараа жил нь сайн зээлдэгч байсан тул гээд л дахиад л авна. Аль нэг суманд очоод энэ зээлийг хэнд их үр өгөөжээ өгөөд байгааг харахад тийм ч их хэцүү биш дээ. Арай дөнгүүр хашаа байшинтай юм уу, дэлгүүр, жижиг буудлын эздийг жоохон судлахад л өнөөх зээлдэгч болох нь тодроод ирнэ. Энэ хэдэн нөхрийн л амьжиргаа голлон дээшилж бусад нөлөөгүй ба буруу намаа дэмжсэн хэд юм авахгүй. Гэхдээ бас ор хоосон орхихгүй, дээрээс шалгалт тулгалт ирвэл харуулах шахуу зорилгоор 500-гаас нэг сая төгрөгийн зээлийг ганц нэг дээл оёдог, гутал засдаг хэддээ өгнө. Ингээд харвал сум хөгжүүлэх сангийн зээл сумын хэдэн сайныг, улам сайжруулах зээл болж хувирсан байгаа юм.
6
Зэрэгцээд ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл гэж бас байна. Мөн л ажлын байр нэмэгдүүлэх орон нутагтаа юм хийгээд ойр хавьдаа гаргаж борлуулаад наанаа нутаг орондоо амьдар гээд, төрөөс хэнд яаж өгөхийг нь хэлээд, зээлийг авах ёстой зорилтод бүлгийг нь зааж өгөөд явуулдаг.
Сум хөгжүүлэх сангийн зээлээ бодвол шалгуур арай өндөр байдаг. Мөн л нөгөө нөлөөлөл сайтай хэд мэдээж эхэлж авна. Одоо энэ байдал нэлээн зүгширч эзэддээ очиж байгаа л гэсэн.
Дээрхи төрийн зээл дэмжлэгээс гадна боловсрол, эрүүл мэнд, өрхийн амьжиргааг дэмжих гэсэн чиглэлээр Монгол Улсын Засгийн газар ЮНЕСКО, НҮБХС, ДЭМБ, НҮБХХ байгууллагууд хамтран хэрэгжүүлдэг сумдад чиглэсэн төсөл хөтөлбөр ч их бий.
Гэхдээ сумын хөгжлийг дэмжээд дэмжээд хаа хүрэх вэ, 20 жилийн дараа 352 сум яаж шинэчлэгдэн өөрчлөгдөх юм бэ? Цаашид хэрхэх вэ гэдэг асуудал томоос том асуултын тэмдэгтэй хэвээрээ л үлдээд байгаа юм.
6
Хамгийн их хүн амтай Өвөрхангайн Хархорин сум 12630, Баян-Өлгийн Дэлүүн сум 9142 гэж байгаа бол Завханы Завхан сум 900, Дорноговь аймгийн Баяндэлгэр сум 1100 хүнтэй удаалж байна. 1000 хүрэхгүй шахам хүн амтай ийм сумын төвийг яах ёстой вэ. 12 мянга гаран хүн амд зориулсан бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалт байж болно. Харин 900-1100 хүнтэй сумын хэтийн хөгжлийн төлөв яаж бууж байдаг юм бол. Сум л бол сум, араас өврөөс нь ялгаатай гараа юу гэдэг шиг адилхан л гэрэл цахилгаан татаж, зам тавьж, сургууль барьж, ажлын байр бий болгож, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр л байх уу. Энд гэр бүл төлөвлөлт яаж явагдаж цус ойртолтоос яаж тойрч байдаг юм бол гээд олон асуулт дагалдана. Төр болоод түшмэдүүд нь нэг хариулт, боловсруулсан нэг бодлого хэлэх л байх. Гэхдээ 1999 онд С.Цогтсайхан сэтгүүлчийн хэлснээр Оросын түүхий эдийг ханган нийлүүлэх баазын сүлжээгээр хуваарилагдаж цээжээ хэрчүүлсэн мэт 360 (одоо 331) болон хуваагдсан энэ хуваагдал тарамдлыг хэзээ бөөгнүүлж цэгцлэж авах юм бэ гэсэн асуулт хариултгүй байх шиг. Сум дагасан тарамдлыг дагаж үр ашиггүй урсах, төсвийн их мөнгө хайран санагдана. Сум бүрт 50 орчим сая төгрөг төвлөрч нийт төсвөөс нийт 24 тэрбум төгрөг зөвхөн сум хөгжүүлэх сан гэж байршиж байна. Гэхдээ Сум бүр хөгжиж цэцэглэж чадах уу?
6
Хоорондоо 30-40 км-ийн зайтай сум олон бий. 331 сумын Засаг даргын Тамгын газрын зєвхєн жилийн цалингийн тєсєв нь 10 гаруй тэрбумаас хол давна.
Бид хэтэрхий их төвлөрөл нийслэл хотдоо 45.8 хувь буюу 1206.6 мянган хүнтэй бөөгнөрч, үлдсэн 1 сая гаруй хүнээ 1.5 сая хавтгай дөрвөлжин нутагтаа тарааж тавьчихаад л хөгжилтэй орны түвшин рүү, хөгжил өөд гээд зүтгээд байна.
6
Энэ сонгуулийн дараа Орон нутаг, Засаг захиргааны нэгжийн тухай хуулийг нэг харах цаг болсон байна.
6
П.Баярхүү /тоймч/