Салхи хагарлаа 33/21
2013-06-14

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа хоног дөхөх тусам их өвөрмөц байдлаар чангарч байна. Урьдын сонгуулийн өнгөөр бол сурталчилгаа сүүлийн 10 хоногтоо ороод ирэхээр хар мэдээ бас цочир амлалтууд ихэсдэг.

Харин энэ сонгуульд тэгсэнгүй. Аймаг сумдыг онцлогоор нь хөгжүүлэхэд анхаарна, дэмжинэ гэсэн ганц нэг үг яриаг эс тооцвол олигтой амлалт гэхээр юм алга. Энэ нь харин ч сайн байх. Бүтэхгүй баахан юм амалчихаад дараа нь цайруулж мартуулах гэж бөөн юм болох биз.

6

Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн баг авилгалын талаарх сурталчилгааг бараг нэр дэвшигчээсээ илүү хийж энэ хэсэгт иргэдийн уур хилэнг жинхэнэ халааж өгч байх шиг санагдлаа. Энэ халалт эргээд Авилгын эсрэг тэмцэл дөнгөж эхэлж байгаа ба цаашид одлоогийн Ерөнхийлөгч дахин гарч мухарлана гэсэн нэмэх оноо болж нэр дэвшигч дээр нь  бууж байна.

5

МАН хариу барьж Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн хүүгээр барьцаа сэдэв явуулсан. Өнөөх нь өчигдөр албан тушаалаа өөрийн хүсэлтээр өглөө гээд энэ нүүдлийг нь мухарлаж орхив.

Махны үнэ 100 төгрөгөөр хямдрахад баярладаг ард түмэн бид нэг авилгын хэргийн дүн нэг зуун сая байна гэж мэдээлэгдвэл, худлаа байлгүй зуун тэрбум байлгүй дээ гэж чихэндээ үл итгэн олигтойхон мөнгөний тоо сонсоогүй юм уу, тэрбумын учир олоод зөв хэлж чадахгүй гэж сэтгүүлчдийг загнаж мэдэхээр  болоод байна.

6

Аваргын талынхан сөрөг Пи Ар хийж алагчилалгүй хорьж шалга. Аварга гарвал АН-ынхан ч  яг ийм байгаа нь харагдана гэж нэлээн цайрсан маягтай үг хаяж үзэж байна. Үнэндээ ар араасаа хөвөрч шууд намтай нь холбогдож байгаа энэ дуулиант хэргүүдийн бараан мэдээллүүдийг дарж, дагаж гүйцэхгүй байх шиг байна. Аварга Б.Бат-Эрдэнэ сонгуулийн энэ цаг хүртэл, яривал ярьчихдаг, бүжиглэвэл бүжиглэчихдэг, сайн улстөрч, олон нийтээс  дэмжлэгтэй бол дэмжлэгтэй гэдгээ ч харууллаа. Харин одоо энэ авилгын эсрэг, авилгачдаас үл хамааран тэмцэж Ц.Элбэгдоржийн эхлүүлснийг бүр сайн хийж гүйцээн тулгын чулуунд сондгойрч, тогоо хазайлгаад намаа, найзаа гээд яваад байхгүй, зангарагтай  Ерөнхийлөгч байж чадна гэдгээ л сайн харуулах, товойлгох хэрэгтэй болоод байх шиг байна. Ер нь аваргыг дөн нуруутай, мэдлэг туршлагатай, удирдах чадвартай улстөрч гэдгийг хэн үгүйсгээд байгаа юм бэ. Сөрөг нам яахав дүрмийнхээ дагуу сөргөөр л харуулах гэнэ. Ард түмэн аваргаа таньж байгаа, сайн мэднэ дэмжиж ч байгаа. Харин ард нь байгаа намыг нь алдаа дутагдлаар нь бүдрүүлэхэд дагаад доголчих гээд байгаа энэ байдлыг л эргүүлэх хэрэгтэй мэт санагдана. Уг нь сонгогдчихлоо л бол намын харьяалал “No”, улс орны эрх ашиг “Yes“ л болно биз дээ.

6

Ингэтэл хэд хоногоос АН-аас нэг, хоёр нөхөр адилхан шалгагдаж эхэлж, ард түмний загатнасан газар маажих шиг болох бий дээ. Тэгвэл ч цантсан морь унасан Ц.Элбэгдорж нэр дэвшигч гарч давхиад, аль хэдийн барианд орчих байх шүү. Энэ удаагийн сонгууль ажлын байр авдаг цалин, тэтгэлгийг нэмнэ гэсэн амлалтаар биш “Авилга устана” гэсэн итгэл төрүүлэх нүсэр том “компанит ажил”-аар үргэлжилж, энэ эрчээрээ өндөрлөх юм шиг байна.

6

Бас цаана чинь ирэх долоо хоногоос баахан айлууд Ипотекийн зээлээр шинэ байранд орж, 26-ний өглөө тагтан дээрээ нэг сайхан суниагаад саналаа өгөхөөр эртлэн гарах хүн олон болох юм шиг. Тэгж л сурталчлаад байна. Хэрвээ ингэвэл гэр орноо засч, сэтгэл санаа өөдрөг гарсан улс аль намын, хэний төлөө саналаа өгөх нь бараг тодорхой биш үү. Яаруулж зүтгүүлсээр байгаад л сонгуулийн өмнө орон сууцны зээлийг ажил болгочихлоо, гайгүй л байгаа даа.

6

Сонгуулийн салхи хилийн чанадаас хагарч,  сүүлийн 10 хоногийн сурталчилгаа эхэлсээн.

6

П.Баярхүү  /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зөрүүд эмээ:
Тийм ээ хар машин нь нууц луйвардаж байсан бол одоо ил боллоо. Саналын хуудасны тоо баланс барьдаггүй сонгууль гэж абйдаг юм уу? Инээдтэй,өрөвдөлтэй сонгууль болон сонгуулийн хороо бол доо. ер нь АН-ынхан тоонд их муу юм. Тийм болохоор нэг програм хийлгэж аваад түүндээ найдах юм даа. Хулгайч л хулгайчийг бариарай гэж чанга хашгирдаг гэсэндээ. Хамт байж байгаад энэ хулгайч гээд байгаа хүмүүст итгэх үү?
2013-06-16
sumiin zaan:
noyonii buh gej sonssonoos, buh noyon gej sonsoogui yum bna daa. yadaj undesnii buhuu nairaagui bolgochih zorig zurhgui hun namiinhaa awilgachdiig ardaa l nuuna shtee, ee baagii awarga mini hairan saihan ner hund.....
2013-06-16
Oyunaa:
yamar ch ergelzeegui Elbegeeg demjinee
2013-06-16
mongoloo:
Elbegeeg demjij bainaa tsaashdaa ene olon hyatad.colongosiin talaar todorhoi bodlogo arga hemjee abna gej ch itgej baina yamar ch baisan ene abilgal gegch myy yoriin yildlees tor zasagiig mini salgaj ogoh baihaa.
2013-06-15
Зочин:
Ард түмэн аваргыг таньж байгаа, мэдэж байгаа. гэхдээ сайн улстөрч гэдгээр нь бус сайн бөх гэдгээр нь. Тэр сайн удирдагч гэдгээ 8н жил чимээ аниргүй дүмбийн сууж харуулсан байх уу?? Тэр сайн удирдагч биш, тэр сайн бөх!!!
2013-06-15
unendee:
abilgaliig ustgaxguigeer yaj uls oron xogjix yum be aan. uyn ter ouy tolgoi, uyn ter xoshoot, mengiin tal be, bugd abilgachidiin buruu zamaar orson. odoo xichneen alt amalaad ch xereggui,, zobxon abilgaliig buren undeseer ni ustga. syrgyyli tsetserlegiin zaxiral, erxlegch nar bugd abilgachid ,, xaanaas xaalgachid, ted elbegees uxtel aij baigaa,
2013-06-15
zochin:
Hun bolgond taaruulj yariad,todorhoi sanaachilga gargahgui getsen,hujaa shig zalytai avragatai baij dee,chaavaas...
2013-06-15
Туяа:
Сонгуулийн сурталчилгаанаас харахад АН хийж байгаагаа, цаашид хийж бүтээх тухайгаа ярьж байгаа бол, МАН ын сурталчилгаа ямарч иш баримтгүй АН"ыг муулахаас хэтрэхгүй юм. МАХН-ынх бол бүр ч авах юм байхгүй.
2013-06-15
sara:
tarhi chini ergej chinii
2013-06-14
sara:
Elbegdorj gara hi todothoi.tarhi ni ergesen humuus Udval Batergene 2 t ogoh bh
2013-06-14
зочин:
Манай элбэгээ ялнаа тодорхой харин алтанхуяг баярцогт нар элбэгээгийн авөх саналаас нилээд хойш татна.
2013-06-14
Өсөхбаяр:
Аваргыг сонгож, АН-ынхны хэт явцуурсан намчирхал, шүүхийн дарангуйлал, төрийн албаны халаа сэлгээг зогсооё, төрөл садангаар дүүрсэн төрийн албыг цэвэрлэе. Элбэгээ болон АН арай л хэтэрч байна аа. Бат-Эрдэнэ гишүүнийг сонгохыг уриалж байна.
2013-06-14
sara:
tarhi chini ergej chinii
ыыыы:
Газар нутагтайгаа үлдэх юмсан.
2013-06-14
Zochin:
Chinii odoo bj bgaa bdliig ni helsen chin ih emzeglej bh shiv dee... Oortoo jaahan dugnelt hiij tsaashdaa yah ve gedgee ANHAAR...
2013-06-14
bolii do hu:
avargiig songoj tegj Avilgaliig tsetsegluulehee ch bolihuu daa
2013-06-14
Zochin:
yag unen. Neeren hyataduud ih orj ireed herees heterch bnaA. Mongold uuniig zohitsuulah bodlogo heregtei bna. Mongoliin zaluuchuud ihenh ni TSAGAAN GARTAN bolj duuslaa.
2013-06-14
avraga:
avragaa songonoo bayarkhuu minee
2013-06-14
bolii do hu:
avargiig songoj tegj Avilgaliig tsetsegluulehee ch bolihuu daa
Songogch:
Emee ovoo nar huuchinaa songoj bolno oo. Baterdene avragiig bi huvidaa demjihgui ee. Ard ni MAN bgaa Zaluuchuud bid Elbegeeg songono.
2013-06-14
Emee:
ELBEGEE HUU-g odoo songohgui ee. Hyatad undestenguud iheer nemegdej mongol zaluusiig belenchleh setgeld urialj bui munhag bna lee odoo bolihuda
2013-06-14
Zochin:
yag unen. Neeren hyataduud ih orj ireed herees heterch bnaA. Mongold uuniig zohitsuulah bodlogo heregtei bna. Mongoliin zaluuchuud ihenh ni TSAGAAN GARTAN bolj duuslaa.