6
Эцэг эхчүүд маань хүү, охиныхоо 10 жил сонсч сурсан хичээл зүтгэл, мэдлэг оюунд нь үнэлэлт тогтоолгож, үеийнхнийхээ хаана нь эрэмблэгдэж, цаашаа ямар түвшинд дараагийн шатны мэдлэг боловсрол эзэмших боломжтойг харахаар эртлэн гэрээсээ гарцгаасан. Тэгвэл таны хүүхэд хүссэн сургуульдаа орохын тулд энэ шалгалтаас хэдэн оноо халааслах хэрэгтэй вэ гэдгийг харцгаая.
6
Монголын их, дээд сургуулиудын консерциумаас жил болгон оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулдаг. Энэ жилийн тухайд зарим сургуулиуд босго оноогоо тусгайлан зааж өгчээ.
Өмнөх жилүүдэд босго оноо ерөнхийдөө 400 байсан бол энэ жил Санхүү, эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620, Удирдлагын академи 600, МУИС 560, бусад сургууль 400 түүнээс дээш байна хэмээн журамлажээ.6 Хуваарь сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл ажиллагаа ил тод хийгдэх бөгөөд хэд хэдэн онооны жагсаалтад орсон шалгуулагч зөвхөн нэг сургууль, мэргэжлийг сонгоно.
Эхний онооны жагсаалтаар хуваарь сонгосон хүн дараагийн онооны жагсаалтаар хуваарь сонгож, эхний сонголтоос татгалзаж, болно. Энэ тохиолдолд татгалзсан хуваарийг эхний онооны жагсаалтын уг хуваарийг сонгож болох дараагийн хүнээс эхлэн онооны дарааллаар санал болгож сонгуулах юм байна. Түүнчлэн СЭЗДС-ийн Сингапур, БНСУ-д сурдаг давхар мэргэжил эзэмшүүлдэг мэргэжилд англи хэлний оноо 750-аас доошгүй байхаар журамлажээ. Харин бусад сургуулиудын босго оноо өмнөх жилийнхтэй адил байгаа ажээ. Зарим сургуулиудын мэргэжил өнжиж, зарим мэргэжлийн элсэлт хасагдсан гэнэ.
6
Нийслэлийн нутаг дэвсгэрт 93 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулснаас төрийн өмчийн 13, төрийн бус өмчийн 76, гадаадын салбар сургууль 4 байна. Түүнчлэн шаталсан сургалт явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 10 төв үйл ажиллагаа явуулж тэдгээрт 19.2 мянган оюутан суралцсан байна. Олгож буй боловсролын түвшнээс хамааран шаталсан сургалт явуулдаг зарим нэг МСYТ-үүд дээд сургууль, коллежийн тоонд ч орсон байна. Энэ бол 2012 оны байдлаар гарсан тоо, энэ жил нэг их өөрчлөлт ороогүй байгаа гэсэн.
6
Та бүхэн МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, ЭМШУИС, СЭЗДС, ЭЗДС зэрэг голлох сургуулиудын оюутан элсүүлэх журмыг http://www.eec.mn/news/0 линкээр орж татаж авч болохоор байна.
6
П.Баярхүү
Уншиж байна |