Ялагч нь Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ ч биш...
2013-06-14

Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтийн нэг болох дундаж наслалтаараа Монгол Улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд багтдаг ба дундаж наслалт 68.05 болсон гэнэ. Арваад жилийн өмнө 62 байгаад сүүлийн жилүүдэд дээшилж 68.05 болжээ. Үүнээс бид эрх зүйн чадамжтай болох буюу өөрийн үзэл бодол үнэлэлт дүгнэлтэй бие даасан “том хүн”  болох хүртэлх 16 насаа хасаад тооцвол бидэнд энэ хорвоод зам мөрөө гарган, утга учиртай зорилготой амьдрах 52 жил байна гэж урьдчилан харж болох. Энэ 52 жилд бид хүн төрөлхтний спортын их баяр олимп болон хөлбөмбөгийн дэлхийн аваргын гайхамшигт тоглолтуудыг ердөө л 13-хан удаа үзнэ. Мөн бид дээрх дундаж наслалтаараа бол 13-хан удаа УИХ ба Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх боломжтой юм.

.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль олон 18 настнуудын анхны сонгууль, олон залуусын  2 ба 3 дахь сонгууль биз. Бас хорин тав, гучин настай цөөнгүй зарим нэгийнх нь хувьд АНХНЫ  сонгууль хэвээрээ байж магад. Учир нь эдгээр залуус маань урьд тохиосон хоёр, гурван удаагийн сонгуулиар саналаа өгөөгүй. Яагаад? ...Зүгээр л өгөөгүй, завгүй байсан ч юм уу, зорилгогүйгээ  цайруулж аргалаад хэлчих шалтаг зөндөө л байгаа байх. Дөрвөн жилд нэг удаа тохиох боломжоо хоёр, гурваар нь Cancel болгочихсон, завгүй, хэнэггүй  “Х”  иргэн, залуучуудад хандан уриалж хэлэх үг байна.

.

Та бүхэн бүгдээрээ л зохих мэдээлэлтэй орчинд, зохих боловсрол мэдлэгтэй, өөрийн гэсэн гэр бүл найз нөхдийн хүрээлэлтэй, ухаан санаа эрүүл, сайхан залуучууд. Бүгд л сурч боловсорч, ажиллаж, хайрлан дурлаж, айл өрх болж, үр хүүхдээ эрхлүүлж ажил бизнес эрхэлж мөнгө хөрөнгөтэй болж, чиний мэдэх мөнгөтэй боломжтой мундаг амьдарч яваа хэн нэгнээс хол илүү амьдрах мөрөөдөлтэй байгаа.

.

Залуу минь, чиний тэр сайхан мөрөөдөл биелэхэд эцэг эхийн тань өгсөн мөнгө эхлэлийг нь тавьж болно. Хайр дурлал чинь жигүүр нэмж болно. Эзэмшиж байгаа боловсрол чинь өгсөх гишгүүр шат болж болно. Эх орондоо чи бусдын жишиг сайхан амьдрахад ойр дотныхон чинь бүгд л чамайг дэмжинэ. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байгаа бол, сонгох эрхээ эдэлж сонголтынхоо ганц тэр өдөр, Завгүй бас Залхуу бүү бай.

.

Та болон танай гэр бүлийнхэн айдасгүй, амар тайван амьдрах баталгаа болох ардчилсан сонголт баталгаажиж, шударга ёс тогтох боломж бас мөрөөдөл чинь төгс биелэх “шаанс”  ганцхан чиний саналаар дутаж хүчингүй болж болно. Үүнийг залуу та өнөөдөр магадгүй хэдэн жилээр мэдрэхгүй өнгөрч болно. Харин амьдралдаа хэзээ ч мэдрэхгүй яваад байж чадахгүй. Хэрвээ сонголт буруу хийгдвэл таны мөрөөдөл биелэх эхлэл суурийг нь тавих эцэг эхийн тань хэтэвч нимгэрч, аавын тань үг дуу дорой, харц нь итгэл төгс биш болно. Таны мөрөөдөлдөө хүрэхэд өгсүүр шат болох боловсролын орчин, чанар нь муудаж сургалтын төлбөр чинь нэмэгдэж, дарамтгүй мэт өдөр хоногууд чинь богинохон болно. Хэрвээ чиний саналаар дутаж сонголт өөрөөр эргэсэн бол, одоо тэврэн хайрлаж буй бүсгүйгээ гуниглууж, үр хүүхдийнхээ хамт орхин, харь оронд очиж хүний өмнө бөхөлзөж, мөнгө хураахаас өөр аргагүй болчихсон бүрхэг өдөр ирж мэднэ. Учир нь чамд ажил бизнес эрхэлж амьдралаа өөд нь татах таатай нөхцөл олдохгүй. Байр авч тусдаа айл гэр болох мөрөөдөл чинь бүр хэзээ ч биелэхгүй холдож болно. Учир нь “зөв тал” ялахад та нарын санал дутаж, буруу гарууд төрд гарснаас Авлига томорч, чамд байр орон болж ирэх мөнгө хэдхэн дарга, улстөрчдийн нууц амрагийнх нь хүзүүндэх “алтан гинж” болж гялалзах юм.

.

Мөрөөдлөө зорилго, зорилгоо амьдрал болгон, эх орондоо сэтгэл тэнэгэр алхахын тулд чи заавал улстөрч юм уу тэрбумтан байх хэрэггүй. Зүгээр л энэ улсынхаа хувь заяаг шийдэлцэх эрхээ эдэлж саналаа өгөх хэрэгтэй. Хайртай бүсгүй, залуудаа таалагдахын тулд чи олон зүйлийг амлаж, хийж чадах байх. Харин эх орондоо, эцэг эхдээ хэн болохоо харуулж, баатар болоход заавал дайнд явж одон зүүх юм уу, олимпоос алтан медаль авчрах гэх хэрэггүй. Аль нэг тугийн дор тангараг өргөх ч албагүй гэдгийг чи ойлгож байгаа.

.

Зүгээр л ганц өдөр эрхээ эдлээд, хаягаараа саналаа өгчихөд “ОК”  болно.

Энэ сонгууль, залуус та нарын оролцоогоор хүч нэмсэн, төгс ялагчтай, 99 хувийн ирцтэй, шударга сонгууль болох ёстой.

Өргөн утгаар нь харцгаая. Энэ сонгуульд ялагч нь Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, бас аль нэг нам биш. Чиний саналаар биеллээ олох чиний л хүсэл зориг ялах ёстой. Өөрөөр хэлбэл, энэ сарын 26-ны өдөр бол-Чиний ялах өдөр.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
oird:
elbegee ylaad negmoson baruun oiradin zasag gej nerlewel taarna ha ha ha altanhuyg ni dorboduudeer hamaatan sadanaaraa deer ni odoo elbeg zahchin huug bolj bn shuu manaihaan bolj bn ard asaalttai tank nymaa bhd bolj l taarna
2013-06-15
Туяа:
Маш зөв нийтлэл байна. Залуучуудаа саналаа сайн өгцгөөгөөрэй.
2013-06-15
Zochin:
Yalagchni Elbegdorj tuuntei hamt Mongolchuud ta bid.
2013-06-14
зочин:
elbegee yalah ni tuiliin unen boloi avraga songogdohgui ni tuiliin unen
2013-06-14
Sereech:
Bat-Erdene iig songood yamar Obama, Putin tei barilduulah gej bgaa bish dee,
2013-06-14
bax:
neere l ebi bax bolno
2013-06-14
yalagch:
yalagch n baterdene avarga bx bolno. Ebi yalagdana
2013-06-14
хулан:
ялагч нь Элбэгдорж бах болноо..
2013-06-14
ee ee:
atag horon sanaatai xuuli busaar shulj hurungu mungu olson eh oron ard tumenee boddoggui shudarga bus huniig songood yahiin be.
2013-06-14
unen:
abilagl xeel xaxuulua xogjuulie gebel baterdeniigee, songo doo
2013-06-14
irgen:
bayrtsogt, c.bayr, cy batbold, badamjunai nar tegbel zugeer yabaad bga uym be.ELBEGE eeeeee. hariulaa.
2013-06-14
buyanaa:
erunhiilugchuu demjinee ter helsen helsenee bas hiideg hun de
2013-06-14
ЭнЖи:
Яг үнэндээ Элбэгдорж л Монголыг авилга, эмх замбраагүй байдлаас аврах гэж зүтгэж байна шүү дээ. Өөр хэн ч ингэж Элбэгдоржтой адилхан зориглож чадахгүй.
2013-06-14
bgnaa:
Ene odoo soliotoi bhaa. Ovgoo soliod l toimch geed l hachin hachin yum bicheed l suuh yum huurhii gej.
2013-06-14