Дуулиант гэхүү бараан гэхүү, Ё.Отгонбаяр гишүүнийг тойрсон хэргийн эргэн тойронд нэгэн шинэ нэр орж ирлээ. Энэ бол Ё.Отгонбаяр гишүүнд дарамтлуусан бизнесмен гэх “Ч” гэх залуу юм.
Өнөөдрийн сайтуудад бичиж байгаагаар бол энэ эр л Налайхад нэг дутуу барьсан байшинг өөд нь татан авч, яндаж болшгүй далай шиг баян төрдөө, үнэ хүргэн шахахаар зүтгэж, энэ үйлсэд нь Ё.Отгонбаяр сайд асан сэтгэл харамгүй тусалсан бололтой юм. Харин хэрэг бүтэхэд сайддаа өгөх талархлын үг өргөл барьцаа мартаж, тэгээд машин тэргээ булаалгаж рекет гэдэгт өртөж юм юм л болсийн байх.
6
Дуулиант хэргийн гол баатруудын эгнээнд нэр нь жагсаж орж ирсэн Чогной гэж хэн бэ?
Энэ талын холбогдолтой мэдээнүүдэд Чогной гэдгийн талаар комментчид өөрсдийн мэддэг болоод, сонссон дуулснаа дараах байдлаар бичсэнээс тоймлон хүргэе.
.... Xaxa Чогной чинь Багануур, Эрдэнэт гэх мэт газруудад том том тоног төхөөрөмж шахдаг, /төмрийн наймаачин/ хочтой нөхөр. Намын харьяалалгүй гэхдээ ажлаа бүтээхийн тулд хэнтэй ч найзлаад зууралдаад авдаг авьяастай гар...
Чогноо биш ээ, Налайхын Цогноожамц гээд жинхэнэ новшийн гар байгаа даа. Өөрөө ч олон хүнийг хулхидсан даа. Тэр сургуулийн барилгыг хэрхэн өөрийн болгосныг нь давхар шалгах хэрэгтэй дээ. Их юм гарна даа тэр хүнээс ...
Чогноо бол үнэн хөгийн гар даа. Налайхын урд байдаг Хоолтын орос байсан сууринг тэр чигт нь зөөсөн хүн. Энэ хүний бизнесмен гэж юу байхав, бүтээгч үйлдвэрлэгч биш дандаа ард түмний мөнгөөр төрд юм шахдаг гар даа. Нэг ч хүнийг ажлын байраар хангаагүй, татвар төлдөггүй. Эхнэр нь гэж үнэн чөтгөр бий дээ. Одоо нэг суух цаг нь болсоон хөөрхий...
6
Энэ Чогной биш Цогнойдорж гэдэг хүн байна. Тэрээр бүр 1980-аад оны сүүлээр Оросууд барьж байгаад дутуу хаяад явсан сургуулийн барилгыг аваад орон сууц болголгүйгээр яг сургууль хэвээр нь барьж дуусгаад улсад өгөх гэж бараг сүүлийн зургаан жил хөөцөлдөж явсан юм билээ. УИХ-ын гишүүд, яам тамгаар олон явсан ч нөгөөдүүл нь гар хараад хөдлөөгүй гэдэг. Тэгж тэгж саяхан Ё.Отгонбаярын үед шийдэгдсэн байх. Ингэхдээ аягүй бол өгөх авилгаа шингээгээд ийм үнэтэй болсон, Ё.Отгонбаяр тэрнээс өөрт ноогдох мөнгөө авах гэж байгаад баларсан байх. Үнэндээ бол ингэж удаалгүй тэр сургуулийг шууд авчих л байсан. Налайхад сургууль дутагдалтай, нүүдэллэн ирэгчдээс болоод хүн ам нь өссөн, гэтэл яам сургуулийн асуудлыг шийдэхгүй гацаагаад удсан. Хэрэв тэр Цогнойдорж сургуулийн байрыг аваад худалдааны төв болгочихсон бол өөрөө ингэж зовохгүй л байсан байхгүй юу. Энэ бол матах биш юм аа, аргаа барсан хүний л эцсийн арга мэх. Азаар авилга өгснийг биш авсныг шийтгэх хууль гарсан учраас олон бизнесүүд тэсвэр алдаад ийм алхам хийж байна. Цаашид ийм юм олон гарах байх, гараасай ч гэж бодож байна. Тиймээс одоо сургуулийг аваад бодит үнэлгээг тогтоогоод илүү мөнгөний зөрүүг шалгаад боловсролын яамны авилгачдын бүтэн ичээг самрах бололцоо гарч ирлээ шүү дээ. Цагдаагийнхан шударгаар ажиллана гэж найдаж амжилт хүсье. Анх авилга дэлгэрч байхад нэг хасаг залуу авилгачийг матаад өөрөө хэрэгт орох шахсанаас хойш авилга дэлгэрсэн. Одоо бол хумих бололцоо гарч ирлээ шүү дээ.
6
ЦОГНООЖАМЖ ГЭЖ ХҮНИЙГ МАНАЙ УЛС ТӨРИЙНХӨН БҮГД МЭДНЭ ДЭЭ. САЙХАН ЛУЙВАРЧИН ЭНЭ ХҮНИЙ ЛУЙВАР ХИЙГЭЭГҮЙ САЛБАР ТӨРИЙН ӨМЧИЙН НЭГ Ч КОМПАНИ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ БҮГД МЭДНЭ .МАШ ИХ ЛУЙВАР ХИЙСЭН ХҮНИЙ ГАРААС АТГААД АВЧ ДЭЭ.
ЧОГНОЙ ГЭЖ НАЛАЙХААС ГАРАЛТАЙ САЙХАН ЛУЙВАРЧИН УЛС ТӨР БИЗНЕСИЙХЭН БҮГД МЭДНЭ ДЭЭ...
6
Эндээс харахад Чогной буюу Цогноожамц гэж зүгээр нэг байшин барьдаг бус олон тендерт оролцоотой багийн тоглолттой нөхөр бололтой. Бас нэрэн дээр нь Чогноо ба Цогной гээд л яваад байна. Уг нь Цагдаагийнхан гэхээсээ илүү Чогноо юу, Цогной юу гэдгийг шууд хэлээд өгөх хүн бол Ё.Отгонбаяр гишүүн. Өнөөдөр эхнэр О.Эрдэнэсолонго нь батлан даалтанд гарсан. Бухимдал нь арай гайгүй болж байгаа байх. Магадгүй өнөө орой дээрх Чогноо буюу өөрийг нь хэрэгт нэр хутгалдсан нөхрийг хэн бэ гэдэг талаар жиргэх байх оо.
6
Б.Баяр