Сэтгэлийг хурааж чадваас бие нь хаа одох...
2013-06-13

Өнгөрсөн жил Америк, Хятадад  бага насны хүүхдүүдийг олноор нь буудаж бас хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг нэгэн долоо хоногийн дотор дараалан гарч байлаа. Өмнө нь ч ийм хэрэг гарч байсан. Яагаад ямар учраас ийм жигшүүрт явдал ойр ойрхон гарах болсны шалтгааныг шинжээчид янз бүрээр тайлбарлахыг хичээсэн. Америкт л гэхэд галт зэвсэг хэрэглэх хуулиа чангатгахыг конгрессоороо дэмжүүлэхийг чармайсан бол Хятадад овор ихтэй хутга, заазуур худалдаж авч байгаа хүмүүсийг хяналтандаа авсан. Байдал хяналтад орж арай гайгүй болов уу гэж сэхээрэхийн завдалгүй он гарсаар сургуулийн байр, олон хүн цугларсан газруудад буун дуу дахин гарч олон хүн амь эрсдлээ. Хямрал нь газар авч байгаа Европт чимээгүй дайны гал дүрэлзээд эхэлчихсэн. Баруун Европын олон оронд галт зэвсгийн тухай хуулиа чангатгалаа. Харамсалтай нь ийм арга хэмжээ төдийлөн үр дүнгээ өгөхгүй гэдэгт сэтгэлзүйчид итгэлтэй байгаа юм. Улангассан нийгмийн сэтгэлзүйг тайвшруулах нь юунаас ч илүү үр дүнтэй байх болно дүгнэж байна. Үнэндээ манайд ч гэсэн байдал тийм сайнгүй байна. Монголын арван хүн тумын долоо нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэх дотор сэрдхийм судалгаа гарчээ. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр сүүлийн үед сэтгэлийн эмгэгтэй хүний тоо гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа гэнэ.

.

Монголчууд сэтгэцийн асуудалтай болсон нь судалгаа харуулж байна. 75 хувь нь ямар нэгэн байдлаар хэвийн бус гэсэн ангилалд багтаж байгаа бөгөөд жил бүр 6,5 мянган хүн шинээр бүртгэгдэх болсныг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв анхааруулж байна. Гол шалтгаан нь нийгмийн зүгээс үзүүлж байгаа нөлөө хувь хүний сэтгэлзүйд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг гэсэн судалгааг гаргажээ. Сүүлийн үеийн гэмт хэргийн нөхцөлийг харж байхад, алгын чинээ хүүхдээ хөнөөсөн, хажуугаар нь зөрөхдөө шүргэлцсэний төлөө хутгалаад амийг нь егүүтгэчихсэн, бага насны охидыг хүчирхийлсэн гээд эрүүл хүний ой тойнд  багтамгүй гаж үзэгдлүүд ар араасаа цуврах боллоо.  Энэ этгээдүүдийг жигшин зэвүүцдэгээс бус яагаад ийм үйлдэл хийв, нийгэм үүнд нөлөөлж байна уу гэдгийг огт хайхардаггүй юм байна.

.

Нийгмийн тулгамдсан асуудлыг аль ч нам нь шийдэж чадахгүй тийм боломж ч байхгүй гэдгийг сэтгэл судлаачид нотолдог. Үнэний хувьтай л зүйл. Гурван жилийн өмнө нийгэмд үл итгэгчдийн хувь 30 гаруйхан хувь байсан бол өнөөдөр 48 хувь болж өсчээ. Аймаар үзүүлэлт шүү. Үл итгэгчдийн хувь хэмжээ нэмэгдэх нь нийгэмд хамгийн хор аюултай байдаг байна. Олныг хамарсан үймээн самуун, хүний үй санаанд оромгүй гэмт хэргүүд чухамхүү энэ л гуньж гутарсан давхаргаас гардаг ажээ. Ялангуяа сонгуулиудын дараалсан хоёр жил нийгмийн бухимдал эрчээ авдаг байдал анзаарагджээ.

.

Нийгмийн бухимдал гэгч хар үүл хуралдсаар, улам зузаарсаар. Энэ бүх стресс бухимдлаас иргэдээ яаж аврах вэ. Эхний гарц нь сэтгэлзүйчдийг салбар бүрт олноор нь бэлтгэж гаргаж байршуулж идэвхтэй ажиллах нөхцөл бололцоог хангах. Мөн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан нарын үүргийг өндөржүүлэн сэтгэлзүйчийн мэргэжлийг давхар эзэмшүүлэн хүүхдүүдэд нөлөөлөх, яамнаас хичээлийн сургалтын программд сэтгэл судлалын хичээлийг үе шаттайгаар явуулах бололцоог нээх зайлшгүй шаардлагатай байна.

.

Монголчууд бид эртнээс сэтгэлийн амар амгалан тайванг эрхэмлэсээр ирсэн ард түмэн. Их хаан ч гэрээслэхдээ сэтгэлийг хурааж чадваас бие хаа одох билээ гэж сургасан нь ч бий. Сэтгэлээ төвшитгөж эс чадвал энэ улс гэр яаж ч хөгжиж дэвжлээ үр дүн нь хумхын тоос лугаа адил байх биз ээ. Өндөр хөгжилтэй орнууд үүнд маш их анхаарлаа хандуулдаг. Хүн бүр хувийн хуульчтай, сэтгэлзүйчтэй байдаг нь ч иргэншлийн энэ өвчнөөс үүдэлтэй. Америкт 10 хүн тутамд нэг сэтгэл зүйч ногддог бол Японд үүнээс ч олон. Харин Монголд хэд билээ дээ.

.

Сэтгэлд хуралдсан уур бухимдал, гутралаа дотроо нууж чаддаг сайн хүн шүү гэж нэгнийгээ дөвийлгөх. Өнөөх нь шаналсаар нэг л мэдэхэд нийгмээ өширхөж юу ч хийж чадах нэгэн болж эвдэрнэ. Сэтгэлзүйн нэг л  гүн эмгэгтэй болсон бол эдгэхэд тун хэцүү гэж мэргэжилтнүүд хэлэх юм билээ. Тиймээс нийгмийн сэтгэлзүйг төвшитгөх шат дараалсан арга хэмжээг боловсролын салбараас нь эхлүүлээд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дэлхийн II дайны дараах Японд амиа хорлох үзэгдэл эрс ихсэхэд төр засгаас олныг хамарсан урлаг соёлын арга хэмжээг ойр ойрхон зохион байгуулж улс даяараа нэгэндээ инээмсэглэл бэлэглэх өдрийг сар болгоны эхний долоо хоногийн нэг өдрийг товлон тэмдэглэдэг болсон гэдэг. Түүнчлэн байгууллага албан газрын үүдэнд хэн нэгэн өндөр албан тушаалтны дүртэй мануухай босгож уурлаж бухимдсан үедээ нударгалах эрхтэй болгожээ. Үр дүн нь гайхалтай түргэн гарлаа. Бодлого хэрэгжиж эхэлсэн эхний таван жилд л гэхэд амиа хорлох үзэгдэл 70 хувиар буурсан байх юм. Залгуулаад л асар олон сэтгэлзүйчид бэлтгэгдэн нийгмээс үзүүлж буй дарамт шахалтаас гарах энгийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч эхэлсэн байх юм. Үр дүн нь мэдээж бас л гайхалтай сайн. Энэ мэт туршлагыг хэрэгжүүлмээр л байх юм.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
Sanaa:
"Монгол өрх" сэтгэл заслын холбоо гэж байна. Сэтгэл зүйч нь их туршлагатай. Утсыг нь лавлахаас авч болох байхаа. Бас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллагад сэтгэл зүйчид ажилладаг гэсэн шүү. За даа тэгээд эцсийн эцэст өөрөө л өөртөө сэтгэл засал хийх нь дээр дээ. Үнэхээр уур цухал чинь хүрч бухимдаад тэсрэх гээд байвал эзгүй хээр талд ч юм уу, модтой ууланд гарч байгаад, бүр олдохгүй бол гэртээ хүнгүй, эзгүй байхад ганцаархнаа байдаг чадлаараа 20 минутын турш орилж бархир. Уур цухалтай чинь хамт муу юм болгон чинь гарчихдаг юм. Тэгээд сэтгэл түгшээсэн бодлоо толгойноосоо авч хая. Бас уур хүргээд байгаа бүх зүйлийг уучилчих. Түүнээс сайн эмч байхгүй ш дээ.
2013-06-14
Sanaa:
Манайд байгаа энэ шарын шашин хүмүүсийн зан үйлд сайнаар нөлөөлдөгсөн бол мөн ч олон сүм, лам байна даа.
2013-06-14
Гэгээрэл:
Хүн хэмээх махан бие, цусан зүрхтэй бодгалийг түвшитгэх цорын ганц арга бол Буддын шашин. Бурханы сургааль, номлол зүгээр ч нэг бий болоогүй байх. Монголчуудаа, гэгээрцгээе. Бурханы шашныг түгээн дэлгэрүүлцгээе. Бурхан багшийн сургааль номлол бол агуу юм. 100 ч наслахгүй охорхон насны хорвоод нүгэл хилэнц үйлдэж, шунал тачаалд автаж сүнсээ бузарлаад юу хийх вэ? Буян бодож, үр хүүхэд, ирээдүй хойчийнхоо төлөө амьдарцгаая. Хүний хүслийн дээд, цорын ганц хүсэл бол Сэтгэлийн амар амгалан. Мөнгөний төлөө улайрч байгаа эрхэмүүд өвдөж зовохын цагт, үр хүүэд чинь зовж зүдрэхийн цагт үүнийг маш сайн ойлгоно оо.
2013-06-13
Sanaa:
Манайд байгаа энэ шарын шашин хүмүүсийн зан үйлд сайнаар нөлөөлдөгсөн бол мөн ч олон сүм, лам байна даа.
Монгол:
Тийм шүү. Нийгэмд бухимдал их байна. Хаа ч явсан бөөн ууртай хүмүүс харагдаад, айгаад байх юмаа.
2013-06-13
Badamjavt:
Bitgii hudlaa too huurguud bai. Eh survaljaa bich. Esvel uuruu sudalchihaad toogoo bich.
2013-06-13
zochin:
byh hevlelee haa neg bol niigemd uudrug saihan eireg medeelel gargaj bai ene bol hamgiin sain bygyyd yr dyntei ajil bolno hudal ynen gemt hergiig huurugdsun medeelel ni hymyysiig galzuuruulj bna
2013-06-13
хөх монгол:
БУРХАНЫ ШАШИНГ ШҮТЭЖ БАЙ. ТЭГВЭЛ СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАНД ОРШИНО.
2013-06-13
zochin:
turd bga bayan hulgaich nariin 1-iig ni ch bolov olon tumnii umnu buudchih heregtei bna'esvel shorond huchingiin heregtei garuudtai tsug 1 camert hiih ch gh ymu'
2013-06-13
мммууу:
би чамд туслая хүрээд ир
2013-06-13
Гэрэл:
Үнэхээр үнэн юм бичжээ. Би ч бас өөрийгөө жаахан "гажиг" болоод байгаагаа мэдэрч байна. Хэдэн жилийн өмнөөс эхэлсэн юмаа.Сүүлийн үед бүр хурц болоод эхэллээ. АНУ зэрэг оронд байдаг сэтгэл зүйчид Монголд байдаггүй юмуу? Хайгаад олохгүй байна. Миний бухимдал бол тэр чигээрээ нийгмийнх. Ялангуяа би машинтай хүмүүсийг асар ихээр үзэн яддаг. УБ мэтийн (магадгүй дэлхийн хамгийн жижигхэн хот байх!) иймэрхүү хотод хүн болгон машин унаад яах юм бэ? Яагаад бас тэд нар бүх талбай, замыг эзэгнэж, тэр бүү хэл явган хүмүүсийг дээрэлхэж байх ёстой юм бэ????? гэх мэтээр бодож бухимдсаар яваад байж болохгүй гэж бодоод СЭТГЭЛ ЗҮЙЧ хайж байна. Сайн сэтгэл зүйч таньдаг, мэддэг хүн байвал туслаач!!!!
2013-06-13
Sanaa:
"Монгол өрх" сэтгэл заслын холбоо гэж байна. Сэтгэл зүйч нь их туршлагатай. Утсыг нь лавлахаас авч болох байхаа. Бас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллагад сэтгэл зүйчид ажилладаг гэсэн шүү. За даа тэгээд эцсийн эцэст өөрөө л өөртөө сэтгэл засал хийх нь дээр дээ. Үнэхээр уур цухал чинь хүрч бухимдаад тэсрэх гээд байвал эзгүй хээр талд ч юм уу, модтой ууланд гарч байгаад, бүр олдохгүй бол гэртээ хүнгүй, эзгүй байхад ганцаархнаа байдаг чадлаараа 20 минутын турш орилж бархир. Уур цухалтай чинь хамт муу юм болгон чинь гарчихдаг юм. Тэгээд сэтгэл түгшээсэн бодлоо толгойноосоо авч хая. Бас уур хүргээд байгаа бүх зүйлийг уучилчих. Түүнээс сайн эмч байхгүй ш дээ.
мммууу:
би чамд туслая хүрээд ир