Санал луйварддаг арга хэвээрээ байгаа юм байна
2011-11-16

Тун удахгүй батлагдан гээд байгаа УИХ-ын Сонгуулийн тухай хуульд маш их цоорхой байгааг гишүүд хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ цоорхойг нь нөхөөд баталъя гэж тохиролцсондоо хүрэх гэж муйхарлан зүтгэж байна. Өчигдөр л гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр гишүүд нь цоорхой бүрээр нь хуруугаа хийж элэглэх нь элэглэж, халаглах нь халаглаж байсан юм. Хэлэлцүүлгийн үед бас нэг зүйл илчлэгдсэн нь сонгуулийн санал хураалт, хэсэг хороог намууд тохироод хуваачихсан мэт сэтгэгдэл төрүүлэв. УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир сонгуулийн хуулийн зөвшилцлийн ажлын хэсгийн мэдээллийг сонсож байснаа ”энэ чинь аль газраас хэн сонгогдохыг тооцоолчихсон юм байна. Ер нь сонгууль ингэж явна гээд хоёр талаас шийдсэн юм биш үү, аль тойрог дээр хэн гарахыг хоёр нам тооцоолчихсон юм бол санал нэгбүрчлэн хураахгүй, багцлаад л явъя” гэх зэргээр ярьж, бүгдэд нь эсрэг саналтай гэсээр хуралдааныг орхиж гарсан. Маргаан тэгсгээд мандах гэж байтал зөөврийн хайрцаг гэсэн хэсгийг хэлэлцэхэд ёстой мэтгэлцээн өрнөж санал луйвардаж боломж олгох гэж байгаа тухай гишүүд ам амандаа бувтанж эхэлсэн. Хэзээнээс санал хураах зөөврийн хайрцаг маргаан дагуулдаг жастай. Санал луйвардах хамгийн найдвартай, энгийн арга ч гэж үздэг. Шинэхэн хуульд үүнийгээ мартаагүй бололтой. Хуулийн төслийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт зөөврийн хайрцгийг хэрхэн оруулсныг сонирхвол эрүүл мэндийн шалтгаанаар зөөврийн болон урьдчилсан санал өгөх шаардлагатай бол эмнэлгийн тодорхойлолт, эмч нарын зөвөлгөөний шийдвэр гарсан байх гэжээ. Харин гишүүд үүнд нь шүүмжлэлтэй хандсан. Учир нь нэг сарын өмнө гэдэг нь нэлээд урт хугацаа байна хэмээн гишүүн Д.Лүндээжанцан хэлсэн бол, гишүүн Д.Дондог амьдрал баян учраас хүнд янз бүрийн л зүйл тохиолдоно. Яг нэг хоногийн өмнө ч шалтгаан гарахыг үгүйсгэхгүй гэж байв. Харин З.Энхболд гишүүн тэр бөөнөөрөө өвддөгийг чинь л болиулах гээд байгаа юм гэсэн. Гэтэл гишүүн Д.Дондог, сая хөдөө явж байхад 90 настай хараагүй хүн байна, нэг айлын 3 хүн гурвуулаа хэвтрийн өвчтэй байгаа тохиолдол ч таарсан. Ийм хүмүүсийг тэгэхээр яах вэ гэж байв. Эмчийн тодорхойлолт л чухал гэдгийг З.Энхболд гишүүн хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, энд цөөнх болно шүү, сонгууль луйварддаг асуудал чинь яг энд байгаад байгаа юм гэж байв. Хэдийгээр ингэж маргаж байсан зөөврийн хайрцаг байх хэрэгтэй гэдэг дээр олонхи нь санал дэгдэж дэмжсэн юм. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд гишүүд энэ тухай хэрхэн ярихыг харах үлдэж байна. Санал луйварддаг арга хэвээрэ л байгаа юм байна. Ц.Ургамал
Shuud.mn
Сонин хачин
Daraa jiliin songuuli mash auyltai luvriin door yavagdana. Uchir ni automatjuulna geed yamarch turshlagagui USA-ES&S- luivarchin company , Korean Miru data system gedeg companiig CEX songojee. Uunii ard songuuliig programmin argaar yaj MAHAN livardahaa ali hedii bodson bna . uunii gol nairuulagchid bol Munkhorgil, Z. Enkhbold nar. Anhaarana uu? Shalgana uu? TEG aa.
2011-11-16
хаашаа юм бэ зөөврийн саналын хайрцгийг зөөж авч явах эзэд нь дан ганц ХУ намын хулгайчид байх албатай юу. олигтойхон хяналт гагргаж болдоггүй юм уу. иргэний нийгмийн төлөөлөгчид бусад намуудын адил тэгш эрх бүхий ижил тооны хүмүүсээр камер дурангийн харааны хяналтан доор явуулж болно биз дээ. Одоо цагт техник технологи хөгжчөөд байхад балар эртний нийгмийн үе шиг л яах вэ яах вэ гээд сууцгаах юм. Гаргалгаа нь харагдаад л байх юм. яасан сонин юм бэ.
2011-11-16
Эд шал худлаа сонгуулийн хуулинд санаа зовцгоосон дүр эсгэж байгаа юм. 12оны сонгуулийг яаж хийхээ эд тов тодорхой болгоод бүүр дараагийн 4 жилд АН-ыг олонх болгоод ерөнхий сайдаар нь Женкогийн Баттулгыг ерөнхий сайдаар тавих талаар ч ярилцчихсан байгаа. Тэгээд МАНнь эвслийн урилга авч яг л өнгөрөн энэ 4 жил шигээ сөрөг хүчингүй буудах эрх бүхий хуультай ийм л дарангуй нийгмийн тогтолцооны хэлбэрт бүрэн шилжих болчоод байна. Монголд АН ба МАН гэсэн хоёр будлианы үүр болсон намуудтай байгаа цагт ирээдүй асар бүрхэг байна гэсэн үг. Гэхдээ хэрэв Баттулга е/сайд болчихвол арай нааштай байж мэдэх юм даа
2011-11-16
icnih bulcnirhaigui luiwarcnid
2011-11-16