Ус, сүү хоёр шиг сүлэлдэн найр
2013-05-25

БУРХАН  БАГШИЙН ИХ ЗОХИЦОНГУЙ-д тэмдэглэснээр Бурхан багш 35 насандаа бурхан болохын ёсыг үзүүлсэн бөгөөд, бурхан багш эхийн хэвлийд заларсан, нирваан болсон гурван үйл явдал нэг өдөр давхцсан тул жил бүрийн зуны тэргүүн сарын 15-нийг Бурхан багшийн их дүйцсэн өдөр /их ёсолгооны өдөр / хэмээн тэмдэглэдэг байна. Бурхан багш гэж хэн бэ?  Орон зай хязгааргүйд зорчиж хүмүүнийг зовлон тохиолдлоо туслаач гэхэд нисэн ирж авардаг нэгэн үл  үзэгдэгч хүчтэнээр бид бурхныг төсөөлөх нь бий. Гэвч энэ нь тийм биш юм. Шагжмуны бурхан шакья овогт хаан хүү болж төрөн даяанчиний амьдрал хөөхөөр тансаг ордноо орхин одож хатуужил бясалгал үйлдсэнээр гэгээрэлд хүрч хүмүүст ном сургааль айлдаж  эцэст нь өөрөө нирваан дүрийг үзүүлж үхлийн мөн чанарыг хүмүүст ойлгуулсан гэжээ. Бурхан ертөнцийн амьдралаас тасрахаар шийдэж дараахи дөрвөн их тангаргийг тавьсан гэнэ. 1.Бүх хүмүүсийг аврах 2.Ерөнцийн бүх эндүүрэл төөрөгдлийг арилгах, 3 Бүх сургаалийг сурах, 4.Төгс гэгээрэлд хүрэх Эдгээр тангараг /сахил / бол Бурханы мөн чанарын үндэс агуу их нигүүлсэлгүй энэрэхүйн илрэл  гэжээ. Үүгээр Бурхан багшийн сургаалийн мөн чанарын оршлоо өндөрлүүлж  түүний Нирваан болох үедээ яг энэ өдөр бодь модны доор шавь нартаа хэлсэн сүүлчийн сургаалаас буулган хүргэе. 1.Өөрийгөө гэгээрүүл ,зөвхөн өөрийнхөө хүчинд итгэ. хэнд ч бүү найд: Миний сургаал та нарын гэрэл гэгээ түшиг тулгуур болог... Зовлон Жаргал нь хоёулаа адилхан зовлонгийн шалтгаан болдог гэдгийн мэдэгтүн. Жаргал цэнгэлд  бүү ташуур. Сэтгэлээ шинжээд. Би гэдэг юм  үгүй болохыг мэдэгтүн. Өөрсдийн санасанд бүү төөрөгд. Тэгвэл зовлонгоос зайлж чадна. 2. Шавь нар минь. Та нар миний хэлсэн сургаалийг хэзээ ч бүү орхиж мартагтун. Эдгээр сургаалийг үргэлж сонсож, бодож бясалгаж биелүүлж явагтун. Хэрвээ та нар эдгээр сургаалийг мөрдвөл мөнхийн аз жаргалтай байх болно. Сургаалийн гол утга нь оюун сэтгэлээ удирдахад оршино. Ухаанаа атаа шуналаас холдуулан зөв авч явж чадвал ухаан чинь цэвэр саруул,үг чинь шудрага үнэн байх болно. Амьдрал мөнх биш үргэлж хувирдагийг санан уур хилэн,атаа хорсол,мунхаг авираа хазаарлах чадвартай бай. Тэгвэл бүхий л нүглээс зайлж чадах болно. Ухаан сэтгэлдээ эзэн бай. Хүний ухаан өөрийг чинь бурхан, эсвэл адгуус болгоно. Эндүүрч төөрвөл буг чөтгөрч болгоно. Ингэхээр оюун ухаанаа удирдан зөв замаас бүү  хазайлга. 3.Та нар миний сургаалийг дагаж бие биеэ хайрлах ёстой. Та нар тос ус хоёр шиг нийцэхгүй марган тэмцэхээс зайлс хий. Ус сүү хоёр шиг сүлэлдэн найрч бай. Та нар миний сургаалийг хамтдаа сурч судлан хэрэгжүүлэгтүн .Хайран оюун ухаан,цагаа үр ашиггүй дэмий балай санаачилга самбаагүй сүйтгэж бүү үр. Зөв замын үр жимсийг тариалж гэгээрэхүйн цэцэгсийг үржүүлэгтүн. Та нарт хэлж буй энэ сургаалаа би өөрийн биеэр тэмцэж олж ирсэн билээ. Та нар энэ сургаалийг чанд мөрдөн цагийн байдал бүрт тохируулагтун. Хэрвээ та нар эдгээрийг цалгардуулбал надтай дахиад хэзээч учрахгүй гэсэн үг.Хэрэв мөрдөж чадах аваас бие тань хол авч сэтгэл тань надад туйлийн ойр байна  гэсэн үг. 4.Шавь нар минь Миний сүүлчийн мөч ойртлоо.Бид хагацаж буй боловч бүү гашуудагтун.Амвдрал бол мөнхийн хувирал.Энэ бие задарч үгүй болохоос юу ч зайлуулж чадахгүй. Миний бие одоо хэнд ч хэрэггүй хэмхэрсэн тэрэг шиг боллоо.Үүнийг би одоо өөрийн биеэр үзүүлэх гэж байна. дэмий бүү гашуудагтун. Харин хувирашгүй мөнх юм гэж байдаггүй  гэдгийг ,хүний амьдралын хоосон чанарыг үүнээс мэдэж авагтун.Хувирч өөрчлөгдөх юмыг хувтрашгүй мэт санах нь бүтэхгүй хүсэл. Ертөнцийн хүслийн шулам нь хүний ухааныг самууруулах чөлөө боломжийг эрэлхийлж байдаг. Хэрэв гэрт чинь могой байх юм бол  та нар тайван унтаж чадахгүй биз дээ.Та нар юуны өмнө өөрсдийн хүсэл шуналын хүлээсийг дээрхи могойг зайлуулахтай адил зайлуулах хэрэгтэй. 5.Та нар өөрийн оюун ухааныг зөв хамгаалах хэрэгтэй. Үхэл гэдэг бол энэ биеийн мах бодийн л төгсгөл гэдгийг бүү мартагтун.Бие мах бод бол эцэг эхээс төрж хоол ундаар тэжээгддэг болохоор өвчин болоод үхэл зайлшгүй хэрэг.”Гэвч бурхан бол хүний бие бус”Энэ бол Гэгээрэл мөн. Намайг нөчсөний дараа миний сургаал ном /Дхарма/ та нарын багш болог. Миний номын дагуу явбаас та бүхэн надад үнэнч байх болно. Би амьдралынхаа сүүлчийн 45 жилийн турш сургаалаасаа ер гажаагүй. Энэ сургаал бол нууц биш. Ямар нэгэн далд утга ч үгүй. Бүх юм ил тодорхой бөлгөө. Миний эрхэм шавь нараа.Ингээд салах цаг боллоо.Энэ агшинд би нирваан дүрийг үзүүлэх болно. Энэ миний сүүлчийн сургааль болой... хэмээгээд МЭӨ 544 оны Вешака сарын тэргэл  сартай өдөр 80 насандаа  Будда Махапариниббана буюу нирваан дүрийг үзүүлжээ. Нэмж хэлэхэд Бурхан багш Будда Зөв явдал, Зөв үзэл, Төгс ухаан, Төгс чадвар, Зөв замд хүмүүсийг хөтлөх гэсэн  таван буянаар ертөнцийн хүндлэлийг хүлээжээ. П.Баярхүү /тоймч /
Shuud.mn
Сонин хачин
Boldoo:
Teneg humuust surgaal buu za
2013-05-27
ERDEMBILIG:
БИД ЧИНЬ АГУУ ТҮҮХТЭЙ БАХАРХАХ ОДООТОЙ БҮТЭЭХ ИРЭЭДҮЙТЭЙ МОНГОЛЧУУД ГЭДГИЙГ ИХЭС ДЭЭДЭС МИНЬ ӨГЛӨӨ БҮХЭН САНАЖ СЭРЭГТҮН
2013-05-26
Uhaalag baitsgaaya:
Бурхан багш буруу зөв, үнэн худлын хэмжигдэхүүн биш зөвхөн хүн төрөлхтний тусын тулд байсан тэрнээс энийг тэрийг гээгүй ухаалга байцгааж авах гээхийн ухаанаар хандацгаая
2013-05-26
BLG0220:
Burhan bagsh buruu zov unen hudliin hemjigdehuun bish zovhon hun torlohtnii sain saihanii tusiin tuld baisan ternees eniig teriig geeguish dee uhaalga baij avch geehiin uhaantai baitsgaaya
2013-05-26
баяр:
Юм бүхэнд манайхан дайсаныхан миний юм хүний юм гэх мэтээр хандах нь утгагүй мэт.Бүхий л хүн амьтаны сайн сайханы төлөө гэсэн сэтгэлд сургаальд заавал хил хязгаар тогтоохын хэрэг юун
2013-05-26
Монгол:
Зөв зөв яг үнэн
2013-05-26
Монгол:
Монголыг сайхан тархийг угаах юм байна муу өмхий Төвдүүд наад дуракууд зүгээр л зайл Монголоос
2013-05-26
Д.ганхуяг:
Ум маани бадми хум гэж хичнээн үглээд танд юу өгөв??? Агуу их ихэс дээдсийнхээ туулсан замаар явбал дээр байхаа. Энэ зам чинь буддын шашин биш шүү дээ.
2013-05-26
эмээ:
Ум маани бадми хум
2013-05-26
jjjjjjjjjjjjjji:
Burhan bagshda morgie Um maani badmi hum
2013-05-25
Зөрүүд өвгөн:
Бидний бурхан бол бидний ИхЭсүүд, Дээд эсүүд болохоос будда биш. Үүнийг хатуу олйлгох хэрэгтэй.
2013-05-25
Монгол:
Зөв зөв яг үнэн