![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/altnii-uurhai.jpg)
“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль, “Хил заагийг хэсэгчилэн тогтоох тухай” тогтоолд хамрагдсан Архангай, Баянхонгор, Булган, Дархан–Уул, Дорнод, Төв, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Увс аймгуудын нутагт хуулиар хориглосон хил заагийн дотор алтны шороон орд олборлож буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг стандартын дагуу гүйцэтгүүлэх зорилгоор хяналт шалгалт хийжээ.
Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын нутагт БОАЖГУУХГ-ын ажлын хэсэг, Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Өвөрхангай, Увс аймгуудад аймгийн МХГ-ын дарга нараар ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалтыг хийсэн байна.
Архангай аймаг
Тус аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй 17 тусгай зөвшөөрөл хуулиар хориглосон хил заагт хамрагдсан ба шалгалтанд “Алтандорнод Монгол” ХХК-ийн эзэмшлийн 1410А, 4174А, 4780А, 4822А, 12004А тусгай зөвшөөрлийн талбайд гэрээгээр ажиллаж буй “Энх хулан трейд” ХХК, “Өвөг дээдсийн гэр” ХХК, “Ариун бүрд” ХХК, “Ар гурван сайхан” ХХК, “Гранд магнат” ХХК, “Нью гранд майн” ХХК, “Жөөс” ХХК, “Аз хээр” ХХК, “Истем” ХХК, “Монгол газар” ХХК-ийн эзэмшиж буй 2426А, 2427А болон “Эм жи Эйч” ХХК-ийн эзэмшиж буй 5529А 7207А, 9258А тусгай зөвшөөрлүүдийн талбайд гэрээгээр ажиллаж буй “Айнаа өлзий” ХХК, “Уянга ирээдүй” ХХК, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Кнелхап” ХХК, “Шүтээн трейд” ХХК, “Онолт мөнх” ХХК, “Өлзийт тайж” ХХК, “Буянт дов” ХХК, “Алтан ёндой” ХХК, “Лансын цагаан овоо” ХХК, “Хаан соёолж” ХХК, 9788А тусгай зөвшөөрөл эзэмшигч “Саншивие Монгол” ХХК, 12470А тусгай зөвшөөрөл эзэмшигч “Алтай голд” ХХК нийт 12 тусгай зөвшөөрөл эзэмшигч болон гэрээгээр ажиллаж буй 21 аж ахуйн нэгж хамрагдав.
Сэлэнгэ аймаг
Тус аймгийн нутаг 77 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 66 аж ахуйн нэгж хамрагдсанаас “Капитал авто сервис” ХХК, “Пураам” ХХК, “Аниш” ХХК, “Монлид трейд” ХХК, “ДБТХ” ХХК, “Ди зэт энд ай” ХХК, “Чамин алт” ХХК, “Бүүргэнэт” ХХК, “Рич Мөнх” ХХК, “Толгойтын гол” ХХК, “Итгэлт хүлэг” ХХК зэрэг 11 аж ахуйн нэгж.
Дархан- Уул
Засгийн газрын тогтоолд 33 тусгай зөвшөөрөл эзэмшигч 23 аж ахуйн нэгж хамрагдсанаас “Зүнма” ХХК, “Гуравт” ХХК, “Бага таян” ХХК, “ЖМЭ” ХХК, “Жин ди зи юиан” ХХК, “Шарын гол трейдинг” ХХК, “Уулс ноён” ХХК зэрэг 7 аж ахуйн нэгж.
Төв аймаг
Аймгийн хэмжээнд 56 тусгай зөвшөөрөл хамрагдсанаас “Алтандорнод Монгол” ХХК-ийн 290А, 296А, 5092А, “Буд Инвест” ХХК-ийн 1137А, “Булган Гангат” ХХК-ийн 9305А, “Заамарын их алт” ХХК-ийн 10614А, “Уян Ган” ХХК-ийн 9495А, “Тод Ундрага” ХХК-ийн 214А, 14707А, “Уулс Заамар” ХХК-ийн 926А, “Монголросцветмет” нэгдлийн 7137А, “ХОТУ” ХХК-ийн 6473А, 12406А, 13613, “Монполимет” ХХК-ийн 184А, 321А, “Шижир алт” ХХК-ийн 175А, “Жотойн бажууна” ХХК-ийн 6612А, 15586А, “Илт Гоулд” ХХК-ийн 13357А, 15424А, “GKMK” ХХК-ийн 15066А, нийт 22 тусгай зөвшөөрөл эзэмшигч шалгалтанд хамрагдав.
Булган аймаг
Тус аймгийн хэмжээнд 33 тусгай зөвшөөрөл хуулиар хориглосон хил заагт хамрагдсанаас “Мон жап” ХХК-ийн 9623А, “Хос хас” ХХК-ийн 267А “ГБНБ” ХХК-ийн 8998А, “Төсөлч” ХХК-ийн 15332А, “Хүслэмж” ХХК-ийн 15552А, нийт 5 ашиглалтын тусгай зөвшөөрөл, “Өндөр дэнж”, “Ташуу Хайрхан” нөхөрлөлүүд,
Хэнтий аймаг
Тус аймгийн нутагт орших 5 ашиглалтын тусгай зөвшөөрөл хуульд хамрагдсанаас Өмнөдэлгэр сумын нутагт “Алтайн хангай бүрд” ХХК-ийн 6505А , “Айвуун тэс” ХХК-ийн 2247А тусгай зөвшөөрлүүд,
Баянхонгор аймаг
Аймгийн хэмжээнд 23 ашиглалтын тусгай зөвшөөрөл хамрагдсанаас “Одод гоулд” ХХК-ийн 4960А, 5651A, 6853A, 7468A, 9587A, 12173A, 12413A, “Ти Энд Ти юникс” ХХК-ийн 2244A, 4323A, “Баялаг богд” ХХК-ийн 10219A, “Ханшижир” ХХК-ийн 7148A, “Монгол алт” ХХК-ийн 7357A, 12040A “Жи Энд Юу Голд” ХХК-ийн 5341A, 12806A, “Монгол газар” ХХК-ийн 5411A, “Алтайконстракшн” ХХК-ийн 12721A, 14760A 12400А, 14759A, “Жамп” ХХК-ийн 5145A тоот тусгай зөвшөөрлүүд шалгалтанд хамрагджээ.
Өвөрхангай аймаг
Тус аймгийн нутагт 21 тусгай зөвшөөрөл хуулиар хориглосон хил заагт хамрагдсанаас “Гацуурт” ХХК-ийн 9203А, 9204А, “Гүнбилэг” ХХК-ийн 13297А, “АУМ” ХХК-ийн 362А, 421А “Тайга инвест” ХХК-ийн 16711А, “Агитхангай” ХХК-ийн 13028А, “Цозгор” ХХК-ийн 14887А, “Ирмүүн босго” ХХК-ийн 382А, “Гурван тамга” ХХК-ийн 436А, “Гацуурт” ХХК-ийн 3065А, 6689А, 7687А, 7688А, 7689А, 7690А, 8478А, 8479А, 11916А, “Их хөвчийн жонон” ХХК-ийн 1080А, 4929А нийт 21 тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 аж ахуйн нэгж,
Дорнод аймаг
Аймгийн хэмжээнд 2 тусгай зөвшөөрөл хуулиар хориглосон хил заагт хамрагдсанаас “Си Ар Ар” ХХК-ийн 12165А, “Хөөсгөл” ХХК-ийн 3206А тусгай зөвшөөрлүүд,
Хөвсгөл аймаг
Тус аймгийн хэмжээнд хуулиар хориглосон хил заагт 1 тусгай зөвшөөрөл буюу “Эрэл” ХХК-ийн 5364А тусгай зөвшөөрөл,
Увс аймаг
Аймгийн хэмжээнд Засгийн газрын 174 дүгээр тогтоолд нийт 8 тусгай зөвшөөрөл хамрагдсанаас шалгалтанд 6 тусгай зөвшөөрөл эзэмшигч 4 аж ахуйн нэгж тус тус хамрагдсан байна.
Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал
Шалгалтанд хамтагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд дараахь нийтлэг гэж үзэхээр зөрчлүүд илэрсэн байна. Үүнд, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд заасан хил заагийг газар дээр нь тогтоолгоогүй, шав тэмдэг тавиулаагүй, хуулиар хориглосон талбайд үйл ажиллагаа явуулсан байна. Мөн дээрхи тогтоолд хамрагдсан хэсэгт уурхайн хаалтын болон нөхөн сэргээлтийн зураг төсөлгүй , уулын ажлын төлөвлөгөөгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж байжээ.
Түүнчлэн орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж Байгаль орчныг нөхөн сэргээх ажлын тайлангүй, Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг биелүүлж ажиллаагүй, Олборлолтын явцад эвдэрсэн газрыг сэргээхдээ MNS 5015:2008, MNS 5016:2008, MNS 5018:2008 болон бусад стандартуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, Газрын гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй, Ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны төлбөр төлөөгүй, Үйлдвэрлэлийн явцад өөрчилсан голын гольдролыг нөхөн сэргээх зураг төсөлгүй, гольдрол нөхөн сэргээх ажлыг хийгээгүй гэхчилэн нийтлэг зөрчил илэрчээ.
Харин өмнө жилүүдэд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар өгөгдсөн улсын байцаагчийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй компаниуд нэлээд олон байжээ. “Алтандорнод Монгол” ХХК-ны 1410А, 4780А, 12004А, “Монгол газар” ХХК-ны 2426А, 5529А тусгай зөвшөөрлүүдийн талбайд олборлолтонд өртөөгүй нөөцийн үлдэгдэл бүхий талбайд аж ахуйн нэгжүүдтэй нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан ажиллаж буй аж ахуйн нэгжүүд ашиглалтын геологи, маркшейдерийн бичиг баримт хөтлөөгүй байсан байна.
Архангай аймагт хийсэн шалгалтаар Байгаль орчны сайдын 1999 оны 32дугаар тушаалаар батлагдсан “Голын гольдрол өөрчлөх журам”-ын дагуу гольдролыг нь өөрчилж шуудуугаар урсгасан Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Өлзийт тээл, Будант, Харгуйт, Өлийн голууд ухагдаж эвдэгдсэн хуучин гольдрол руу нэвчиж урссанаар усны бохирдол үүсгэн Их Тээлийн голд цутгаснаас улмаар Орхон голын бохирдол үүсэх үндсэн шалтгааныг бүрдүүлж буй зөрчил илрэв.
Авсан арга хэмжээ![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/a2f67ebfc45c7064547104cc95f33e66.png1.jpg)
Шалгалтанд 1410А, 4174А, 4780А, 4822А, 12004А тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй “Алтандорнод Монгол” ХХК-ийн эдгээр тусгай зөвшөөрлийн талбайд гэрээгээр ажил гүйцэтгэж буй “Энх хулан трейд” ХХК, “Өвөг дээдсийн гэр” ХХК, “Ариун бүрд” ХХК, “Ар гурван сайхан” ХХК, “Гранд магнат” ХХК, “Нью гранд майн” ХХК, “Жөөс” ХХК, “Ар гурван сайхан” ХХК, “Гранд магнат” ХХК, “Аз хээр” ХХК, “Истем” ХХК болон “Монгол газар” ХХК-ийн 2426А, 2427А,5529А, “Эм жи Эйч” ХХК–ийн 7207А, 9258А тусгай зөвшөөрлүүдийн талбайд гэрээгээр ажиллаж буй “Айнаа өлзий” ХХК, “Уянга ирээдүй” ХХК, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Кнелхап” ХХК, “Шүтээн трейд” ХХК, “Онолт мөнх” ХХК, “Өлзийт тайж” ХХК, “Буянт дов” ХХК, “Алтан ёндой” ХХК, “Лансын цагаан овоо” ХХК, “Хаан соёолж” ХХК, 12470А тусгай зөвшөөрөл эзэмшигч “Алтай голд” ХХК-уудын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар бүрмөсөн зогсоож, алт угаах төхөөрөмжүүдийн зарим эд ангийг хурааж “Алтайголд” ХХК-ийн агуулахад хадгалжээ.
Шалгалтаар Засгийн газрын 174 дүгээр тогтоолд заасан хил заагийн дотор үйл ажиллагаа явуулж байсан “АУМ” ХХК, Буд ундрам ХХК, Тайга инвест ХХК, Гацуурт ХХК-уудын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоожээ.
Түүнчлэн Хөөсгөл ХХК-ийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, зөрчил арилгах хугацаатай албан шаардлага өгч, 1000,0 мян төгрөгийн шийтгэл ногдуулж нөхөн сэргээлт хийгээгүй зөрчлийг шалгуулахаар аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
Шалгалтаар 11809А, 10632А тусгай зөвшөөрлүүдээр явуулж буй Хар тарвагатай ХХК, Жэй Си Си Ар ХХК-уудын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох улсын байцаагчийн акттогтоож, албан шаардлага өгч, илэрсэн зөрчилд 561,6 мян төгрөгийн торгууль ногдуулжээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлийн улмаас 47 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд алт олборлож байгаа 73 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, зөрчлийг арилгуулах улсын байцаагчийн 47 албан шаардлага өгч, 43,1 сая төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар алт олборлосон 712,6 гр алтыг улсын орлого болгосон байна.
Дүгнэлт
Шалгалтын дүнгээс харахад тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон нутгийн захиргааны байгууллагын зүгээс “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын 2010 оны 299, 2011 оны 174 дүгээр тогтоол, “Ашигт малтмалын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Газрын тухай” хуулиар олгогдсон үүргийг туйлын хангалтгүй биелүүлж байна.
Урт нэртэй хуульд хамрагдах ёстой боловч Хил заагийг хэсэгчилэн тогтоох тухай Засгийн газрын 174 дүгээр тогтоол гарсны дараа олгогдсон тусгай зөвшөөрлүүдээр үйл ажиллагаа явуулж буй зөрчил гарч байгаа нь хил заагийг улсын хэмжээнд тогтоож кадастрын зурагзүйн бүртгэлд оруулах шаардлагатай байна хэмээжээ.